За наймааны цонх нээгдэх гэж холбогдуулан ганц нэг мэдээ оруулсу би:
Эхлээд авах аа ярьсу. Манайх энэ цонхоор 1 довтлогч 1 хамгаалагч авахаар төлөвлөж байсан ч Сайлор энэ улирал ахиж тоглохгүйгээр гэмтсэн учраас нэмж нэг хамгаалагч авахаар болсон байна. Хэрэв тоглогчоо зарахаар болвол энэ нь 4дэх наймаа болно гэж мэдэгдсэн.
Эднүүсийн эхний наймаа нь Мобидо Майга гэж нөхөрийг 7 саяар авах тодорхой болоод гэрээ энэ тэрээ хийцийм шиг бна.
ПСВ Хамгаалагч Эрик Пиэтэрсээ өвөл зарку гэсэн. Яагаадын гэвэл тэднүүс тайтлын төлөө өрсөлдөж бгаам гэнэлээ.
Оронд нь манайх Вэст Хам болон Английн А-21 ийн 22 настай төвийн хамгаалагч Жеимс Томкинсыг авахаар 2.5 саяын бид явуулаад рэжэктлүүлсэн.
Учир юун гэвэл том Сэм Прэмьер лигд буцаж орохоор тэмцэж байгаа үед сайн тоглогчдоо зарку гэсэн.
Манай скаутуудын харснаар класс болж мэдэх энэ нөхөр алхнуудын төлөө 93 тоглолтод 3 гоолдож, Английн нас насны шигшээд тоглоод одоо А-21т 10 тоглолт хийсэн. Гол нь гэрээ нь дуусах дөхсөн одоо шинэ гэрээгээ хэлэлцэж байгаа. Шинэчилсэн бид явуулбал авч магадгүй гэсээн.
Дараагийн хамгаалагч нь Миланы Тайво. Хөөрхий Миланд үнэгүй очоод сайн идээшкү дөнгөж 6 тоглолтод орсымуудаа. Манайх болохоор 1 сард зээлээр авчаад зун жинхлэхээр авчирах бодолтой бгаа.
Алан Пардью Чиэк Тиотэгийн талаар ахин мэдэгдэл хийж хэрэв зарахаар болвол нэлээн өндөр үнээр зарна гэсэн. Түнжин духтыг манайх 25 саяар үнэлсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Маню, Челси, Тот 3 линкдээд бгаам бна. Зарж магадгүй гээд манай скаутууд орлох хүнүүсийг хайж байгаагийн хамгийн боломжтой Тиотэгийн нутаг нэгт Францын Нийс багийн 26 настай Кафоумба Коулибали юм бна. Мань хүнийг Тиотэтэй их адилхан тоглодгийм шиг байгаан тэгээд үнэ нь ойролцоогоор 3 сая.
Нэгдүгээр сарын талаар Пардью:
Бид тоглогчдоо СЛ-ын багуудад алдаж магадгүй байгаа тиймээс таануус бэлэн байх хэрэгтэй.
Энэ үеэр агэнтүүд хөдөлж тоглогчдын бодол өөрчлөгддөг их муухай үе. Чи юы болохыг хэзээ ч мэдэхгүй яг л
минтэй талбай шиг.
Миний баттай мэдэж байгаагаар манай 1-2 тоглогчдыг топ багууд сонирхож байгаа. Гэхдээ үүн дээр
нэмж хэлэхэд тэдгээр багууд манай тоглогчдыг авахын тулд маш их мөнгө төлөх хэрэгтэй болно.
Учир нь бидний байдал маш сайн байгаа. Ганц манай тоглолт ч биш мөн санхүүгийн хувьд.
Тиотэ бол маш сайн тоглогч учир нь багууд сайн тоглогчийг л сонирхдог. Гэхдээ түүнийг
авах маш бүр маш хэцүү байх болно гэжээ.
Санхүүгийн байдал сайн байгаа гэдэг нь 2 жилийн өмнө манайх 30 саяын алдагдалтай түрүү жил 5 саяын алдагдалтай байсан. Харин энэ жилээс ашигтай байхаар тооцож байгаа гэнэ. Тэгээд дараа жилээс сайн тоглогчдоо алдах аюул багасна тэээд топ баг болох замдаа орно гэнэ.
Тийм л байгаасай