Ютаг хожсоны дараа дасгалжуулагч маань багийнхаа хамгаалалтыг онцгойлон магтсан. Тэгвэл хамгаалалт үнэхээр сайн байгаа эсэхийг маргаашийн Никсийн эсрэг хийх тоглолт харуулна. Учир нь тэдний довтолгоо үнэхээр хүчирхэг, дээрээс нь Мелогийн мэдэгдсэнээр тэд одоо зөвхөн довтлох биш хамгаалж чаддаг баг гэдгээ харуулахыг зорьж байгаа, үнэхээр ч Чандлер тэдний хамгаалалтыг урьдынхаас нь сайжруулсан байж таарна.
Манай багийн хувьд талбай дээрээ 4 дэх дараалсан тоглолтоо хийх гэж байгаа бол тэд дараалсан 3 зочлон тоглолтынхоо 2 дахийг нь бидний эсрэг хийх гэж байна. Эхний зочлон тоглолтондоо дайчдад олон оноогоор хожигдсон "уураа" багт маань гаргахыг хичээх учраас амар тоглолт болохгүй нь тодорхой. Тэгээд ч манайд 9 дараалан хожигдохыг хүсэхгүй биз.
Тэдний хувьд нээлтийн тоглолтод хожигдож яваад Мелогийн 4 дүгээр үеийн гайхалтай тоглолтын ачаар Бостонд 8 дараалан хожигдох аюулаас аврагдсан. Гэвч тэр нь нэг их удаан хугацааны эрч хүч өгч чадаагүй бөгөөд дараагийн тоглолтондоо л дайчдад 92-78 харьцаатай хожигдсон. Хоёрдугаар хагас эхлэхэд 8 оноогоор хожиж явсан ч гуравдугаар үе дуусахад 64-64 болж тэнцэн, улмаар дөрөвдүгээр үеийн эхний 31 онооны 25-ыг нь дайчид авснаар хожих нь тодорхой болсон юм. Мело, Амаре нар Бостоны эсрэг 18-28 довтолж 58 оноо авсан бол, дайчдын эсрэг 8-27 довтолж 29хөн оноо л авсан.
"Би уучлалт гуймааргүй байна. Учир нь бид дөнгөж нэгдэж байгаа залуу баг, бид шинээр баг босгож байна хэмээн 2 оноо, 3 самбар авсан Чандлер хэлж.
Никс манайхаас өөр багт 8 дараалан хожигдож байгаагүй юм байна. Сүүлийн 2 тоглолтондоо дунджаар 19.5 оноогоор хожигдсон бөгөөд тухайн үед Мело байгаагүй. Өөрөөр хэлбэл бид Мелотой Никстэй анх удаа тоглох гэж байна. Мелогийн хувьд өнгөрсөн улиралд Денверт байхдаа манай эсрэг 2 тоглож 27.5 оноо дунджилсан. Харин өнгөрсөн хожигддог тоглолтондоо 13 оноо л авсан.
Хэдийгээр Мелотой Никс урьдынхаасаа хамаагүй сайжирсан ч тэдэнд Кобиг хэрхэн зогсоох нь толгойны өвчин хэвээр. 2007-08 оны улирлаас хойш Никсийг 8 дараалан хожиход Коби 34.1 оноо дунжилсан. Өөр ямар ч багийн эсрэг дунджаар авдаг онооноос нь их гэсэн үг.
Өнгөрсөн тоглолтод Ютаг хожиход 14 оноо авсан Уорлд Пийс
"Бидний өмнө маш урт зам байна. Энэ ердөө ганц л хожил нь. Бид сэтгэл ханаагүй хэвээр, бид илүү сайжрах ёстой"Өнгөрсөн тоглолтод хамгаалалт хамаагүй сайжирсан байсан. Энэ нь Юта дөнгөж 32.2 хувьтай довтолж, гурваас 13 шидэхдээ ганцыг нь л хийснээс тодорхой харагдана.
Кобигийн бугуй нь асуудалтай хэвээр байгаа бол нэмээд Газолийн баруун мөр нь зовиурлаж байгаа юм байна. Тэрээр энэ тухайгаа
"Энэ гэмтэл санааг минь бага зэрэг зовоосоор л байна. Гэхдээ даваа гарагт өвдөж байснаа бодвол илүү сайжирсан." Түүний хувьд Никсийн эсрэг тоглосон сүүлийн 5 тоглолтондоо 20.4 оноо, 11.6 самбар дунджилсан.