by BJcorp » Tue Dec 20, 2011 11:53 am
Өнгөрсөн жил улиралын хасагдах шатны 2 дахь хэсгээс Даллас багт хожигдоноос хойш Нуурнууд шинэ дасгалжуулагчтай багын, шинэ бүрэлдэхүүнтэй, Кобе Брайант НБА-гийн шинэ улиралыг Лос Анжелес багийн төлөө 16 дахь удаагаа, 6 дахь аваргын төлөө эхлүүлэх гэж байна. Энэ улирал түүний хувьд хүнд улиралуудын нэг.
Крис Полл-ын наймааг НБА-гийн удирдлага эсэргүүцсэний дараа Нуурнууд Ламар Одомыг Даллас багт явуулсан. Мөн Орланда багаас Двайт Ховардийг авах сонирхолтой байгаа нь Пау Гасоль, Эндрью Байнам нар наймаанд ч орж магадгүй.
33 настай Брайанттай Yahoo Sports түүний өвдөгний мэс засал, багийн шинэ дасгалжуулагч Майк Браун, мөн CP3, Одом нарын наймааны талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.
А: Та Нуурнууд багт зодог тайлах уу эсвэл өөр сонголт байгаа болов уу?
Брайант: Би ийм яриа хаанаас гарсанг мэдэхгүй байна, Надад багаа солих бодол алга.
А: Тэгэхээр та Нуурнууд багт үлдэх үү?
Брайант: Мэдээж. Яагаад болохгүй гэж, Би энд 16 жил тоглож байна, Бид дээшээ тэмүүлж байна, ийм үед багаа орхих гэж үү?
А: Та НБА-ийн түүхэн дэхь нэг багт хамгийн удаан тоглосон бусад одод шиг болохыг хүсэж байна уу?
Брайант: Тэгэлгүй яахав. Энэ их чухал шүү дээ. Гэхдээ ойрын үед энэ нь их хэцүү болсон, Бараг л боломжгүй зүйл мэт.
А: Энэ улирал Нуурнууд аварга авна гэдэгт яагаад ийм итгэлтэй байна вэ?
Брайант: Бидэнд сайн бүрэлдэхүүн байна. Хүмүүс манай багыг тийм сайн бүрэлдэхүүнтэй гэж бодохгүй байгаа ч, Би одоо байгаа бүрэлдэхүүн маант аварга авахад хангалттай гэж бодож байна.
А: Нуурнууд багт Двайт Ховардийн ирэх наймааны талаар цуурхал их гарч байгаа. Түүнийг Нуурнууд баг авах боломжийн талаар та юу гэж бодож байна?
Брайант: Би энэ наймааг сонирхохгүй байна. Би багаа удирдаж чадна. Хэрэв удирдлага ийм шийдвэр гаргавал би багаа мөн л удирдах л болно
А: Өнгөрсөн жил Даллас багт 2р тойрогт хожигдсон дараа, харин одоо таны мөрөн дээрх ачааны тухай?
Брайант: Ялгаа алга.
А: Та Даллас багт хожигдсоны дараах түр амсхийсэн үү?
Брайант: Үгүй ээ, Би ялагдсан, гэхдээ би эрүүл байна, мөн бэлтгэлдээ буцаад орсон.
А: Та шинэ гэрээний талаарх асуудалд ямар саналтай байна?
Брайант: Би санал өгөөгүй. Би бүүр сүүлд мэдсэн. Надад санал өгөх сонирхол байсангүй. Бүгд л энэ асуудлыг алгасаж байсан, би ч бас. Гэхдээ би Тийм гэж санал өгөх байсан.
А: Таны бодлоор ажил хаялтын хамгийн муу зүйл юу вэ?
Брайант: Ийм их хугацаа алдаж шийвдэр гарсан явдал. Энэ асуудал үүнээс өмнө ч шийвдэрлэгдэх боломжтой байсан.
А: Ажил хаялтын үеэр таныг Түрк, Итали, эсвэл Хятадад тоглох сураг гарч байсан. Та алийг нь сонгох байсан вэ?
Брайант: Тийм ээ, гэхдээ улиралын тоглолт болох болохгүйг нь мэдэхгүй байсан болохоор надад өөр улсад тоглох бодол байсангүй. Харин улиралын тоглолт болохгүй үед гэвэл Тийм гэж хариулъя.
А: Лос Анжелес Клиппэрс багт Крисс Полл юу авчрах вэ?
Брайант: Эрч хүч. Өмнө нь байгаагүй үр дүн, амжилт. Одоо тэд амжилтийн араас тэмүүлж байна, харин өмнө нь тэдэнд эрч хүч байсангүй.
А: 7 жилийн өмнө таньд Клиппэрс багт очих боломж байсан. Гэхдээ та багтаа үлдсэн. Тэр үеэс таны нэр Клиппэрс багтай холбогдсон?
Брайант: Тийм ээ, Шакийн наймааны дараа надад Нуурнууд багт илүү орон зай гарч ирсэн. Би энэ багт хайртай, ягаан - шар өнгөтэй өмсгөлтэй тоглох дуртай. Энэ багтаа л зодог тайлах болно.
А: Хэрэв та Клиппэрс багт байсан бол ямар байх байсан бол?
Брайант: Би нэгэнт шийвдэрээ гаргасан, тэгээд л болоо.
А: Полл Клиппэрс багийн ирээдүйг өөрчилж чадах уу?
Брайант: Энэ баг аль хэдийн өөрчлөгдсөн. Харин тэд одоо амжилтыг хүсэж байна. Тэдэнд өмнө нь ийм хүлээлт байгаагүй, харин одоо байна. Энэ нь өөрчлөлт.
А: Ламар Одомын Даллас багт очсон наймааны таны хувийн бодол?
Брайант: Энэ их хүндээр туссан. Би түүний наймааны талаар мөн яагаад ийм наймаа хийх болсонг мэдээгүй байсан. Тэр өөрийн хүслээр энэ наймаа хийгдсэн үү? Ингэснээр бидэнд ямар нэг зүйлээс хөнгөрсөн үү? Би тэгэж бодохгүй л байна. Энэ үнэхээр муу зүйл болсон.
А: Наймааны дараа та Одомтай ярилцсан уу? Та түүнд юу гэж хэлсэн вэ?
Брайант: Тэгэлгүй яахав. Би түүнд хамгийн сайн сайхныг хүсэж байна. Би түүнд: Өөрийн хийх ёстой зүйлээ л хий, Биднийг бахархуул, гэхдээ бидний эсрэг тоглохдоо биш.
А: Нуурнууд багийн шинэ дасгалжуулагч Майк Браун та 2-ын харилцааны талаар?
Брайант: Тэр үнэхээр сайн хүн, мөн ажилсаг. Таныг бэлтгэлдээ ирэхэд, бэлтгэлийн хуваарийн тань төлөвлөгөө гарсан байна. Бүүм, бүүм, бүүм. Түүний ч зөв. Би өдөр бүр л шинэ зүйл сурч байгаа. Хэрэв та алдаа гаргавал, тэр цаасан малгай өмсүүлэхгүй. Тэр шууд л ямар байгааг хэлнэ. Би түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
А: Ажил хаялтаас өмнө та дасгалжуулагчтайгаа 2 удаа уулзаж байсан. Оранже Каунтри колфын сургалтанд дээрх анх уулзсан байх. Таны анхны сэтгэгдэл?
Брайант: Анхны сэтгэгдэл – тэр их ажилсаг, нямбай хүн шиг санагдсан. Энэ сэтгэгдэл тэр үнэхээр шаргуу хөдөлмөрлөх болно, би ч мөн адил.
А: Ламар Одом, Шаннон Браун нарыг өөр багт алдсан ч Трой Мюрфийг багтаа нэгтгэж байгаа. Одоо байгаа багын бүрэлдүүний талаар?
Брайант: Солилцоо наймааны талаар мэдэхгүй байна. Би өдөр бүр бэлтгэлээ багийнхантайгаа хамгийн сайнаар хийж байна. Биднийг хаа хүрэхийг харах л үлдэж байна.
А: Өнгөрсөн зун таны баруун өвдгөндөө Германд очиж хийлгэсэн хагалгааны талаар мөн яагаад Германыг сонгох болов?
Брайант: Би эмч биш болохоор мэдэхгүй л дээ, гэхдээ өвдөгөө 90% сайжирсан гэдгийг л мэдэрч байна. Миний бодлоор надад хагалгаа хийсэн хүн маань, хаанаас гаралтай, түүний төрөлх нутаг, тэр хагалгааг хамгийн тохиромжтой хаана хийж болохыг л харсан.
А: Өнгөрсөн улиралын төгсгөлд та хийж чадахгүй зүйлсээ одоо хийж чадаж байна уу?
Брайант: Хүссэн бүхнээ, Би гүйж, үсэрч, хүссэн дасгалаа хийж байна. Би өдөр бүр бэлтгэлээ хийж байгаа.
2 b GNUS