Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby TRISTAN » Wed Mar 28, 2007 11:54 am

Valencia sayn baygaa ch Chelseag barahgui l bayh.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby .boldoo. » Wed Mar 28, 2007 12:57 pm

МанЮ - ???????????
Валенси - Ливерпүүл

МанЮ - ?????????

МанЮ:D
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby El Payaso » Wed Mar 28, 2007 1:01 pm

МАН-РОМА

Энэ улирлын туршид хамгийн амжилттай тоглож байгаа европийн клуб гэвэл яах аргагүй улаан чөтгөрүүд билээ... Тэд лигийг 6 онооны зөрүүтэй хошуучилж, цомын тэмцээний ¼ шигшээд шалгарч, АЛ-д шилдэг 8-н багийн тоонд багтаж чадсан билээ... Улирлын эхэнд Улаан чөтгөрүүдийг ийм өндөр амжилт үзүүлнэ гэж хэн ч найдаж байсангүй... Роналдо Рүүний нар асуудалтай, гол довтлогчоо алдсан, гол цөм нь хөгширсөн энэ баг ийм хэмжээний тоглолт үзүүлнэ гэдэгт цөөн хүн итгэж байлаа... гэвч тэд чадсан... Юуны өмнө гэмтэл бэртэл гсн хар шуурганд тэд юу юунаас багатай өртсөн, өмнөх жилийн турш тоглоогүй Скоулз гайхалтай формтойгоор эргэж ирсэнээс гадна Каррик Кийнийг явсанаас хойш дунд шугамд гарсан том цоорхойг бүрэн биш юмаа гэхэд 90 хувь нөхөж чадсан билээ... Тэд одоо 99 онд хийсэн шигээ трипле хийхээр хөгшин чоно Сер Алексээр удирдуулан дайрч байна... өнгөрсөн жилүүдэд Карлингаас өөр цом хүртэж чадаагүй Улаан чөтгөрүүд өлсгөлөн харцаар аваргуудын лигийн цомыг харж байна...
Энэ удаад тэдний зам дээр Франчиско Тотти тэргүүтэй Ромчууд зогсч байна... хамгийн сүүлд тэд шилдэг 8-н багт 1984 онд л шалгарч байсан юм... Хэний ч төсөөлөөгүй байсан амжилтыг тэд гаргаж энэ эрхийг гардаж авсан... сүүлийн жилүүдэд аваргуудын лигт гайхалтай тогтвортой амжилт гаргаж байсан Лионыг 16-ын тоглолтонд талбайд нь уйлуулсан... 18-нАЛ-ын дараалсан тоглолтонд Францчууд гэртээ ялагдал хүлээгээгүй байсан бөгөөд хамгийн сүүлд Стаде Де Герланддаа тэд 2002 онд л хожигдсон байсан бол Тотти болон Манчинигийн эхний үе дэх гоолууд францчуудын амжилтын цувралыг үгүй хийсэн билээ... Рома Францын босоо аваргуудыг нутагт нь хожиж байх үед МАН өөрийн Олд Траффордодоо Францын өөр нэг баг болох Лиллээр АЛ-дэхь давшилтаа нэг алхамаар ахиулж байлаа... 2 баг хоюулаа 8-д шалгарахын тулд Францын клубуудыг тэмцээнээс хасчээ...
Эхний тоглолт Ромын Олимпийн стадионд болно... Нутгийн эзэд энэ талбай дээрээ европийн тэмцээнүүдэд сүүлийн 9 тоглолт дараалан ялагдаагүй яваа бөгөөд хамгийн сүүлд 2004 онд Реалд 3-0 ээр хожигдож байжээ... Рома лигтээ хамгийн сүүлд 2-р сарын 17-нд Емполид 1-0 ээр хожигдсон... Үүнээс хойш 7 тоглолт хийснээс 3 хожиж 4 тэнцсэн... Тийм ч магтахаар үр дүн биш... Лигтээ нийт 28 тоглолт хийснээс 55 гоол хийж 22 гоол алдсан... дунджаар 1,96 гоол хийж 0,79 гоол алдаж байгаа... АЛ-т 8 тоглож 10 гоол хийж 4 гоол алдсан...

Улаан чөтгөрүүд хамгийн сүүлд 1-р сарын 19-нд Арсеналын талбай дээр ялагдал хүлээснээсээ хойш аль ч тэмцээнд ялагдаагүй... 14 тоглолт тоглож 11 хожиж 1 хожигдож 2 тэнцсэн гсн аймаар амжилттай... Энэ хооронд 29 гоол хийж /дунджаар 2/ 10 гоол алдсан... Гоол дифференсе 19... Нийт лигийн 30 тоглолтонд 24 ялж 3 хожигдож 3 тэнцсэн... Нэг тоглолтонд дунджаар 2,33 гоол хийж 0,67 гоол алддаг... лиги дэх гоолын зөрүү 50 үнэхээр тэд топ формтой байгаа... гэхдээ нэг асуудал байна... Тэд хэдийгээр лигтээ маш сайн тоглож байгаа ч АЛ-дэхь группын тоглолтууд эргэлзээ төрүүлэм байсан гэдгийг мартаж болохгүй... АЛ-д группын тоглолтонд 4 хожиж 2 хожигдсон... 10 гоол хийж 5 гоол алдсан... нийт АЛ-д 8 тоглолт хийж 12 гоол хийж 5-ыг алдсан... Лигтэй дунджаар 2,33 гоол нэг тоглолтонд хийж байгаа бол АЛ-д 1,5 гоол дунджаар хийж байгаа... Тэд ямартай ч лигтээ тоглож байгаа шиг төгс тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа гэдгийг энэ стат харуулна... Хэсгийн тоглолтонд хэний ч мэдэхгүй Копанхагенд хожигдож байсан бол Селтикт мөн л нийлбэр дүнгээр ялагдсан гэж хэлж болохоор үр дүнтэй 2 тоглолтыг хийсэн... Лилль-ыг хожихын тулд байдаг хүч чадлаа зориулсаныг нь бид мэднэ...

Рома англичуудын өөдөөс нийт 8 удаа европын тавцанд тулж байснаас 4 ялж 2 хожигдож 2 тэнцэж байжээ... Харин улаан чөтгөрүүдэд Италичуудтай таарсан дурсамжууд тийм ч сайхан байсангүй... 2004/2005 оны улиралд л гэхэд тэд Сери-А ын гигант Миланд булшилуулж байсан билээ... Нийт Италичуудтай европод 7 таарсанаас ердөө 2-т нь л улаан чөтгөрүүд инээх хувь тохиож байсан байна... Италид зочилж тоглосон сүүлийн 11 тоглолтоос ердөө 2 хожил авч 8 удаа ялагдаж байжээ... Италичуудад ялагдсан 8 дараалсан ялагдалыг 1998/99 оны улиралд Ювег хожиж байж л тасалсан байна...
Рома хамгийн сүүлд 1984 онд цомтой багуудын цомд Ливерпүүльтэй таарч нутагтаа пенальтигаар 4-2 ялагдаж байжээ... МАН европын тэмцээнд Олимпийн стадионд тоглож байгаагүй боловч Алан Смит Лийдсийн бүрэлдэхүүнд Олимпик цэнгэлдэхэд Ромын өөр нэгэн баг болох Лациотой 2000/01 оны АЛ-ын тэмцээнд тааран ялалт байгуулж байсан бол өмнөх жил нь Европын цомын 4-р раундад Ромаг ялахад сэлгээгээр Италийн Клубын өөдөөс тоглож байлаа...
Ромагийн хагас хамгаалагч Смиеона Перрота Итали гэр бүлд англид тэр дундаа Олд Трэффордоос хагас цаг гаруй зайтай байхлах Лэнкширед төрж байсан бол Паннуччи болон Фэррэйра нарт англид тоглож байсан туршлага бий... Тэр дундаа Паннуччи Челсигийн бүрэлдэхүүнд багтан МАН-тай 3-3 аар тэнцсэн тоглолтонд гарч тоглож байжээ... Харин Юнайтедаас Саар Ювегийн бүрэлдэхүүнд, Силвестре интерийн бүрэлдэхүүнд дээд лигт тоглож байсан бол Евра италийн доод лигээс хөлбөмбөгчийн гараагаа эхэлж байлаа...

МАН-д хэд хэдэн том асуудлууд байна... Тэдэнд хүнд үед сэргээх эмчилгээ болж байсан Ларссон Лилльтэй тоглосныхаа дараа нутаг буцсан... Саха болон Сульшер нарын гэмтэл МАН-ын урд талыг ихээхэн зовоож байна... Смит хэдийгээр сүүлийн тоглолтуудад талбай дээр гарсан ч топ түвшинд тоглож чадахгүй байгаа гэдэг нь тодорхой байсан... Рүүний бол цэвэр финишер тоглогч биш гэдгийг бид мэднэ... өнөөг хүртэл тэдний талд байсан бурхан хамгийн чухал үед нүүрээ буруулаа юу? Фергусонд одоо Роналдо Рүүний 2-ыг урд тоглуулах эсвэл 5 хагас хамгаалагчтай тоглох гсн 2-шийдлийн аль нэгийг сонгох болов уу? Дээр нь нэмээд хашир туршлагатай Ньювиллийн гэмтэл Фергигийн толгойг өвтгөж байна...
Ромагийн хувьд МАН-тай тоглохын өмнө маш чухал тоглолт хийх болно... тэд Миланы Сан Сирод зочлон тоглох болно... Энэ тоглолт мэдээж Ромагийн МАН-тай тоглох тоглолтыг илүү хүнд болоход нөлөөлөх болов уу?

Миний предикшн... МАН дараагийн шатанд шалгарна... гэхдээ энэ тийм ч амархан байхгүй болов уу?

ImagevsImage
ImagevsImage
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby meesh » Wed Mar 28, 2007 1:50 pm

Найс жоб :eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby barca forever » Wed Mar 28, 2007 3:56 pm

valencia chelsea g barag multalna biz dee. er ni valencia mersey side red 2 iin neg ni turuuleesei.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby mick » Wed Mar 28, 2007 5:18 pm

Мөрөөдөхөд мөнгө төлдөггөөм /дандаа ө үсэг ордог хэллэг байна шт/
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby El Payaso » Wed Mar 28, 2007 5:26 pm

нэг их мөрөөдөөд ч байх юу байхав... аль аль багт нь боломж адилхан л байгаа... хэн одтай азтай байсан нь л дараагийн шатанд шалгарах биз дээ... тэр од аз эз нь манайд байгаасай л гэж залбирч байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Wed Mar 28, 2007 5:29 pm

АЛ ч тэгээд заримдаа аз эзний асуудал байдаг болохоороо Чэлси гарах юм байгааз...:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby orangeman » Wed Mar 28, 2007 11:50 pm

Тиймдээ ер нь хараад байхад л АЗ ОД 50% нь байх шиг
Паясо сайхан бичжээ ..........
Барса - ................ гээд л уншиж суусан бол ч
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby SAVAGE » Thu Mar 29, 2007 11:12 am

Одоо манайх дутуу байна даа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby El Payaso » Thu Mar 29, 2007 11:32 am

өнөөдөртөө оруулчихнаа... дон ворри...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby lordington » Thu Mar 29, 2007 2:49 pm

Рома буюу италчууд тэд европдоо хаад болоод бгаа. аль ч улстай тоглосон тоглолтууддаа хожилын оноогоор илүү байдаг. Рома чууд ялгаагүй сайн баг. Энд италийн шигшээ тоглож байгаа гэхэд болно.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Postby Gankhuu » Thu Mar 29, 2007 9:00 pm

Rom chuud chin Italy chuud baisan yum uu :smile:
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby BB » Fri Mar 30, 2007 12:10 am

lordington wrote:Рома буюу италчууд тэд европдоо хаад болоод бгаа. аль ч улстай тоглосон тоглолтууддаа хожилын оноогоор илүү байдаг. Рома чууд ялгаагүй сайн баг. Энд италийн шигшээ тоглож байгаа гэхэд болно.


OO tiim bsan yum uu :grin: ? KINGS ii? hmm :smile: .
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby TRISTAN » Fri Mar 30, 2007 11:09 am

Image

Энэ Италийн шигшээгийнхэн эд нэр тэгээд бүгдээрээ Рома-д тоглодог хэрэг үү?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby TRISTAN » Fri Mar 30, 2007 11:18 am

Image

Зургийг томруулав.
Зураг анх удаа оруулж байгаа болохоор их будиллах юм даа. :sad:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby El Payaso » Fri Mar 30, 2007 2:06 pm

Ливерпүүль-ПСВ

Хувь тавилангийн зам дээр энэ удаад ахиад л Рафа болон Куман нүүр нүүрээ тулан уулзлаа... өнгөрсөн жилийн аваргуудын лигийн шигшээ 16-ын тоглолтонд Рафагийн улаануудтай Бенфикаг удирдсан Куман нүүр тулж ялалт байгуулсан билээ... Ялангуяа анфилдед болсон тоглолт гайхалтай байсан бөгөөд ЕПЛ-ын томоохон төлөөллийг даруухан бүрэлдэхүүнтэй бенфика талбай дээр нь бут ниргэж АЛ-ын цомыг дараалан хүртэх гсн улаануудын хүслийг булшилсан билээ... Симаогийн гоол одоо хүртэл нүдэнд үзэгдсээр...
Энэ удаад тэгвэл Куман төрөлхи нутгийн баг ПСВ-г удирдан хамгийн сүүлд Голландчуудаас Аяксийн үзүүлсэн амжилтийг давтаж эх орондоо АЛ-ын цомыг авч ирэх өмнө нь тоглогчийн хувьд хүртэж байсан цомоо одоо дасгалжуулагчийн хувиар авах хүслээ өвөртлөн филиппс стадиондоо улаануудыг хүлээж байна... Куман Коку тэргүүтэй голландчууд өмнөх шатанд английн өөр нэг гигант болох Арсеналыг буулгаж авсан билээ... ПСВ-ын сүүлийн жилүүдэд үзүүлж буй амжилт Куманы оновчтой шийдвэрүүдийг мэдэх хүн бүрийн хувьд энэ ялалт тийм ч гайхалтай байгаагүй билээ... Энэ Куманы хувьд АЛ-д английн багуудын өөдөөс байгуулсан 3 дахь ялалт байсан юм... өнгөрсөн жил тэд МАН-ыг хэсгийн тоглолтонд 1/16-д Ливерпүүлийг хожиж байсан билээ...
Рафа өнөө цаг үеийн шилдэг мэргэжилтэн... ялангуяа тэр АЛ-д гайхалтай тогтвортой тайван нягт тоглолтыг үзүүлдэг... өмнөх тоглолтондоо тэрээр Куманы хуучин баг болох өөр нэг Голланд мэргэжилтэнээр удирдуулсан Барсаг ялсан... Энэ ялалтын гол фактор Рафа байсан гэж олон аналистууд үзэж байна... Барсагийн ноёлсон довтолгоонуудыг эвдэж сөрөг довтолгоонуудаар Ноу Камп-д давуу тал олж авсан бол Анфилдедээ Рафа хамгаалахаас тэмцэхийг илүүд үзсэн билээ... Ихэнхи тохиолдолд эхний тоглолтонд ялалт авсан багууд дараагийн тоглолтондоо илүү хянуур хандаж хамгаалахыг илүүд үздэг бол Анфилдэд Рафа Каталончуудад сюрприз бариж эхний минутаас эхлээд сөхөө өгөлгүй довтолж байсан билээ...
2 багууд нэг хэсэгт орсон бөгөөд хэсгийн тоглолтууд 2 тоглосон үр дүн улаануудын талд байсан... Тэд нутагтаа Кроуч Жерард нарын гоолдсон 2 гоолын давамгайллаар дуусгасан бол голландад болсон тоглолтонд хүчирхэг хамгаалалтынхаа ачаар 0-0 ээр тэнцсэн билээ...
Улаанууд АЛ-ын 8 тоглолтонд 13 гоол хийж 7 гоол алджээ... Голландчууд 8 гоол хийж 7 гоол алджээ... Ливерпүүлчүүд Голландыг зорихынхоо өмнө Буучидтай тоглох болно... Энэ жил 3 таарч гурав ялагдсан буучидаас хариугаа авах боломжийг аль болох ашиглахыг эрмэлзэх бөгөөд энэ тоглолт улаануудын хувьд нэлээдгүй хүндхэн тоглолт болох нь эргэлзээгүй юм... ПСВ-ын хувьд бүүр ч долоон доор мэдээ байна... тэд өнгөрсөн долоо хоногт лигийн гол өрсөлдөгчид болох Аякст 5-1 аар нутагтаа арчуулсан билээ... Энэ нь ПСВ-г 67 оноос хойшхи хамгийн том ялагдал болсон юм... Энэ нь ийм чухал тоглолтын өмнө тоглогчидийн сэтгэл санаанд ихээр нөлөөлөх нь гарцаагүй.... Үүнээс гадна туршлагатай Райгер болон гол хамгаалагч Арсеналыг булшилсан Алекс наргүйгээр тэд улаануудыг нутагтаа хүлээн авах болно... Энэ байдал нь гарцаагүй тэдний тоглолтонд нөлөөлөх болно...

Улаануудын Зенден ПСВ-ын бүрэлдэхүүнд багтан датч тайтле авч байсан бол шинэ довтлогч Дирк Койте ПСВ-ын ривал Фэйноордын төлөө тоглож байсан билээ... Харин ПСВ-ын Кромкамп хагас улирлыг Улаануудын бүрэлдэхүүнд өнгөрөөж байсан бол Клувертед примершипийн туршлага бий...

Флиппсд болох тоглолт нь ПСВ-ын хувьд маш чухал бөгөөд энэ тоглолтонд л өөрсөддөө ашигтай нөхцөлийг үүсгэхгүй бол Анфилдед тэдэнд маш бага боломж олдох болов уу? Рафа бол туршлагатай мэргэжилтэн бөгөөд энэ удаад Куманд бүх юм тийм ч амархан байхгүй болов уу?

Миний предикшн: Ливерпүүль шөвгийн дөрөвт үлдэх болно...

ImagevsImage
ImagevsImage
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby TRISTAN » Fri Mar 30, 2007 2:13 pm

I Like It! :-D
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby mercer » Fri Mar 30, 2007 2:15 pm

:eek::eek::eek::eek:
El Payaso чи шvv. Багуудын одоогийн байдал, давуу болон сул талыг эхлээд "expert"-vvдийн тайлбартайгаар уншчихаар яг тоглолтыг нь vзэхээр улам амттай. Маргааш Arsenal vs Liverpool -г vзнэ биз дээ? Irish Pub-д ирвэл чамд нэг пийв авч єгнє єє.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby El Payaso » Fri Mar 30, 2007 3:38 pm

hehehe tnx man... mani ochij beeree avhuulnaa lol... tegej bgaad oroi yarii utas chene heveeree biz?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Fri Mar 30, 2007 5:10 pm

Image

Манай лийдинг скорер Мориентес маань шигшээдээ тоглож байгаад гэмтлээ хайран юм... Челсигийн өөдөөс тоглох 2 тоглолтонд аль алинд гарахгүй... ингэснээр манай АЛ-ын хамгийн туршлагатай тоглогч маань маш чухал тоглолтыг өнжих нь гайтай юмаа... энэ шигшээгийн тоглолтууд... өмнө нь Мориентес төвийн довтлогчоор тоглож Вилла түүнийг дэмжиж өгдөг байсан билээ... одоогоор манайд өөр довтлогч байхгүй болохоор довтлох чиглэлийн хагас, суппортинг страйкер байранд манайд олон жил тоглож байгаа Ангуло Виллаг дэмжиж тоглох бололтой... энэ жилийн туршид ангуло голцуу баруун жигүүрийн хагасаар тоглож байсан билээ... энэ жил тун сайн формтой байгаа бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш дуудагдаагүй байсан шигшээдээ дахин дуудагдах болсон билээ... харин баруун жигүүрт Хуакин Ангулогийн оронд тоглох бололтой... энэ нь түүний 6 дахь стартинг гэме юм байна... Барахагийн гэмтэл хүнд байж таарсан бөгөөд сийзн оут болжээ... ингэхлээр түүний байран дээр Виана эсвэл Айболь нарын аль нэг гарах бололтой... гэмтэл бэртэл гэж новш юмаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby spain man » Fri Mar 30, 2007 5:15 pm

Мори гийн өмдийг бүтнээр нь гаргах арга байхгуй юу хэхэхэ
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby ..::Affictor::.. » Fri Mar 30, 2007 8:19 pm

lordington wrote:Рома буюу италчууд тэд европдоо хаад болоод бгаа. аль ч улстай тоглосон тоглолтууддаа хожилын оноогоор илүү байдаг. Рома чууд ялгаагүй сайн баг. Энд италийн шигшээ тоглож байгаа гэхэд болно.

шигшээ гээс 2 тоглогч л байдаг шүү дэ De Rossi,Perrota /Totti сүүлийн тоглолтуудад дуудагдаагүй/
Харин Милан аас 7 тоглогч шигшээд байдаг юм шүү
маргааш манайх Ромагийн талбайд очиж тоглоно
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Hristos » Fri Mar 30, 2007 8:57 pm

*Паясог шүтэж эхэллээ.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Nomer 7 » Fri Mar 30, 2007 11:07 pm

хэхэхэ.Паясєг чи аль дээрээс шvтэх ёстой байсан юм. сvvлд ухаарч бна даа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron