by Хашка » Mon Jan 30, 2012 12:01 am
Зайл зайл. Зарате зайл, худлаа кросс хэд ч хаячихав. Ер нь суурь нь хөгшин болохоор нэг л удаан, нэг л найдвартай юм хийх гэсэн хүмүүс. Снайдерээс өмнөх Интер санаанд орчлоо. Майкон -> Ибра гэдэг хувилбар юмуу хаашайн. Магтсан хүүхэн хуримандаа гэж нөгөө гайхал Юто нь зүүнээр хэд орох гэж оролдвоо. Амжилттай юм нэг ч алга. Богино пасс хоёрдугаар үед бараг нэг ч явсангүй. Богино пасс явахгүй болохоор боломж гэж юм үнэхээр алга. Хамгаалагч нар ардаа бөмбөг барьсаар урагшлахын. Тэгэхээр айл нь ухарсаар байгаад бүгд хамгаалалтанд тоглоод эхлэхийн. Дунд хэд гурван гоё пасс хаячихаар хүн нэг ч алга. Мотто, Поли, Оби, Алварез гэсэн хувилбар Ахлагч, Кучу-тайгаас хамаагүй үр дүнтэй байгааг мэдэхгүй байна гэж баймгүй юм.
Заза энэ жил ЧЛ-ийн эрхээ аваасай гэж л залбиръя. Жоохон асч байсан итгэл бүр унтарчлаа. Манайхан сайхан амраарай.
Javier Zanetti VS Chuck Norris