Chelsea FC :The Blues:

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby G@naa » Wed Mar 21, 2007 5:24 pm

Saturday 17th March 2007:

W Bridge (knee 10 days)
M Essien (knee [no return date])
J Cole (fractured foot 2 months)
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby G@naa » Wed Mar 21, 2007 5:28 pm

Сїїлд болсон зодоон ч гэх юм уу, юу ч гэхийн тэрний талаар мэдээ байна уу.

Drogba set for FA action

Image
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby TRISTAN » Wed Mar 21, 2007 5:31 pm

Lampardiig Spurs-iin fan ni zohison yum uu?
Ter fan-iig Spursiin udirdlaga buh nasaar ni uuriin tsengeldehed boloh togloltond oruulahguigeer shiitgesen geh yum unen uu?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby TRISTAN » Wed Mar 21, 2007 5:31 pm

J.Cole 2 sar gechihsen bna. er ni ene ulirald ogt togloj haragdaagui.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby G@naa » Wed Mar 21, 2007 5:34 pm

Аан, энэ нь 3 сарын 17-ноос 2 сарын дараа эдгэнэ гэсэн їг.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby Marco » Wed Mar 21, 2007 5:59 pm

G@naa wrote:Сїїлд болсон зодоон ч гэх юм уу, юу ч гэхийн тэрний талаар мэдээ байна уу.




Нэг этгээд Лампардийг цохих гэж дайрсан байна.хэ хэ
http://ziza.ru/2007/03/21/bolelshhiki_p ... video.html
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby crespo » Thu Mar 22, 2007 1:15 pm

сэдэвтээ орж ирэхгүй байж байгаад орохоор бөөн хэрүүл байх юм :sad: :grin:

...............баг маань сүүлийн 2 тоглолтонд гоё хожлоо................Шева ч гоолдоод...сайхан байна. яагаад ч түүнийг гоол хийхээр их баярлах юм..................

............Шеффилд-тэй тоглож байхад тоглолтын эхэнд Райт Филлипс тийм ч сайн тоглоогүй. тэгээд би "энийг гараанд гаргаж яаж байгаам бол. яасан формгүй муу байхийн..." гэж бодоод битүүхэн уур хүрч хүрч байлаа. ямар нэг алдаа гаргачихвий гэсэн дээ шүү дээ...............тэгтэл харин миний энэ бодлыг салхинд хийсгэв дээ :-D ...........
........... Шеффилд дээр Баллак-д их гоё дамжуулалт хаясан. Спарс-т харин өөрөө гоолдлоо. Моурино-гийн авдрандаа хийгээд цоожилчихсон тоглогч гээд байгаа................
одоо манайхны хийх тоглолтууд бүгд хариуцлагатай тоглолтудд байна даа. Аваргуудын лиг, Премир лиг, цом ... гээл
I love Chelsea
crespo
Бразилын фэн
 
Posts: 715
Joined: Tue Dec 06, 2005 9:19 am

Postby Gooner » Thu Mar 22, 2007 2:00 pm

Шэва тун гоё байна даа.
Шэффилдэд хийсэн гоол ч тэр, Тоттэнхэмд хийсэн солгой хөлийн цохилт ч тэр янзтай.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby MyLoVe » Thu Mar 22, 2007 6:28 pm

xoorxii muu shiva mini odoo bitggiil sandraasaa bilee manaihan negel bolohguil bna doo
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Postby UNIVERSE » Thu Mar 22, 2007 7:54 pm

УЛИРАЛЫН БЯЦХАН СТАТИСТИК

Даваа гаригийн Тотенхэм дэх Челсигийн ялалт нь энэ улиралын 50 дахь тоглолт байсан бол ШРФ-н багын энэ улиралд хийсэн 100 дахь гоол байлаа. Энэ хугацаанд манайх 35 гоол алджээ. Нэг тоглолтод хоёр гоол оруулсан байна.

Франк Лампард 50 тоглолтын 49-д нь тоглосноос 46-д нь гараанд гарсан. Хэрвээ тэр Ватвордтой хийх тоглолтод оролцох бол 50 дахь тоглолтоо хийж Жон Холлинсийн 4 улирал дараалан 50 удаа багын тоглолтод оролцсон рекордтой тэнцэх юм.
Холлинс нь энэхүү рекордоо 1969-73 онуудад хийж байж. Харин Лампрад 2003/04 -улиралаас хойш хийж байна.

Энэ улиралын тоглолтод оролцсон байдал /нийт 50 тоглолт/
Lampard 46+3, Essien 45+1, Drogba 43+5, Carvalho 43, Ballack 37+2, Shevchenko 35+8, Makelele 34+3, A Cole 31+2, Terry 30+1, Robben 24+11, Cech 23, Ferreira 21+7, Gérémi 21+4, Bridge 19+6, Hilário 18, Boulahrouz 17+4, Kalou 16+28, Mikel 13+15, Diarra 12+5, Wright-Phillips 10+21, Cudicini 9+1, J Cole 3+8, Morais 0+3, Sahar 0+3, Woods 0+2, Sinclair 0+1.

Гоолууд - 100
Drogba 29, Lampard 20, Shevchenko 13, Ballack 7, Kalou 6, Essien 4, Wright-Phillips 4, og 4, Carvalho 3, Robben 3, Mikel 2, Bridge 1, J Cole 1, Gérémi 1, Makelele 1, Terry 1.

Нэг тоглогчийн нэг улиралд хийсэн хамгийн их тоглолтын тоо
De Goey 59 (1999/00).
Hollins 58 (1971/72).
R Harris 57 (1971/72), Webb 57 (1971/72).
Lampard 56+2 (2003/04), Hollins 56 (1970/71), Bonetti 56 (1965/66), Hollins 56 (1965/66).
Nevin 55+1 (1985/86), Spackman 55 (1984/85), R Harris 55 (1970/71), Hinton 55 (1965/66), Bonetti 55 (1964/65).
Hollins 54 (1972/73), Hollins 54 (1969/70), Houseman 54 (1969/70), Webb 54 (1968/69).
Lampard 53+5 (2004/05), Terry 53 (2004/05), Nevin 53 (1984/85), Dixon 53 (1984/85), Bonetti 53 (1968/69), R Harris 53 (1964/65).
Spackman 52+3 (1985/86), Houseman 52+1 (1970/71), Roberts 52 (1988/89), Niedzwiecki 52 (1984/85), Pates 52 (1981/82), R Harris 52 (1972/73), Hudson 52 (1971/72), Osgood 52 (1971/72), Webb 52 (1970/71), R Harris 52 (1968/69), R Harris 52 (1966/67), R Harris 52 (1965/66), Hollins 52 (1964/65).
Terry 51 (2003/04), Peacock 51 (1994/95), Kharine 51 (1993/94), McLaughlin 51 (1985/86), Dixon 51 (1985/86), Birchenall 51 (1968/69), Hinton 51 (1964/65), Bridges 51 (1964/65), Murray 51 (1964/65), Gray 51 (1951/52).
Terry (2005/06) 50, Makelele 50 (2004/05), Clarke 50 (1993/4), Dorigo 50 (1987/88), Pates 50 (1985/86), Osgood 50 (1972/73), McCreadie 50 (1968/69), Graham 50 (1965/66), Robertson 50 (1951/52).
Lampard 49+4 (2001/02), Cooke 49+3 (1971/72).
K Wilson 48+4 (1988/89), Lampard 48+2 (2005/06), Wise 48+2 (1999/00), Le Saux 48+2 (1991/92).
Weller 47+5 (1970/71), Melchiot 47+3 (2001/02).
Zola 44+9 (1999/00).
Gudjohnsen 42+15 (2004/05), Poyet 42+11 (1999/00).
Flo 37+20 (1999/00).
Tiago 31+20 (2004/05).
Zola 28+22 (2001/02).
J Cole 25+25 (2003/04).

By Neil Barnett
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Thu Mar 22, 2007 7:56 pm

ЧЕЛСИГИЙНХНИЙ ШИГШЭЭГИЙН ТОГЛОЛТУУД
Wed, 21st Mar 2007

Улсынхаа шигшээд оролцох Челсигийн тоглогчид өчигдөрөөс эхлээд тоглолтуудаа хийж эхэлсэн байна

Wednesday 21 March

Michael Mancienne
England U19s v Turkey at Doncaster.

Saturday 24 March

Gérémi
Cameroon v Liberia

Petr Cech, Michael Ballack
Czech Republic v Germany

Andriy Shevchenko
Faroe Islands v Ukraine

Khalid Boulahrouz, Arjen Robben
Holland v Romania

Ben Sahar, John Terry, Frank Lampard
Israel v England

Claude Makelele, Lassana Diarra
Lithuania v France

Didier Drogba, Salomon Kalou
Madagascar v Ivory Coast

John Mikel Obi
Nigeria v Uganda

Ricardo Carvalho, Paulo Ferreira
Portugal v Belgium

Jonas Elmer
Turkey Under U21s v Switzerland U21s.

Tuesday27 March

Jonas Elmer
Bosnia/Herzegovina U21s v Switzerland U21s


Miroslav Stoch
Slovakia Under 19s v Sweden U 19s

Michael Woods, Sam Hutchinson, Lee Sawyer, Scott Sinclair
England U18s v Holland U18s at Yeovil.

Wednesday 28 March

John Terry, Ashley Cole, Frank Lampard
Andorra v England

Petr Cech
Czech Republic v Cyprus

Claude Makelele, Lassana Diarra
France v Austria

Michael Ballack
Germany v Denmark

Ben Sahar
Israel v Estonia

Ricardo Carvalho, Paulo Ferreira
Serbia v Portugal

Khalid Boulahrouz, Arjen Robben
Slovenia v Netherlands

Andriy Shevchenko
Ukraine v Lithuania.

Thursday 29 March
Miroslav Stoch
Slovakia Under 19s v Sweden U 19s.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Thu Mar 22, 2007 8:23 pm

ЧЕЛСИГИЙН ОНЫ ШИЛДЭГ ТОГЛОГЧ ШАЛГАРУУЛАХ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ

Улиралын энэ үед "Челсигийн оны тоглогч"-н санал асуулга эхэлдэг билээ. Энэ улирал эхлээд Челси багагүй бэрхшээлтэй байсан ч, бас чамламгүй амжилттай яваа, олон үл мартагдах мөчүүдийг бүтээжээ/мэдээж бусад багууд ч зөндөөнийг бүтээсэн/. Амжилтын танхимдаа бас нэг түрүү нэмсэн, одоо 3 тэмцээнд хэвээр тулалдаж байгаа гээд л ...

Харин одоо хэн нь энэхүү амжилттай улиралын гол хүн бэ гэдгийг тодруулах үлдсэн бөгөөд та бид онлайнаар саналаа өгөх боломжтой юм.

Өнгөрсөн хоёр жил дараалан багын ахлагч Жон Тэрри дараалан хүртэж Петер Боннеттигийн 1967 онд анх дараалан оны тоглогч болж байсан амжилтыг давтсан.

Ер нь бол "Оны тоглогч"-р хоёр удаа шалгарч байсан тоглогчдод Чарли Күүк, Жианфранко Зола, Деннис Вайс, Франк Лампард нар байдаг юм.

ЖТ гурав дахь удаагаа энэхүү шагналыг авч түүхэнд/зөвхөн Челсигийн түүхэнд шүү/ бичигдэх үү? Аль эсвэл өөр шинэ хүн үү? Өнөөөгийн манай скүад-с Карло Гудичини, ЖТ, Лампард нар энэхүү шагналыг хүртэж байв.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby o_baatar316 » Thu Mar 22, 2007 10:09 pm

Энэ жил Дрогба авах байх гэж бодожийн..
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Postby Nomer 10 » Fri Mar 23, 2007 6:49 am

Юниверс аймаар болгоомжилж бичээл хэхэ. Дрогба авахгүй бол шударга бус хэрэг болно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Жавхлан » Fri Mar 23, 2007 6:49 am

Image

Єнгєрєгч даваа гаригийн vдэш Английн цом"-ын тэмцээний 1/4 шигшээгийн нэмэлт тоглолтууд явагдлаа. Эхний тоглолтдоо 2:2-оор тэнцээд байсан "Манчестер Юнайтед", "Миддлсбро" багийн тоглолт 1:0-ээр "Улаан чєтгерvvд"-ийн ялалтаар єндєрлєв.
Тoглолтын 76 дахь минутад "Миддлсбро" -гийн хамгаалагч Жонатан Вудгейт Криштиану Роналду дээр алдаа гаргаснаар энэ уулзалтын цорын ганц гоол торгуулийн цохилтоос орсон байна. Уг нь энэ бол шvvгчийн vзэмжийн асуудал байсан юм. Роналду ч гэсэн "хамгаалагчтай мєргєлдсєнєєс унасан" гэж мэдэгдсэн.
Vvнээс хойш "МЮ"-д тооны харьцааг холдуулах хэдэн боломж гарсан ч "Тоттенхэм"-ийн Австрали хаалгач М.Шварцер алдаа гаргасангvй. "МЮ" хагас шигшээд Премьер лигийн хомоол хамагч "Уотфорд"-той учраа таарлаа. "Челси" "Тоттенхэм"-тэй тоглосон. Эхний тоглолтдоо гурван бємбєг алдаж тэнцсэн Моуриньогийн баг энэ удаа хамгаалалтаа нэлээн чанаржуулсан нь харагдаж байлаа. Тоглолт эхлээд нэг цаг єнгєрч байхад "Челси" 2:0-ээр хошуу-чилжбайв. 55 дахь минутад Стид Мальбранк А.Шевченкогийн довтол-гоогторгуулийн талбайд дvрэм зєрчиж зогсоов.
Цохилтыг "хэлмэгдэгч" єєрєє амжилттай гvйцэтгэж, 1:0-ээр"Челси" тэргvvлж эхэлсэн. Vvнээс таван минутын дараа Шон Райт-Филлипс гоол оруулсан юм. "Тоттенхэм"-ийн нэр тєрийн гоолыгтоглолтын цаг єндєрлєхєєс10 минутын ємнє Робби Кин оруулснаар 2:1 -ээр "Челси" хожлоо. Тэд дараагийн тоглолтоо "Блэкбэрн"-ий эсрэг хийнэ. Тоглолт єидєрлєхєд "Тоттенхэм"-ийн балиашиг талбайд дайрч орон "Челси"-гийн шилдэг тоглогчдын нэг Фрэнк Лампард руу дайрч газар унагаасан бєгєєд хамгаалалтынхныг очихоос ємнє цохиж амжсан юм. Лампард энэ тухай" Тэд хоёулаа надруу дайрсан. Нэг нь нуруу руу цохьсон. Тэд согтуу байсан. Миний бодлоор хєлбємбєгт ийм балиашиг байх ёсгvй. Нєгєє талаар баг нь хожигдсонд уурссан тэднийгойлгож байна" гэж ярьсан. Харин Английн хєлбємбєгийн холбооноос гаргасан мэдэгдэлд "Хєлбємбєгт ийм зvйл болох ёсгvй.
Гэхдээ тоглолтын vед балиашгуудын зvгээс балмад явдал гарч болохыг энэ явдал харууллаа. Тэдгээртанхай этгээдийг баривчилсан" гэж дурджээ.

Нийгмийн Толь сониноос
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Fri Mar 23, 2007 6:57 am

Тэр нөхөр нь суллагдсан гээ биз дээ. Уг нь шууд л хэдэн жилээр суулгамаар юм. Арай л дэндүү бүдүүлэг байсан шүү. Ламбаард чинь харин сумогоор овоо үзэж магадгүй эр бна лээ шд. Харж байснаа шууд суганд нь сэжээл хэхэ. Би тэр этгээдийг харж байсан, тиймээс зогсоод л байсан, хэрэв би нуруугаа түүнд харуулсан бол тэр намайг цохих байсан гэсэн байсан. Дрогба харин тэр нөхрийг унасны дараа өшиглөсөн гэж сэрдэгдэн холбооноос шалгуулж байгаа юм байна. Челси бас дээр Арсеналтай тоглоход аймаар юм болсон блээ шд. 2 талаас 30 30 хүн цаг газраа болзож байгаад алалцсан гэсэн. Хутгатай хүмүүс хэд хэд байсны дээр ихэнх нь бейсболын цохиуртай байсан гэнэ. Тэгээд цагдаагийнхан очоод 23 хүнийг баривчилсан гэсэн, бараг бүгд бэртсэн гэнэ лээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Жавхлан » Fri Mar 23, 2007 7:03 am

Image

Английн “Челси” багт тоглодог Украины шилдэг хєлбємбєгч Андрей Шевченко сvvлийн єдрvvдэд одтой байна. Тэрээр урьдын адил уран гоё тоглолтоороо хєлбємбєг сонирхогчдын анхаарлыг татаж эхэллээ. Тэрээр єчигдєр “World soccer”-т ярилцлага єгчээ.

-Та “Тоттенхэм” багийн хаалганд гайхалтай гоол орууллаа. Их баярлаж байгаа харагдсан?
-Тэгэлгvй яах юм бэ. Миний гол зорилго бол гоол оруулах. Гоол оруулж багтаа тус болсондоо сэтгэл vнэхээр хангалуун байна.

-Таны зvvн хєлийн цохилт vнэхээр хvчтэй байна?
-Яахав, ойрд гайгvй байгаа шvv.

-Ер нь та зvvн хєлєєрєє хэр тоглодог байсан юм бэ?
-Тухайн vеийн байдлаас шалтгаалж цохилтоо гvйцэтгэнэ шvv дээ. Тvvнээс биш баруун, зvvн хєлны цохилтын ялгаа гэж байхгvй.

-Таныг Дрогба их vнэлж байна лээ?
-Дрогба бол хамгийн шилдэг довтлогч. Эдvгээ тvvн шиг мэдрэмжтэй довтлогч алга.

-Та єєрийгєє дутуу vнэлж байх шиг?
-Yгvй ээ, Дрогбагийн бэлтгэл маш сайн байгаа.

-Сvvлийн тоглолтуудад тэр биш, та гоол оруулж байна. Бэлтгэл сайн байна уу, эсвэл?
-Биеийн бэлтгэл гэхээс илvv сэтгэл зvйн бэлтгэл сайн байна л даа. Би анх “Челси” багт очоод их сандарсан. Yvнийг нуух хэрэггvй байх. Уг нь тэгэх ёсгvй байв. Яагаад гэдгийн учрыг одоо ч олохгvй байгаа юм.

-“Челси”-д удаан дассаны гол шалтгаан энэ байх нь ээ?
-Магадгvй юм.

-Дэлхийн аваргын тэмцээнд та гэмтэлтэй тоглосон. Тэр vеийн гэмтэл эдгэхгvй байсан нь тодорхой хэмжээгээр нєлєєлсєн болов уу?
-Yгvй болов уу. Хамгийн гол нь сэтгэл зvйн бэлтгэл байсан юм.

-Та “Челси”д тоглох гэрээ байгуулаад юу бодсон бэ?
-Тэр vед юу бодож байснаа мартчихаж.

-Yнэн гэж vv?
-Yнэн. Хэрвээ чухал зvйл бодсон бол юу гэж мартахав.

-Таныг “Челси”-гийн vндсэн тоглогч боллоо. Одоо ямар ч бэрхшээл гарахгvй байх гэж дасгалжуулагч Моуриньо ярьсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Надад итгэл vзvvлж буйд нь талархах хэрэгтэй.

-Тэр танд их итгэдэг бололтой?
-Тийм шvv. Намайг муу тоглоод байхад vндсэн бvрэлдэхvvнд гаргасаар л байсан. Би vvнийг мартахгvй. Тиймдээ ч итгэлийг нь гоолоор хариулах гэж их хичээж байгаа.

-Хэрвээ та дахиад л “унтарчихвал” яах вэ?
-Магадгvй л юм. Ер нь хэн ч, ямар ч байдалд орж болдгийг би мэдэрсэн. Гэхдээ хичээж тоглолгvй яахав.

-Дрогба та хоёрын зєрчил намжсан уу?
-Уг нь бид хоёр зєрчилдєєгvй юм шvv дээ. Эрчvvдийн хооронд санал зєрєх явдал бишгvй л гардаг. Тиймэрхvv явдал болсон юм. Тэглээ гээд би Дрогбад гомдоогvй, тэр надад дамжуулалт єгєхєє больчихоогvй шvv дээ. Харин ч бид сайн ойлголцдог болсон.

-Тэгвэл Лэмпардын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Лэмпард, Терри нар л энэ багийг чирж яваа шvv дээ. Ялангуяа Лэмпард бол их сайн залуу. Тvvнийг бvгд хvндэлдэг. Терри бол vнэхээр дайчин, тэсвэртэй тоглогч.

-Та єрсєлдєєнєєс хэр айдаг вэ?
-Ер нь айна шvv. Би чинь ихэвчлэн дардан замаар явсан тоглогч. Киевийн “Динамо”-д байхад бvгд л намайг шvтдэг байлаа. “Милан”-д ч адил. Би vндсэн бvрэлдэхvvнд гарч чадах нь уу гэж хэзээ ч бодож байгаагvй. Харин хэзээ тоглохоо л асуудаг байсан. “Челси”-д ирээд ч єєрчлєгдєєгvй. Ер нь би єєрийгєє азтай хvн гэж боддог шvv.

-Таныг хамгийн их “эрхлvvлсэн” хvн бол алдарт дасгалжуулагч В.Лобановский гэдэг. Тvvний талаар хэлэх vг танд байгаа болов уу?
-Yнэн байлгvй яахав. Лобановскийн ачаар би єдий зэрэгтэй яваа юм. Би тvvнд єртэй. ЗХУ-ын багийг хэрхэн дасгалжуулж, гялалзсан амжилтад хvргэж байсныг нь хєлбємбєг сонирхогчид мартаагvй байх.

-Энэ улиралд “Челси” олон “фронтод” тоглож байна. Амжилт гаргах магадлал хэр байна вэ?
-Хамгийн гол нь лигт тvрvvлэх. Энэ талаар бид санал нийлж байгаа. Моуриньо болохоор бvх тэмцээнд тvрvvлэхийг хvсч байгаа юм.

-Аваргуудын лигт олон гоол оруулсан цєєн тоглогчийн нэг нь та. Амжилтаа ахиулж чадах уу?
-Би энэ талаар юу ч боддоггvй. Хэрвээ гоол оруулж чадвал сайхан л байна.

Зууны Мэдээ
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby TRISTAN » Fri Mar 23, 2007 9:55 am

Ene jil Drogba avna gej bodoj bayna. Ene sanaliig haana huraaj bayna?
chelseafc.com deer uu?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby Mr S » Fri Mar 23, 2007 2:44 pm

энэ зун Жозэг явахаар сүүлийн Дэлхийн аварга коуч Липпиг Стамфордод эзэн сууна гэсэн шуугиан дэгдээд бгаа билээ.........
харин Липпи үүнд
'These are just rumours and I hear many of those. The truth is that I haven't received any offers from Italian clubs, but only from foreign outfits, although Chelsea are not one of those.

'I am enjoying my time, I don't miss working and I might not start a new job this year.'

'The main issue is the language, perhaps it would be better to avoid foreign outfits.'

Image

Липпи-с өмнө
Frank Rijkaard, Juande Ramos, Didier Deschamps, Guus Hiddink, Ronald Koeman and Roberto Mancini нар гээд л өнгөтэй өөдтэй коуч болгоныг Чэлси сонирхож бна гээд л шуугьж өгсөн.........
харин Жозэ болохоор 2010 он хүртэл гэрээтэй тул явахгүй гэсээр л...........
яах юм бол доо..........

экс ЧЭЛСИ коуч Виалли Стамфордод ирж мэнэжмэнтийн баг ирсэн билээ........
Last edited by Mr S on Fri Mar 23, 2007 2:56 pm, edited 1 time in total.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Fri Mar 23, 2007 2:55 pm

РЕАЛ-н Калдэрон Жозэг маань магтаад л...........

'He is an exceptional coach, who would be successful at any club and also for Real Madrid,'

Капэлло энэ зун РЕАЛ-г орхиж түүний оронд манай Жозэ эсвэл Рафа, Бэрнд Шустэр нарыг Калдэрон точиглоод бгаа аж.........

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby SAVAGE » Fri Mar 23, 2007 4:16 pm

Рафа хаашаа ч явахгvй гэсээн...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby TRISTAN » Fri Mar 23, 2007 5:38 pm

Neeree Rafa bi haashaa ch yavahgui gej medegdsen baysan.

Harin odoo notstoi hun chin Jose bolchihood bgaa suragtai. Real Jose-g avah geed.
Chelsea ene tendhiin oligtoi couch-uudiig tataj changaagaad.

Chelsea, Jose 2 ali ali naana neg ug helchiheed 2 tald dalduur ajillaad l bgaa yum shig bna lee.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby mick » Mon Mar 26, 2007 2:35 pm

Манай домгуудын нэг Зола U21 ийн Англи-Италийн шигшээгийн Уэмбли дэх анхны тоглолтод Италын багийн удирдлагын хувцастай сууж байна лээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Mar 26, 2007 2:37 pm

Roman Abramovich’s ex-wife Irina has declared she wants to use her divorce settlement to buy Arsenal in a bid to outdo her ex-husband.

In an interview with the Siberian Express she said; “I spent many long boring hours with Roman, both in the bedroom and at Stamford Bridge. Now that we’re divorced, I want some excitement in my life.”
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Gankhuu » Mon Mar 26, 2007 4:56 pm

mick wrote:Roman Abramovich’s ex-wife Irina has declared she wants to use her divorce settlement to buy Arsenal in a bid to outdo her ex-husband.

:-o

Үнэн бол ч . . . Арсеналын, Челси-гийн цаашлаад ПЛ-ийн нэр хүнд газартай шороо манаруулаад л алга болох нь дээ.

Дураараа айн.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron