Английн “Челси” багт тоглодог Украины шилдэг хєлбємбєгч Андрей Шевченко сvvлийн єдрvvдэд одтой байна. Тэрээр урьдын адил уран гоё тоглолтоороо хєлбємбєг сонирхогчдын анхаарлыг татаж эхэллээ. Тэрээр єчигдєр “World soccer”-т ярилцлага єгчээ.
-Та “Тоттенхэм” багийн хаалганд гайхалтай гоол орууллаа. Их баярлаж байгаа харагдсан?
-Тэгэлгvй яах юм бэ. Миний гол зорилго бол гоол оруулах. Гоол оруулж багтаа тус болсондоо сэтгэл vнэхээр хангалуун байна.
-Таны зvvн хєлийн цохилт vнэхээр хvчтэй байна?
-Яахав, ойрд гайгvй байгаа шvv.
-Ер нь та зvvн хєлєєрєє хэр тоглодог байсан юм бэ?
-Тухайн vеийн байдлаас шалтгаалж цохилтоо гvйцэтгэнэ шvv дээ. Тvvнээс биш баруун, зvvн хєлны цохилтын ялгаа гэж байхгvй.
-Таныг Дрогба их vнэлж байна лээ?
-Дрогба бол хамгийн шилдэг довтлогч. Эдvгээ тvvн шиг мэдрэмжтэй довтлогч алга.
-Та єєрийгєє дутуу vнэлж байх шиг?
-Yгvй ээ, Дрогбагийн бэлтгэл маш сайн байгаа.
-Сvvлийн тоглолтуудад тэр биш, та гоол оруулж байна. Бэлтгэл сайн байна уу, эсвэл?
-Биеийн бэлтгэл гэхээс илvv сэтгэл зvйн бэлтгэл сайн байна л даа. Би анх “Челси” багт очоод их сандарсан. Yvнийг нуух хэрэггvй байх. Уг нь тэгэх ёсгvй байв. Яагаад гэдгийн учрыг одоо ч олохгvй байгаа юм.
-“Челси”-д удаан дассаны гол шалтгаан энэ байх нь ээ?
-Магадгvй юм.
-Дэлхийн аваргын тэмцээнд та гэмтэлтэй тоглосон. Тэр vеийн гэмтэл эдгэхгvй байсан нь тодорхой хэмжээгээр нєлєєлсєн болов уу?
-Yгvй болов уу. Хамгийн гол нь сэтгэл зvйн бэлтгэл байсан юм.
-Та “Челси”д тоглох гэрээ байгуулаад юу бодсон бэ?
-Тэр vед юу бодож байснаа мартчихаж.
-Yнэн гэж vv?
-Yнэн. Хэрвээ чухал зvйл бодсон бол юу гэж мартахав.
-Таныг “Челси”-гийн vндсэн тоглогч боллоо. Одоо ямар ч бэрхшээл гарахгvй байх гэж дасгалжуулагч Моуриньо ярьсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Надад итгэл vзvvлж буйд нь талархах хэрэгтэй.
-Тэр танд их итгэдэг бололтой?
-Тийм шvv. Намайг муу тоглоод байхад vндсэн бvрэлдэхvvнд гаргасаар л байсан. Би vvнийг мартахгvй. Тиймдээ ч итгэлийг нь гоолоор хариулах гэж их хичээж байгаа.
-Хэрвээ та дахиад л “унтарчихвал” яах вэ?
-Магадгvй л юм. Ер нь хэн ч, ямар ч байдалд орж болдгийг би мэдэрсэн. Гэхдээ хичээж тоглолгvй яахав.
-Дрогба та хоёрын зєрчил намжсан уу?
-Уг нь бид хоёр зєрчилдєєгvй юм шvv дээ. Эрчvvдийн хооронд санал зєрєх явдал бишгvй л гардаг. Тиймэрхvv явдал болсон юм. Тэглээ гээд би Дрогбад гомдоогvй, тэр надад дамжуулалт єгєхєє больчихоогvй шvv дээ. Харин ч бид сайн ойлголцдог болсон.
-Тэгвэл Лэмпардын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Лэмпард, Терри нар л энэ багийг чирж яваа шvv дээ. Ялангуяа Лэмпард бол их сайн залуу. Тvvнийг бvгд хvндэлдэг. Терри бол vнэхээр дайчин, тэсвэртэй тоглогч.
-Та єрсєлдєєнєєс хэр айдаг вэ?
-Ер нь айна шvv. Би чинь ихэвчлэн дардан замаар явсан тоглогч. Киевийн “Динамо”-д байхад бvгд л намайг шvтдэг байлаа. “Милан”-д ч адил. Би vндсэн бvрэлдэхvvнд гарч чадах нь уу гэж хэзээ ч бодож байгаагvй. Харин хэзээ тоглохоо л асуудаг байсан. “Челси”-д ирээд ч єєрчлєгдєєгvй. Ер нь би єєрийгєє азтай хvн гэж боддог шvv.
-Таныг хамгийн их “эрхлvvлсэн” хvн бол алдарт дасгалжуулагч В.Лобановский гэдэг. Тvvний талаар хэлэх vг танд байгаа болов уу?
-Yнэн байлгvй яахав. Лобановскийн ачаар би єдий зэрэгтэй яваа юм. Би тvvнд єртэй. ЗХУ-ын багийг хэрхэн дасгалжуулж, гялалзсан амжилтад хvргэж байсныг нь хєлбємбєг сонирхогчид мартаагvй байх.
-Энэ улиралд “Челси” олон “фронтод” тоглож байна. Амжилт гаргах магадлал хэр байна вэ?
-Хамгийн гол нь лигт тvрvvлэх. Энэ талаар бид санал нийлж байгаа. Моуриньо болохоор бvх тэмцээнд тvрvvлэхийг хvсч байгаа юм.
-Аваргуудын лигт олон гоол оруулсан цєєн тоглогчийн нэг нь та. Амжилтаа ахиулж чадах уу?
-Би энэ талаар юу ч боддоггvй. Хэрвээ гоол оруулж чадвал сайхан л байна.
Зууны Мэдээ