by Mojul » Wed Mar 14, 2007 10:03 pm
[b][Бvтэн нэр: Хенрик Эдвард Ларссон[b]
Тєрсєн, он, cap: 1971,09, 20
Тєрсєн газар: Хельсинборг хот, Швед
Vндэс: Швед
Єндєр: 178см
Жин: 72 кг
Одоо тоглож байгаа клуб: “Манчестер Юнайтед”, Англи
Байрлал: Довтлогч
Гавъяа шагнал: Аваргуудын лигийн аварга / 2006 /
Шведийн цомын аварга / 2006 /
Испанийн цомын аварга / 2005 /
Испаний лигийн аварга /2005,2006 /
Шотландын цомын аварга/ 2001, 2004/
Шотландын цомын аваргийн мэргэн буучаар /1999, 2001-2004 /
Шведийн оны шилдэг хєлбємбєгчєєр/1998, 2001/
Шотландийн лигийн аваргаар /1998, 2001-2003 /
Данийн цомын аваргаар /1994,1995 /
Єнєє vеийн дэлхийн шилдэг хєлбємбєгч бол яах аргагvй Шведийн шигшээ, Английн “Манчестер Юнайтед” багийн довтлогч Хенрик Ларссон гэдэгтэй хэн ч санал нийлэх болов уу. Тэгвэл саяхан алдарт тамирчин маань Украины долоо хоног тутмын “Футбол” сэтгvvлд хvvхэд ахуй насныхаа дурсамжаасаа хуваалцсан байна.
Мєрєєдєлдєє хєтлєгдсєн хар жаал
Би 1971 оны 9 дvгээр сарын 20-нд Шведийн “Хельсинборг” нэртэй жижиг хотод тєрсєн. Миний эцэг Каво-Вердээс гаралтай. Энэ нь Хойд Африкт орших арал улс юм. Багад маань намайг хvvхдvvд “негр” гэж хочилж дээрэлхдэг байлаа. Нас бага байсан болохоор тэр болгон ойшоодоггvй байсан ч єсч том болох тусам хэцvv, дарамттай, боож vхмээр санагддаг болсон. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэднээс дээр гарч, хариугаа авна гэж єєртєє амласан юм. Аав маань хєлбємбєгт vнэн голоосоо дуртай нэгэн байсан болохоор намайг дєнгєж хєлд ормогц надаар бємбєг єшиглvvлсэн гэдэг. Харин 16 cap хvрэхэд минь тэр надад жинхэнэ хєлбємбєгийн бємбєг авч єгч билээ. Нялх байсан ч гэлээ тэр vеийг маш тод санадаг юм. Бємбєг єшиглєж єссєнийг ч хэлэх vv хєршvvдийнхээ хvvхдvvдтэй нар жаргатал бємбєг тоглодог байлаа. Миний єссєн хороололын архан талд ногоон тал байдаг байсан юм. Тэнд ах Ким, дvv Роберт нартай нийлээд л хvvхдvvдтэй тоглож гарна даа. Хэдийгээр манай улсад хvмvvс хєлбємбєгєєс илvv шайбатай хоккейг сонирходог байсан ч би хєлбємбєгийг илvvд vздэг байсан юм. Ямар сайндаа л сургуульд байхад багш маань “том болоод ямар хvн болох вэ? гэхэд нь мэргэжлийн хєлбємбєгчин болно” гэж хариулж байхав дээ. Амралтын єдрvvдээр манай гэр бvлийхэн бvгд оройн хоолны дараа телевизээр английн хєлбємбєгийг vзэж суудаг байв. Би “Ливерпуль” багийг дэмждэг байсан болохоор яг тэдэн шиг агуу хєлбємбєгчин болохыг vргэлж мєрєєднє. Энэ чин хvслийг минь аав маань байнга дэмжиж ирсэн. Тэрээр нэг удаа агуу Пелегийн кино хальсийг надад бэлэглэж тэрхvv бичлэгийг нь би єдєр болгон шахуу vзэж суудаг боллоо. Энэ нь ч намайг мэргэжлийн хєлбємбєгчин болгох хvслийг минь улам ихээр нэмэгдvvлсэн юм.
Анхны юм бvхэн амттай байдаг
Дєнгєж зургаахан настай байхад аав минь намайг хєтлєн нутгийн “Хёгаборг БК” хvvхдийн багт оруулсан юм. Анхны бvхэн сайхан байдаг. Зургаахан настай жаалхvv анхны тэмцээн, анхны тоглолтондоо, анхны бємбєгєє эсрэг хаалганд оруулна гэдэг хэзээ ч мартагдашгvй гайхамшигтай мєч байдаг юм билээ. Одоо ч тод санаж байна. Эсрэг багийн хаалганы ємнvvр ирсэн бємбєгийг мєргєж оруулсан тэр “гоол” манай багийн, мєн миний ялалтын бємбєг байж билээ. Инээдтэй нь уруулаа тас хазталаа мєргєсєн байв. Єдєр ирэх тусам ур чадвар, авъяас минь нэмэгдэж байгааг мэдэрч байлаа. Гэвч аливаа зvйлд ямарваа нэгэн бэрхшээл гзж бий. Би vе тэнгийхнээсээ харьцангуй бие жижигтэй бараг л одой хvvхэд мэт харагддаг байж билээ. Тиймдээ ч сэтгэл санаагаар их унадаг байсан сан. Vvнийг гатлан туулах ганц арга спорт гэдгийг л би vргэлж мэдэрдэг байв. Бие жижиг, хvч муу хvн, хєнгєн биеэ ашиглаж тоглолтын vед зєв байрлал эзлэн, хэрэгтэй цохилтыг эсрэг хаалганд хийх хэрэгтэй. Энэ миний цорын ганц давуу тал. Уйтгартай, сунжирсан хичээлийг би шууд л тасалж орхидог байлаа. Тvvний оронд єдєржин бэлтгэлийн талбайд гvйж, бэлтгэл сургуульд хамаг анхаарлаа хандуулдаг байв. Нэг реклам байдаг ш дээ. “Energeizer” зайтай туулай гvйгээд л байдаг. Яг л тэр туулай шиг би єдєржин гvйдэг байж. Vvний хvчинд Ю нас гэхэд би vе тэнгийхэнтэйгээ мєр зэрэгцэн, ур чадвар сайжирч, тогтмол гарааны бvрэлдэхvvнд багтаж, ёстой хєлбємбєгийн оргил єєд мацаж эхэллээ. Єсвєрийн хvvхдvvдийн тэмцээнд тоглохдоо бараг тоглолт бvрд гоол оруулж байсан сан.
Хоосон мєрєєдєл байсан гэж vv
Жилээс жилд ур чадвар сайжирч байсан болохоор мэргэжлийн хєлбємбєгчин болно гэдэгтээ бvрэн итгэлтэй байлаа. Гэвч 12 нас хvрээд дахиад л єсєхєє байчихдаг байгаа.
Миний багийн андууд ёстой тэмээ шиг єндєр болж єсєхєд, би гэдэг хvн газрын “бэтэг” мэт намхан амьтан бvх л жилийн турш сэлгээний сандал сахин суух болсон доо. Сэтгэл санаа гэж авах юмгvй болж, мэргэжлийн хєлбємбєгчин болох хvсэл минь хий хоосон мєрєєдєл болон хувирч билээ. Тэгээд ч сэлгээний тамирчин байхаар биендээ таарсан єєр спорт хєєсєн нь дээр гэж бодох болсон юм. Яг энэ vед манай багийн дасгалжуулагч Бент Персон намайг хамгийн ихээр дэмжиж, надад урам зориг єгсєн юм. Тэрээр “чи дєнгєж 13-хан настай, чамд ирээдvй байна, битгий шантар, энэ бол цаг хугацааны асуудал, харин ч чи зориг, тэвчээр гаргаж єєрийнхєє тэр єчvvхэн шаналалыг ялан дийлж жинхэнэ хєлбємбєгч болж чадна” гэж хэлж билээ. Тvvнээс хойш би єдийг хvртэл багшийнхаа хэлсэн vгээр явж байна. Ахиц, амжилт хєтєлсєєр намайг нэг мэдэхнээ насанд хvрэгчдийн багт багтаасан байлаа. Ердєє 15 нас хvрдэг жилээ би Шведийн гуравдугаар дивизионд багтаж насанд хvрэгчдийн багт тоглох болсон юм.
Шинэ амьдрал-шинэ ирээдvй
“Заяаны хань зам дээр гэдэг” vнэн vг юм шигээ. 19 настайдаа би нэгэн зоогийн газарт Магдалена гэдэг лусын дагинатай учирч, анхны харцаар тvvнд дурлаж билээ. Тvvнтэй уулзсанаас хойш миний амьдралд их юм єєрчлєгдсєн. Зєвхєн хєлбємбєгєєс кайф, сэтгэлийн таашаал авдаг гэж боддог байсан миний бодол тэр vеэс л єєрчлєгдєж, амьдрал улам гэрэл гэгээтэй болсон. Хожим нь бид гэрлэсэн дээ. Амьдрал амжилт гээд хувь тавилан миний гарт эргэн ирж, бич чадах ядахаараа урагшилж байлаа. Хоёр жилийн дараа хагас мэргэжлийн “Хельсингборг” баг намайг сонирхож, багтаа тоглохыг урьсан юм. Хэдийгээр сард шагналтайгаа ердєє 300 фунт ч гэлээ энэ бол миний хамгийн анхны албан ёсны гэрээ байсан юм. Ямартай ч амжилт. Дээд лигт хvрэхэд ганц шат vлдлээ хэмээн єєрийгєє хурцлан бэлтгэл сургуулилтаа нэмэгдvvлсээр байлаа. Гэхдээ манай баг тєдийлєн сайн амжилт vзvvлж чадахгvй байгаад сэтгэл бага зэрэг гонсгор байдаг байж билээ. Бент Персон багшийнхаа хэлсэн vгийг байнга санаж явдаг байсан болохоор би шантраагvй. Шинэ улирлын тэмцээнд 31 тоглолтонд оролцож 34 бємбєгєєр эсрэг багийн хаалгыг мялаасан амжилттайгаар єндєрлєснєєр манай “Хелтсингборг” баг 22 жилийн дараа дахин Шведийн дээд лигт тоглох эрх авч билээ. Дээд лигт одоо л єєрийгєє бусдад таниулах хэрэгтэй гэдгийг би мэдэж байлаа. Нэг улиралд 16 бємбєг бусдын хаалганд хийж тухайн улирлын мэргэн буучдын нэг болж чадсан нь миний хамгийн том амжилт байсан юм. Хоёр жилийн дотор ард тvмэн намайг Хенрик Ларссон гэж хэн бэ гэдгийг мэдэх болсон доо. Гэр бvл минь ч надаар бахархах болсон.
Цаашдын хувь заяа
1993 оны 8-н сарын 1-нд анх удаагаа Голландын “Фейенорд” клубтэй 295 мянган фунтын гэрээ байгуулснаар дэлхийд єєрийгєє таниулах боломж нээгдсэн юм. Хэдийгээр би “Фейенорд” багтай амьдралынхаа сайн сайхан мєчийг єнгєрvvлсэн хэдий ч хамгийн оргил vе минь Шотландын “Селтик” клубт єнгєрсєн гэж хувьдаа боддог. Гурван ч удаа эх орноо тєлєєлж дэлхийн аваргад орж vзлээ. Тvvнээс цаашихыг нь та нар єєрсдєє мэднэ биз дээ. Ийнхvv алдар хєлбємбєгчний бага залуу насны амьдралыг уншигч та бvхэн бага ч болов мэддэг боллоо. Тамирчин хvн зvгээр ч нэг амжилтын оргилд хvрдэггvй гэдгийг хvvхэд залуус та бvхэн ойлгосон байх хэмээн орчуулагч би бодож байна.
olloo.mn
CHAMPIONS 20 13