Арсенал FC : The Gunners :

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Цогоо » Thu Mar 08, 2007 9:18 pm

МанЮгийнхны тэр аз манайд тохиосон байсан бол улирлын турш бvрдvvлж байсан тэр олон боломжуудын ихэнхи нь гоол болохгvй юу. Хэтэрхий азгvй байна. Айлын гоолын урд очихоороо нээх итгэлгvй цохихын. 8+)
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Thu Mar 08, 2007 10:20 pm

[font=Century Gothic]Дараагийн тоглолт

AstonVilla Vs Arsenal | EPL | Mar14th,Wed,7.45pm |Villa Park

Image Versus Image
[/font]

[font=Century Gothic]
Єнгєрсєн борооны хойноос цув нємєрдєггvй тул одоо дараагийн тоглолтууддаа анхаарлаа хандуулаад явсан нь дээр. 2 долоо хоногийн дотор гурван томоохон тэмцээнээс хасагдсан нь манай тоглогчдод сэтгэлзvйн хямралд орох шалтгаан битгий болоосой л гэж бодож байна. Яахав залуучууд бага багаар туршлага хуримтлуулж байна даа. Ялагдахын гашуун амтыг хангалттай мэдэрлээ. Одоо Астон Виллаг бут ниргэх хэрэгтэй. Алийн болгон гоолгvй давамгайлах вэ.

__________________Алмуниа________________

Джоуроу____Жильберто____Галлас_____Клиши

Хлеб_____Фабрегас_______Диаби______Росицки

___________Валькотт_____Баптиста____________

гэсэн хувилбараар гараанд гаргаасай гэж бодож байна. Арай л боломжийн харагдаад байгаан. Уул нь Леманныг гаргамаар л байна даан ч сая маш хариуцлагагvй тоглосон болохоор итгэж чадахгvй нь. Турэ, Эбуэ, Аде гурав бантай байгаа. Росицки гэмтэлтэй байгаа ч 14 гэхэд эдгэчих байх. Али гайгvй байгаа тул гараанд гарчиж магадгvй. Гэхдээ саяын тоглолт дээр Баптиста илvv олон боломж гаргаж байсан болохоор гараанд гаргах байх. [/font]
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Gooner » Fri Mar 09, 2007 1:02 pm

Арсенал 1 - 1 ПСВ

Тоглолтын хувьд маш чухал тоглолт байсан хэдий ч Вэнгэр энэ тоглолтондоо чцхал гэдэг үнэлгээнд оруулалгүй тоглолоо. Өөрөө хэлбэл ПСВ-д ач холбогдол өгч чадаагүй нь хожигдлын эх үндэс болов.

Мөн тоглолт эхнээсээ л өнөөх л алдарт учраа олохгүй хэдэн хагасууд, айлын 16-д ойртож ирчихээд хаашаа пасслахаа мэдэхгүй Глэб, Фабрегас нар, пассыг нь хүлээн дэмий зогсох Адэбайор гээд л яг л хэвэндээ.
Өөрчлөгдсөн юм нэг ч алга. Вэнгэр энэ бүхнийг өөрчлөх цаг нь уолчихоод байхад яяаагаад өөрчлөхгүй байгааг ойлгохгүй байна.
Бид нар дахин нэг довтлогч авах хэрэгтэй л гэж ярьдаг. Повтлогч хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ дахин нэг довтлогч авлаа ч Вэнгэр энэ асуудлыг шийдэж чадахгүй бол 30-н саяар, Этүү, эсвэл Вилла, аа эсвэл Голландаас Хантелаар нарыг аваад ч хайран мөнгө болох биз...
Арсеналын хамгийн гол асуудал яаж гоол хийх вэ. Тэд гоол хийх учраа олохгүй байна.



ПСВ-тэй хийсэн тоглолтыг ерөнхийд нь харвал :

Сайнаас гэвэл Фабрегас... Тэр тоглолтоос тоглолтонд сайжирч байна. Улам шинээр сэтгэж тоглолтыг найруулж байна. Арсеналын ерөнхий тоглолтын хэв маягаас гадуур 2 давхрын пасс, заавал пасслаж байж айлын хаалга руу довтлох биш бөмбөгийг шууд урагш нь явуулж довтолгоог эхлүүлэх гэх мэтээр тоглолтыг янз янзаар удирдаж байгаа нь гайхалтай хэдий ч тэр хэт нялх байна. Сэтгэл зүйн хувьд төвөлшиж чадаагүй. Өмнөх ПЛ-н Рийдингтэй хийсэн тоглолтонд хаалганы өмнө Баптистагаас сул бөмбөг ирэхэд халь цохиод 100%-н гоолыг хийсгэж байв. Сая ПСВ-тэй тоглоход мөн л олон янзын гос боломжуудыг хийсгэж байсан. Үүнийгээ засах хэрэгтэй. Хэзээл өөрт нь гоолын момент ирж гоол хийнэ гэдэгтээ бэлэн байхгүй бол тэр энэ алдаагаа давтсаар байх болно.

Мөн Глэб сайн тоглосон хэдий ч тэр ПСВ-н зүүн жигүүрийн хамгаалагч Хужаа залуу бүдүүлэг гэмээр алдаа хийж айлд бөмбөг бэлэглэсэн. Уул нь тэр алдааг гаргах ёсгүй байсан юм. Манайхаас 2 давхарт тэднийг барихад тун хэцүү... Тэдэнтэй 2 давхарт өрсөлдөхөд нуруу, мөргөлт зэрэг хэд хэдэн техникээр манайх тэднээс дутуу... ПСВ-н гоол дээр Алекс гайхалтай мөргөлт хийсэн. Түүнийг лав Арсеналаас хаах хүн байхгүй байлаа. Түүнийг магадгүй Сол Кэмбэл, Матерацци зэрэг тоглогчид л зогсоох боломжтой байсан биз...
Мөн Алексийн гоол дээр Леманн бас л **н** гэмээр алдаа гаргасан байна лээ.
ПСВ-гээс миний хувьд өндөр үнэлгээ авсан хүн бол тэр хужаа залуу байлаа...

Энэ тоглолтын бэд бой бол Адэбаяор байлаа...
Тэр хагас хамгаалалтаас гаргаж өгч байгаа маш олон гоё боломжууды
г салхинд хийсгэж байгааг хараад урам хугарч байв.
Хаалгачтай ганцаараа тулаад өөдөөс нь цохиж байгаа, 2 давхраар ирж байгаа бөмбөгийг мөргөж байгааг нь нь харвал түүнд өшөө их бэлтгэл хийх, юм сурах, өөрөө өөртөйгөө ажиллах хугацаа хэрэгтэй байна.

Тоглолтыг эхлүүлсэн формэшны хувьд боломжийн гэмээр байна.
Гэхдээ ганц хоёр засч залруулах зүйл байна.
Үүнд хамгаалалтын ноён нуруу Турэг баруунд эхлүүлдэг буруу байв. Турэгийн үндсэн байрлал жигүүрийн хамгаалагч хэдий ч Вэнгэр түүний төвд тоглуулдаг тэр ч маш сайн тоглодог энэ удаа Турэ баруунд маш сайн тоглсон хэдий ч төвийн хамгаалалтанд тэр үгүйлэгдэж байв...
Галлас төвдөө **н** алдаагаа гаргасаар л байна. Энэ алдаануудаа дандаа маш чухал дандаа Аваргуудын лигт гаргадаг...

Миний бодлоор төвдөө Турэ Галластай гараад баруун хамгаалалтанд Дэнилсоныг гаргаж төвийн цэвэрлэгчийн байранд Жилбэрто гарах ёстой байв. Дэнилсон ДМ төюийгүй довтолгоо талдаа сайн тоглодог хүү. Тэр баруун жигүүрийн хамгаалалт мөн довтолгоо 2-ууланг хослуулж чадах байсан.
Эсвэл Фламини баруун хамгаалалтанд гарах ёстой байлаа. Тэр жигүүрийн хамгаалагчийн байрлалд маш сайн тоглодог хэдий ч тэр өөрийн үнлсэн байрлал болох ДМ-дээ хэт их хайртай учир өөр байрлалд тоглох дургуй гэдэг юм билээ...

Вэнгэрийн тактиканд юу нь болохгүй байна вэ???

Өмнө нь яаж тоглодог байв...
Виера, Юнгбэрг, Анри эсвэл Виера, Пирэс, Юнгбэрг зэргээр гурвалсан хагас хамгаалалтаараа тоглодог байлаа хэдэн жилийн өмнө.
Гэхдээ тэр үед довтолгоонд оролцож буй довтлогчид харьцангүй чөлөөтөй, байраа сэлгэдэг, хамгаалагчаас сайн мултардаг, ерөнхийд нь хэлвэл тарж тоглодог байв.
Тэр үд одооных шиг асуудал үүсч яахаа мэдэхгүй зогсдоггүй байлаа.

Одоо хуучинтай адил Фабрегас, Глэб, Росицки гэсэн гурвалсан хагас хамгаалалт маш хүчтэй байгаа хэдий ч эцсийн зр дүн болох айлын хаалганд бөмбөг оруулан тор хөдлөх тэр агшныг хүсэн хүлээдэг фэнүүдээ баярлуулж чадахгүй хэвээр...
Энэ нь довтлогчид хамгаалагчидтай зэрэгцээд л хөшөө мэт зогсдог, мөн 16-даа хэт шигүү байршиж тоглож байгаа гээд зэрэг нь айлын хамгаалагч нарыг тараах, сарниулах, хүчийг нь сулруулах, ядраах зэрэг довтолж байгаа багийн тактикаа гаргаж тоглож чадахгүй байгаа юм...

Энэ бүхнийг Вэнгэр засаж залруулах хэрэгтэй. Одоо түүнд ямар нэг зүйлд анхаарал тавих санаа зовох зүйлгүй болсон. Учир нь тэр энэ жил ямар нэг цом хүртэх хөг нь өнгөрсөн болохоор залуустайгаа ажиллах л хугацаа үлдэж байна. Түүний залуус энэ цомыг ойрын 3-4-н жилд өлхөн хүртэнэ гэдэгт найдаж байна. Тэр дутуугаа энэ зун гүйцээгээд залуусаа гарын таван хуруу шиг ажилладаг болгох л үлдэж байна.
Зарим хүмүүс манай багийг хэт залуу, туршлагагүй, учраа олохгүй тоглож гэж ярьж байгаа ч тэд тэднийг муулж байгаа хүмүүст тоглолтоороо гайхашруулж хариуг нь барьж байгаа.
Тэдий султ тал болох гоол хийж чадахгүй байгаа ч тэдний үзүүлж байгаа тоглолт Европтоо номер1.
Ийм гайхалтай хөлбөмбөг үзүүлж тоглож байгаа баг Арсеналаас өөр баг байвал нэрийг нь доор бичиж үлдээнэ үү...
Мөн яаагаад гэдэг тайлбартайгаа цуг...

Image

Image

Image

Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Mr. Arsenal » Fri Mar 09, 2007 1:44 pm

Henry-г зарах хэрэгтэй энэ тэр гээд л байх юм. Би энэ талаар ингэж бодож байна. Henry манайд асар ихийг хийсэн, одоо ч үргэлжлүүлэн хийж чадна, түүнийг явуулах нь алдаа болно. Тэр энэ улиралд жаааааахан таруу байгаа ч бага зэрэг амраад бэртэл гэмтлээ эдгээгээд авбал эргээд л формондоо орно.
Мөн тэр энэ багаас зодог тайлах бүрэн эрхтэй түүнээс ихийг хийсэн буучныг би лав мэдэхгүй юм байна. 8-)
4, 5 жилийн дараа Thierry Henry-гийн зодог тайлах тоглолтыг үе үеийн буучид мань Emirates Stadium-доо үе үеийн Францын шигшээ багийн шилдгүүдтэй хийгээд л ямар сайхан тоглолт болох болоо... :-D
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Postby Цогоо » Fri Mar 09, 2007 9:02 pm

Турэг би баруун хойно гайгvй байсан гэж бодоод байгаашт. Харин Жильберто тун хариуцлагагvй байсан. Фарфан бол учрыг нь хєнгєхєн олж байлээшт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Fri Mar 09, 2007 11:49 pm

User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby 7 » Sat Mar 10, 2007 3:38 pm

Henry sayiin psv.tei hiisen togloltond tsavi bolon hodoodnii gemteliin ulmaas uliral duustal bertlee.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby a_odko » Sat Mar 10, 2007 3:40 pm

Өө бүр сеазон аут болчоо юу... Ер нь Буучидад энэ улирал Анри-н роль тун бага байлаа...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Gooner » Sat Mar 10, 2007 3:45 pm

Анри ПСВ дээр нэлээн зовиуртай байгаа харагдсан.
Сүүлд гарч ирчээд л ташаагаа тулаад л нэг бол хөлөө бариад л царай нь нэг л зовиуртай харагдсан.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Цогоо » Mon Mar 12, 2007 1:35 am

Нэг ийм статистик байхын

Aston Villa______________________________Arsenal

28______________Games Played_____________27
29 ______________Goals Scored ____________50
11.9%__________Goal Conversion___________15.0%
244____________Attempts on Goal___________333
113____________Shots on Target____________160
46.3% ________Shooting Accuracy____________48.0%
133______________Corners Won_____________212
170 ___________Corners Conceded___________123
399____________Fouls Conceded____________265
100________________Offsides_______________83
35______________Yellow Cards_______________45
1 ________________Red Cards________________3
34_____________Goals Conceded_____________23
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby horidol » Mon Mar 12, 2007 7:20 pm

Росицки л энэ багын гол хүн нь болоод байгаа юм даа
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby Цогоо » Mon Mar 12, 2007 7:55 pm

Мидлсбород зээлээр байгаа Рэалын Жонатан Вvvдгэйтийг авч магадгvй гэсэн яриа яваад байгаам даа. Манай фэнvvд ч гэсэн их хандтай байгаад байгаа.

Энэ нєхрийг авчихвал:

Коло Турэ_____Вильям Галлас____Жонатан Вvvдгэйт___Гаэл Клиши

PERFECTION

Ахлагч маань одоо гурван сар сайхан амарч тэнхэрч, хамаг хууч євчнvvдээ нам дараад ирэх улиралд маш сайхан формтой орох байх аа. Бас Робин Ван Перси метатарсалаа эдгээгээд ороод ирнэ. Тэр болтол Алиадиэр, Баптиста, Адебаёр, Валькотт, Росицки, Ческ нар сайхан тоглож улам их туршлага хурааж, хамгийн гол нь гоолын ємнє их итгэлтэй тоглож сурах хэрэгтэй байна.

Ирэх улирал манайх болноо. :beer:beer
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby G@naa » Tue Mar 13, 2007 9:56 am

horidol wrote:Росицки л энэ багын гол хүн нь болоод байгаа юм даа


Минийхээр Фабрегас.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby Mr. Arsenal » Tue Mar 13, 2007 12:45 pm

Цогоо wrote:PERFECTION

Ахлагч маань одоо гурван сар сайхан амарч тэнхэрч, хамаг хууч євчнvvдээ нам дараад ирэх улиралд маш сайхан формтой орох байх аа. Бас Робин Ван Перси метатарсалаа эдгээгээд ороод ирнэ. Тэр болтол Алиадиэр, Баптиста, Адебаёр, Валькотт, Росицки, Ческ нар сайхан тоглож улам их туршлага хурааж, хамгийн гол нь гоолын ємнє их итгэлтэй тоглож сурах хэрэгтэй байна.

Ирэх улирал манайх болноо. :beer:beer


Хэлээээээээээээээд яааахав хэлэээээээээээээээээд яаааааааааааааааааааааааааааахав :beer
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Postby rednasca » Tue Mar 13, 2007 5:05 pm

Цогоо,
Ирэх улирал манайх болноо. beer:beer

Хөөрхий дөө.....Бид нартайгаа хамт байсан бол.....:help:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Gooner » Wed Mar 14, 2007 9:57 am

Who’s in and who’s out @ Arsenal?

