Razz Poker HORSE game гэж та урьд нь сонсож байв уу? Энэ нь 5 өөр төрлийн покерын нийлмэл mixed game буюу
H-hold'em O-omaha h\l R-razz S-stud E-eight or better (stud hi\lo) юм.
Omaha - г DeFeU бичсэн тул энэ удаад
RAZZ . Ерөнхийдөө
Stud покерын 1 төрөл гэж хэлэгддэг бөгөөд хамгийн том ялгаа нь хамгийн муу модтой хүн ялдагт байдаг. 2-8 тоглогч хөзрийн стандард 52 модоор тоглож, нийт 7 мод та гартаа авна. Ace буюу тамга нь Razz дах хамгийн бага мод гэж тооцогддог. Нийт 7 картаа авч дууссаны дараа хамгийн low, бага 5 кардтай хүн бүх бооцоог авах буюу хожно. Харин таны модонд
hold'em, omaha, stud дээрх шиг хэрвээ гаран дах мод нэг өнгийн болж
flush орох эсвэл
straight орвол таны модонд ямар ч өөрчлөлт гарахгүй. Нэг өнгийн ч байсан бага мод л бол бага хэвээрэ гэсэн үг. Товчхондоо хэлвэл Razz дээрх хамгийн сайн мод нь
5 4 3 2 A . Ямар өнгө байх нь, яаж дараалласан нь хамаа байхгүй.
Тоглоом нь
Limit хэлбэрээр явагдана. Тоглож буй хүн болгон тоглолт эхлэхэд ante буюу монголчилвол улны мөнгө тавих ёстой. Энэ нь Limit нь хир их гэдгээсэ шалтгаалан өөр өөр байдаг. Жишээ нь 2$/4$ гэсэн limit - тэй ширээ байвал
small bet нь 2$,
big bet нь 4$ гэж ойлгох хэрэгтэй. Харин
ante нь ихэвчлэн small bet - ний 10-25% тай тэнцэх хэмжээний байдаг.
Тоглолт эхлэхэд хүн бүр эхлээд гартаа 3 карт авах ба энэ 3 н картны 1 г (the door card) нь буюу хамгийн сүүлийхийг нь дээш нь харуулж тавин нөгөө 2(the hole cards) модоо та өөртөө авна. Дээш харуулж тавьсан моднуудаас хамгийн том модтой хүн нь сайн дураара мөнгө хамгийн түрүүнд тавих ёстой. Үүнийг нь
Bring-in bet гэж нэрлэдэг. Bring-in нь ante - с арай их small bet - с арай бага хэмжээтэй байна. Дараагийн тоглогч бүр бас л адилхан 2 option - той. Bring-in bet - г call хийх эсвэл Complete болгож нийт bet - г small bet - тэй тэнцүү хэмжээтэй болгох. Үүнээс цааш хэрвээ өөр тоглогч raise хийх бол small bet - тэй тэнцүү хэмжээгээр л raise хийж болно.
Тоглоом
5 betting rounds буюу 5 - н бооцоо тавих үеүүдтэй. Эдгээрийг эхний 2 сүүлийн 3 гэж хоёр хуваах ба эхний 2 round -д та зөвхөн small bet - р bet болон raise хийж болно. Харин сүүлийн 3 round дээр зөвхөн big bet - р raise хийж болох юм.
Жишээ нь: 5$/10$ гэсэн limit - тэй ширээ бол эхний 2 round - д 5$, сүүлийн 3 round - д 10$ - р raise хийж болноо гэсэн үг.
Эхний 3 картаа авах үе буюу 3rd street дээр bring-in, raise зэрэг хийж бгаа нь эхний betting round юм. Үүнээс цааш 4дэх карт буюу 4th street дээр 2р betting round, 5дах картнаас 3р буюу сүүлийн 3н betting round эхлэх учир 5дах картнаас эхлэн big bet - р raise хийх болно. Ингэж явсаар 7дах карт буюу 7th street дээр betting round дуусаж тоглогчид картнууда үзүүлнэ. Мэдээж өөрт бгаа 7н картнаас хамгийн муу 5н карттай нь хожно.
4, 5, 6 дах модыг таны дээш харуулж тависан модтой зэрэгцүүлэн дээш харуулж тавих ёстой. Тэгэхээр та ч бусад тоглогчдын дээш харуулсан модыг харж, бусад тоглогч ч таны модыг харна. Харин 7 дох буюу хамгийн сүүлийн карт аа өөрийн гарт авах буюу хамгийн эхэнд авсан 2 карттайга нийлүүлнэ. Эхний betting round буюу тоглоом дөнгөж эхлэхэд хамгийн том карттай хүн хамгийн эхэнд bet тавьсан бол, үүнээс хойших betting round - ууд дээр дээш харуулж тавьсан моднуудаас хамгийн бага модтой хүн bet - г эхлүүлэх ёстой.
Pot limit, No limit байдлаар тоглодог гэж харж байсан. Гэхдээ би зөвхөн limit - г нь л тоглож байсан болохор limit -р нь бичив. За тгд миний л хувьд хамгийн уйтгартай покерын төрөл гэж хэлмээр байна.
Баахан замбараагүү юм бичцэн ойлгоц муутай байвал энэ бичлэгийг хальт хараад арай гайгүй ойлгогдож ирнэ байх.
There's a light-bulb on my head.