ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Д12, Нэш нар ирснээр Коби аваргын бөгжөө 6 болгож чадах уу?

Yes
13
72%
No
3
17%
Maybe
2
11%
 
Total votes : 18

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Mish » Tue Jan 31, 2012 5:00 pm

Брауны хамгаалалтын системд Газол тохирохгүй байна гэж нэг юм уншиж байсан...тэгээд солих яриа нтр гараад байсан байх...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby fond » Wed Feb 01, 2012 1:35 pm

Өнөөдөр чинь юу болчоо вэ? 3аас нүүлгэж байнашт.. Эсвэл эсрэг баг нь Шарлотт болохоор тэгж байна уу хэхэ..Одоо 4р үед 3с 11 шидэж 7 амжилттай болгосон явж байна шт.. Үргэлж ийм байдаг бол юу гэх вээ нээрээ :RD

-----------------------------------------

Талбай бүр эвгүй тавт гарч ирлээ дээ.. Робертс, Уолтон, Эбанкс, Капоно, Моррис сонин л харагддийн байна тэгээд оноог хөнгөхөөн аваад байх юм Шарлотт болохоор л ингээд байх шиг байна :ногоон:

Тэгээд Уолтонг бөмбөг авахаар л үзэгчид байнга бүүлхийн..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby kb_Anny24 » Wed Feb 01, 2012 1:52 pm

Уолтоноос бусад нь бүгд оноо авж. 3 с ойрд хийгээгүйгээрээ хийж. Тоглолт үзээгүй, бодвол Шарлоттынхан хамгаалалт их муу байж дээ.
Бусад бүх багууд дээр ингэж тогловол сайхан л байна шд. Хэхэ

Уолтон жилийн 5 саяыг авдаг, тэгээд олигтой тоглосон ч юмгүй, дээрээс нь зодог ч тайлахгүй шавар хаагаад. Тэгээд үзэгчид бүүлж байгаа биз.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Wed Feb 01, 2012 5:24 pm

Чарлотте Бобкэтс вс Лос Анжелес Лэйкерс

Өнөөдөр Валентинаас өмнөх сүүлчийн гэртээ хийсэн тоглолт байлаа гэж. 2 сарын 14-нд Атлантагийн эсрэг талбайдаа тоглох хүртэл 6 зочлон тоглолт хийнэ. Денвер, Юта, 76, Бостон, Никс, Торонто гээд бас л чанга учраануудтай тоглохын өмнө Бобкэтсийг хожиж 100+ оноогоо үргэжлүүллээ.

Манай багийн 3 онооны шидэлт бага багаар сайжирсаар байна. 28,1%-тай шиддэгээрээ лигийн сүүл мушгиж байсан бол сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь хожихдоо нийт 28-61 буюу 45,9%-тай холоос довтолж. Өнөөдөр гэхэд л 12-26. Хэрвээ Коби 3-аас 11 шидэж 9-ийг алдаагүй байсан бол бүр гайхалтай амжилт үзүүлэх байлаа. Сэлгээнийхэн маань аркний араас 15 шидэж арвыг нь амжилттай болгосон юм, Мюрфи л гэхэд 4-4 хийж улирлын хамгийн их 12 оноогоо авсан. 11 дэх улиралдаа тоглож буй Мюрфигийн сүүлийн 2 жилд нэг тоглолтод хийсэн хамгийн олон оновчтой холын зайн шидэлт байлаа.

Кобигийн хувьд эхний үед 18 оноо, эхний хагаст 24 оноо авч гайхалтай эхлүүлсэн ч 3 дугаар үед бүх 5 шидэлтээ алдаж нэг ч оноо аваагүй. Мөн түүний 4 бөмбөг алдалтын 3 нь 3 дугаар үеийнх байлаа. 4 дүгээр үеийн эхний минутыг тоглоод дахиж талбайд гарч ирээгүй. Коби эхний 2 холын зайн шидэлтээ амжилттай болгосон ч сүүлийн 9-ийг нь алдсан юм. Мөн тэрээр 3 дугаар үед улирлын 5 дахь техникийн алдаагаа авсан.

Өнөөдөр сэлгээнийхэн сайн тоглосон ч Майк Брауны зөвхөн гарааны тоглогчидоо ашиглаж хожил авах гэсэн нэг талт муу арга барил нь үргэлжилсээр байна. Тоглолт дуусахад 7хон минут үлдсэн бүхэл бүтэн 22 оноогоор тэргүүлж байхад Байнумыг гарааны тоглогч Газолоор сольж л байдаг. Харин ийм үед ашиглах ёстой МакРобертс сэлгээнд суусаар л байв. Сүүлийн 5 дахь минутад л нэг юм Газолийг МакРобертсоор сольсон. Энэ үед ч манайх 22 оноогоор тэргүүлсэн хэвээр л байлаа.

Бобкэтсийн хувьд манай эсрэг маш сайн тоглодог баг. Хоорондын өмнөх 7 тоглолтын 5-т нь тэд хожоод байсан бол нийт 14 таарч тоглосноос тэд 8 манайх 6 хожсон. НБА-д манайхыг 50иас их хувьд нь хожсон хоёрхон баг байдгийн нэг нь Бобкэтс бол нөгөөх нь Массачусетс мужийн ногоон, цагаан өмсгөлтнүүд юм.

Бобкэтс 9 дараалж буюу сүүлийн 10 тоглолтынхоо 9-т нь хожигдоод байгаа бөгөөд ийм амжилттай 3 баг байгаа, нөгөө 2 нь Детройт, Хорнетс.

Бобкетсийн рүүкий Кемба Уолкер бүтэн сайнд Вашингтоны эсрэг анхны трипль даблаа хийсэн гэсэн амжилттайгаар тоглосон бөгөөд өнөөдрийн тоглолтыг 12 оноо, 6 самбар, 6 о.д-аар дуусгасан. Бобкэтс эхний хагаст 12 өөр тоглогчийг талбайд гаргасан.

Коби Бобкэтсийн эсрэг 13 тоглохдоо 29,6 оноо дунджилсан бөгөөд энэ нь бусад ямар ч багийн эсрэг тоглодгоос хамгийн сайн үзүүлэлт.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Kobe Bean Bryant » Wed Feb 01, 2012 10:15 pm

Бүүүү биш Люк гэж уухайлж байгаан гэсэн шд.
On your feet, time to greet your Los Angeles Lakers.
User avatar
Kobe Bean Bryant
 
Posts: 137
Joined: Fri Jun 27, 2008 10:53 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Wed Feb 01, 2012 11:37 pm

Бас Кенёон Мартин, ахмад Жак 2ыг сонирхсон шуум бна даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Thu Feb 02, 2012 9:27 am

4 жилийн өмнө яг энэ өдөр По Газоль манайхтай нэгдэж байжээ. Газоль "Лэйкерсийн өмсгөлийг өмсөөд 4 жил боллоо. Энэ гайхалта он жилүүдийг мартахын аргагүй. Цаашид бүр ч гайхалтай байна гэдэгт итгэлтэй байна" хэмээн жиргэж


Коби Гриффины Перкинсийг плакат болгодог тохолтын талаар: "Oh my god, oh my god :). Гриффин маш олон гайхалтай тоглолтыг гаргаж байсан. Энэ удаагийнх миний харсан хамгийн шилдэгүүдийнх нь нэг байлаа."


Коби Goudelock-т өөрийнх нь залуу үеийн зоригтой шидэлтийг санагдуулдаг гээд "Мини Мамба" гэдэг хоч өгч. Goudelock хариуд нь ориг Мамбагаас ийм хоч авсандаа баяртай байна л гэж.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Fri Feb 03, 2012 9:31 am

Бүх оддын санал асуулга албан ёсоор дуусаж гарааны тоглогчид нэрлэгдлээ. Манайхаас Коби бүсээ тэргүүлж хамгийн олон санал авсан бол Байнум байрлалдаа тэргүүлснээр 2004 онд Шак Коби нар хамтдаа гараанд нэрлэгдсэнээс хойшхи анхны тохиолдол болж байна. Коби 16 улирал тоглохдоо ийнхүү 14-т нь бүх оддын тоглолтод оролцож, бүгдэд нь гараанд нэрлэгдэж байна. 1997 онд Рүүкий байхдаа ороогүй бол 1999 онд бүх оддын тоглолт болоогүй. Тэрээр рүүкий жилээ слэм данкийн бүх цаг үеийн хамгийн залуу аварга болж байсан бол дараа жил нь бүх оддын тоглолтын гараанд нэрлэгдсэн хамгийн залуу тоглогч болж байлаа.

Одоо тоглож байгаа тоглогчдоос Кевин Гарнетт хамгийн олон удаа буюу 14 удаа бүх оддын тоглолтод оролцсон бөгөөд энэ жил сэлгээнд багтаж чадвал энэ рекордоо хадгалж чадна. Коби 14 дэх удаа оролцох нь тодорхой болсноор МЖ, К.Мэлоун, Жеррис Уэст нартай зэрэгцэж ирээд байна. Сэлгээний тоглогчдыг дараа долоо хоногт дасгалжуулагчдын саналаар тодруулж зарлах бөгөөд манайхаас Газоль багтах магадлалтай байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Norman_Whiteside » Fri Feb 03, 2012 10:16 am

Kobe maani ueiinheneesee tasarchihsan amitan shu. Ueiinhen selgeend oroh alaltsaaj bhad. Buseeseee 1 numbereer garaand dan zaluustai orjee. Garaani garuudaas kobegiin daraaa ahnadaara wade gheer l aguu amitan shu
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Fri Feb 03, 2012 12:14 pm

:-D :-D :-D :-D :-D :-D :-D

Image
Image
Image
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Johny » Fri Feb 03, 2012 7:54 pm

Norman_Whiteside wrote:Kobe maani ueiinheneesee tasarchihsan amitan shu. Ueiinhen selgeend oroh alaltsaaj bhad. Buseeseee 1 numbereer garaand dan zaluustai orjee. Garaani garuudaas kobegiin daraaa ahnadaara wade gheer l aguu amitan shu

:eek:
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Sat Feb 04, 2012 2:16 pm

Хожчих шиг л боллоо. Үзэж чадсангүй..
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sat Feb 04, 2012 2:16 pm

шүүгчтэйгээ нийлээд ч барсангүй дээ.. хахах.. алиа юм
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby suldees » Sat Feb 04, 2012 6:37 pm

Johny wrote:
Norman_Whiteside wrote:Kobe maani ueiinheneesee tasarchihsan amitan shu. Ueiinhen selgeend oroh alaltsaaj bhad. Buseeseee 1 numbereer garaand dan zaluustai orjee. Garaani garuudaas kobegiin daraaa ahnadaara wade gheer l aguu amitan shu

:eek:

хаха угаасаа нэг үе гэж иймл байдаг дэмждэг гэхээрээ дөвийлгөх юмдаа .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Sun Feb 05, 2012 10:31 pm

Энэ Стерн ингээд бгам уу? эсвэл шүүгчид нь өөрсдөө албаар ингээд бна уу?
бүр сохойчоод бгам уу? тэгээд гол нь бичлэгээ давтаж үзэхгүй бгам даа..

Уржигдар Денвер-г хожиход шүүгчид маш их буруу шийдвэр гаргасан..
Аффлалог улайн цайн Кобиг түлхээд гаргачихсан бхад айлд бөмбөг өгсөн..
Дараа нь Байнум-г тохох гэж бхад Нене шууд гарлуу нь цохиход алдаа өгөлгүй мөн Денверт бөмбөг өгсөн..

Өнөөдөр бас яаж бган.. Хэд хэдэн алдаа өгсөнгүй шт..
Газол-с Ватцон бөмбөг таслахад биеээрээ орж ирээд гарынх нь булчинруу нь мөргөөд бөмбөг тасалж бхад хараагүй..
Тэрнээс нь болж төмсөн толгойт хөөгдөж бгам.. фаакк..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby bekbilguun » Mon Feb 06, 2012 11:59 pm

.
bekbilguun
 
Posts: 265
Joined: Wed Dec 01, 2010 11:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Наагий » Tue Feb 07, 2012 11:12 am

сайxан сайxан хожигдлууд цуварсаар л
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Tue Feb 07, 2012 8:43 pm

http://www.tsag.mn/index.php?option=com ... Itemid=747

энэ Тэмцээнд чинь харин оролцчихмоор ч юм уу? 35-с дээш насанд нь Дэмбээ ах ороол нтр..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Wed Feb 08, 2012 9:28 am

Сайхан хожигдож өгч байнаа... Одоо ингээд боксскор харахаар Коби уул нь тоглолтын эхэн хагаст бол сайн шидэж байгаад 2-р хагаст тааруу байгаад байх шиг байгаан... тэгээд харахаар өнгөрсөн тоглолтон дээр л гэхэд 43 минут тэдэн секунд тоглосон ч гэнэ үү... бүтэн тоглолтын турш 5 хүрэхгүй минут амраахаар аргагүй мань хүнд ядралт нөлөөлөөд байна л даа... улиралд дундажилж байгаа минутаараа өөрийн үеэсээ битгий хэл НБА-даа хүртэл дээгүүр ороод байхад...

Саяны хожигдолд л гэхэд одоо энэ сэлгээнийхний муу тоглолт маш их нөлөөллөө шт... 10 оноо авсануу яав... ер нь оноо авдаг 3 хан тоглогчтой хол явахгүй ээ... Байнум харин улам гялалзаад байна... аргагүй мань хүн чинь одоо -бүх од- тоглогч болоод байна шүү дээ...

Юм гэдэг тэгээд их сонин юмаа.. сонин юм... сүүлийн 2 хожигдлыг авахаас өмнө по-н байранд 8-д явж байсан бол 2 хожигдоод л по-н байранд 6-д бичигдэж байх жишээтэй... :ногоон:

Аризагаа буцааж авчрах юмсан...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Wed Feb 08, 2012 9:40 am

In an interview on the B.S. Report (the Bill Simmons podcast) Bird said that if he could choose any current NBA player to play on his team, he would choose Kobe:

“Well, probably Kobe, because of the fact that … well, of course he wouldn’t have been shooting as much as he does now … but his desire to win, his dedication, to always get better, uh, and he’s just, he’s just tough. He’s just a tough cat.”

“But, if you want to have fun, like I did with Bill Walton, play with LeBron. It would have probably been more fun to play with LeBron, but if you want to win and win and win, it’s Kobe. Not that LeBron’s not a winner, just that [Kobe's] mindset is to go into every practice, every game, to get better.”


So Kobe to win, LeBron to have fun? Sounds like if you’re a Lakers fan you’d rather have Kobe based on that assessment as well.

Beyond Bryant’s ruthless mentality, it’s his toughness that really sets him apart in Bird’s mind.

“Kobe is one of the toughest human beings I’ve ever seen,” Bird said.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Wed Feb 08, 2012 9:42 am

Based on a conversation that Lakers sideline reporter, Mike Trudell, had with Mitch regarding potential moves, Kupchak replied with:

“Well, if there were a way for us to get a 25-year-old, All-Star, ball-handling guard we’d love to do it … but that’s not likely in February. So you look at other alternatives, and see if it’s better than what you have. That’s all.”

Scouring his database of birthdays, Pincus found that there is only one man that fits that description and that man is the starting point guard for the Boston Celtics – Rajon Rondo.

Rivalry aside, this seems to be a great trade for the Lakers and a so-so trade for the Celtics. Boston is already stacked up front with Kevin Garnett, Jermaine O’Neal and Brandon Bass. Also, who knows what KG would do to Pau if they were ever in the same locker room together.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Wed Feb 08, 2012 12:23 pm

Майкл Жордан: “Коби Брайнт бол надтай харьцуулагдах гавъяатай цорын ганц тоглогч”

Мэжик Жонсон: “Тэр 33 настай ч 30 оноо дундажлан лигийг тэргүүлж байна. Тэр бол жинхэнэ мэргэжлийн тамирчин. Тэр сагсан бөмбөгийн төлөө маш олон агуу зүйлсийг бүтээсэн, тэр 5 аваргын бөгжийг өөрийн хүчээр авч чадсан. Коби бол Лэйкерсийн бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч. Залуу минь би чамд бууж өгч байна.”
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Hero.Lio » Wed Feb 08, 2012 2:47 pm

:eek:
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby RBK » Fri Feb 10, 2012 9:17 am

Бостонтой хийж байгаа тоглолт зурагтаар гарахгүй байна гэнэ үү??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Johny » Fri Feb 10, 2012 9:20 am

Боловсрол гаргахгүй байгаа юмуу! 1 дүгээр үе дуусхаар явцыг нь бичий
Last edited by Johny on Fri Feb 10, 2012 11:24 am, edited 1 time in total.
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron