Зиак ингээд дэмжиж явдаг багийнхаа сэдвийг нээе даа...
Юта Жазз 2011-2012Удтал хүлээлгэсний эцэст Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал эхэлхээр боллоо...
Байрлал: Салт Лэйк, Юта
Стадион: Энержи солюшн арена
1991 онд ашиглалтанд орсон 19111 хүний суудалтай.
Багийн менежер: Тайрон Корбин48 настай өнгөт арьстан мэргэжилтэн. Тамирчины хуваарь домогт Жерри слоаны үед 1991-1994 онд Ютад тоглож байсан. Хөгжилийн лигт л дасгалжуулж байсан туршлагатай тэрээр өнгөрсөн улирлын сүүл үеэс багийг удирдаж байгаа. Туслах дасгалжуулагчдаар Сиднэй лов, Скотт Лэйдон, Жефф Хорнасек нар ажилланаа.
Багийн тоглогчид:Ража Белл Дугаар 19
35 настай НБА ветеран хамгаалагч өнгөрсөн улирал 10 саяын 3 жилийн гэрээгээр манай багт ирсэн. Өнгөрсөн улирлыг ихэвчлэн гараанаас тоглож 30 минутад 8 оноо .407 хувьтайгаар дундижалсан байна. Бэртэл гэмтэл бараг дайрдаггүй маш чадварлаг хамгаалагч.
Алек Буркс Дугаар 10
20 настай Драфтын эхний тойргын 12р байраар эгнээндээ нэгтгсэн шиддэг хамгаалалгч 198см өндөр. Иова стэйтийн шилдэг тоглогчдын нэг байсан.
Францеско Элсон Дугаар 16
Европт тоглож байсан одоо 35 настай ахмад төвийн тоглогч. Өнгөрсөн улирал 9 минут талбайд өнгөрүүлж 2 оноо дундажилж байсан. Энэ улирал гэрээ нь дуусна.
Жереми Эванс Дугаар 40
2010 оны драфтаас 55аар авсан жижиг довтлогч. Коллежийнхоо шилдэг Блок шоттер, харин ютагийн довтолгооны чимэг. Ер нь манай багт байдаггүй цагираган дээр довтлох үзүүлбэрийг сайн гүйцэтгэдэг залуу. Өнгөрсөн сүүлийн төгсгөлөөр корбин ирсэнээр тоглолтоо гаргаж эхэлсэн.
Кирило Фесенко Дугаар 44
За манай нөгөө гусчдаг гаруудын нэг 86 онд төрсөн 218 см өндөр Украйн төв. Энэ улирлаас тоглох минут ихсэх учир хичээдэг газардаа 2007 онд 33 авж байсан тэрнээс хойш 8 минут 3 оноо тогтмол дунджилж байгаа. Гэрээ нь бас сунгагдаагүй байгаа.
Жош Ховард Дугаар 8
31 настай жижиг довтлогч цонх нээгдсэнээс хойш эгнээндээ нэгтгээд байгаа ганц тоглогч. Цагтаа од ч болох хэмжээнд үнэлэгдэж байсан ч харамсалтай хүмүүсийн хүлээсэн хэмжээнд хүртэл тоглож чадаагүй. Өнгөрсөн улирал Вашингтонд 20 минутанд 8 оноо дундажилж байсан. 1 жилийн 3 саяын гэрээгээр багтаа нэгтгэсэн сэлгээний багийн хамгийн чухал тоглогчдын нэг байх болов уу.
Энэс Кантер Дугаар 0
Драфтын номер 3 Турк төв 211см өндөр. Окур ахынхаа шийрийг хатааж мэдэх чадварлаг залуу дээрээс Окурыг шүтдэг. Дөнгөж 19 настай хяналтын тоглолтонд 6 оноо 10 самбар хийсэн. Довтолгооны самбарт тун сайн тоглодог шидэлтийн техник тун сайтай залуу. Үндэсний шигшээ багтаа 16 оноо 18 самбар дундажилж байсан гэхээр аймаар байгаавз.
Андрэй Кириленко Дугаар 47
2001 оноос хойш Ютад хүчин зүтгэж буй багийн их чухал хэсэг тамирчдын нэг. Гэрээг нь сунгаж амжаагүй байгаа. Өндөр цалингаас нь болж Нетсд алдаж магадгүй болоод байгаа. Энэ улиралд үлдэх аваас хэрэгтэй хүмүүсийн нэгдээ маш нягт хамгаалагч өнгөрсөн улирал 64 тоглолт гараанаас хийж 11 оноо дундажилж байсан. 2 блок шот 1.5 хулгайлалт ч үүн дээр нэмэгдэнэ.
СЖ Майлс Дугаар 34
2005 оны драфтын 34 амжилт нь эрс сайжирж буй 24 настай Жижиг довтлогч. Өнгөрсөн улиралд 78 тоглолт гараанаас эхлүүлж 25 минутад 13 оноо дундажилж байсан. Холын зай болон дундын зайнаас маш сайн шидэгч гүйлтэн дундаас мөн маш сайн шиддэг. Энэ жилд добтолгооны гол хүмүүсийн нэг байж чухал оноонууд авна гэж их итгэж байгаа.
Мехмет Окур Дугаар 13
32 настай түрэг эрий маань гэрээ дуусахад 2 жил дутуу байна. Кареарынхаа оргил үеийг Ютад өнгөрүүлсэн төвийн тоглогчийн эрүүл мэндийн асуудал ойрд их хэцүү байсан. Өнгөрсөн улиралыг бараг тэр чигт гэмтэлтэй өнгөрүүлсэн. Энэ жил залуусын араас сэлгээнээс голцуу тоглох байх тийм шилдэг хамгаалагч биш ч довтолгооны үед маш чадварлаг тоглогч.
Жамаал Тинслэй Дугаар 6
Тээр жил индианад нэг алсанаас хойш сайн байгаагүй их удаж байгаа. Өнгөрсөн улирал хөгжилийн лигт байсан энэ жил 1 жилийн гэрээгээр ирсэн. Ёстой хүн нөхөх л хүн
Ээрл Уотсон Дугаар11
Өнгөрдөг улиралын бараг бүх тоглолтонд оролцсон 32 настай холбон тоглогч.
Багийн шилдэг гараа:Холбон тоглогч
Девин Харрис Дугаар 5
Энэ жил 28 настай өнгөрдөг улирал Дероноор солигдож ирсэн. 17 тоглолтонд оролцож 15 оноо 6 оновчтой дамжуулалт дундажилсан. Энэ улиралд Ютагийн довтолгооны удирдагч байх ёстой.
Хамгаалагч
Гордон Хэйваард Дугаар 20
Цагаанаа уул нь бол сэлгээ л дээ. Гэхдээ багийн маань ирэх улиралын их чухал тоглогч байх болов уу гэж найдаад байгаа. Ер нь хийж болох зүйлсээ Лэйкэрсийн эсрэг өнгөрсөн улирал Кобе ах дээрээ хийгээд үзүүлцэн сайн шиднэ орно хамгаална. Их л жигд тоглогч доо дөнгөж 21 настай.
Жижиг довтлогч
Паул Милсап Дугаар 24
2006 оны драфтын 47оор авсан 26тай залуу. Анх бахим биетэй сул гартай их л хараал идэж байсан. Их багш Слоан балбасаар байгаад НБАд бас гайгүйд тооцогдох довтлогч болгож чадсан одоо бол шиднэ зална хамгаална. Леброныг өнгөрсөн жил нэг ангайлгаад хаяцан улирлын туршид 17 оноо дундажилсан 8 самбар 2 таслалт нэмэгдэнэ. Энэ улирал өшөө илүүг чамаас хүлээж байгаа шүү.
Том Довтлогч
Дерик Фэйворс Дугаар 15
20 настай 208 см өндөр Дероны наймаагаар өнгөрсөн жил ирсэн. Зун бол огт амраагүй өндөржүүлсэн бэлтгэл хийсэн одоо өөрийгөө жинхнээр харуулна гээд ам өчигөө өгөөд байгаад. Хяналтын тоглолтууд дээр ч маш сайн тоглож байгаа. Энэ жил Корбин түүнийг гараанд үзнээ гээд байгаа. Ер нь л Бүүм болчих болов уу гэж их найдаад байгаа даа.
Төв
Ал Жефферсон Дугаар 25
Өнгөрсөн жил сэтгэлд хүртэл тоглож чадаагүй ч бас ч гүй шинэ багтаа сайн байсаан их гэмтдэг гэж хэл ам дагуулдаг ч өнгөрсөн улирлын бүх тоглолтонд гозойгоод зогсож байсан. Окур гэмтэлтэй байсан учир бүтэн улирал төв дээр дажгүй тоглож 10 сам 18.6 оноо дундажилсан гэхдээ энэ бол түүнээс гарах хамгийн үзүүлэлт мэдээж биш. Фэйворстой солигдож өөрийн үндсэн байрлал довтлогч руу шилжиж ч магадгүй. Улирлын өмнө Ховардыг авчрихад наймаанд оруулах гэж оролдсон гэхдээ ямартай ч үлдсэн. Том Ал энэ улирлын хамгийн найдвартай хамгийн гол хүн яалт ч гүй мөнөөсөө мөн.
За одоогийн байдлаар баг иймэрхүү гишүүдтэй байна. Хяналтын тоглолтонд одоогоор Портландыг 1 хожиж 1 хожсон гэсэн байдалтай явж байна даа.
Энэ улиралын гол зорилго мэдээж Плэй Офф байх болно. Их багшийг явсанаас хойших албан ёсны анхны улирал
Урагшаа Жазз хөгжимчидөө!!!!