Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby spain man » Tue Jan 31, 2012 1:24 pm

Чи чинь уг нь тамирчин хүн биз дээ... Сагс нтэрд ямархуу хэмжээний бэлтгэл, хэр их цаг зав ордгийг мэдэж л баймаар юм... Тэгээд тэр чинь бүүр өндөр түвшинд, хамаагүй илүү бэлтгэл хийнэ гээд энгийн юм бодчихож болоогүй юм уу? гайхмаар л юм..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Tue Jan 31, 2012 1:26 pm

Социализм-ийн үед бол дэрвэж явах улаан дарцагууд байна да :ногоон:
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Jan 31, 2012 1:33 pm

Гүй ээ мөн.
Барилдаж түрүүлж чадах хэмжээнд юм бол дахиад ганц түрүү гээд Дархан аваргын төлөө зорьж болоогүй юм уу?
Тэр олон бизнес нь яг зэрэг 2006 оны наадмын дараа эхлэх ёстой байгаагүй байлгүй дээ.
Гүй ядаж л 2006 онд 9 давхад дээд талын цолоо авчихна. Тэгээд дархан аварга юм байгаа биз дээ.
9-д бол Өсөхөө, Сумъяа 2-ын аль нэгтэй л барилдана.
Бат-Эрдэнэ аварга уначихвал алинтай нь ч барилдахгүй, амалж барилдана.
Иймхэн юмыг Сүхбат тооцоолохгүй бол хэн тооцоолохын.
Тэгээд барахгүй л гэж мэдэрсэн л биз.
Угийн барахгүй л үе нь л дээ.
2005 онд л Мийгаад өгсөн гэхээр өөрийгөө мэдэрсэн л байгаан.

За за. Сүхбат бол өөрийнх нь хэлсэн үнэн, гэмтэл бэртэл нь байна уу, нөгөө өөр юм нь байна уу тэрнээс болоод ачаалалтай бэлтгэл хийж чадахгүй, тэгээд түрүүлэх хэмжээнд барилдаж чадахгүй ээ гээд больсон нь бол харин үнэн.
Юун бизнестээ бүх цагаа гаргая маргая.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue Jan 31, 2012 1:35 pm

Юун дархан болох вэ? Зодог тайлахдаа Далай аварга байсан шдээ. Даян цолоо авсан бол зодог тайлах гэж яарахгүй байсан. Энийг нь мэдэж л баймаар юм.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby У.Тэмүүжин » Tue Jan 31, 2012 1:35 pm

Бас арай туйлширцгаах юмдаа.. Одоо ингээд энэ 2ийг муулаад ямар хэрэг бнааа.. Адилхан л гоё аваргууд гоё барилдаан үзүүлдэг бсан нь л үнэн..
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby У.Тэмүүжин » Tue Jan 31, 2012 1:39 pm

Монголчууд юм л болуул 2 хуваагдчих гээд хэцүү юм бэ яасан :ногоон:
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Jan 31, 2012 1:43 pm

J@x wrote:Юун дархан болох вэ? Зодог тайлахдаа Далай аварга байсан шдээ. Даян цолоо авсан бол зодог тайлах гэж яарахгүй байсан. Энийг нь мэдэж л баймаар юм.

Хэлээд байнашд, аль хэзээнээс хойш л би даян аваргын болзол хангасан гээд ярьдаг байсан хүн.
2006 онд дахиад л 9 даваад дээд цолоо буюу даян аваргаа авчихна.
Тэгээд одоо бол дархан аварга биз дээ.

