by Могжоохон » Sun Feb 05, 2012 8:04 pm
gamez.mn сайтын админ асан Хүслэнгийн нийтлэл
Овог Нэр: Жон Прайс
Бусад Нэр: Bravo Six, Хоригдол #627
Цол: Ахмад
Харъяалал: 22-р Агаарын Тусгай Хүчин (S.A.S), Task Force 141
Статус: Амьд байгаа, нуугдаж байгаа бөгөөд эрэн сурвалжилагдаж буй гэмт хэрэгтэн болсон
Ахмад Прайс хамгийн анх, уг гайхамшигтай цувралыг эхлүүлсэн эхний ангид гарч байжээ. IW-ийнхны гаргадаг бүхий л цуврал дээр үзэгдэх тэрээр Call of Duty цувралын үнэмлэхүй гол дүр болох нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл Cal of Duty-ийн Chuck Norris болж байгаа хэрэг. Гэхдээ Call of Duty 1 дээр гардаг, мөн 2 дээр нь үзэгддэг Ахмад Прайс болоод MW цувралын гол дүр Жон Прайс нар гурван өөр хүн гэдгийг хэлэх байна.Call of DutyДайны гал ид дүрэлзэж асан үед юм гэнээ. Дэлхийн тэн хагасыг аюулт дайны манан бүрхэж, Европ тив бүхэлдээ хас тэмдгийн дор бөхийж байсан үе билээ. Халуун төмрийн үер урсч, газар хөрс тэр чигтээ 3-р рейхийн төмөр цэргүүдийн гутлын уланд хэрчүүлж байсан цөвүүн энэ цагт ахмад Прайс нь Английн Агаарын 6-р Дивизид хүчин зүтгэж байлаа....
Уг тоглоомон дээр та Нэгдсэн Улсын агаарын десантын эгэл цэргийн дүрд тоглох агаад Австри дахь нацистуудын эзэмшин суусан нэгэн том харшид өөрийн цэргүүдийн хамтаар нэвтрэн орж, давхраас давхрыг цэвэрлэн явсаар эцэстээ ордны хонгилоос дайснуудын гарт олзлогдсон ахмад Прайсыг аврах болно. Ингээд Британичуудтай нэгдсэн холбоотны цэргүүд дайснуудын нэмж ирсэн нэмэлт хүчийг хиар цохисоор нэгэнтээ ордноос гарч, тэдэнд алуулахаасаа өмнө зугатаж чаддаг байна. Цааш холбоотны цэргүүдийн хамтаар мөрөн голыг гаталж, стратегийн чухал байрлал бүхий гүүрийг фашистуудаас хамгаалж, Бавари-т аварга том далангийн дотор тулалдаж, эцэстээ тэндээс ачааны тэргээр нисэх онгоцны буудалруу зугатан гарах болно.
Харин нацистуудын хөлөг онгоц Тирпиц дээр явуулсан хорлон сүйтгэх ажиллагааны үеэр ахмад Прайс алагдсан байх магадлалтай. Учир нь S.A.S-ынхан ахмад Прайсгүйгээр хөлгийг орхидог билээ.Call of Duty 2Өмнөх цуврал төдий л нүдэнд анзаарагдалгүй өнгөрсөн ахмад Прайс харин энэ удаад чиний коммандлагч офицер чинь болох болно.
Харин та түүний удирдлаган дор 7-р хуягт дивизийн буюу "Цөлийн Хархнууд"-ын бусад дайчидын хамтаар алс хязгаар нутагт бүгсэн нацистуудыг хиаруулах болно. Өөрөөр хэлбэл та халуун бүсийн Египетэд, Ливид, Тунисын цөлөрхөг нутгуудаар хөндлөн гулд тулалдаж эцэстээ Францын Канн хотыг дайснуудын савраас чөлөөлөх болно. Энэ бүхий л хугацаанд ахмад Прайс таныг замчлах ажээ.За харин одоо домог болсон тоглоомны домог болсон MW цувралруу орцгооё.Call of Duty 4: Modern WarfareОйрхи Дорнодыг байлдан эзэлж Халед Ал-Асадаар удирдуулсан алан хядагчидын бүлгэм томрон гарч ирж, нэр нь үл мэдэгдэх нэгэн улсад хөл толгой нь мэдэгдэхгүй үймээн самууныг дэгдээж, ерөнхийлөгч Ал Фуланиг хүйс тэмтэрч бүхий л эрхийг гартаа авч гэнээ. Харин нөгөө талаас Имран Захаевын толгойлсон хэт үндсэрхэг үзэлтнүүдийн шинэ давалгаа хүчирхэгжин томорч Орос орныг сандаргах болжээ. Жирийн хэт даврагсад гэхэд байж боломгүй хүчирхэг агаад хамгаас сэтгэл түгшээж байгаа зүйл нь гэвэл тэдний гарт цөмийн цэнэгт хошуунууд байх бөгөөд тэдгээр пуужингуудыг өөрсдийн дайсан болох Капиталист гүрнүүдрүү чиглүүлсэн байна.
Нэгдсэн Улс дайнд уухайлан орж Ойрхи Дорнодруу цэрэг эрсээ илгээж гэнэ. Харин ялихгүй шалтгаанаас болж их Орос орны хилийг нэвтэлж, хүчирхэг авч жижигхэн тэдгээр хүчний эсрэг дайны үйл ажиллагаа явуулах нь туйлын өрөөсгөл хийгээд аюултай хэрэг байлаа. Иймийн учир байгуулсан гавъяа, үйл хэргээрээ дэлхийд данстай Их Британы S.A.S тусгай хүчнийхэнд тэдгээр Имран Захаев тэргүүтэй хэт даврагсадыг зогсоох хүндхэн хийгээд хариуцлагатай ажил оногдож гэнээ.
Ур чадвар дайчин чанарыг нь, мөн байгуулсан гавъяа идэвх зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж, түүнийг S.A.S-ын тусгай салааны захирагчаар томилсон байна. Харин удалгүй S.A.S-д шинэхэн цэрэг "Саван" хочит Мактавиш орж ирсэн билээ. Шинэхэн гоожуур түүнийг Прайсын итгэлт цэрэг хийгээд бүхий л салааныхан дундаа шилдгийн шилдэг Gaz тулааны арга барилд сургаж харин дараа нь бэлтгэлийн талбайд өөрийн ур чадвараа ахмад Прайст шалгуулах болно. Ингээд Мактавишийн үзүүлсэн хурд хүч, тулааны арга барил нь ахмад Прайст үнэхээр сэтгэгдэл төрүүлж чадсан тул түүнийг шинэ багтаа элсүүлэн авсан байна.
Ингээд зоригт эрс, хатуужилт хөвгүүдээр хүрээгээ тэлсэн S.A.S-ыг ахмад Прайс удирдаж, өөрийн салааг "Bravo Team" хэмээн нэрийдээд Америк Тив, Орос улсыг хооронд нь холбосон Берингийн хоолойруу нисч гэнээ. Орос оронд хоёрдагч иргэний дайн дэгдэхээс яг өдрийн өмнө билээ..
Аянга цахилгаан гялсхийж, аадар хур асгарсан шөнийн цагаар Берингийн хоолойг нэвтлэх орсон S.A.S-ынхан дайснуудын цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж яваа гэх ачаа тээврийн хөлөг онгоцон дээр газардах болно. Мэдээжийн хэрэг Mac, Arem, Barton, Wallcroft , Griffen болон Soap тэргүүтэй тусгай салааг ахмад Прайс хийгээд түүний итгэлт цэрэг Gaz нар удирдан явна. Хөлгийн тавцан дээр газардсан тэд тавцангаас тавцангуудын хооронд, давхраас давхруудын хооронд тулалдан явсаар эцэстээ өнөөх эрж явсан цөмийн цэнэгт хошуу бүхий чингэлэгийг олох бөгөөд яг энэ үеэр хөлөг онгоцруу онилсон MiG29-ийн залуурт сум байгаа онож, хөлөг онгоц өршөөлгүй далайн шуурганаар эгээ л ёроолгүй мэт харлан харагдах далайн гүнрүү живж эхлэх болно. Урьдчилан тааварлаагүй гэнэтийн энэ байдлаас багийнхан амьд мултрах бөгөөд живж буй хөлөг онгоцоос зугатаж чадах хамгийн сүүлийн хүн нь МакТавиш байх болно...
Дараа нь тэд түрүүч Камаровын энхийг сахиулагчидтай нэгдэж шинээр гарч ирсэн хэт үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг тэмцэх бөгөөд тэдний тусламжтайгаар өөрсдийн талд мэдээллэгч хуучины анд Николайг суллаж авах болно. Хүйтэн салхин үлээсэн жихүүн оройгоор алслагдсан тосгод суурингуудаар гэтэж, дайсны буунаас гарсан сумнаас бултаж, гох дарж явсаар урьд Берингийн хоолойд өөрсөдөд нь үнэмлэхүй мэдээллийг олж өгсөн Николайг аврах ажээ. Николай бол марксист дэглэмийг хамгаалахын тулд урьд зөвлөл-афканы дайнд Кабулд тулалдаж явсан нэгэн бөгөөд харин өдгөө хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дундаас S.A.S-ынханд мэдээ дамжуулж байгаад баригдсан нь энэ ажээ.
Харин түүнийг авраад удалгүй сууж явсан нисдэг тэрэг нь газраас харвасан дайснуудын залуурт суманд оногдсон тул осолдож, арга буюу дайснуудын дунд бууж гэнээ. Тэдэнд алуулахаасаа өмнө урьтаж ахмад Прайс, итгэлт цэрэг Газ, нялх ногоо Соап болоод холбоотон Николайн хамт 4-үүл дайснуудын хүн хүч ихээхэн цугласан хүнд бэрх газруудаар гэтэн явж, галлах үедээ галласаар үхлийн хонгилоор мэнд гарч гэнээ.
Харин тэд удалгүй цааш Нэгдсэн Улсын цэргүүдтэй холбоо тогтоож чадсанаар, өөрсдийн нь аврах нисдэг тэрэгрүү хүрэх хүртэл AC-130-ын халхавчин дор тулалдах ажээ.
Ахмад Прайсын дараагийн даалгавар бол Азерайжанд бүгж буй Халед Ал-Асадыг устгах байлаа. Ингээд S.A.S-ынхан хэт үндсэрхэг үзэлтнүүдээр хүрээлүүлсэн Ал-Асадыг устгахаар олон олон дайсантай нүүр тулж, олон олон саадыг давсаар Азербайжанд нэр нь үл мэдэгдэх нэгэн тосгонд хүрч очих ажээ. Харин тэндээ Ал-Асадыг олзолж чадах бөгөөд олон жилийн өмнө устгасан хэмээн итгэж явсан Имран Захаев гэгч амьд байгааг мэдсэн Прайс террористуудын толгойлогчийн толгойд сум зоох болно.
Припять (15 жилийн өмнө)
Энэ үед Жон Прайс түрүүч цолтой залуухан цэрэг эр байлаа. Ингээд Прайс ахмад МакМиланы удирдлаган дор түүнтэй хамт хаягдаж гээгдэн эгээ л хар дарсан зүүдний биелсэн талбар мэт болсон Украiны Припять хотруу маш нууц даалгавар биелүүлэхээр явсан байна. Имран Захаев гэгч олон улсын зартай гэмт хэрэгтнийг устгахаар явсан нь энэ.
Ингэхэд та бүхэн Припять гэж чухам ямар гээчийн хот болохыг мэдэх билүү, энэ тухай тун товчхон дурдъя.
Припять, энэ бол Украiны умард хэсэгт, Беларусын хилийн ойролцоо байх эрт нэгэн цагт амьдрал цэцэглэн байсан аж үйлдвэрийн их хот байлаа.... Өглөө эрт ажилчин нөхрүүд нь албандаа явж, хөвгүүд охид цэцэрлэг, сургуульруугаа гүйж, харин гэрт нь эхнэрүүд нь, ээжүүд нь үлдэнэ. Хийсч ирэх гэнэтийн аюулаас хамгаалж харуулын постонд цэрэг хөвгүүд зогсоно. Өөрсдийн ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлж эрдэм номд сурагч хүүхдүүд шамдана. Алх хадуур бүхий сүлд тэмдгийн дор ажилчин тариачин ангиуд нэгдэж эх орныхоо гэрэлт маргаашийн төлөө өнөөдрийг зориулна. Орой болмогц өнгийн цэцэгс алагласан үзэсгэлэнт цэцэрлэгийн сандал дээр залуухан ээжүүд сууцгааж, элдвийн зүйлсийг хүүрнэлдэнэ, харин үдэш болоход оюутан залуус болзоонд явж, аж үйлдвэрийн суурин хайрын хот болон хувилна .... Сургууль соёл, парк цэнгэлдэх хүрээлэн,нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөө, үйлдвэр, комбинат, музей, үзвэр, театр, кино, шуудан, шугамын унаа гээд л хотод юу л хэрэгтэй байна тэр бүхнийг өөртөө агуулсан ховорхон нэгэн хот байлаа....Гэвч нэг л шөнө атомын станц дэлбэрч, цэнгэг агаарт радио идэвхит хий тархаж, алаг үрсийг айдастай нь , амраг ханийг нулимастай нь хамт хатааж, олон олон оршин суугчид, хамаг эд хогшилоо, хамаг л амьдралаа, хамаг хүсэл мөрөөдлийн хамтаар орхиод одсон юм...
Уг хот 1970 онд баригдаж, 1980 онд ашиглалтад орж харин 1986 онд хаягдаж, орхигдсон юм.
Харин одоо Price-ийн түүхийг үргэлжлүүлэхийг минь зөвшөөрвөл.....
Тиймээ олны хараанаас бүгсэн дайсан этгээдүүдийн хувьд эзгүйрч хоцорсон Припять-аас өөр уулзах "тухтай" газар хаа байхав. Ингээд олон олон саадыг давж, олон олон дайсны дундуур нэвтэрсээр ахмад Макмилан, түрүүч Прайсын хамтаар хоёул Polissya зочид буудлын дээд оройд хүрсэн байна. Байг хэтэрхий холоос буудна хэмээн тооцоолсон тул жирийн снайперын сумнаас хоёр дахин хол зайд тусах чадалтай Barrett M82 SASR .50-ыг авч явсан нь нүдээ оносон хэрэг байлаа.
Хоёр талаас уулзсан дайсан этгээдүүдийг хараалж, тохиромжит мөчийг хүлээж, эгзэгтэй агшинд Прайс бууны гохыг дарж орхижээ. Зүрхрүү нь чиглүүлж тавьсан сум байнаасаа эрчилэх салхины аясаар үл ялиг зөрж Захаевын зүүн гарыг тасар татаж хаяжээ. Энэхэн мөчид дайсны нисдэг тэрэг ойртон ирж МакМиллан Прайс хоёрын давхарруу галлажээ. Тэсрэлтээс өмнө амжиж бултсан тэр хоёр, олсоор доош бууж, эзгүй гудамж байшингуудаар, дамжин гүйж явахдаа, хэмхрэн унах нисдэг тэргэнд даруулж хөлөө гэмтээж орхижээ МакМиллан. Ингээд ахмадыг үүрсээр цааш Прайс усан санг нэвтлэн гарч аварга алсын харагчийн дор саатаж, удахгүй ирэх нисдэг тэргийг хүлээн уулгалан довтлох дайснуудыг хориглон тэмцэж байлаа. Нисдэг тэргээр ар араасаа бууж ирэх Спецнацын дайчидын эсрэг шархадсан МакМиллан, ядарсан Прайс хоёр хүч тэнцвэргүй тулааныг хийж, эр зориг, ур чадварыг чадамгай нь аргагүй үзүүлэв гэнэ. Эцэст нь болзсон газраа болзсон цагтаа нисдэг тэрэг хүрч ирж манай хоёр баатрыг хар дарсан зүүдний биелсэн талбар болсон ёрын тэр газраас ангид авч оджээ.
Одоо эргээд Modern Warfare -ийн цаг үе буюу 2011 онруу урагшилбал...
Имран Захаевыг амьд байгааг мэдсэн Прайс, өөрийн салааг дагуулж түүнийг хөнөөхөөр, мөн нэгдсэн улсын цэрэг дэд түрүүч Griggs-ийн хамтаар Алтайн нурууг зорин явах болно. Цас хаялсан сэрүүн бүсийн тайгад шугуйд нэвтэрч, замдаа таарсан хуяг харуулуудыг устгасаар, бас болоогүйэ буулт хийж байх үедээ дайснуудын гарт баригдсан Griggs-ийг суллан шиг явсаар, дайснуудыг цэнэгт хошууг хөөргөхөөс өмнө очиж амжилгүй алдаж орхижээ. Энэ бүхнээс өмнө Захаевын удам залгамжлах хүүг үхэлд хүргэсэн тул Захаевын уур хилэн бадарч байгаа нь лавтай. Даруй Захаевын цэргийн баазруу нэвтэрч, урт урт хонгил шуудуугаар тулалдан явсаар хяналтын өрөө рүү нэвтэрч, агаарт хөөрсөн пуужинруу алдааны кодыг илгээж задгай сансарт нь тэсэлж амжив гэнэ. Хамаг хэрэг явдал ард үлдэж хоцорсон ч гэлээ, аюулт дайсан Захаев зугатаж амжсан байна.
Харин түүний араас Прайс тэргүүтэй S.A.S-ийн дайчид элдэн хөөх явцдаа, дайсны суманд оногдож, гарах гарцгүй бүслэгдэн мухардаж орхижээ. Удалгүй өөрийн биеэр Захаев заларч, хэдхэн хоромын өмнө алуулсан Griggs-ийн араас Захаевын буунаас гарсан сум тархинд нь шигдэж шилдэг цэрэг Gaz үхэж гэнэ. Шархдаж хоцорсон Прайс өөрийн гар бууг Мактавишруу гулсуулж, харин Захаев түүнийг анзаарахаас өмнө овсгоо гаргаж үхлийн сумыг илгээж гэнээ Мактавиш...
Ингээд тун удалгүй Камаров тэргүүтэй, энхийг сахиулагчид, амьд үлдсэн Прайс болоод Соапыг аврахаар иржээ...Modern Warfare 2..Ghost хуучин шоронгийн дотоод сүлжээнд ядах юмгүй нэвтэрч чадсан шигээ TF141-ийнхний хайж явсан 627 дугаарын хоригдлын байршлыг дор нь тогтоожээ. Хананы цаана байгааг мэдсэн багийнхан C2 тэсрэх бөмбөгийг хананд нааж, цөмлөн орж ирсэн эхний хүн болох Roach-ийг хэн нэгэн цохин унагааж, Клашниковын автоматаар буулган авч гэнэ.
Сурамгай гэгч нь хөдөлгөөнтэй, нас дээр гарсан ч залуу хүнээс дутахгүй хурд хүчийг үзүүлэгч энэ эрхэм үнэндээ ахмад асан Прайс өөрийн биеэр байлаа. Сахал үс нь ургасныг эс тооцвол ур чадвар, дайчин чанар нь хэвээр хадгалагдан үлджээ, цаг хугацаа ч тэр, хүйтэн шоронгийн чулуун хана ч тэр Прайсыг дийлж чадаагүй нь ойлгомжтой ажээ. Ахмад болсон МакТавишийн шотланд аялгатай яриагаар нь түүнийг дор нь таньжээ ахмад Прайс. Балмагдаж, цочирдсон МакТавиш олон жилийн туршид нандигнан авч явсан түүний бууг эргүүлэн эзэнд өгөв гэнэ. Урьд Захаевын амийг авсан энэ бууг хожим нь өөрийн эзэнд нь буцаан өгнө хэмээн хадгалж явсан нь энэ ажээ. Гэнэт хуучин шоронгийн хана туурга нуран унаж, Шепердын тушаалаар бөмбөгдөгч онгоцнууд галлаж эхэллээ. Хонгил сувгаар гүйн явж, дээрээс нуран орж ирэх чулуу тоосгоноос бултан явсаар, эцэстээ гарах газаргүй мухардаж орхижээ. Энэ үед Мактавишын дээш харвасан гэрэлт дохиогоор TF141-ийн нисдэг тэрэг ирж, мод чулуунд няц дарагдаж, бөмбөгний хэлтэрхийнд оногдохоос өмнө тэднийг дээш татан гаргажээ.
Удалгүй ахмад Прайс TF141-ийнхэнтэй нэгдэж Task Force-ийн шинэ цэрэг Roach-ийн хамтаар Петропавловскаас 14 милийн зайд орших Шинэ Оросын шумбагч хөлгийг зорин явж гэнэ.
Өвлийн ойд, дайснуудын харуул манааг устган явсаар, тэдний хуягт машинаас бултан зайлж цааш явсаар Ghost, MacTavish тэргүүтэй Task Force-ийнхонтой нэгджээ. Олуул болсон тэд цааш тосгод суурингийн дундуур тулалдан явсаар ахмад Прайс шумбагч хөлөгрүү нэвтэрч агаарт хөөрсөн цөмийн цэнэгт хошууг тэнд нь задгай сансарт тэсэлж орхижээ. Энэ бүхний "ачаар" хамаг л сүлжээ, цахилгаан тасалдаж Вашингтонд тулалдаж явсан түрүүч Foley, Dunn болоод цэрэг Ramirez нарын дээрээс нисдэг тэрэг, онгоцоор бороо орж эхэлжээ.
Удалгүй Шепердээс ээлжит нэгэн тушаал ирж олон улсын зартай гэмт этгээд Владимир Макаровыг хөнөөх даалгавар иржээ. Ghost, Roach тэргүүтэй дайчид Орос-Гүржийн хил дээрх түүний эзэмшил байшинруу явсан бол харин Прайс Мактавиш хоёр Афканистаныг зорьж Кандагараас холгүй орших хуучин хаягдал онгоцны талбай хүртэл түүнийг мөшгин явахдаа, Шеперд-ийн сүүдрийн дайчид болоод Макаровын цэргүүдийн тулааны дундуур яваад орчихжээ. Өөдгүй муу урван тэрслэгчийн гарт амь үрэгдэж, Ghost, Roach хоёрыг адгийн муухайгаар алуулж байх энэ хооронд тэдний холбоогоор Шепердын урван тэрслэлтийг мэдэгдсэн мэдээ дэндүү хожимдож ирсэн юм ....
Николай C-130 Hercules хэмээх ачаа тээврийн том хөлгөөр Афканистанд нисэн ирж Макаров болоод Шепардын цэргүүдийн ширүүнээр тулалдах онгоцны хаягдал газар болсон Boneyard-аас Price, Soap хоёрыг ирж аваржээ. Удалгүй тэр хоёрыг холгүй орших Шепердын нууц баазын ойролцоо буулгах агаад манай хоёр яг л урьдын адил, хамтдаа явж, өөдгүй муу Шепердын үүрлүү нэвтэрч чадсан ч гэлээ түүнийг алдаж орхижээ. Харанхуй агуй дотор Нэгдсэн улсын цэргүүдтэй хайр найргүй тулалдан явсаар эцэстээ ёрын тэр газраас моторт завины тусламжтай гарч өргөн голын урсгалыг дагаж хүнд хэцүү дайснуудын сумнаас бултан явсаар их хүрхрээн дээрээс унахаасаа өмнө Шепердын сууж явсан нисдэг тэргийг онож буудаж гэнээ Прайс.
Ийнхүү ухаан орсон Прайс арайхийн босож цааш явсаар цээжиндээ хутга зоолгуулж харин түүний дээрээс magnum шагайсан Шепердыг олж харжээ. Харин түүнийг Соапыг буудахаас өмнө амжиж холдуулжээ. Ингээд ядарч сульдсан Прайс аргагүйн эрхэнд хэдий удтал тэмцсэн боловч Шепердэд хүчин мөхөстөж сөхрөн унажээ. Энэ хооронд цээжиндээ зоогдсон хутгыг Соап сугалан авч Шепердын тархинд зоож орхижээ. Арайхийн хамаг хүчээ шавхан босч ирсэн Прайс, хүнд шархадсан Соап нарыг аврахаар хэдий эргэж ирэхгүй гэсэн боловч итгэлт анд Николай хүрч ирж гэнээ ...
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi