by iDeA » Sun Dec 11, 2011 12:11 pm
За еспн-н Tim MacMahon гэдэг нөхөр Кубанлуу майл илгээсэн юм байна. Тэрээр майлдээ :
Би юунаас хоцорчихвоо ?
гэсэн нэг л асуулт тависан юм байна.
Ингээд Кубан хэрхэн хариулсныг чадан ядах орчуулснаа хүргэе:
Хэрвээ хуучин CBA дүрэм хэвээрээ байсан бол бид магадгүй багаа хамтад нь байлгаж болох байсан. Гэхдээ дүрэм өөрчлөгдсөн
Хэрвээ бид чөлөөт агентуудтайга бүгдэнтэй нь 2 жилийн гэрээ байгуулах боломжтой байсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан байж болох юм, гэхдээ тийм боломж бас л байсангүй.
luxury tax-с болоод ингэж байгаа юм биш гэдгээс та хоцорсон байх. Энэ бол цаашдаа багаа улам хүчирхэг болгох боломжыг бүрдүүлэх тухай юм.
Одоогийн шинэ дүрэм дахь цалингийн цэсний асуудал нь хуучин дүрмээ бодвол хамаагүй илүү эрсдэл болон санхүүгийн асуудлуудыг дагуулж байна. Яг одоо бүх хүн л энэ болж өнгөрч буй солилцоо найманд хамаг анхаарлаа хандуулан маш ихээр ач холбогдол өгч буйг би ойлгож байна, гэхдээ зөвхөн нэг хүнийг авснаараа аварга баг бүрддэггүй юм.
Бид нар одоогоор авах боломжтой байгаа нэг сүпэр онцгой чөлөөт тоглогчийн араас л хөөцөлдөх гээд цалингийн цэсээ танаад байгаа юм биш. Энэ бол цаашдаа дараа дараагийн улирлуудад багаа тогтвортой сайн байлгаж мөн түүнчлэн хэрэгтэй үед нь багт тус хүргэж чадах боломж бүхий залуу тамирчдыг эгнээндээ нэгтгэх боломжоо хадгалж үлдэхийн тулд хийгдэж байгаа.
Ямарваа нэгэн баг хэрэв luxury такс төлөөд эхлэх л юм бол энэ нь тухайн багийн цаашдийх нь сайжрах дээшлэх боломжыг тун ихээр багасгадаг гэдгийг хүн бүр төдийлэн ойлгоод байдаггүй гэж би бодож байна. Мөн түүнчлэн, солилцоо наймаа хийхэд ч тун хүндрэлтэй болдог. Тэгэхээр үндсэндээ, хэрэвээ бид өнгөрсөн улирлын багаа бүгдийг нь хамтад нь байлгах үүднээс бүгдэнтэй нь 5 жилийн гэрээ хийх юм бол өнөөдрийн байгаа баг л 5 жилийн дараа яг энэ хэвээрээ байх болно. Бид хэрэв залуу баг байсан бол асуудал өөрлдөө. Гэхдээ бид бол залуу баг биш.
Урд нь энэ асуудал ондоо байлаа. Хэрэв багт ямар нэг асуудал тулгарвал Дон Нелсон хэрэгтэй тоглогч нөхцөл байдлыг олоод л би мөнгө гаргаад шийдчихдэг байсан. Энэ л замаар бид Терри, Марион, Кидд болон Тайсон нарыг багтаа олж авч байсан. Энэ бол дандаа л мөнгө нэмж гаргаж шийдэгддэг байсан. Гэтэл одоо энэ арга цалингийн цэс нь хэтэрсэн ямар ч багт хэрэгжихээсээ өнгөрлөө. Тийм болхоор би одоо өөрсдийхөө зорилгийг өөрөөр тодорхойлох хэрэгтэй болж байна. Буцаад цалингийн цэснээс доогуур баг болж чадах юм бол бидэнд цаашдаа чөлөөт агентуудыг болон улирлын дундах солилцоо наймаа зэргийг хийх асар их боломж гарч ирнэ. Хэрэгтэй зөв тоглогчтой гэрээ байгуулж чадаж байна гэдэг тун чухал, мөн хэрэгтэй тоглогчыг бусад багаас солилцоогоор авч чадаж байвал бас маш их ашигтай. Бидэнд энэ бүхнийг хийх тэр уян хатан нөхцөл байдал л хэрэгтэй байгаад учир нь байгаа юм.
Дахиад хэлэхэд, аварга авсны дараа жил энэ бүхэн тохиож байгаа гэдгээрээ энэ бидэнд маш хүндээр тусч байгааг би мэдэж байна. Гэхдээ бид аваргын төлөө өрсөлдөх боломжиндоо өнгөрсөн жил хэр их итгэж байсан яг тэр хэвээрээ байгаа.
Энэ жил хийгдэж буй энэ өөрчлөлттэй холбоотойгоор бид зөвхөн энэ жил аваргийн төлөө өрсөлдөөд зогсохгүй цаашид багт хэрэгтэй сайжруулалт өөрчлөлтийг цаг тухай бүрт нь хийх боломжоо бүрдүүлж үүний үр дүнд илүү олон жил өрсөлдөх чадвараа хадгалж үлдэж байгаа юм
Зүгээр л хүн болгонтой олон жилийн гэрээ байгуулах юм бол энэ зүйл болох боломжгүй.
Бид хэрэгтэй тоглогчоо хэрэгтэй цагт нь авчирч чадах нөхцөл байдалд байсныхаа үр дүнд өнгөрсөн жил аварга болцгоосон.
Бид эрсдлийн өөрсдөндөө үүрүүлсэн гэрээнүүдийг байгуулдаг байлаа. Гэтэл дүрэм өөрчилдчихлөө, зөвхөн өөрчлөгдөөд зогсохгүй биднийг олон тамирчдаа алдахаас өөр аргагүй болголоо. Энэ бол тун хэцүү шийдвэр, гэхдээ л бид Маверикс багийг цаашид өшөө олон жил аваргийн цомын төлөө хархыг хүсч байгаа бол энэ шийдвэрийг хийх хэрэгтэй гэдэгт би итгэж байна.
MFFL!