by Nomer 10 » Tue Mar 27, 2007 10:37 pm
Би Челсигийн фэн биш бараг үзэн яддаг. Гэхдээ энэ арай л дэндэж байна. Сүүлийн энэ хэдэн бичлэгүүд ч бүр нэмэр алга даа. Челсиг муулах сэдэв гэж нээгээд тэндээ нөхдүүдийг оруулж байдаг юм уу яадаг юм, тэгвэл би ч гэсэн тэнд орж байна. Гэтэл Челсигийн фэнүүд ийм юмыг зөвшөөрөхгүй байх л даа. Зарим нөхөд бусдыгаа жаахан ч гэсэн хүндэлж сурах хэрэгтэй. Өчигдрийн миний бичлэг зүгээр ч нэг дэмий бичдэг байгаагүй юм шүү. Удаан хугацаанд надтай хамт байсан бодол. Яг үнэндээ энэ өвөл бол чатны өвөл болж өнгөрсөн. Форум гэдэг чинь зүгээр л үзэл бодлоо илэрхийлээд, орилж хашгираад байдаг газар гэж бодож байгаа хүмүүс айхтар эндүүрч байна. Форум гэдэг чинь чин сэтгэлээсээ дуртай сэдвээрээ ярилцаж, тэндээсээ юутай ч зүйрлэхэд бэрх нэг тийм сайхан кайф авах ёстой тийм газар. Нэгнээ муулан, бах таваа хангаж кайф авч байгаа бол ээ дээ дэмий л байна даа. Манай форум нэр нь спорт болохоос хэрэг дээрээ хөлбөмбөгийн форум шүү дээ. Засах гэж янз янзаар үзээд уриалга гаргаж, бас share гэсэн сэдэв нээж үзлээ. Яахав сайхан хүлээж авсан л даа. Мэдээж хүн бүр өөрийн дураараа л байх нь ойлгомжтой. Юмаа бичвэл тэр л биз, уншчихаад явж байвал барав гэсэн бодолтой хүмүүсийг буруушаах эрх надад байхгүй. Харин уриалга гаргаад байдлыг өөрчилнө гэж худлаа юм байна лээ. Энэ бичиж байгаа зүйл минь дээрх бодлыг төрүүлсэн нэг томоохон фактор. Уг бодлыг харин бүр хурдасгасан юм бол энэ дэмий чаат. Энэ өвөл сайхан бичлэгүүд олон хийгдсэн ч тэрнээсээ хэдэн зуу дахин илүү дэмий ярианууд байсаан. Наргих юм байх нь мэдээж гэдгийг би үргэлж хэлдэг. Хэтрүүлээд байх юм. Ингээд дахиад хэлэхэд форумын хувь заяа та бүгдийн гарт. Энд тэндгүй ундуй сундуй хэвтэж байгаа дэмий бичлэгүүд нэмэгдсээр л байх хандлага ажиглагдвал дээр бичсэнээрээ зөвхөн вэб ажиллуулах болно. Ингэснээр форумд хайртай гишүүдийн хувьд хорвоо хөмрөхгүй ээ. Хэн ч юу ч алдахгүй. Форумд сайхан бичлэг хийдэг хүмүүс хэд билээ дээ. Тэдэнтэйгээ холбоотой ажиллаж, форумын никээр эсвэл жинхэнэ нэрээр нь бичлэгүүдийг нь вэбдээ байнга тавьж байх болно. Форумчдын дийлэнх нь уншигч, тэгэхээр тэдэнд ялгаагүй, харин ч чаат уншихгүй цаг заваа хэмнэн, илүү олон мэдээ мэдээлэл унших боломжтой. Форумыг мэдээж бүр хаахгүй. Хөлбөмбөгийн лигийн үеэр уг лигид хамаарах дэд форумыг ажиллуулж, зөвхөн лигитэй холбоотой хүмүүсийг нэвтрэх эрхтэй болгоно. Фантази сумогоо мэдээж хэрэг таслахгүй. Тусдаа сабдомэйнтэй болсоноор энэ харин ч амархан болсон. Тэндээ сонголтоо хийгээл, вэбд мэдээллийг нь тавиад л, түрүүлэгсдээ уламжлалаараа шагнаад л. Какатай холбоо барихаас эхлүүлээд хүндрэл их гарах ч шийдэж болохоор юм билээ. Яг ийм юм боллоо гэхэд миний хувьд лав харин ч амар юм шиг. Өшөө олон сэдвээр илүү их мэдээлэл дэлгэх бололцоо илүү бүрдэнэ. Одоо бол баахан дэмий чаат уншиж, цагаа барж заримдаа бас нервээ барна. Тоохгүй орхиж болноо, гэхдээ би л лав чадахгүй, аливаа юманд заавал дэг жаяг байх ёстой. Өчигдрөөс хойш би гэж яриад байгааг зөвөөр ойлгоорой. Нөгөө 2 админтайгаа, ялангуяа Хосоотой илүү нарийн ширийн асуудлаар ярих юм их бий ч олон цагийн зөрүүнээс болоод удаан сууж тухтай хөөрөлдөх зав үнэндээ болохгүй юм. Хосоо тэгээд ч сүүлийн нэг сар сэтгүүлийн ажлаар хөөцөлдөж, хөлсөө арчих завгүй яваа. Бас дээрээс нь оюутан хүн. Энэ бичлэгүүдийн талаар завандаа уншаад дотроо ч юм уу дүгнэлтээ хийж магад, нэг их хол санал зөрөлдөхгүй гэж найдаж байгаа. Тиймээс дээрхи би миний гэснийг бид манай гэж залруулж уншихад алдаа бага гарах байх аа. Мэдээж форум амттай л даа, асар их кайф авах үе ч зөндөө. Форумчдын өөрсдийнх нь шийдвэр. Цаг хугацаа л бүгдийг харуулдаг.
Hup Holland Hup