Заза хэд хэдэн мэдээ байна. Манай хэд мэдэж байгаа байх, гэхдээ форумын өөр хүмүүст ч бас иймэрхүү мэдээлэл хэрэгтэй байдаг учраас сийрүүллээ. Манайхан ер нь их л залхуу байхын. Уулзахаар бүх л мэдээг мэдэж байхын. Эндээ бас бусдыгаа бодоод бичмээр байхын.
1. 8 сараас хойш тасралтгүй хөөцөлдсөний эцэст ирээдүйн Лусиус гэгдээд байгаа Хуан ирлээ. Шинэ хүн маань Новарад энэ улирал дуустал тоглоно. Хамгаалалт султай Новарад нилээн туршлага суух байх. Киву, Кордоба, Лусиус, Хана, Майкон, Ютосан, ахлагч, Раноккиа гээд одоохондоо хамгаалалтанд түүнд зай байхгүй, дээрээс нь Калчио лигт дасахын тулд туршлага хэрэгтэй. Тэгэхээр Новара бол хамгийн сайн сонголт. Одоо 20 настай, агаарт, хүчний, байрлал эзлэх гээд дутуу юм байхгүй залуу. Раноккиа энэ хоёр ирээдүйн манай хамгаалалтын ноён нуруу болох залуучууд.
бүр яг Лусио шүү
2. Мотта ПСЖ рүү явах нь бараг тодорхой болж байх шиг байна. Өөрөө ч явахдаа дургүйцэхгүй гэж. Мэдээж их мөнгө, байнга гараанд гарах боломж гээд бүх юм түүнд ашигтай. Моттаг явуулна гэхээр манайд үнэндээ бол ашиггүй. Пасс сайтай, хамгаалалт сайтай, мэдрэмж, найруулга сайтай, Италийн шигшээгийн гараанд гарж байгаа гэхээр орлочихоор хүн манайд одоогоор байхгүй л байна. Нэг сайн тал нь Мотта явснаар Алварезд асар их боломж ирнэ. Мань гэхдээ Моттаг бодуул их удаан, ахлагчаас удаан гэж бодохоор заримдаа шаагаад авмаар санагддын нтр. Моратти бол Моттаг зарахгүй л гэж. Хэрвээ зарчихвал ирэх зун Лукас манайд ирнэ гэдэгт итгэж болох байх.
Дунд бол бас л юм юмыг хийдэг залуу.
3. Тевезийн наймааны талаар Моратти хариулт өгөлгүй зүгээр инээмсэглээд бүх зүйл нь цаг нь ирэхээр тодорхой болно гэж. Өвлийн наймаагаар багт асар хэрэгтэй нэг довтлогч авчирдаг даа уг нь. Тэр нь арай ...
Жинхэнэ аймшгийн царай юмаа. Аятайхан зураг хайгаад олдсонгүй