ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Д12, Нэш нар ирснээр Коби аваргын бөгжөө 6 болгож чадах уу?

Yes
13
72%
No
3
17%
Maybe
2
11%
 
Total votes : 18

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Thu Dec 29, 2011 8:43 pm

Image

Ютаг хожсоны дараа дасгалжуулагч маань багийнхаа хамгаалалтыг онцгойлон магтсан. Тэгвэл хамгаалалт үнэхээр сайн байгаа эсэхийг маргаашийн Никсийн эсрэг хийх тоглолт харуулна. Учир нь тэдний довтолгоо үнэхээр хүчирхэг, дээрээс нь Мелогийн мэдэгдсэнээр тэд одоо зөвхөн довтлох биш хамгаалж чаддаг баг гэдгээ харуулахыг зорьж байгаа, үнэхээр ч Чандлер тэдний хамгаалалтыг урьдынхаас нь сайжруулсан байж таарна.

Манай багийн хувьд талбай дээрээ 4 дэх дараалсан тоглолтоо хийх гэж байгаа бол тэд дараалсан 3 зочлон тоглолтынхоо 2 дахийг нь бидний эсрэг хийх гэж байна. Эхний зочлон тоглолтондоо дайчдад олон оноогоор хожигдсон "уураа" багт маань гаргахыг хичээх учраас амар тоглолт болохгүй нь тодорхой. Тэгээд ч манайд 9 дараалан хожигдохыг хүсэхгүй биз.

Тэдний хувьд нээлтийн тоглолтод хожигдож яваад Мелогийн 4 дүгээр үеийн гайхалтай тоглолтын ачаар Бостонд 8 дараалан хожигдох аюулаас аврагдсан. Гэвч тэр нь нэг их удаан хугацааны эрч хүч өгч чадаагүй бөгөөд дараагийн тоглолтондоо л дайчдад 92-78 харьцаатай хожигдсон. Хоёрдугаар хагас эхлэхэд 8 оноогоор хожиж явсан ч гуравдугаар үе дуусахад 64-64 болж тэнцэн, улмаар дөрөвдүгээр үеийн эхний 31 онооны 25-ыг нь дайчид авснаар хожих нь тодорхой болсон юм. Мело, Амаре нар Бостоны эсрэг 18-28 довтолж 58 оноо авсан бол, дайчдын эсрэг 8-27 довтолж 29хөн оноо л авсан.

"Би уучлалт гуймааргүй байна. Учир нь бид дөнгөж нэгдэж байгаа залуу баг, бид шинээр баг босгож байна хэмээн 2 оноо, 3 самбар авсан Чандлер хэлж.

Никс манайхаас өөр багт 8 дараалан хожигдож байгаагүй юм байна. Сүүлийн 2 тоглолтондоо дунджаар 19.5 оноогоор хожигдсон бөгөөд тухайн үед Мело байгаагүй. Өөрөөр хэлбэл бид Мелотой Никстэй анх удаа тоглох гэж байна. Мелогийн хувьд өнгөрсөн улиралд Денверт байхдаа манай эсрэг 2 тоглож 27.5 оноо дунджилсан. Харин өнгөрсөн хожигддог тоглолтондоо 13 оноо л авсан.

Хэдийгээр Мелотой Никс урьдынхаасаа хамаагүй сайжирсан ч тэдэнд Кобиг хэрхэн зогсоох нь толгойны өвчин хэвээр. 2007-08 оны улирлаас хойш Никсийг 8 дараалан хожиход Коби 34.1 оноо дунжилсан. Өөр ямар ч багийн эсрэг дунджаар авдаг онооноос нь их гэсэн үг.

Өнгөрсөн тоглолтод Ютаг хожиход 14 оноо авсан Уорлд Пийс "Бидний өмнө маш урт зам байна. Энэ ердөө ганц л хожил нь. Бид сэтгэл ханаагүй хэвээр, бид илүү сайжрах ёстой"

Өнгөрсөн тоглолтод хамгаалалт хамаагүй сайжирсан байсан. Энэ нь Юта дөнгөж 32.2 хувьтай довтолж, гурваас 13 шидэхдээ ганцыг нь л хийснээс тодорхой харагдана.

Кобигийн бугуй нь асуудалтай хэвээр байгаа бол нэмээд Газолийн баруун мөр нь зовиурлаж байгаа юм байна. Тэрээр энэ тухайгаа "Энэ гэмтэл санааг минь бага зэрэг зовоосоор л байна. Гэхдээ даваа гарагт өвдөж байснаа бодвол илүү сайжирсан." Түүний хувьд Никсийн эсрэг тоглосон сүүлийн 5 тоглолтондоо 20.4 оноо, 11.6 самбар дунджилсан.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Johny » Thu Dec 29, 2011 8:58 pm

яаг хэзээ билээ ?? МЭРГЭЭН
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Thu Dec 29, 2011 9:01 pm

Маргааш манай цагаар 11.30. Ер нь талбай дээрээ бол цаг ихэнхдээ ийм л байдаг дөө. Зочлон тоглолт болохоор арай эрт
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Johny » Thu Dec 29, 2011 9:04 pm

ок өглөө гэсэн үгүү.эндхийн цагаар бол өглөө 10.30.
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Hero.Lio » Fri Dec 30, 2011 12:08 pm

За эхний үе дажгүй шүү.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Fri Dec 30, 2011 12:12 pm

Манай цагаанууд сайxан байна аа :Д МкРобертс тэр тусмаа
11-0 Ран
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Hero.Lio » Fri Dec 30, 2011 12:14 pm

Бүх зүйл сайхан байхчивэээ. Блайк сайн л тоглоод байна даа. Харж л байхаас
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Fri Dec 30, 2011 12:35 pm

МкРобертс Аллеи-үпп Блакын гоё пасс
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Jo_amka » Fri Dec 30, 2011 1:01 pm

Тоглолт сайхан бож байна аа... Чөлөөт шидэлт, хувийн алдаа 2 дээрээ анхаарахаар байна...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Dec 30, 2011 1:11 pm

2-р хагасаас нь үзье даа..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby fond » Fri Dec 30, 2011 1:14 pm

Одоо л үзийдаа..Хүмүүсийн бичсэнээр бол нухаж л яваам шиг байна..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby fond » Fri Dec 30, 2011 1:29 pm

Кобе ч хамгаалалтанд гоё байнадаа айн..Бөмбөгөө алдчаад хойноос гүйсээр байгаал буцаад тасалжил байна..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Fri Dec 30, 2011 1:33 pm

Бас .700% тай довтолж байна...
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby fond » Fri Dec 30, 2011 1:40 pm

АААААААААААААА Алдаатай 3аас гоё хуслаа даа
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Jo_amka » Fri Dec 30, 2011 1:41 pm

Яаааа аамир байна даа...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Dec 30, 2011 1:44 pm

НИКСТЭЙ ТОГЛОХООР БАЙНГА ИНГЭДЭГ ЮМ ӨӨ.. ДАСАЛ БОЛЧИЖ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Fri Dec 30, 2011 2:12 pm

Блэйк жавьжнаас зоож байна даа
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Jo_amka » Fri Dec 30, 2011 2:14 pm

Зааз ойлгомжтой...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Fri Dec 30, 2011 2:23 pm

Сайxан тоглолт боллоо. Одоо Байнум хүрээд ирнэ сайхан хожоод хожоод явчина шүү дээ
:RD
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Jo_amka » Fri Dec 30, 2011 2:34 pm

career 28,000 points coming soon...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Fri Dec 30, 2011 2:39 pm

"Are you kidding me?!" тайлбарлагчийг ингэж уулга алдтал нь тоглолоо доо Коби маань. Сүүлдээ багийнхаа тоглолтыг үзээд ганцаараа инээд алдаад суугаад байлаа ш, хажууд хоол идээд сууж байсан хүмүүс гайхсан байх даа... Хамгаалалт бол дажгүй байна даа, Ютаг 32, Никсийг 31хэн хувьтай довтлууллаа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Fri Dec 30, 2011 8:41 pm

Нью Йорк Никс вс Лос Анжелес Лэйкерс


http://www.youtube.com/watch?v=ODcBJVgfVAs&list=UUzd98cAqA4BQKz65TPxfJ5w&index=1&feature=plcp

Багийн маань сүүлийн 2 тоглолтын хамгаалалтыг аварга авах хэмжээний баг шиг л хамгаалж байна хэмээн магтах хүмүүс олон байна. Юта, Никс хоёрыг дарааллаад 32, 31 хувьтай шидүүлсэн гэж бодохоор арга ч үгүй биз.

"Залуус маань үнэхээр идэвхитэй хамгаалж байгаа нь тэдний тоглолтыг үзэхэд сонирхолтой болгож байна. Тэд өрсөлдөгчөө 31 хувьтай шидүүлж 82 оноо алдсан, дээр нь 9хөн довтолгооны самбар өгсөн, үнэхээр гайхалтай" хэмээн Майк Браун багийнхаа хамгаалалтыг дахин магтаж.

Никс өмнөх тоглолтондоо дайчдад хожигдоход 40 хувьтай довтолсон бол манай эсрэг аль ч үед 40 хувьтай довтолж чадаагүй байсаар тоглолтыг 21-67 үзүүлэлттэйгээр дуусгасан. Энэ нь сүүлийн 4 жилийнх нь хамгийн муу довтолгооны хувь. Нэг тоглолтод 21хэн удаа амжилттай довтолсон нь 24 секундын дүрэм хэрэгждэг болсноос хойшхи 4т орох муу үзүүлэлт. Ингээд бодохоор ямар сайн хамгаалсан нь тодорхой. Сонирхуулахад 24 секундын дүрэм нь 1954-55 оны улирлаас хэрэгжиж эхлэсэн бөгөөд үүнээс өмнө багууд бөмбөгөө маш удаан эзэмшиж тоглолт уйтгартай болдог байсан. Тухайлбал, 1950 онд Лэйкерс Детройтыг дөнгөж 19-18 харьцаатай хожиж байсан 4 дүгээр үед л гэхэд Лэйкерс 3хан Детройт ганцхан оноо авсан. Мөн 6 удаа цаг сунгах тохиолдол ч гарч байж. 24 секундын дүрмийн эхний жил дундаж оноо 93 болсон бол дараа жилээс нь 107 болж өсөн тоглолт ч сонирхолтой болдог болж.

Браун эхний үе дуусахад 5:52 минут, онооны харьцаа 19-14 байхад завсарлага авч багийнхандаа зөвлөгөө өгсний дараа манайх 13-0 ран хийсэн бөгөөд үүнээс хойш Никс багадаа 5 оноогоор л ойртсон. Сонирхолтой нь өмнөх тоглолтод Ютаг хожиход хоёрдугаар үед мөн л 13-0 ран хийснээр хожих үндсээ тавьсан.

Коби гэмтлээ үл огоорон 10-17 довтолж 28 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд гуравдугаар үед галзуурч багийнхаа 17 онооны 13-ыг авсны дотор гурваас нэмэлттэй хийсэн гайхалтай шидэлт нь багтана.

Өмнөх тоглолтод Ютагийн Ал Жефферсон манай эсрэг 2-16 довтолж карьерынхаа хамгийн муу амжилтыг үзүүлсэн бол энэ удаагийн хамгаалалтын маань хохирогч нь Амаре болсон. Түүний хувьд бүх л талаараа муу байсан бөгөөд 17 шидэж 13-ыг нь алдсан нь сүүлийн 8 жилийн хугацаанд багадаа 10 шидсэн тоглолтынх нь хамгийн муу үзүүлэлт.

Жош МакРобертс Байнумыг гайхалтай орлож байна. Түүний эхний хагаст Блэйкийн дамжуулалтаар хийсэн али-үүп нь үзэгчдийг шуугиулаад зогсохгүй багийнхаа эхний хагасын хамгийн том давамгайллыг авчирсан. Тэрээр тоглолтыг 10 оноо, 6 самбар, 3 бөмбөг таслалттайгаар дуусгасан. Өнөөдрийн тоглолт түүний хувьд магадгүй хамгийн сүүлийн гарааны тоглолт нь байж мэднэ. Учир нь дараагийн тоглолтод Байнум эргэн ирнэ.

"Лэйкерс сайн, манайх аймшигай байлаа" Майк Д'Антони

Никс 2007 оны 2 сараас хойш манайхыг хожиж үзээгүй хэвээр. Энэ хугацаанд Коби тэдний эсрэг 34 оноо дундажлаж байна. Манайх эхний хагаст 23-32 довтолсон нь сүүлийн 13 жил дэх нэг хагас дахь хамгийн өндөр довтолгооны хувь. 1999 оны 3 сард Орландогийн эсрэг 2 дугаар хагаст 77 хувьтай довтолж байж.

Дараагийн хоёр тоглолтыг манай цагаар 1, 2-нд Денверийн шижир алтнуудын эсрэг 2 тоглоно. Байнум маань эдгээр тоглолтуудаар эргэн ирнэ. Гайхалтай хамгаалалт маань улам гайхалтай болох нь дамжиггүй биз.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Johny » Fri Dec 30, 2011 9:21 pm

өглөө үзэж чадсангүй.тойм хархад сайхан л бсан бнашд тэр алэй ооп гоё бнаа
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Jo_amka » Sat Dec 31, 2011 2:00 pm

Нуурыхандаа шинэ оны мэнд!!!!
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Sat Dec 31, 2011 10:35 pm

За. Байнум маань эргэн ирсэн гэж байгаа... Брауны хамгаалалтанд суурилсан систэм манайд үр өгөөжөө өгч эхлээд байнаа гэж... одоо харин Байнум ирснээр манай хамгаалалт улам чанга, нягт болно гэдэгт итгэж байна... Тэрээр өнгөрсөн улирлыг 11.3 оноо, 9.4 самбар 1 тоглолтонд дундажилсан...гэхдээ плэйофф-д түүний стат өссөн ба мөн улирлын өмнөх 2 тоглолтонд нийлээд 41 оноо, 23 самбар аваад байна... Мөн тэрээр өнгөрсөн улиралд 2 блок 1 тоглолтонд дундажилсан байна...
Түүний 5 тоглолтын бангийн 1 нь хасагдсан учраас Дэнвэр дээр ирж байна...

Дэнвэр харин эсрэгээрээ учраануудтайгаа их л орон гаран тоглолтыг хийж байгаам шиг байна... Энэ улиралд тоглолт болгон дээр 20 удаа бөмбөг алдалт хийж байгаа гэнэ.. гэхдээ эсрэгээрээ 16 бөмбөг таслалт хийж байгаам байх... Сүүлийн тоглолтуудад 3-н зайнаас маш амжилтгүй довтолж байгаа юм байна... Өнгөрсөн тоглолтонд л гэхэд 3 зайнаас 20-с 4 удаа л амжилттай шидэж...
Мөн тэдний хамгаалалт нь хэтэрхий сул байгаа ба энэ улирлын 3 тоглолтонд тус бүрд нь Портланд-д 51.9 хувьтай, Далласт 42.1, Юта-д 48.1 хувьтай довтлуулж...

Яахоо дээр гарсан нэг манай фэнийн ярилцагыг уншсан мань эр бол Байнум-г Нэнэ хамгаалж дийлэхгүй, миний бодлоор Байнум-н сайн тоглолт гарвал Дэнвэр-с хэн ч түүнийг хамгаалж чадахгүй гэж...

Байнумдаа итгэж байгаа шүү...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron