by Odgerel » Fri Jan 20, 2012 11:03 pm
Манай 2-ын хувьд харамсалтай нь нэг нь л олимпод орно. Орсон нэг нь амжилт гаргахгүй бол маш их дарамт амсах нь дээ.
Бээжингийн олимпод Мяа очсон боловч барилдаж чадаагүй, тэр үед мань хүн нэг судлагдаагүй байсан яаж тэсрэх байсан
юм билээ гэж харамсаж явдаг юм.
Миний хувьд манай 2-ын хэн нь ч явсан туршлага, техник, бяр дутахгүй, харин ганц дутагдах юм нь сэтгэл зүй ...
Хэн өөрөө өөрийгөө ялах сэтгэл зүйтэй байна тэр л юм дуулгана. Манай багш нар сэтгэл зүй дээр нь сайн ажилладаг байх л даа.
Солонгосын жүдогийн шигшээгийн бэлтгэлийн нэвтрүүлгийг үзсэн. Тамирчин бүрийг бэлтгэлийн дараа тусгай төхөөрөмжинд
оруулж биеийн бүх хэсэгт нь мэдрүүрүүд наагаад бие, сэтгэл санааг нь хянадаг юм байна. Олимп хүртэл бие, мах бодь, сэтгэл санааг нь хамгийн оргил, дээд цэгт нь хүртэл бэлтгэлийг хянаад оруулдаг гэнэ. Тэгэхээр нөхдүүд ядрахгүй, байгаа бүх хүч чадал, чадвараа гаргах нь гэсэн үг байх нь л дээ.
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...