Арсенал 1 - 1 ПСВ
Тоглолтын хувьд маш чухал тоглолт байсан хэдий ч Вэнгэр энэ тоглолтондоо чцхал гэдэг үнэлгээнд оруулалгүй тоглолоо. Өөрөө хэлбэл ПСВ-д ач холбогдол өгч чадаагүй нь хожигдлын эх үндэс болов.
Мөн тоглолт эхнээсээ л өнөөх л алдарт учраа олохгүй хэдэн хагасууд, айлын 16-д ойртож ирчихээд хаашаа пасслахаа мэдэхгүй Глэб, Фабрегас нар, пассыг нь хүлээн дэмий зогсох Адэбайор гээд л яг л хэвэндээ.
Өөрчлөгдсөн юм нэг ч алга. Вэнгэр энэ бүхнийг өөрчлөх цаг нь уолчихоод байхад яяаагаад өөрчлөхгүй байгааг ойлгохгүй байна.
Бид нар дахин нэг довтлогч авах хэрэгтэй л гэж ярьдаг. Повтлогч хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ дахин нэг довтлогч авлаа ч Вэнгэр энэ асуудлыг шийдэж чадахгүй бол 30-н саяар, Этүү, эсвэл Вилла, аа эсвэл Голландаас Хантелаар нарыг аваад ч хайран мөнгө болох биз...
Арсеналын хамгийн гол асуудал яаж гоол хийх вэ. Тэд гоол хийх учраа олохгүй байна.
ПСВ-тэй хийсэн тоглолтыг ерөнхийд нь харвал :
Сайнаас гэвэл Фабрегас... Тэр тоглолтоос тоглолтонд сайжирч байна. Улам шинээр сэтгэж тоглолтыг найруулж байна. Арсеналын ерөнхий тоглолтын хэв маягаас гадуур 2 давхрын пасс, заавал пасслаж байж айлын хаалга руу довтлох биш бөмбөгийг шууд урагш нь явуулж довтолгоог эхлүүлэх гэх мэтээр тоглолтыг янз янзаар удирдаж байгаа нь гайхалтай хэдий ч тэр хэт нялх байна. Сэтгэл зүйн хувьд төвөлшиж чадаагүй. Өмнөх ПЛ-н Рийдингтэй хийсэн тоглолтонд хаалганы өмнө Баптистагаас сул бөмбөг ирэхэд халь цохиод 100%-н гоолыг хийсгэж байв. Сая ПСВ-тэй тоглоход мөн л олон янзын гос боломжуудыг хийсгэж байсан. Үүнийгээ засах хэрэгтэй. Хэзээл өөрт нь гоолын момент ирж гоол хийнэ гэдэгтээ бэлэн байхгүй бол тэр энэ алдаагаа давтсаар байх болно.
Мөн Глэб сайн тоглосон хэдий ч тэр ПСВ-н зүүн жигүүрийн хамгаалагч Хужаа залуу бүдүүлэг гэмээр алдаа хийж айлд бөмбөг бэлэглэсэн. Уул нь тэр алдааг гаргах ёсгүй байсан юм. Манайхаас 2 давхарт тэднийг барихад тун хэцүү... Тэдэнтэй 2 давхарт өрсөлдөхөд нуруу, мөргөлт зэрэг хэд хэдэн техникээр манайх тэднээс дутуу... ПСВ-н гоол дээр Алекс гайхалтай мөргөлт хийсэн. Түүнийг лав Арсеналаас хаах хүн байхгүй байлаа. Түүнийг магадгүй Сол Кэмбэл, Матерацци зэрэг тоглогчид л зогсоох боломжтой байсан биз...
Мөн Алексийн гоол дээр Леманн бас л **н** гэмээр алдаа гаргасан байна лээ.
ПСВ-гээс миний хувьд өндөр үнэлгээ авсан хүн бол тэр хужаа залуу байлаа...
Энэ тоглолтын бэд бой бол Адэбаяор байлаа...
Тэр хагас хамгаалалтаас гаргаж өгч байгаа маш олон гоё боломжууды
г салхинд хийсгэж байгааг хараад урам хугарч байв.
Хаалгачтай ганцаараа тулаад өөдөөс нь цохиж байгаа, 2 давхраар ирж байгаа бөмбөгийг мөргөж байгааг нь нь харвал түүнд өшөө их бэлтгэл хийх, юм сурах, өөрөө өөртөйгөө ажиллах хугацаа хэрэгтэй байна.
Тоглолтыг эхлүүлсэн формэшны хувьд боломжийн гэмээр байна.
Гэхдээ ганц хоёр засч залруулах зүйл байна.
Үүнд хамгаалалтын ноён нуруу Турэг баруунд эхлүүлдэг буруу байв. Турэгийн үндсэн байрлал жигүүрийн хамгаалагч хэдий ч Вэнгэр түүний төвд тоглуулдаг тэр ч маш сайн тоглодог энэ удаа Турэ баруунд маш сайн тоглсон хэдий ч төвийн хамгаалалтанд тэр үгүйлэгдэж байв...
Галлас төвдөө **н** алдаагаа гаргасаар л байна. Энэ алдаануудаа дандаа маш чухал дандаа Аваргуудын лигт гаргадаг...
Миний бодлоор төвдөө Турэ Галластай гараад баруун хамгаалалтанд Дэнилсоныг гаргаж төвийн цэвэрлэгчийн байранд Жилбэрто гарах ёстой байв. Дэнилсон ДМ төюийгүй довтолгоо талдаа сайн тоглодог хүү. Тэр баруун жигүүрийн хамгаалалт мөн довтолгоо 2-ууланг хослуулж чадах байсан.
Эсвэл Фламини баруун хамгаалалтанд гарах ёстой байлаа. Тэр жигүүрийн хамгаалагчийн байрлалд маш сайн тоглодог хэдий ч тэр өөрийн үнлсэн байрлал болох ДМ-дээ хэт их хайртай учир өөр байрлалд тоглох дургуй гэдэг юм билээ...
Вэнгэрийн тактиканд юу нь болохгүй байна вэ???
Өмнө нь яаж тоглодог байв...
Виера, Юнгбэрг, Анри эсвэл Виера, Пирэс, Юнгбэрг зэргээр гурвалсан хагас хамгаалалтаараа тоглодог байлаа хэдэн жилийн өмнө.
Гэхдээ тэр үед довтолгоонд оролцож буй довтлогчид харьцангүй чөлөөтөй, байраа сэлгэдэг, хамгаалагчаас сайн мултардаг, ерөнхийд нь хэлвэл тарж тоглодог байв.
Тэр үд одооных шиг асуудал үүсч яахаа мэдэхгүй зогсдоггүй байлаа.
Одоо хуучинтай адил Фабрегас, Глэб, Росицки гэсэн гурвалсан хагас хамгаалалт маш хүчтэй байгаа хэдий ч эцсийн зр дүн болох айлын хаалганд бөмбөг оруулан тор хөдлөх тэр агшныг хүсэн хүлээдэг фэнүүдээ баярлуулж чадахгүй хэвээр...
Энэ нь довтлогчид хамгаалагчидтай зэрэгцээд л хөшөө мэт зогсдог, мөн 16-даа хэт шигүү байршиж тоглож байгаа гээд зэрэг нь айлын хамгаалагч нарыг тараах, сарниулах, хүчийг нь сулруулах, ядраах зэрэг довтолж байгаа багийн тактикаа гаргаж тоглож чадахгүй байгаа юм...
Энэ бүхнийг Вэнгэр засаж залруулах хэрэгтэй. Одоо түүнд ямар нэг зүйлд анхаарал тавих санаа зовох зүйлгүй болсон. Учир нь тэр энэ жил ямар нэг цом хүртэх хөг нь өнгөрсөн болохоор залуустайгаа ажиллах л хугацаа үлдэж байна. Түүний залуус энэ цомыг ойрын 3-4-н жилд өлхөн хүртэнэ гэдэгт найдаж байна. Тэр дутуугаа энэ зун гүйцээгээд залуусаа гарын таван хуруу шиг ажилладаг болгох л үлдэж байна.
Зарим хүмүүс манай багийг хэт залуу, туршлагагүй, учраа олохгүй тоглож гэж ярьж байгаа ч тэд тэднийг муулж байгаа хүмүүст тоглолтоороо гайхашруулж хариуг нь барьж байгаа.
Тэдий султ тал болох гоол хийж чадахгүй байгаа ч тэдний үзүүлж байгаа тоглолт Европтоо номер1.
Ийм гайхалтай хөлбөмбөг үзүүлж тоглож байгаа баг Арсеналаас өөр баг байвал нэрийг нь доор бичиж үлдээнэ үү...
Мөн яаагаад гэдэг тайлбартайгаа цуг...