Chris Cousins looks at the possibility of a squad overhaul at the Emirates Stadium this summer.

1. Jens Lehmann – OUT the keeper’s been a good servant but is past his sell-by date. Possible replacement: Igor Akinfeev (CSKA Moscow).
2. Abou Diaby – IN, we’ve not seen the best of him yet.
3. Could Gael Clichy get this shirt, or will it be Southampton’s Gareth Bale?
4. Cesc Fabregas – IN, he’s potentially the best central midfielder in the world.
5. Kolo Toure – IN, it would be unthinkable to get rid.
6. Philippe Senderos – IN, Wenger will probably persevere with the lumbering Swiss lump.
7. Tomas Rosicky – IN, too good to dispose of.
8. Freddie Ljungberg – OUT, his legs are gone but a Juventus bid can’t be ruled out.
9. Julio Baptista – OUT, unless Wenger really has agreed an £8m deal with Real Madrid that sees Jose Antonio Reyes stay at the Bernabeu. Possible replacement: Samuel Eto’o (Barcelona).
10. William Gallas – IN, a key player.
11. Robin van Persie – IN, frustratingly inconsistent but will continue to improve.
13. Alexander Hleb – IN, needs to really cut it next season.
14. Thierry Henry – IN, will stay and score 15 goals next season.
15. Denilson – IN, will stay, despite what the media would have you believe!
16. Matthieu Flamini – OUT, I can see him getting frustrated on the sidelines.
17. Alexandre Song – OUT, will probably end up permanently at Charlton.
19. Gilberto – IN, too important to release.
20. Johan Djourou – IN, could become an Arsenal great.
21. Mart Poom – IN, if he’s happy to remain 3rd choice.
22. Gael Clichy – IN, better than Ashley Cole.
24. Manuel Almunia – OUT, still not good enough to be first choice. Possible replacement: Jerzy Dudek (Liverpool).
25. Emmanuel Adebayor – IN, the best is yet to come.
27. Emmanuel Eboue – IN, if he can keep his temper under control.
30. Jeremie Aliadiere – OUT, sadly not good enough for the top flight.
31. Justin Hoyte – IN, worth persevering with.
32. Theo Walcott – IN, will play a pivotal role next season.
33. Matthew Connolly – OUT, probably will be loaned out again.
38. Kerrea Gilbert – OUT, I rate him but not sure Wenger does.
43. Mark Randall – OUT, will probably be loaned out
45. Armand Traore – IN, this outstanding left back is going nowhere

LOANEES:
Nicklas Bendtner – IN, surely Wenger will give him a chance.
Arturo Lupoli – OUT, Fiorentina say it’s a done deal.
Fabrice Muamba – IN, like Bendtner deserves a run-out.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Wed Mar 14, 2007 10:05 am

Ливерпүүл Баптистаг авах сонирхолтой байгаа бөгөөд түүнд 7-н сая фунтыг санал болгосон юм байна.


Мөн Анри сүүлийн үед гараад байгаа Барсад тоглох талаар мэдээг үгүйсгэсэн бөгөөд эндээ зодог тайлах бөгөөд өөр багийн жэрси өмсөу хөлмбөмбөг өшиглөх тун чиг дургуй гэдгээ хэлжээ.

Манай хаалгач Еэнс Лэманнтай Бундэслигийн баг Нюрнбэрг гэрээ байгуулахаар хөөцөлдөж байгаа юм байна. Мөн НВрнбэрг ВэстБромоос Золтан Гэраг авахаар яригдаж байгаа юм байна.


Арсеналд саяхан нэгэн үл мэдэгдэх багаас факс иржээ. Тэр нь Жилбэрто Силваг авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд үнийн санал бас ирсэн бөгөөд чухам яг аль багаас гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна.
Гэхдээ таамагаар бол Ювэнтус байж магадгүй юм байна. Тэдэнд Жилбэртогийн байрлалд тоглох хүн хэрэгтэй байгаа юм.
Мөн Атлетико Мадрид 2сая евро санал болгосон гэнэ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby zigo » Wed Mar 14, 2007 10:50 am

Хөөрхий Силваг маань тийм багаар үнэлээд байхдаа яахавдээ. Уг нь бол 6 7 хүрчих л хүндээ. :smile:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Gooner » Wed Mar 14, 2007 6:18 pm

Манай Дэнилсоныг Европын грандууд сонирхоод эхэлсэн байна.
Бавари, Барса, Реал зэрэг багууд.

Угаасаа Дэнилсон маш сайн тоглогч. Олон байрлалд тоглох чадвартай, олон талын авьяастай тун ирээдүйтэй жаал. Түүний үндсэн байрлал DM. Гэхдээ Дэнилсон маань довтолгооны хагаст ч тоглох чадвартай. Мөн жигүүрийн хамгаалтанд. Вэнгэр түүнийг АЛ-н тоглолтонд довтолгооны хагасын байранд нөөж авч явж байсан. Хэсэг довтолгооны хагасууд гэмтэх үеэр...

Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby AzA » Wed Mar 14, 2007 10:28 pm

...gilberto-g maani neeree 2 say baihdaa yaahav de te ? ter DM bolon CD geeer uneheer uran chadvarlag togolodogshd... huurhii lehmann-iig yamar aimar

haraaj zuhene ve ? ter aldaa gargasanch olon chuhal gazar avarch bsanshd ... olonch zuil hiisen huurhii harin senderos yamar ih aldaa hiideg yum be ? tehdee

zuv gazar hiisench bgaaldaa...hleb-iigch yamar ih haraajiinaa ? huurhii yagl bdag corner shigl bolsonshd... alex denduu sain togolson adebayor-iig yagl drogba

porto -toi togolj bgaa yum shig bolgoson muu togolson hun gevel adebayorl bna daa... uneheer ih bolomj aldsana daa huurhii...denilson-ch sain technique tai

yum bna lee hamgaalahn joohon tiimerhuu...baptista-g suulgadagl buruu bolson uneheer sain togolj bsanshd bolomjgui gazariig uneheer ih bolomj bolgoj olonch

gooy yum aldsan... MRB neeree uuruu coach bolohgui biz :RD:
User avatar
AzA
 
Posts: 131
Joined: Fri Jan 19, 2007 10:36 pm

Postby Цогоо » Thu Mar 15, 2007 4:59 am

Манайх азны нэг гоол хийлээ гэнээ. Баптистагийн цохилт Диабид ойгоод орчлоо гэж байна. Челси маягийн миа тоглолт vзvvлж байна гэж телевизортой газар байгаа манай эх сурвалжууд мэдээлж байна.:mrgreen:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Gooner » Thu Mar 15, 2007 10:14 am

Чэлсигээс ганц ч болтугай юм сураа аж.
Ойлгоод ч болтугай хийгээд байх хэрэгтэй хэхэхэ:D
Лампард манай жаалуудад муу үлгэр дуурайлал үзүүлж байна шүү:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Thu Mar 15, 2007 12:56 pm

Team ----Pld---- Pts
Man Utd -29---- 72
Chelsea --29--- 66
Arsenal --28--- 55
Liverpool -29-- 53
Bolton ----29 ---47


Астон Виллаг хожсоноор лигийн хүснэгтийн 3-т жагслаа. Одоо нэг дутуу тоглолтондоо хожвол Цэнхэрүүдээс 8н оноо дутуу болох нь байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby AzA » Thu Mar 15, 2007 1:23 pm

hoho 3t ortson saihan yavj bna shuu ! engehed totenham hotspurs yaasan yum be ? hedd yavj bgan ?
User avatar
AzA
 
Posts: 131
Joined: Fri Jan 19, 2007 10:36 pm

Postby Man!festo » Thu Mar 15, 2007 2:11 pm

MrB wrote:Лампард манай жаалуудад муу үлгэр дуурайлал үзүүлж байна шүү:mrgreen:


Хахаха... Гуцжигам шүү... хожиж 3 оноо авчаад...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron