by Мэргэн » Sun Jan 08, 2012 3:48 am
КОБИ ХЭТЭРХИЙ ОЛОН ШИДЭЖ БАЙНА УУ?
Улирал эхлээд 13 хоног өнгөрч байхад Коби нэг тоглолтод 23.1 удаа, 0.65 минутад 1 удаа шиддэг гэсэн хоёр үзүүлэлтээр лигийг тэргүүлж байна. Багт нь өөр авьяаслаг тоглогчид байгаа болон өөрөө тоглолт бүрийн өмнө бугуйныхаа гэмтлээс шалтгаалж өвчин намдаах тариа тариулж байгаагаа ч үл тоон маш олон шидсээр л. Тэр шидэх шийдвэрээ өөрөө гаргадаг, түүндээ ч итгэлтэй байдаг. Харамсалтай нь тэдгээр шидэлтийнхээ цөөхнийг нь оновчтой болгож байна. Тэр нэг тоглолтод 28 шидэж 6-аа л хийсэн.
ESPN-ий тоймч Rick Reilly " Тэр үргэлж л зөрүүд пулеметчин байсаар ирсэн. Гэвч энэ улиралд үнэндээ гол төмөр нь зэвэрсэн буу шиг л байна. Коби өөрийнхөө дараа орох хамгийн олон шидсэн Газолоос л гэхэд 71-ээр олон шидсэн. Энэ сард л гэхэд тоглолт бүрт дунджаар бараг л 30 шидэж байна. Пүрэв гарагийн тоглолтыг оролцуулаад 41.7 хувьтай л шидээд байгаа нь лигт 214-т орох үзүүлэлт. Гэсэн ч Коби үүндээ санаа зовдоггүй. "
Коби "usage rate" гэсэн үзүүлэлтээр лигийг тэргүүлж байна. Энэ нь энгийнээр талбай дээр байхдаа довтолгооны хэдэн хувьд нь оролцож байна вэ гэсэн үг. (FTA*0.44+Assists*0.33+FGA+Turnover=usage rate). Кобигийн хувьд 36:1%. Тэрээр 33 хүрсэн ч гэсэн дээрх нь үзүүлэлт нь сүүлийн 4 улирлынхаас нь өндөр байна. Өнгөрсөн улиралд Коби 33.0 хувиар лигийг тэргүүлсэн. Гэхдээ энэ үзүүлэлт өндөр байх тусам сайн гэсэн үг биш, гол нь үр дүн.
"Usage rate" нь зөвхөн багийнхаа бөмбөгийг хэдэн хувьтай эзэмшиж байна вэ гэсэн үг биш, оновчтой дамжуулалтыг ч оролцуулан тооцдог. Кобигийн хувьд бараг л 6 о.д дунджилж байгаа нь 16 жилийнх нь карьерын 3-т орох амжилт. "Usage rate" үзүүлтээр эхний 10-т Коби, Мело, Дерон, Вестбрүүк, Леброн, М.Эллис, Дюрант, Гриффин, Ж.Крауфорд, К.Ирвинг нар орсноос Дюрант, Мело, Гриффин, Крауфорд нар о.дамжуулалтаараа Кобигоос бага байна.
Дээрх үзүүлэлт Кобигийн хувьд өсөөд байгаа буюу сүүлийн 5 жилийнх нь хамгийн өндөрт хүрээд байгаа ч оноо авалтын бүтээмж нь багасаад байгаа нь асуудал болоод байна. Тэрээр довтолгооны хувиараа дээрх 10 тоглогчдоос 5-т жагсаж байгаа ч энэ улиралд багадаа 50 шидсэн 151 тоглогчдоос 77-т орж байна. Түүний өмнө орсон 76 тоглогчид багийнх нь Газоль (61.0%) Байнум (57.4%) нар багтаж байгаа юм. Энэ улирлын Кобигийн довтолгооны хувь болон шидэлтийн хувь нь карьерынх нь хамгийн муу нь болоод байна. Түүний довтолгооны үр нөлөө багасаад байгаа нь Лэйкерс том залуусаа ашиглаж довтолгооны өөр хувилбар сонгох үндэслэл болоод байна. Гэвч Коби Лос Анжелесийн гол тоглогч хэвээр байгаа, тэр одоогийн байдалдаа өөрчлөлт хийхийг хүсэхгүй.
"Би сайн тоглохыг, багийнхаа тоглогчид нээгдсэн үед сайн дамжуулалт өгөхийг хичээнэ. Гэхдээ л юун түрүүнд би бол оноо түүгч. " Коби Брайнт.
Коби заримдаа үнэхээр харалган юм шиг л байдаг, үе үе багийнх нь тоглогчид зүгээр л түүнийг шидэхийг хараад зогсож байгаа харагддаг. Бас зарим үед Коби үнэхээр гайхалтай дамжуулалт ч өгч чаддагийг бид өнгөрсөн тоглолтод Газольд, тэрний өмнөх тоглолтод Байнумд өгсөн дамжуулалтаас нь харсан.
Энэ улиралд манай баг оноогоороо 13-т жагсаж байна. Энэ нь 1994 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт. Мэдээж улирал эхлээд дөнгөж л 8 тоглолт явагдаж байна 3 сар гараад л бодитой дүгнэлт хийж болохоор болно. Гэхдээ л энэ янзаараа байвал сайн үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр Коби болоод багийн бусад тоглогчдын довтолгооны балансийг тэнцвэржүүлэх л шаардлагатай.