Манчестэр Юнайтэд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Mojul » Wed Mar 14, 2007 11:45 am

hamgiin ondor bishee gehdee tiim yaria garaad baigaa 12on hurtel geed
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Gooner » Wed Mar 14, 2007 1:48 pm

232.000USD чинь ойролцоогоор 100,000фунт гэхээр бас л өндөр байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby SAVAGE » Wed Mar 14, 2007 2:27 pm

100 гарчихсан цалинтай гарууд байгаа биз дээ...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Chinbaa » Wed Mar 14, 2007 3:55 pm

Barcatai hiih geree tegheer ungursun gesen ug uu??? Ronaldo uldchikhvel goy l bna.....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby a_odko » Wed Mar 14, 2007 4:47 pm

mercer wrote:Ямарч байсан тоглолтыг нь олчлоо. Одоо татаж байна. Дуусаад линкийг нь тавьна аа.

хүлээж бйана шү.. та нөгөө гөзрөө тавьна биз дээ.? их хурдан юм байна лэ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Аагий » Wed Mar 14, 2007 4:50 pm

Сая болсон нөхөрсөг тоглолтыг нэг танил маань үзсэн юм байна. Тэгээд доорхи зурагуудыг явуулсан юм аа.
Суудал нь лаг гоё яг хаалганы харалдаа ард, талбайтай их ойрхон таарч. Одуудыг яг хажуугаас нь л харж дээ.

Стадионы гадаа
Image

Жеррард халаалт хийгээд байх шиг. Гэхдээ жаахан бүдэг юм.
Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Аагий » Wed Mar 14, 2007 4:52 pm

Тоглолтын үеэр
Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Mr S » Wed Mar 14, 2007 5:31 pm

Image

Франц хамгаалагч Силвэстри ЛИЛЛ-тэй хийсэн сүүлийн АЛ-н тоглолтонд мөрөө мулталсан учир энэ улирал тоглохгүй гэнэ...........
багийн хэвлэлийн төлөөлөгч
'Mikael's right shoulder required surgery to stabilise the joint,'
'He will be back in training in three months.'
гэжээ............

МАН-с Силвэстри-с гадна Сольскяар, Са нар энэ сар дуустал тоглохгүй бгаа билээ.......... гэмтлийн улмаас........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby TRISTAN » Wed Mar 14, 2007 7:01 pm

Ballack week-d 300,000USD avdag gesen bayhaa
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby mercer » Wed Mar 14, 2007 7:24 pm

Саяхан Chelsea, ManU нар цалингийнхаа дээд хэмжээг 100000 Pound per week-с хэтрvvлэхгvй талаар яриад байсан. Тэгээд C.Ronaldo, Lampard нар цалингаа нэмvvлэё гэж байсан чинь одоо 100000-с хэтрэхээргvй болсон. Хамгийн єндєр нь Ballack 130000 авч байгаа. Sheva ч тэр хавьцаа авч байгаа байх.

Энд манай нєхєрсєг тоглолтын бичлэг.

http://www.yda.org.mn/uefa/
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby mercer » Wed Mar 14, 2007 7:31 pm

Goal 2 - Living in Dream
Энийг хальт харлаа. Дурлаад гоё бичлэгтэй нь гарахаас өмнө CAM бичлэгтэйг авсан юм. Шаал панаалтай, Real-д очоод, анхны тоглолтондоо гоал хийгээд л. Жинхэнэ хєлбємбєгийг нэг их амархан болгочихсон. Энэ кино UK-д нээлтээ хийчихсэн, харин USA-д зун Beckham-г MLS-д очих vеэр гаргах гээд байгаа юм байна лээ.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby Цогоо » Wed Mar 14, 2007 7:43 pm

єргєтгєлийг нь єєрчилчих тэгэх vv? минийх татаж болохгvй байна. Янз нь кино татахгvй болгочихсон бололтой.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby mercer » Wed Mar 14, 2007 8:12 pm

.doc болгочлоо. татаж аваад .avi болгоод vзээрэй
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby gr_mgl » Wed Mar 14, 2007 9:40 pm

c.ronaldogin uldeh eseh medelel....

Ronaldo to stay, says Gill

United chief executive David Gill is confident that Cristiano Ronaldo will extend his contract at Old Trafford this summer.

Ronaldo's representatives are in talks with the club over extending the 22-year-old's current deal, which runs until 2010.

"Discussions are ongoing so we're not going to put a timeline against them," Gill told BBC Radio Four. "The player wants to say, we want him to stay and I'm sure we'll reach a satisfactory conclusion."

Ronaldo has made no secret of a desire to one day play in Spain, but he has firmly stated that his immediate future is in Manchester.

"Every United fan can be reassured he won't be leaving this summer," added Gill. "It would be realistic to extend it by a further two years to 2012 - the same time that Wayne Rooney has signed for."

Sir Alex Ferguson commented at the weekend that he would stay for at least another two years. The Scot is on a rolling one-year contract and Gill is hopeful that the United boss will continue "for as long as possible.

"We're doing extremely well this season," he added. "We've not discussed it but Sir Alex has done fantastically well and we've put him on a rolling contract - something we want to continue as long as possible."
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby gr_mgl » Wed Mar 14, 2007 9:48 pm

togloltin toim... UNITED V Europe XI

[flash width=425 height=350]http://www.youtube.com/v/XiowjlCx3pc[/flash]
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby gr_mgl » Wed Mar 14, 2007 9:56 pm

[flash width=425 height=350]http://www.youtube.com/v/xmGq77xdALs[/flash]

gaihaltai tsohilt...
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby gr_mgl » Wed Mar 14, 2007 10:03 pm

Marcello Lippi ug ni Zidand ene bagt orochtsoh husel tawisan yum bna le...danch Zidan bi heze ch Materazzi.tai hamt 1 bagt toglohgui hemen tatgalzsan hariu ugsun yum bile...Zidan mani world cup.r bolson yawdlig uneher martaj chadahgui bh shig bna...
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby Mojul » Wed Mar 14, 2007 10:03 pm

[b][Бvтэн нэр: Хенрик Эдвард Ларссон[b]

Тєрсєн, он, cap: 1971,09, 20

Тєрсєн газар: Хельсинборг хот, Швед
Vндэс: Швед
Єндєр: 178см
Жин: 72 кг
Одоо тоглож байгаа клуб: “Манчестер Юнайтед”, Англи
Байрлал: Довтлогч
Гавъяа шагнал: Аваргуудын лигийн аварга / 2006 /
Шведийн цомын аварга / 2006 /
Испанийн цомын аварга / 2005 /
Испаний лигийн аварга /2005,2006 /
Шотландын цомын аварга/ 2001, 2004/
Шотландын цомын аваргийн мэргэн буучаар /1999, 2001-2004 /
Шведийн оны шилдэг хєлбємбєгчєєр/1998, 2001/
Шотландийн лигийн аваргаар /1998, 2001-2003 /
Данийн цомын аваргаар /1994,1995 /

Єнєє vеийн дэлхийн шилдэг хєлбємбєгч бол яах аргагvй Шведийн шигшээ, Английн “Манчестер Юнайтед” багийн довтлогч Хенрик Ларссон гэдэгтэй хэн ч санал нийлэх болов уу. Тэгвэл саяхан алдарт тамирчин маань Украины долоо хоног тутмын “Футбол” сэтгvvлд хvvхэд ахуй насныхаа дурсамжаасаа хуваалцсан байна.

Мєрєєдєлдєє хєтлєгдсєн хар жаал

Би 1971 оны 9 дvгээр сарын 20-нд Шведийн “Хельсинборг” нэртэй жижиг хотод тєрсєн. Миний эцэг Каво-Вердээс гаралтай. Энэ нь Хойд Африкт орших арал улс юм. Багад маань намайг хvvхдvvд “негр” гэж хочилж дээрэлхдэг байлаа. Нас бага байсан болохоор тэр болгон ойшоодоггvй байсан ч єсч том болох тусам хэцvv, дарамттай, боож vхмээр санагддаг болсон. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэднээс дээр гарч, хариугаа авна гэж єєртєє амласан юм. Аав маань хєлбємбєгт vнэн голоосоо дуртай нэгэн байсан болохоор намайг дєнгєж хєлд ормогц надаар бємбєг єшиглvvлсэн гэдэг. Харин 16 cap хvрэхэд минь тэр надад жинхэнэ хєлбємбєгийн бємбєг авч єгч билээ. Нялх байсан ч гэлээ тэр vеийг маш тод санадаг юм. Бємбєг єшиглєж єссєнийг ч хэлэх vv хєршvvдийнхээ хvvхдvvдтэй нар жаргатал бємбєг тоглодог байлаа. Миний єссєн хороололын архан талд ногоон тал байдаг байсан юм. Тэнд ах Ким, дvv Роберт нартай нийлээд л хvvхдvvдтэй тоглож гарна даа. Хэдийгээр манай улсад хvмvvс хєлбємбєгєєс илvv шайбатай хоккейг сонирходог байсан ч би хєлбємбєгийг илvvд vздэг байсан юм. Ямар сайндаа л сургуульд байхад багш маань “том болоод ямар хvн болох вэ? гэхэд нь мэргэжлийн хєлбємбєгчин болно” гэж хариулж байхав дээ. Амралтын єдрvvдээр манай гэр бvлийхэн бvгд оройн хоолны дараа телевизээр английн хєлбємбєгийг vзэж суудаг байв. Би “Ливерпуль” багийг дэмждэг байсан болохоор яг тэдэн шиг агуу хєлбємбєгчин болохыг vргэлж мєрєєднє. Энэ чин хvслийг минь аав маань байнга дэмжиж ирсэн. Тэрээр нэг удаа агуу Пелегийн кино хальсийг надад бэлэглэж тэрхvv бичлэгийг нь би єдєр болгон шахуу vзэж суудаг боллоо. Энэ нь ч намайг мэргэжлийн хєлбємбєгчин болгох хvслийг минь улам ихээр нэмэгдvvлсэн юм.

Анхны юм бvхэн амттай байдаг

Дєнгєж зургаахан настай байхад аав минь намайг хєтлєн нутгийн “Хёгаборг БК” хvvхдийн багт оруулсан юм. Анхны бvхэн сайхан байдаг. Зургаахан настай жаалхvv анхны тэмцээн, анхны тоглолтондоо, анхны бємбєгєє эсрэг хаалганд оруулна гэдэг хэзээ ч мартагдашгvй гайхамшигтай мєч байдаг юм билээ. Одоо ч тод санаж байна. Эсрэг багийн хаалганы ємнvvр ирсэн бємбєгийг мєргєж оруулсан тэр “гоол” манай багийн, мєн миний ялалтын бємбєг байж билээ. Инээдтэй нь уруулаа тас хазталаа мєргєсєн байв. Єдєр ирэх тусам ур чадвар, авъяас минь нэмэгдэж байгааг мэдэрч байлаа. Гэвч аливаа зvйлд ямарваа нэгэн бэрхшээл гзж бий. Би vе тэнгийхнээсээ харьцангуй бие жижигтэй бараг л одой хvvхэд мэт харагддаг байж билээ. Тиймдээ ч сэтгэл санаагаар их унадаг байсан сан. Vvнийг гатлан туулах ганц арга спорт гэдгийг л би vргэлж мэдэрдэг байв. Бие жижиг, хvч муу хvн, хєнгєн биеэ ашиглаж тоглолтын vед зєв байрлал эзлэн, хэрэгтэй цохилтыг эсрэг хаалганд хийх хэрэгтэй. Энэ миний цорын ганц давуу тал. Уйтгартай, сунжирсан хичээлийг би шууд л тасалж орхидог байлаа. Тvvний оронд єдєржин бэлтгэлийн талбайд гvйж, бэлтгэл сургуульд хамаг анхаарлаа хандуулдаг байв. Нэг реклам байдаг ш дээ. “Energeizer” зайтай туулай гvйгээд л байдаг. Яг л тэр туулай шиг би єдєржин гvйдэг байж. Vvний хvчинд Ю нас гэхэд би vе тэнгийхэнтэйгээ мєр зэрэгцэн, ур чадвар сайжирч, тогтмол гарааны бvрэлдэхvvнд багтаж, ёстой хєлбємбєгийн оргил єєд мацаж эхэллээ. Єсвєрийн хvvхдvvдийн тэмцээнд тоглохдоо бараг тоглолт бvрд гоол оруулж байсан сан.

Хоосон мєрєєдєл байсан гэж vv

Жилээс жилд ур чадвар сайжирч байсан болохоор мэргэжлийн хєлбємбєгчин болно гэдэгтээ бvрэн итгэлтэй байлаа. Гэвч 12 нас хvрээд дахиад л єсєхєє байчихдаг байгаа.
Миний багийн андууд ёстой тэмээ шиг єндєр болж єсєхєд, би гэдэг хvн газрын “бэтэг” мэт намхан амьтан бvх л жилийн турш сэлгээний сандал сахин суух болсон доо. Сэтгэл санаа гэж авах юмгvй болж, мэргэжлийн хєлбємбєгчин болох хvсэл минь хий хоосон мєрєєдєл болон хувирч билээ. Тэгээд ч сэлгээний тамирчин байхаар биендээ таарсан єєр спорт хєєсєн нь дээр гэж бодох болсон юм. Яг энэ vед манай багийн дасгалжуулагч Бент Персон намайг хамгийн ихээр дэмжиж, надад урам зориг єгсєн юм. Тэрээр “чи дєнгєж 13-хан настай, чамд ирээдvй байна, битгий шантар, энэ бол цаг хугацааны асуудал, харин ч чи зориг, тэвчээр гаргаж єєрийнхєє тэр єчvvхэн шаналалыг ялан дийлж жинхэнэ хєлбємбєгч болж чадна” гэж хэлж билээ. Тvvнээс хойш би єдийг хvртэл багшийнхаа хэлсэн vгээр явж байна. Ахиц, амжилт хєтєлсєєр намайг нэг мэдэхнээ насанд хvрэгчдийн багт багтаасан байлаа. Ердєє 15 нас хvрдэг жилээ би Шведийн гуравдугаар дивизионд багтаж насанд хvрэгчдийн багт тоглох болсон юм.

Шинэ амьдрал-шинэ ирээдvй

“Заяаны хань зам дээр гэдэг” vнэн vг юм шигээ. 19 настайдаа би нэгэн зоогийн газарт Магдалена гэдэг лусын дагинатай учирч, анхны харцаар тvvнд дурлаж билээ. Тvvнтэй уулзсанаас хойш миний амьдралд их юм єєрчлєгдсєн. Зєвхєн хєлбємбєгєєс кайф, сэтгэлийн таашаал авдаг гэж боддог байсан миний бодол тэр vеэс л єєрчлєгдєж, амьдрал улам гэрэл гэгээтэй болсон. Хожим нь бид гэрлэсэн дээ. Амьдрал амжилт гээд хувь тавилан миний гарт эргэн ирж, бич чадах ядахаараа урагшилж байлаа. Хоёр жилийн дараа хагас мэргэжлийн “Хельсингборг” баг намайг сонирхож, багтаа тоглохыг урьсан юм. Хэдийгээр сард шагналтайгаа ердєє 300 фунт ч гэлээ энэ бол миний хамгийн анхны албан ёсны гэрээ байсан юм. Ямартай ч амжилт. Дээд лигт хvрэхэд ганц шат vлдлээ хэмээн єєрийгєє хурцлан бэлтгэл сургуулилтаа нэмэгдvvлсээр байлаа. Гэхдээ манай баг тєдийлєн сайн амжилт vзvvлж чадахгvй байгаад сэтгэл бага зэрэг гонсгор байдаг байж билээ. Бент Персон багшийнхаа хэлсэн vгийг байнга санаж явдаг байсан болохоор би шантраагvй. Шинэ улирлын тэмцээнд 31 тоглолтонд оролцож 34 бємбєгєєр эсрэг багийн хаалгыг мялаасан амжилттайгаар єндєрлєснєєр манай “Хелтсингборг” баг 22 жилийн дараа дахин Шведийн дээд лигт тоглох эрх авч билээ. Дээд лигт одоо л єєрийгєє бусдад таниулах хэрэгтэй гэдгийг би мэдэж байлаа. Нэг улиралд 16 бємбєг бусдын хаалганд хийж тухайн улирлын мэргэн буучдын нэг болж чадсан нь миний хамгийн том амжилт байсан юм. Хоёр жилийн дотор ард тvмэн намайг Хенрик Ларссон гэж хэн бэ гэдгийг мэдэх болсон доо. Гэр бvл минь ч надаар бахархах болсон.

Цаашдын хувь заяа

1993 оны 8-н сарын 1-нд анх удаагаа Голландын “Фейенорд” клубтэй 295 мянган фунтын гэрээ байгуулснаар дэлхийд єєрийгєє таниулах боломж нээгдсэн юм. Хэдийгээр би “Фейенорд” багтай амьдралынхаа сайн сайхан мєчийг єнгєрvvлсэн хэдий ч хамгийн оргил vе минь Шотландын “Селтик” клубт єнгєрсєн гэж хувьдаа боддог. Гурван ч удаа эх орноо тєлєєлж дэлхийн аваргад орж vзлээ. Тvvнээс цаашихыг нь та нар єєрсдєє мэднэ биз дээ. Ийнхvv алдар хєлбємбєгчний бага залуу насны амьдралыг уншигч та бvхэн бага ч болов мэддэг боллоо. Тамирчин хvн зvгээр ч нэг амжилтын оргилд хvрдэггvй гэдгийг хvvхэд залуус та бvхэн ойлгосон байх хэмээн орчуулагч би бодож байна.
olloo.mn
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby khulgee » Thu Mar 15, 2007 10:05 am

Ronaldo, Malouda 2-iin goal aimar bnaa, arai l denduu ergej bna.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Nomer 7 » Thu Mar 15, 2007 6:29 pm

Бекхамыг ОТ харсан гоё бна шvv.хэхэхэ.Тoглoсoн бол бvvр гоё байхгvй юy?

Зидан тоглоогvй зєв гэж бодож бна.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Надаар бyy оролд, би тогломоор бай

Postby Mojul » Thu Mar 15, 2007 10:18 pm

Английн “МЮ” багт тоглодог Португалийн легионер Криштиану Роналду энэ улиралд маш сайн тоглож байгаа. Тэрээр “The Sun”-д ярилцлага єгчээ.
Єнгєрсєн улиралд та нэг л идэвх муутай байсан. Харин энэ улиралд тэс єєр болж. Юу болов оо?
-Бэлтгэл маш сайн байна. Хамгийн гол нь би єєрийгєє дэлхийн шилдэг хєлбємбєгч гэдэг итгээд байгаа юм.

-Ємнє нь ч та ингэж ярьж байсан. Гэтэл тэр vед та сайн тоглодоггvй байсан шvv дээ?
-Бvрэн итгээгvй л байсан байхгvй юу. Одоо бол єєр шvv.

-Дасгалжуулагч Фергюсонтой харилцаагаа сайжруулж чадсан нь таны гол ололт болов уу. Тэр танд боломж олгож, та ашиглаж чадлаа?
-Би тэгж бодохгvй байна. Фергюсон бол хэнийг ч доош нь хийдэг мундаг дасгалжуулагч. Тvvний vг, шаардлага хатуу боловч vнэн байдаг. Тэр намайг олон удаа доромжилж байсан. Yvнийг нуух хэрэггvй байх.
Тэглээ гээд би шантраагvй. Харин ч бэлтгэлээ улам сайн хийж багтаа тус болохыг хичээсэн.

-Беккэм, Фергюсон нарын маргааныг та сайн мэдэх байх?
-Би сайн мэдэхгvй байна.

-Тэр vед юу болсныг сонссон биз дээ?
-Сонссон.

-Фергюсон Беккэмийг гэмтээж байсан. Энэ явдал саяхан танд давтагдсан юм биш vv?
-Би энэ талаар юу ч ярихгvй. Мянган удаа асуусан ч хариулахгvй шvv.

-Уучлаарай, би энэ талаар дэлгэрэнгvй мэдээлэхийг хvсээгvй юм. Харин тvргэн ууртай Роналду vvнийг хэрхэн тэсвэрлэж байгааг гайхаж байна?
-Ойлгож байна. Надад санаа тавьсанд баярлалаа.

-Та “МЮ” багийг орхих хvсэлтэй буйгаа хэлсэн. Яагаад тэгж хэлсэн юм бэ?
-Єєрийгєє єєр талбайд сорьж vзэх хvсэл байсан юм.

-Тэгээд?
-Одоо байдал єєр болж байна л даа.

-Багтайгаа шинэ гэрээ байгуулахаар шийдэв vv?
-Багийн удирдлагын зvгээс надад санал тавьсан. Харин би зєвшєєрєх эсэхээ шийдээгvй байна.

-Таны цалинг нэмсэн болов уу?
-Яг тохиролцоогvй учир тодорхой тоо хэлэх боломж алга.

-Италийн “Милан”, Испанийн “Барселона” таныг авахаар хєєцєлдєж тодорхой vнэ хэлсэн юм билээ?
-Янз бvрийн яриа гарсан. Багийн удирдлага надтай хамтран ажиллахыг хvссэн юм байлгvй.

-Рио Фердинанд та хоёр их дотно ярилцаж харагддаг?
-Рио сайн залуу шvv. Надаас тvргэн ууртай. (инээв)

-Та єєрийгєє хамгийн єндєр цалинтай тоглогч байх ёстой гэж хэлсэн юм билээ?
-Сайн тоглож байгаа юм чинь хангалттай цалин авах нь зvй ёсны хэрэг биз дээ. Би єєрийгєє дэндvv єндєр vнэлээгvй шvv.

-Уучлаарай, 2004 оны Европын аваргын тэмцээний дараа та заавал аварга болно гэж хэлсэн. Гэтэл Португалийн шигшээ аварга болж чадахгvй л байна?
-Манай баг Европын аварга болох нь гарцаагvй.

-Энэ улиралд “МЮ” аварга болох магадлал их байна?
-Бид тvрvvлнэ, vvнийг онцолж хэлэх хэрэгтэй.

-”Челси” гvйцэж магадгvй?
-Yгvй байх.

-Таныг лал шашинтан болно гэх юм?
-Надаар бvv оролд, би тогломоор байна. Ер нь сvvлийн єдрvvдэд миний нэр хvндийг унагах оролдлого их гарч байгаа. Харин би шантрахгvй гэдгээ хэлье.

-Уэйн Руни та хоёрын харилцаа ямар байгаа вэ?
-Дажгvй шvv. Ямар ч гэсэн зодолдохгvй болоод л байна. (инээв) Тэр сайн довтлогч шvv.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Mojul » Thu Mar 15, 2007 10:21 pm

5tsagarigt Ronaldog gereegee sungachsan gej bichjee, unenuu?
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Nomer 7 » Thu Mar 15, 2007 10:40 pm

Харин тийм бна лээ Арай Таван Цагариг худлаа юм бичихгvй байлгvй дээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby kayo » Thu Mar 15, 2007 11:34 pm

Ene neeree unen muu ongiroo patsaan yomaa,manaih bitgii l avaasai.Bagiin uur amisgaliig muu bolgoh nuhur bainaa.:smile:
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby MyLoVe » Fri Mar 16, 2007 12:37 pm

kayo wrote:Ene neeree unen muu ongiroo patsaan yomaa,manaih bitgii l avaasai.Bagiin uur amisgaliig muu bolgoh nuhur bainaa.:smile:

chaavsaa ene neg amitan (patsaan) zovjiin doo MU turuulen muruulen ch geh shig manaihanii noots bololtsoog dutuu l uneljiin daa
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron