2006/2007 Аваргуудын лиг
Шөвгийн-8
Челси-Валенсиа
Романы хөхүүдийн сүүлийн гурван жилийн АЛ-ын цомыг өргөх мөрөөдөлд энэ удаад Испанийн сүүлчийн итгэл найдвар хөндөлсөн зогслоо… Сугалааны дараа Челсигийнхэн МАН, Ливерээс эмээж байлаа хэмээн яриж битүүхэндээ Валенсиатай таарсандаа баярлацгаав… Валенсиагаас харин ерөнхийлөгч Солер болон Вилла нар Челси супер баг гэхдээ чи нэгэнт Афинд байхыг хүсч л байгаа бол аль багтай таарах нь чухал биш ялалт л чухал хэмээн даруухан дугарав…
Челси хамгийн сүүлд Спурс болон Портутай тэнцэж харин тэрнээс өмнө лигтээ Ливерпүүльд хожигдсон бөгөөд бусад тоглолтонд ялалт байгуулаад байна… Сүүлийн 5-н тоглолтонд 11 гоол оруулж 5 гоол алдсан… Улирлын дундуур Чех болон Терри нарын гэмтлээс шалтгаалж лигтээ нэлээдгүй оноо алдаж, Төмөр мэт Жозегийн байр суурь хүртэл ганхаад авсан ч тэд ямартай ч одоо хэмнэлээ аль хэдийнээ олчихоод байна… Энэ улирлын туршид дахь хамгийн их шүүмжлүүлсэн хүмүүсийн нэг болох Шева ч сүүлийн тоглолтуудад гайхалтай тоглож байгааг дурьдах хэрэгтэй… Энэ жилийн аваргуудын лигт тэд юу юунаас илүүтэй бэлдсэн… өмнөх жилүүдийн бүтэлгүйтлээ засахын тулд Баллак болон Шева гсн аваргуудын лигийн нөр их туршлагатай супер оддыг авчирсан… Өмнө нь гоол хийгээд хамгаалах гсн тактикаар л тоглож ирсэн системд нь АЛ-д үр дүнгээ өгөхгүй байснаас болж системдээ өөрчлөлт хийж диамондыг хэрэглэж аваргуудын лиг дэхь амжилтаа ахиулж европийн аварга болж жинхэнэ супер багуудын эгнээнд элсэхийг зорьсон… Диамонд улирлын эхэнд өмнөх 4-3-3 шиг амжилтаа өгөхгүй байсан ч цаг хугацаа явах тусам тэд дасч байна… Энэ бүх зүтгэл ч үр дүнгээ өгч тэд хэсгийн тоглолтуудад эртний өст Барселонаг нийлбэр дүнгээр ялж хэсгээсээ гарах уу гүү юу гсн хүнд байдалд оруулж дөнгөсөн… АЛ-ын хэсгийн тоглолтуудад 1 ялагдаж 1 тэнцэж 4 ялалт авсан бөгөөд 10 гоол хийж 4 гоол алдсан… харин 1/16-д Портутай таарч нийлбэрээр 3-2 ялалт байгуулсан… гэхдээ энэ ялалт тийм ч амар байгаагүй бөгөөд энэ ялалтанд өнөөх л АЛ-д зориулж авчирсан гэж хэлж болох Шева Баллак нар гол дүрд тоглосон билээ…
Харин Валенсиагийн хувьд сүүлийн тоглолтууд тийм ч таатай бус байна… тэд сүүлийн 5-н тоглолтоос 1 хожил 3-н тэнцээ ердөө нэг хожил авсан бөгөөд ердөө 3-н гоол оруулж 4 гоол алдсан гсн тааруухан стат үзүүлжээ… гэхдээ тэд АЛ-д илүү найдвартай тоглож байгаа гэдгийг энд хэлэх ёстой… Урьдчилсан шатанд Сальцбүргийг 4-0 гсн нийлбэрээр ялсан бол хэсгийн 6 тоглолтонд 14 гоол хийж 8 гоол алдаж 1 хожигдол нэг тэнцээ бусад нь ялалт гсн бардам амжилтаар хэсгээ тэргүүлсэн бол 1/16д Сериа А дахь босоо аваргуудыг уйлуулж орхисон… АЛ-ын 10 тоглолтонд тэд 1 ялагдаж 3 тэнцэж 6 ялж 20 гоол хийж 10 гоол алдсан билээ…
Эхний тоглолт Стэнфорд Бриджед болох болно... Челсигийн хөх цайз... тэд Стэнфордод хамгийн сүүлд европийн тэмцээнд Барселонад жилийн өмнө ялагдал хүлээсэнээс хойш ялагдаагүй... Жозегийн удирдлаган доор нийт стэнфордод европийн 14 тоглолтонд тэд ердөө нэг л ялагдал хүлээжээ... нутагтаа хийсэн сүүлийн 9 тоглолтонд тэд ердөө 2 гоол хаалгандаа алдсан...
Челси сүүлийн 3 жилийн аваргуудын лигт испанийн гигант Барселонатай таарч тоглосон... энэ удаад тэдний өмнө Барсагаас өөр арга барил бүхий өөр нэг Испанийн шилдэг баг зогсч байна...
Валенсиагийн хувьд Европийн тэмцээнүүдэд үзүүлсэн стат нь хөхүүдээс дутах юмгүй... тэд нутагтаа хийсэн сүүлийн 9 тоглолт дараалан ялагдаагүй... үүнээс гадна нэг томоохон фактор бол тэд Английн багуудын өөдөөс европод гайхалтай сайн тоглодог... 2000/2001 оны улиралд тэд хэсэгтээ МАН-Ю таарч талбайдаа 0-0 ээр тэнцсэн бол Олд Трэффордод 1-1 ээр тэнцэж байлаа... Харин шөвгийн 8-д Арсеналтай таарч талбайд нь 2-1 ээр хожигдсон бол талбайдаа 1-0 ээр хожиж эвэй гоолийн дүрмээр ялалт дараагийн шатанд шалгарч... Лийдсийг харин шөвгийн дөрөвт 3-0 гсн нийлбэрээр бут ниргэж финалд үлдэж байсан билээ... 2 жилийн дараа Ливертэй хэсгийн тоглолтонд таарч 2 тоглолтонд хоюуланд ялж дараагийн группд хуваарилагдахад мөн л өөр нэг английн клуб болох Арсеналтай нэг группд орж буучидыг тэмцээнээс хасч орхисон... энэ удаад тэдний ээлжит англи золиос Челси боллоо гэхэд гайхах юм алга... Тэд Аваргуудын лигт английн багуудтай 5-н удаа таарч байсан бөгөөд бүх учраа тэдэнд ээлтэй байжээ...
Челсигийн диамондын гол суурь бол хүчирхэг бие бялдар бүхий хагас хамгаалагчид... Жозегийн философи нь төвд буюу дунд шугамд бөмбөгийг аль болох удаан хадгалах нь багт ашигтай байдлыг үүсгэнэ гэж үзэж байна... Өмнө нь 4-3-3 хамгаалалтаас маш хурдан сөрөг довтолгоонд шилждэг байсан бол одоогийн диамонд дунд шугам бөмбөгөө илүү удаан эзэмшихийг хичээдэг болсон... Баллак Лампард Эссэйн Макаллеле гээд хүчирхэг хагасууд энэ боломжийг гаргахад туслана... Баллак болон Лампардын алсын дамжуулалтуудыг Дрогба хүчирхэг бие бялдараа ашиглан гоолын момент болгон хувиргах эсвэл Шоон Роббен гсн хурдан хөлтнүүдийн түргэн довтолгоо үүн дээр нэмэгдээд мэдээж тэдний хэн бүхэний хийж чадах алсын цохилтуудаас тэд гоол хийхийг зорих болно... Челси бол бүхэлдээ төгс шахуу баг... тэдэнд сул байрлал бараг л байхгүй... Гэхдээ энэ жилийн Челсигийн тоглолтуудаас миний харж байгаа нэг том сул тал бол Дрогба... тэрээр маш олон тоглолтонд Челсиг нуруун дээрээ үүрэн гарсан билээ... Тэрээр энэ улирлын туршид Челсигийн хийсэн бүх гоолны 1/3-ыг ганцаараа хийсэн... супер байгаа биз? гэхдээ нэг багаас нэг тоглогч ганцаараа ийм их зүйлийг хийж байгаа гэдэг нь нөгөө талаараа сул тал... хэрвээ Стэнфордод Дрогбаг тэнгэр ивээхгүй бол яхав? Портутай хийсэн тоглолтонд тэр тийм ч сайн байгаагүй... түүнд АЛ-ын туршлага дутагдана... Тэгээд ч Валенсиа бол Барса биш... тэд тийм ч амархан няцаж буцахгүй... Албельда Вилла гээд дайчин тоглогчид тэдэнд бий... Челси довтолгоондоо анхаардаг багуудын өөдөөс сайн тоглолт үзүүлдэг ч хамгаалалт голлосон Ливерпүүлийг нокаут тэмцээнд одоо болтол хожиж үзээгүй... Рафа нэгэн цагт Валенсиаг удирдаж энэ багийн өнөөг хүртэл баримталж буй филосифийн эхийг тавилцсан гэдгийг мартаж болохгүй...
Валенсиагийн нэрийн хуудас бол хамгаалалт нь... Тэдэнд Аяала Марчена гсн 2 хүчирхэг төвийн хамгаалагчид бий... Аяала дэлхийн аваргаас хойш гайхалтай формтой байгаа билээ... Интертэй тоглосон тоглолтоос болж Марчена тоглолтыг өнжих болсон энэ нь тэдний хамгаалалтанд нэгэн цоорхой бий болгож магадгүй... энэ тохиолдолд Флорес Айболийг хойшоо татаж төвийн хамгаалагчийн байрлалд тоглуулах болов уу? Айболь энэ жилийн туршид төвийн хамгаалагч болон хамгаалах чиглэлийн хагас байранд гайхалтай тоглолт үзүүлж байгаа билээ... Валенсиагийн довтолгоо ихэвчлэн 2 жигүүрээр хийгддэг... Висенте Хуакин Сильва Ангуло зэрэг жигүүрийн хагасууд Мигуель Моретти болон Дель Орно гсн жигүүрийн хамгаалагчид Челсигийн хана мэт хамгаалалтыг сорих болно.... Энэ нь ялангуяа Челсигийн сул тал руу чиглэгдэж байгаа болохоор амжилт авчирах магадлал өндөртэй... Челсигийн хамгийн асуудалтай байгаа байрлалууд бол жигүүрийн хамгаалалт... Баруун талд сүүлийн үед залуухан Диарра тоглож байгаа бол зүүнд Эшли... Хэдийгээр Эшли Ворльд класс хэмжээний тоглогч ч Челсид ирсэнээсээ хойш тийм ч сайнгүй байгаа гэдгийг бид мэднэ... Харин тэдний өөдөөс испанийн хамгийн шилдэг хагас хамгаалагч нар тоглох болно...
Харин урд хэсэг нь хэн ч сүрдмээр... АЛ-ын нөр их туршлага бүхий Мориентес энэ жил супер формтой байгаа Вилла нар тэнд байх болно... Мориентес 3 улирлын өмнө Челсиг АЛ-ээс хасхад гол үүрэгтэй байсан бол дараа жил нь ч Ливерийн бүрэлдэхүүнд багтаж Челсиг уйлуулсан билээ... Түүх давтагдах юм биш биз? өнгөрсөн долоо хоногт болсон Еврогийн урьдчилсан шатны тоглолтуудад Валенсиагийн 2 довтлогч гараанд гарч тус бүр нэг нэг гоол хийснээр Испанийг Европын аваргад орох алхамыг нэгээр ахиулсан билээ... Энэ тоглолт тэр 2-т маш их урам зоригийг өгсөн гэдэг нь хэнд ч тодорхой... Харин энэ үед Терри Лампард тэргүүтэй англичууд ичгэвтэйгээр Израйльтай тэнцэж байлаа... Мөн уг тоглолтонд Сильва анх удаагаа шигшээ багтаа багтан тоглосон бөгөөд тоглолтын гол баатраар тодорсон юм... Сильва Мориентес Вилла нараас гадна Ангуло Альбелда Марчена нар Испанийн шигшээд дуудагдсан билээ...
Дель Орно /Челси/, Мориентес /Ливер/, Виана /НЮ/ гээд тэдэнд англи стилийн хөлбөмбөгт хүч үзэж байсан туршлагатай тоглогчид бий... 2000 оноос хойш 3-н удаа аваргуудын лигт тоглохдоо 5 англи багтай нүүр тулж байсан болохоор Валенсиагийн хувьд Челси тийм ч харь гаригийн зүйл байхгүй болов уу?
Гэмтэл бэртлийн хувьд одоогоор Челсигийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа бол Валенсиагаас Бараха болон Висенте нар жижиг бэртлийн улмаас амарч байна... Тэр 2 одоогоор Стэнфордод тоглох эсэх нь тодорхойгүй байгаа... Хэрвээ тоглохгүй бол Висентег Сильва нөхөж Барахагийн оронд Виана гарч тоглох болов уу?
Миний Предикшн... эвэй гоол рулеер Валесниа дараагийн шатанд шалгарна... Тоглолтын баатраар Мориентес тодрох болно... Челсигээс Шева онцгой тоглох болов уу?
vs
Inspiration
vs
Walls
vs
Hard workers
vs
Can shoots, can passes
vs
More goals, More experiences
vs
too quick, too dangerous