Яах аргагүй хамгийн шилдэг тоглолт байлаа, энэ оройны. Сайхан ч довтолгоотой тоглолоо, 2-уулаа. Германчууд сөрөг довтолгооноос нэлээн олон боломж гаргасан ч нэгийг нь л ашигласан. Нөгөө гоолоо булангаас ирснийг Курани мөргөж хийсэн. Курани даблдэж тоглолтын баатар боллоо. Клозэ шиг сул цохидог, мяа гар гэж голдог байсан энэ залуу бодлыг минь бага багаар өөрчилсөөр. Шалькед үнэхээр сайн формтой тоглож байгаа билээ. Клозэ, Дрогба 2-ын араас Курани миний үнэлдэггүй байж байгаад үнэлдэг болсон 3 дэх тоглогч болох бололтой. Германы 3000 фэн байгаа гэсэн ч Чехийн 15 мянган фэнээс илүү дуу шуутай байлаа. Зун өдөр бүр сонсож байсан фэн аялгуунуудаа сонсоод дэлхийн аваргын үеийг дахин санагалзав. Германы фэнүүд тоглолтын дундуур төрийн дууллаа дуулаал. Бас хэдэн шил пяав барьсан, ганихарсан хэдэн гарууд шиг нөгөө Дойчлоонд - Дойчланд гэдэг аяа баахан орилов. Чехийн тал гоол алдангуут аймаар дайрч байгаал ардаа алдаад байх юм. Германууд тоглолтын өмнө хамгаалалтаас маш хурдан довтолгоонд шилжвэл тэд сандрана гэж байсан, яг тэр тактикаа хэрэглэчихлээ. Германы тагнуулууд ч сайн ажиллах юм аа. Чех нөгөө л хөгшин Коллер Барош 2-тойгоо. Дараа жилээс алтернатив залуу довтлогчидтой орохгүй бол хэрэг алгаа. Бүгд л Коллерыг хайж пассаа хаях юм. 202 см агуу эрийг 198 см Мэртэзакер сайн барилаа. Гулливеруудын тулаанд гэхдээ бас Мэтцэлдер оролцсон. Зарим үед бяралхаг Коллерыг чөрөнхий Мэртэзакер ганцаараа барихад их хэцүү байх шиг байсан. Хамгийн инээдэмтэй юм нь төвийн 2 аварга биет нь тоглолтын өмнө даруухан загнаж, олон юм ярихгүй байхад газрын бэтэг шиг Лаам Коллероос айгаад байх юм алга гээд байсан. Тэгсэн яг тоглолт эхэлсэн чинь тэр 2 санамсаргүй нэг удаа таараад Коллер хөөрхий амьтныг алчих шахсан. Лаам жижиг дээрээ бөгтийгөөд улам жижиг болчихсон, гэдэс хавьд нь л толгой нь татаж байлаа. Коллер ганц гараараа жаахан нудрах шиг л болсон, сүртэй юм уг нь биш л дээ, тэгсэн өнөөх нь годосхийгээд яваад өгөх юм. Шүгэл дуугаралгүй яахав. Аав хүү 2 шиг л харагдаж байсан, ганцаараа үхтлээ инээлээ. Чехэд потенциал бол уг нь агуу байнаа. Бүгд гадаадын лигийн том багуудад тоглох юм. Челсигийн Чехийн өмнө Спартакын Жиранек ПСЖ-ий Розеньал 2 байх юм. Зүүн жигүүрт мэдээж Миланы Янкуловски, тэр энэ улиралд Миланыг чирч яваа хүмүүсийн нэг дээ. Баруун хамгаалагчаар Флоренцын Уяфалуши байсан, уг нь мань хүн Чехийн өмнө зогсдог байсан, Фиорентина тийм болгосон бололтой. Энэ 4-ийн урд Аяксаас ирж Нюрнбергтэй хамт Бундэслигийг шуугиулж байгаа Галасек зогсоно. Зүүн талд нь багийн анд Полак. Энэ залуу энэ жил Нюрнбергийг авч яваа гол хүмүүсийн нэг дээ. Галасекийн баруун талд Глазгогийн Слонко байсан. Энэ 3-ын урд Арсеналын Росицки. Багийн ахлагчтай юу ч ярихав. Тэгээд Монакогийн Коллер Лионы Барош 2. Дотоодынхоо сул лигид тоглодог нэг ч тоглогч байхгүй байгаа биз. Банзны хүмүүс харин жаахан муутай юм. Чех өнөөдөр 5-0 болох байсныг аварсан. Полди хэд хаалгачихаад сүүлдээ Чехийн өмнөөс ганцаараа гараад айсандаа Шнайдерт өгөөд, өнөөх нь бас сандарч байгаад гоолдож чадаагүй. Нөгөө талаас Леманн бас давгүй тоглосон. Лаам баруун захад, Гладбахын Янсен зүүн захад тоглосон. Янсен эхний үеийн талбай дээрх хамгийн шилдэг тоглогч байсан. Бөмбөг сайн салгахаас гадна довтолгоог маш хурдан эхлүүлдэг тоглогч доо. Яваандаа зүүн хамгаалагчийн байрлал дээр алаан болох нь дээ. Майнцын Фридрих ч гэсэн энэ байрлал дээр тун хүчтэй өрсөлдөгч. Тэгээд урагшаагаа Курани Клозэг орлосныг эс тооцвол бусад нь дэлхийн аваргын бүрэлдэхүүнээрээ байсан.
Манай Гиггз, Рэдсийн Беллами тэргүүтэй уэлсчүүдийг Ирланд 1-0-оор хожсон, гоолыг нөгөөх л Ирланд хийсэн. Гиггз маань Английн багт ороод нэг тоглож үзсэн бол. Кипр ч бас л чанга баг юм аа. 10 хүнтэй мөртлөө л дайрсаар байгаад Словакт гоолдчихсон. Гоол хийдэг гар нь хагас үеэр ярилцлага өгч пээдийгээл. 2-р үед Нюрнбергийн Виттек тэнцүүлээд Киприйн нөгөө аймаар тоглолт нурчихсан. Словак дахиж 2 хийгээд 3-1-ээр хожсон.
Байр ... Улс ..... Оноо Тоглосон тоо
1 Germany .... 13 5
2 Czech ...... 10 5
3 Rep. Ireland 10 6
4 Slovakia .... 9 5
5 Cyprus ..... 4 5
6 Wales ..... 3 4
7 San Marino ... 0 4