by Мэргэн » Thu Jan 19, 2012 10:21 pm
Миами Хит вс Лос Анжелес Лэйкерс /тоглолтын өмнө/
Коби одоо 33-тай, амьдралынхаа бараг л талыг (16 жил) НБА-д өнгөрүүлж байгаа тэрээр энэ хугацаанд 21,743 шидэлт гүйцэтгэсэн нь хамгийн ойрын актив тоглогчоос бараг 3000-аар их (Гарнетт 18,886). Магадгүй зарим нь түүний карьерын уруудах шат руугаа явж байна гэж бодож байж болох ч арай болоогүй гэдгээ харуулсаар байна. Ингээд бодох юм бол Леброн карьерынхаа дунд үедээ ч ороогүй байж болох. Тэд одоогоор НБА-г оноогоороо тэргүүлж байгаа (Коби 30.8, Леброн 29.8) бөгөөд маргааш Миамигийн талбайд зочилсноор нүүр тулах гэж байна.
Леброн хуучин дасгалжуулагчтайгаа эргэн учрах бол, Вэйд баруун шагайны гэмтлээс болж тоглохгүй байж магадгүй, харин төвийн тоглогч Э.Карри Миами дахь дебютээ хийж мэдэхээр байна.
Коби вс Леброн
Леброн Кобигийн талаар "Бүгд л түүнийг ямар агуу тоглогч гэдгийг, хичнээн хор шартай, тэмцэгч болохыг мэднэ. Тэр бол оноо түүгч. Тэр бол бүх сэтгэл зүрхээрээ оноо түүгч."
Коби 40+ онооны цувралаа Далласыг хожиход зогсоосон. Тэрээр дунджаар 37.7 минут тоглож байгаа нь лигт 7-т орох үзүүлэлт бөгөөд хамгийн гайхалтай нь түүний өмнө жагссан 6 тоглогчид 27-оос дээш настай нэг ч тоглогч байхгүй.
"Би түүний минутыг багасгахыг хүсэж байгаа. Тэр хэтэрхий эрт маш олон минут тоглож байна." Майк Браун.
"Тэр өнгөрсөн жилийнхээсээ ч эрүүл, эрч хүчтэй, хурдан харагдаж байгаа. Миний бодлоор тэр өнгөрсөн жил 100 хувь тоглолтоо гаргаж чадаагүй гэдгийг бүгд л мэдэж байгаа байх. Магадгүй локаут болж илүү амрах цаг гарсан нь түүнд сайнаар нөлөөлсөн байж мэднэ." Эрик Споелстра
Манай баг эхний 15 тоглолтынхоо арвыг (11 ч гэж болно. 5 зочлон тоглолтын нэг нь Клипперстэй байсан) гэртээ хийсэн. Харин маргааш Миами, нөгөөдөр Орландотой тоглоод буцаад талбай дээрээ ирж Индианатай гэхээр энэ удаагийнх нэлээн урт аялал болохоор байна. Энэ удаагийнх Дорнод бүс дэхь эхний аялал болж байна.
"Энэ бол бидний шинэ дасгалжуулагчдын багтайгаа хийж байгаа анхны урт аялал. Бид бэлэн байна" Коби.
Энэ тухай ярихад эрт ч Коби сүүлийн 5 жилд анх удаа 30+ оноо дундажлах бүрэн боломжтой байгаа. Харин одоог хүртэл холын зайнаас дөнгөж 24 хувьтай шидэж байгаа нь карьерынх нь хамгийн муу амжилт болоод байна. Мэдээж шиддэг гарынх нь шуу өвчтэй байгаа нь нөлөөлж байгаа. Гэлээ ч тэр талбайн бусад хэсгээс авч байгаа оноогоороо сул талаа нөхөж чадаж байна.
"Гайхаад байх зүйл биш л дээ. Түүний хувьд бүх л карьерынхаа туршид л хийж байгаа зүйл нь шүү дээ. " Ш.Баттьер
Споелстрагийн хувьд Вэйд гэмтэлтэй байгаа нь Кобид давуу тал олгож магадгүй юм шиг сонсогдож байгаа ч түүнийг Баттьер, Ж.Жонес, М.Миллер, Леброн нар ээлжлэн хамгаалах тул тоглолтын эхэнд оноо авч болох ч ядралт ихтэй байгаа тул сүүл хэсэгт амар оноо авахгүй л ухааны юм ярьж.
Леброн, Коби хоёрын хоорондын тоглолтын хувийн үзүүлэлт тун ойролцоо байгаа. Сүүлийн 11 таарсан тоглолтод Леброн 27.9 оноо, 7.6 самбар, 7 о.д дунджилсан бол Коби 28.0 оноо, 5.9 самбар, 5.6 о.д. Гэвч багийн амжилтын хувьд эрс зөрүүтэй. Леброны баг 9 хожсон бол Кобигийнх 2 л хожсон байна.
"Энэ бол Леброн, Коби хоёрын асуудал биш, Лэйкерс, Хит хоёрын тулаан. Бид өөрсдийн багаа хожиход шаардлагатай бүхнийг хийх болно" Леброн.
"Хамгийн сүүлд хэзээ тэдний талбай дээр хожсоноо санахгүй байна.ъ хэмээн Байнум хэлж.
Байнум карьерынхаа туршид Миамиг ганц л удаа хожиж үзсэн нь 2008 оны 2 сард юм байна. Нийт 7 тоглосноос 6 хожигдсон. Байнумын хувьд маргааш, ялангуяа нөгөөдрийн тоглолт маш чухал болох бөгөөд түүнийг Ховардын эсрэг хэрхэн тоглохоос хамаарч Д12-ын солилцоо шийдэгдэж ч мэднэ хэмээн олон хүн харж байна. Байнум Ховардын талаар "Тэр илүү туршлагатай. Би түүний тоглолтыг үргэлж л хардаг. Би бөмбөг аваад түүний хийдгийг хийхийг хүсдэг. Түүний тоглолтыг үзэж маш их зүйл сурдаг." гээд "Харин маргаашийн тоглолтын хувьд бид "А" авахаар тоглох тул санаа зовох хэрэггүй."
Майк Браун Кливеландаас явснаасаа хойш анх удаа Лебронтой нүүр тулах гэж байна. Тэрээр "Энэ талаар үнэндээ бодсон юм байхгүй. Мэдээж түүнийг харах сайхан байх болно, гэхдээ одоогоор надад ямар ч эмоц алга."