За за тэгээд юм л бол манай муу аваргыг далд ортол муулаад, Сүхбатыг тэнгэрт магтаад байхаар бичсийн.
Сүхбат 2001 онд Бат-Эрдэнэ аваргыг аймгийн цолтой бөх аятай хаяна нтр гээд бас арррай л юм бичээд байхымаа, хааяа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ider » Tue Jan 31, 2012 1:46 pm

За та нарын мэтгэлцээнд хошуу нэмчихье. Миний хувьд Сумьяагын фен л дээ.
Өндөр,жижиг 2 аваргын барилдааны чадварын хувьд жижиг аврага бол хол илүү. Яахав нэгэнд нь арал бяр илүү заяагаад, нөгөөд нь арай илүү авьяас мэдрэмж заяасан л гэж боддог. Хүмүүс 4 түрүүлсэн гээд Өндөр аваргыг илүүд үзээд байх шиг байна.
Үнэндээ Өсөхөөгийн тэр сүүлийн түрүүг бол ямар юмных нь түрүү гэхэв дээ. Ноён бөх аятай л аягалж байгаад түрүүлсэн шүү дээ. Нэг булан шиг газар барилдаж байгаа бөхөө авчирч байгаад , нөгөө бөх мэх хийгээд эвгүйтээд ирэнгүүт, засуул дээрээ очиж хуруу гараа оролдоод цаг авчихана, тэгсээр байгаад барьц сонгоно. Барьц сонгоод унагаах амьтан бараг байх биш. Бүүр бишдээд ирвэл засуулуудаараа түшүүлчихэнэ. Тэр засуулууд нь дүрмэндээ түших ёстой гэж наасан. Өнгарсөн жил Санжаа Содном 2 дээр лав тэр дүрэм нь үйлчлээгүй юм даг. Бас тэр түшсэн засуул нь " Өсөхөгөө мөрөн дээрээсээ өвөөгийнх нь цолонд хүргэлээ дээ" гээд хэнэггүй ярилцлага өгж байсымдаг.
За тэр бөхийн жудагны асуудал дээр бол 2 уулаа л асуудалтай гарууд шдээ.Хэн нь хэнийгээ гэхэв. Улаан цайм уначихаад тахимаа өгөх гэж 80 юм болно. Арай удаан барилдсанаараа Өсөхөөг тахимаа өгөх гэж цэнгэлдэх дүүрэн үзэгчдийн орилуулан байж өгүүлж байсныг олон харсан юм байна.
Ер нь Өсөхөө барагдахааргүй байсан ч байж болох юм. Тэхдээ бөхийн холбооноос гаргасан барилдааны дүрэм нь Өсөхөөд яг зориулагдсан юм шиг дүрэм л дээ.
За тэгээд Мөнхбат,Баянмөнх 2 аваргын Өсөхөө Сүхбатаар үргэлжилүүлсэн өрсөлдөөнд хохирсон хүмүүс бол Сумьяа, Цэрэнбунцаг 2 шүү дээ. Тэр Гарьд , Арслан гэдэг цолыг нь 2001 онд нь тэр чигээр нь өгчихсөн бол Сумьяа тэгж олон тунаж барилдаа ч үү үгүй ч үү, энэ 2 дээгүүр ам аваад амжилт нь арай илүү л байх байсан юм. Яалт ч гүй Баянмөнх Гантогтохыгоо бодоод, Мөнхбат Өсөхбаярыгаа бодоод лоббидчихсон л доо.
Уул нь бол хамгийн жудагтай барилддаг нь Сумьяа, Цэрэнпунцаг 2 юм байгаа юм ш дээ.
Сумьяа-н хувьд бол Өсөхөөг барахгүй дээ биш, Өсөхөөтөй сэрвүү барилдаан хийдэггүй байснаас л унадаг байсан , өөрийнх нь л хохь л доо тэр ч.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby spain man » Tue Jan 31, 2012 1:54 pm

Ер нь тэр **н** дүрэм байгаагүй бол Өсөхөө хэцүү дээ хэцүү...

Угаасаа жин, арал ялгадаггүй барилдааны онцлогийг энэ дүрэм алаад хаячихаж байгаам... хүчээр золгуулна, бүүр барьц сонгуулна, лол... Том биетэй нь хая гсн дүрэм дээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Tue Jan 31, 2012 1:55 pm

Цоомоо wrote:
J@x wrote:Юун дархан болох вэ? Зодог тайлахдаа Далай аварга байсан шдээ. Даян цолоо авсан бол зодог тайлах гэж яарахгүй байсан. Энийг нь мэдэж л баймаар юм.

Хэлээд байнашд, аль хэзээнээс хойш л би даян аваргын болзол хангасан гээд ярьдаг байсан хүн.
2006 онд дахиад л 9 даваад дээд цолоо буюу даян аваргаа авчихна.
Тэгээд одоо бол дархан аварга биз дээ.

За за тэгээд юм л бол манай муу аваргыг далд ортол муулаад, Сүхбатыг тэнгэрт магтаад байхаар бичсийн.
Сүхбат 2001 онд Бат-Эрдэнэ аваргыг аймгийн цолтой бөх аятай хаяна нтр гээд бас арррай л юм бичээд байхымаа, хааяа.

Даян цолыг нь тэгээд цагт нь өгөөгүй л биз дээ. Тэгэхээс тэгэг гэж байгаам шиг зодог тайлсных нь дараа л өгсөн. Яалт чгүй Сумьяад аварга өгсөн болохоор тэгээд өгсөн болсон дог. Хэрвээ Өсөхөө аварга 2000онд түрүүлээд дараа нь 2001 онд түрүүлсэн бол Далай болчих байсан биз.
ider wrote:Үнэндээ Өсөхөөгийн тэр сүүлийн түрүүг бол ямар юмных нь түрүү гэхэв дээ. Ноён бөх аятай л аягалж байгаад түрүүлсэн шүү дээ. Нэг булан шиг газар барилдаж байгаа бөхөө авчирч байгаад , нөгөө бөх мэх хийгээд эвгүйтээд ирэнгүүт, засуул дээрээ очиж хуруу гараа оролдоод цаг авчихана, тэгсээр байгаад барьц сонгоно. Барьц сонгоод унагаах амьтан бараг байх биш. Бүүр бишдээд ирвэл засуулуудаараа түшүүлчихэнэ. Тэр засуулууд нь дүрмэндээ түших ёстой гэж наасан. Өнгарсөн жил Санжаа Содном 2 дээр лав тэр дүрэм нь үйлчлээгүй юм даг. Бас тэр түшсэн засуул нь " Өсөхөгөө мөрөн дээрээсээ өвөөгийнх нь цолонд хүргэлээ дээ" гээд хэнэггүй ярилцлага өгж байсымдаг.

:eek:
Өсөхөө өөрөө ингэсээр байгаад ард түмнийг өөрөөсөө холдуулсан шдээ. Дараа жил нь бас л нахисан мэхээ хэрэглэх шахдын.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Toba's » Tue Jan 31, 2012 2:07 pm

ider wrote:За та нарын мэтгэлцээнд хошуу нэмчихье. Миний хувьд Сумьяагын фен л дээ.
Өндөр,жижиг 2 аваргын барилдааны чадварын хувьд жижиг аврага бол хол илүү. Яахав нэгэнд нь арал бяр илүү заяагаад, нөгөөд нь арай илүү авьяас мэдрэмж заяасан л гэж боддог. Хүмүүс 4 түрүүлсэн гээд Өндөр аваргыг илүүд үзээд байх шиг байна.
Үнэндээ Өсөхөөгийн тэр сүүлийн түрүүг бол ямар юмных нь түрүү гэхэв дээ. Ноён бөх аятай л аягалж байгаад түрүүлсэн шүү дээ. Нэг булан шиг газар барилдаж байгаа бөхөө авчирч байгаад , нөгөө бөх мэх хийгээд эвгүйтээд ирэнгүүт, засуул дээрээ очиж хуруу гараа оролдоод цаг авчихана, тэгсээр байгаад барьц сонгоно. Барьц сонгоод унагаах амьтан бараг байх биш. Бүүр бишдээд ирвэл засуулуудаараа түшүүлчихэнэ. Тэр засуулууд нь дүрмэндээ түших ёстой гэж наасан. Өнгарсөн жил Санжаа Содном 2 дээр лав тэр дүрэм нь үйлчлээгүй юм даг. Бас тэр түшсэн засуул нь " Өсөхөгөө мөрөн дээрээсээ өвөөгийнх нь цолонд хүргэлээ дээ" гээд хэнэггүй ярилцлага өгж байсымдаг.
За тэр бөхийн жудагны асуудал дээр бол 2 уулаа л асуудалтай гарууд шдээ.Хэн нь хэнийгээ гэхэв. Улаан цайм уначихаад тахимаа өгөх гэж 80 юм болно. Арай удаан барилдсанаараа Өсөхөөг тахимаа өгөх гэж цэнгэлдэх дүүрэн үзэгчдийн орилуулан байж өгүүлж байсныг олон харсан юм байна.
Ер нь Өсөхөө барагдахааргүй байсан ч байж болох юм. Тэхдээ бөхийн холбооноос гаргасан барилдааны дүрэм нь Өсөхөөд яг зориулагдсан юм шиг дүрэм л дээ.
За тэгээд Мөнхбат,Баянмөнх 2 аваргын Өсөхөө Сүхбатаар үргэлжилүүлсэн өрсөлдөөнд хохирсон хүмүүс бол Сумьяа, Цэрэнбунцаг 2 шүү дээ. Тэр Гарьд , Арслан гэдэг цолыг нь 2001 онд нь тэр чигээр нь өгчихсөн бол Сумьяа тэгж олон тунаж барилдаа ч үү үгүй ч үү, энэ 2 дээгүүр ам аваад амжилт нь арай илүү л байх байсан юм. Яалт ч гүй Баянмөнх Гантогтохыгоо бодоод, Мөнхбат Өсөхбаярыгаа бодоод лоббидчихсон л доо.
Уул нь бол хамгийн жудагтай барилддаг нь Сумьяа, Цэрэнпунцаг 2 юм байгаа юм ш дээ.
Сумьяа-н хувьд бол Өсөхөөг барахгүй дээ биш, Өсөхөөтөй сэрвүү барилдаан хийдэггүй байснаас л унадаг байсан , өөрийнх нь л хохь л доо тэр ч.

Хүний хувьд ярих юм бол 10 хуруу тэгш хүн гэж байдаггүй гэдэг биздээ. Аль аль нь өрсөлдөөнд ялагдахыг хүсэхгүйгээс болоод тахимаа өгдөггүй, элдэв арга бааш гаргадаг байсан биз. Бид бөх хүний тухай ярьж байгаа учраас хувь характер, хувийн амьдралаас илүү барилдааны амжилт арга техник талаар нь ярьцгаасан нь дээр байхоо. Харин амбицийг нь бол ярьж болно байх. Сүхбат эрт муудаад Мягаа, Амгаа энэ тэрд өгсөн байж болно, нөгөө талаар Ба аваргын тэргүүлдэг хэсэг бүлэг бөхчүүдийг яагаад ч барахааргүй болсноос эрт өгсөн байж болно. Боломж байсан бол дээшээ явах хамгийн их амбицтай хүн яалаа гэж тэнд унахав бодлогоор л унасан. Өсөхөөг арай гэж давлаа гэж бодоход Сумъяа нь хүлээж байдаг ч юмуу.
Өсөхөөгийн хувьд тэр сүүлд түшүүлж барьж түрүүлсэн нь бол үнэн штээ, нөгөө талаар шинэ үеийн залуус гараад ирцэн өөрөө нас ахимагт орохоор болсон үедээ тэдэнтэй барилдаад ямар ч байсан түрүүлсэн гэхээр мундаг байгаа биздээ. Магадгүй Сүхбат бол барахгүй болсон үе шүү дээ.
Гэтэл сая Доржсамбуу яагаад түрүүлчвээ?, 6 залуугийн үед арайл бардаггүй доод хэсэгт нь явсаар ирсэн бөх биздээ. Ингэхээр ойлгохоо байчихийн :ногоон: .
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Tue Jan 31, 2012 2:40 pm

Хамгийн гол нь Өсөхөөгийн ард Мөнхбат Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй бөхийн холбоо тэр чигээрээ л байсан. Худлаа хэлсэн хүнд Сүхбат Өсөхөө, бөхийн холбоо 2-той зэрэг л барилддаг байсан ш тээ. Магадгүй Өсөхөө Сүхбат шиг тийм нөхцөлд барилдаж байсан бол юун 4 түрүүлэх манатай байсан биз. Өсөхөө анх түрүүлэхдээ Сүхбат шиг барилдаан гаргаж түрүүлсэн билүү. Бат-Эрдэнээр дэмжүүлээд 2 барьц шодоод л түрүүлцэн. Хажууд нь Сүхбат ямар барилдаан хийж түрүүлснийг бүгд л мэдэж байгаа. Бас дээр Сүхбатыг шоудаж худлаа барилддаг бла бла гэнэ үү. Одгэрэлтэй худлаа барилдсан байлаа гэхэд нөгөөх нь тэгж шидуулье гэж бодоогүй л байлгүй дээ. Тэр үед юун Одгэрэл байлаа шт. Тэгээд хүмүүс Цэрэнпүнцагыг л нээх их хохирсон нтэр гээд сүйд болохын. Урьдахаа даваагүй хүн ер нь юндаа хохирдийн. Чадал нь тэр юм чинь
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Tue Jan 31, 2012 3:00 pm

тэгэж ярих юм бол Баянаа тэргүүтэй увсын бүлэглэл Сүхбатын ард байсан л биз дээ... Заан болход нь Ганаа зургаа билүү тав дээр амалж тунаанаас гаргаж өгөөд дараа нь 7 дээр Балжаа аваад өгч байсан биз дээ? Тэр жил хэрвээ тэгэж заан хийгээгүй бол тэгээд ер нь цаашдын карьер хэцүү л байх байсан гээд яривал ярина ш дээ...

хамгийн гол нь Миний бие физилоги цаашид түрүүлэх хэмжээнд барилдахгүй ээ гээд болчихсон хүнийг л та нар үгүй түрүүлэх байсан гээд байх юм. тэр хүн өөрийгөө та нараас илүү мэдэхтэйгээ байлгүй дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Jan 31, 2012 3:18 pm

Паясо бол зүгээр л Сүхбат-г үзэн ядагч л даа... кк

Уул нь энэ сэдвийг арай өөр утгаар нээсэн... 2 тал болчоод 2 аваргыг муулаад байх нь утгагүй л байна... Гэхдээ яг ид барилдаж байх үедээ гаргадаг байсан ааш авир нь гэвэл уулаасаа бусад 4-сөө илүү энэ 2-х их байсан... тэр нь ч амбицыг нь илтгэж байсан биз.. мөн нөгөө 4-өөсөө илүү том цолтнууд болоход нь ч нөлөөлсөн байх гэж боддог...

Одоо аль аль нь чөлөөтийн шигшээ дээр хамтдаа бэлтгэл хийгээд л байнга бөхийн хойч үедээ санаа тавьж, нийлж нөхөрлөөд явжил байна... тэр 2 тэгэж явж байхад бид энд талцаад байх шаардлага юу байнаа... ёстой илүү... :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Yes Man » Tue Jan 31, 2012 3:30 pm

Сүхбат өөрөө нэг ярилцлага дээрээ заан болчлоо энэ миний дээд цол байх гэж бодож байсан гэсэн.... Угаасаа 71 оных, 97 онд буюу нөгөө гол дөрвөөсөө хамгийн сүүлд заан болдог..... Тэгээд ер нь Ба аварга сумо -д авч яваагүйд л шаралхаад үзсийм биш үү?.... Эндээс л хагарал эхэлсэн л байх л даа.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Tue Jan 31, 2012 3:47 pm

Өсөхөө ч гэсэн Мөнхбат аваргаар дэмжүүлээгүй бол юун шууд заан болох манатай л байсан байлгүй дээ. Увсын бүлэглэл ч гэждээ үнэндээ бол тэд нарт тэгээд Сүхбатдаа зориулаад бөхийнхөө дүрэмд үхлийн барьцнаас гадна хөл авах авах барьц оруулчих эрх мэдэл байсан юмуу үгүй шүү дээ. Эцэсийн эцэст тамга барьсан тал нь хэнийг дэмжиж байсан билээ дээ.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Адмирал » Tue Jan 31, 2012 4:06 pm


Нөгөө Гитлэр чинь найрааны тухай бас мэджээ :ногоон:
http://www.youtube.com/watch?feature=pl ... oPprFJpW0E
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Tue Jan 31, 2012 4:14 pm

uuganaa_2491 wrote:Өсөхөө ч гэсэн Мөнхбат аваргаар дэмжүүлээгүй бол юун шууд заан болох манатай л байсан байлгүй дээ. Увсын бүлэглэл ч гэждээ үнэндээ бол тэд нарт тэгээд Сүхбатдаа зориулаад бөхийнхөө дүрэмд үхлийн барьцнаас гадна хөл авах авах барьц оруулчих эрх мэдэл байсан юмуу үгүй шүү дээ. Эцэсийн эцэст тамга барьсан тал нь хэнийг дэмжиж байсан билээ дээ.

Өсхөө начнаа дэмжүүлсэн л дээ заанаа бол үнэн хүчээр авсан. Сумьяа ч начнаа дэмжүүлсэн. Пунцаг харин начнаа яаж авсан билээ? Ганбат бол аль алийг нь дэмжүүлсэн. Ганаа начнаа дэмжүүлээд заанаа хүчээр авсан. Гээд бүх л бөхчүүд ямар нэг дэмжлэгтэй байсан. тэрнээс биш нэг их өсхөөг нь оройлж дэмжээд сүхбатыг нь хяхсан юм байхгүй. Тэр үед чинь увсын фракц аймаар хүчтэй үе байлаа ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Tue Jan 31, 2012 4:16 pm

Би сүхбатад дургүй гэхдээ эндп нэг их үзэн ядсан юм бичсэнгүй. Хүмүүс утгагүй юм шиг зодог тайлаагүй байсан бол ахиад түрүүлнэ үгүйдээ Өсхөөгийн түрүүг хаана энэ тэр гэж ярихаар нь л өөрөө чадахгүй нь болилоо гэсэн хүнийг яаж түрүүлүүлэх гээ вээ гэлээ... Сүхбат л ганцаардсан энэ тэр гэхээр нь үгүй дэмжиж байсан шүү гэдгийг нь хэллээ... тэрнээс өөр муулсан юм бол бичсэнгүй.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Tue Jan 31, 2012 4:16 pm

Гэснээс тэр Мяагаа заан болсоны дараа Сумьяа нээрээ үнэн үзэхгүй хаяж билээ ганцхан суганд сэжээд л аваад хаячихсан.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Aagii_03 » Tue Jan 31, 2012 4:34 pm

Ёоо энд чинь бөхийн хорхойтнууд нь цуглаж байгаа баймаарын. Тэгээд энэ сэдвийнх нь нэрийг хар. Нэг их хүчтэй дэмжээд байдаггүй ч Өндөр аваргаа өмөөрмөөр санагдчихлаа.
Хоёулаа л сайхан аварга хүмүүс, Монгол бөхийн аварга гэдэг цолыг захын баагий авдаггүй. Шилэгдсэн хүн л авдгын. Ялангуяа Сүхбатын фэнүүд нэгийг магтахдаа нөгөөхийг нь хараах ямар хэрэг байдгийн.
Ер нь бол Сүхбат аварга өөрөө 7-д унаад зодог тайлахдаа бэртгэл, гэмтлээс шалтгаалаад өндөр ачаалалтай бэлтгэл хийж чадахаа больсон. Нэгэнт түрүүлэх хэмжээнд барилдаж чадахгүй учир доор даваанд унаад байх сонирхол алга аа гэж л хэлээ биз дээ. Өөрөө ухаантай хүн болохоор цаашдаа олон унаж байхаар гээд болиж байгаам биш үү.
Дархан болох боломж байгаа гээд та нарын итгээд байгаа шиг өөрөө өөртөө итгэж байсан бол бизнес бодоод татгалзах байсан гэж үү. Яаж тэгж бодож байна айн кк
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Jan 31, 2012 4:37 pm

допинг-дсоор байгаад л сүүлдээ бүр баралгүй аварга цолоо өндөр аваргыг найрч авсан хүн чинь нээрээ тэглүү нтр...

Чи шууд доош нь хийхгүй байгаа ч үргэлж өөрийн дэмждэг талыгаа дэгсдүүлж магтаж, эсрэг өрсөлдөгчдыг нь чимээгүй хийж байдаг чинь байнга л мэдрэгддэг юм хойно доо...

Эцсийн дүнд Өсөхөө биш Сумьяа биш, Гантогтох, Пунцаг ч биш Сүхбат гоцлон Монгол бөхийг нойрноос нь сэрээсэн хүн гэдгийг хэн хүнгүй мэдэх хойно...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Jan 31, 2012 4:41 pm

Би уул нь нээх бөхчүүдийг муулаад байдаггүй, харин гарууд Цоомоо, Паясо гээд ахмад форумчид байж хэт нэг талыг бариад нөгөө талыг байнга хийгээд, муулаад байхаар, зөрүүлээд дэмждэг бөхийг нь хиймээр болох юм...

Өндөр аварга хэдий Сүхбат-с илүү 1 түрүүлсэн ч Сүхбат-г барилдаж байхад нь аварга цолных нь дор зогссоор зодог тайлуулсан гэдэг нь бас Сүхбат-н хувьд бахархмаар Өсөхөөгийн хувьд нэг тийм байгаа биз... тэгээд ч сүүлийн түрүү нь ёстой нөгөө барьц сонгоо, бөхийн холбоо 2-н хүчинд авсан юм даа... чааваас...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Tue Jan 31, 2012 4:49 pm

нэг л их нойрноос сэрээсэн хүн үү хахаха. зургаан залуу заан зургуулаа л цуг сэргээлцсэн байх. Тийм тулдаа л ингэж яригдаж байгаа байх. Сумяагийн өсхөөгийн пунцагийн барилдааныг үзэх дуртай үздэг бахаддаг бахадсаар буй ч олон хүмүүс байдагдаа уг нь. миний эргэн тойронд л лав тийм л байсан... тэр хүмүүсийн хувьд тэр цагийн шилмэл нь тэр хүмүүс л байсан байлгүй дээ хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Tue Jan 31, 2012 4:52 pm

Барнаба wrote:Өндөр аварга хэдий Сүхбат-с илүү 1 түрүүлсэн ч Сүхбат-г барилдаж байхад нь аварга цолных нь дор зогссоор зодог тайлуулсан гэдэг нь бас Сүхбат-н хувьд бахархмаар Өсөхөөгийн хувьд нэг тийм байгаа биз... тэгээд ч сүүлийн түрүү нь ёстой нөгөө барьц сонгоо, бөхийн холбоо 2-н хүчинд авсан юм даа... чааваас...

өө тэгээд чи тэрэндээ бахархаад л байж байгаач дээ... өсхөөг дэмждэг хүмүүс нь нэг илүү түрүүлсэн сүүлдээ сүхбат барахаа байгаад таарч унахгүйн тулд зодог тайлаад дууссан гээд л өсхөөгөөрөө бахархаад байж байяа... :-o
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests