Бентийн муу тоглолт бол яалт ч гүй пасс ирэхгүй байгаатай холбоотой л доо... тэгээд мань эр өөрөө пасс авахгүй байсаар бгад төсөөрциймү яасын авсан пассан дээрээ сандардаг эсвэл бие баридаг эсвэл яардаг болчоод байгаан... дээрээс нь байнга отон... отонд ордгоороо АПЛ-т тэргүүлж байгаа байх шүү... анх ирэхдээ мань эр Яанг Даунинг 2т болоод хүрээд ирсэн ккк хулхидуул наасан ккк ирэх жил явах биз дээ...
Албрайтон бол сайн сайн... Хуучны фенүүд бол яридаг юм байна лээ... хуучны уламжлалт Англи вингер тоглолттой гэж... одоо их ховор болсымуда тийм вингер... илуу дутуу юм байхгүй шууд орж ирээд нэг хүн аргалаад кросс хийдэг... их тэсрэлт байхгүй, физикал талаасаа мундаг биш тэгээд яг хийх юмаа л хийдэг, хамгаалалтанд сайн тусалдаг, хэрэгтэй үедээ бокс дотор зогсож байдаг...кросс бол нээрээ цаанаа л өөр... нөгөө Фергусон Адамын кросс 10 саяын үнэтэй гэдэг шиг Албрайтон бол зүгээр л Бекхэм шиг гоё гоё кроссоороо бол хангалттай үнэлэгдэнэ... энэ улиралд даанч бага тоглолоо... Эвертонтой тэнцэхэд сүүлийн гоолийн кроссыг бол яг л Агбоны толгойд хаясан даа... Болтоныг нухахад бас 16 дотор Бентийн зөрснийг яг л хийсэн... МанЮ д өнгөрсөн жил хийсэн шигээ л хийсэн... өчигдөр бол хөөрхий чадлаараа л үзсэн... энэ хүү хол явнаа хэхэ
Баннан харин өчигдөр их муу байлаа... тэгээд тэр муу Зог муухай ааштай хог загнаад л байхын... багийн дотоод уур амьсгал жоохон тиймхэн байгаа харагдсан ... тэрнээс хамаагүй хараатай шүү нээрээ пассын тал дээр... одоо манай багт яг тийм хараатай пасс хаях хүн бол Айрланд л байна... өөр нээрээ хэн ч Баннан шиг хаяж чадахгүй... тэгээд манай багт сүүлийн хэдэн жил дутагдаж байгаа холын цохилтыг биендээ байхааргүй цохино доо харин ч нэг... Шотландын шигшээдээ тоглоод туршлага суугаад ирвэл ч гоё болоод ирнэ дээ... Цуг гарч ирсэн Албрайтоноо бодвол жижиг биетэй гэлтгүй хор шартай... Шотланд цустай хүү дээ... Сүүлд согтуу жолоо барьж яваад эрхээ хасуулаад, хэдэн тоглолт клудын зүгээс бандсан их эр... хажууд нь Албрайтон бол намуухан л даа... нэг тийм хүн амьтанд дээрэлхүүлээд байх шинжийн ккк
за тэгээд ам нээвэл уушиг нээ гэж цааш үргэлжлүүлье... за Фонз. Агбон 2ын талаар юу ярихав...бараг бүгд мэднэ биз... өөр бусад академийнхаа хүүхдүүдээс бичье гэж бодлоо...
энэ улирлын нээлт болж буй 2 хүүгийн нэг бол Крис Хэрд... өнгөрсөн долоо хоногт байгтайгаа 3 жил хагасын гэрээ үзэглэсэн... анх урт сэгсгэр үстэй хонгорхон царайтай хүүг өөр нэг австрали хүүгийн хамт (Шеин Лоури) ирж байхад нь ер азаарч байсангүй... тэгтэл одоо ийм сайхан том залуу болчихсон гүйж явна... манай багт байдгүй байсан цэвэр ДМ чиглэлийн тоглолттой хүү дээ... бөмбөгтэй хөндийг бол нохой шиг л дагана... гоё гоё такл хийнэ, бие хаа сайтай илүү дутуу зангүй... сүүлд болтоныг хожиход 2 дах, гоолын эхлэлийг голоос их гоё тависан... үнэн хөдөлмөрч... талбай дээр ч тэр талбайн гадна ч тэр... үнэндээ Хэрд академийн хүүхдүү дундаас авяастайд нь хэзээ ч тооцогдож байсангүй... авяасаараа бол энэ баннан, албрайтон, гарднэр эд нар бол хол урд нь... гэхдээ ийм хэмжээнд ингэж гарч иртлээ хөдөлмөрлөнө гэдэг бол мундаг чанар л даа... дээрээс нь илүү дутуу зангүй... Вест бром дээр улаан хуудас тэгж аймар хийлгэчээд дуугүй л гараад явсан... тоглолтон дунд дайчин мөртлөө яг характер нь зөөлөн их дажгүй хүү байгаам даа... яг л нэг багийн хүн... нэг их гавьяа байгуулахгүй ч багт яг үүргээ гүйцэтгээд байдаг тийм хүн дээ... тоглолт нь Флетчер шиг ч юм шиг санагдаад байдгийн хэхэ өнгөрсөн жилийн тэсрэлт болж гарч ирсэн Хогг бас яг нэг иймэрхүү байж билээ... тэхдээ Хоггоос нэг илүү нь баруун ард бол бас л сайн тоглоно энэ муу Хаттоноос тоглоомгүй илүү тоглодог юм...
Нөгөө нэг тэсрэлт маань Гари Гарднер... бага Гарднер маань сүүлд Некст жен дээр хат трик хийж аваад зээлээр явсан... ахаасаа авяасаараа бол хол илүү хар багад нь л хүмүүс үүнийг мэддэг байсан...ах нь ч хэлж байсан... төвд бол элдэвтэй дээ... пасс хаяна, хор найруулна, такл хийнэ, цөм цохино, бие хаа ч сайтай... Баннаны томруулаад арай сайжруулсан хувилбар ч гэмээр юмуу... гэм нь бага байхдаа айхтар гэмтээд тэрнээс хойш багш нар нь АПЛ ийн төвшинд тоглуулалгүй удсан... манай багийн ирээдүйн Жеррард юм байгаан... би Лампардаас илүү Жеррардтай зүйрлэх дуртай... учир нь тэр бол манай унаган хүү... Жеррард бас Ливерпүүлийн унаган хүү шүү дээ... ер нь том багийн эсрэг манайх 4:5:1 ээр тоглоод петровын 2 талд голд баннан гарднер 2ыг гаргахад бол төвийн санаачлага аймар дээшилнэ дээ... за яахав хүү мань ирээд 1 сараас үзүүлээд өгөх байх хэхэ
За энэ залууг бол хүмүүс ер нь мэддэг болж байгаа байлгүй дээ.. ахмад Киаран Кларк...яагаад ахмад гэсэн бэ гэвэл тэгээд багаасаа л академийнхээ дээж дурдсан хэдийг удирдаад сурчихсан нөхөр... хичнээн ч академийн аварга, рэсэрвийн аварга, аман хүзүү авсым бүү мэд... лав л дор хаяж 2,2 авсан санажийн... өнгөрсөн жил Арсэналтай тоглоход л жинхэн хэн бэ гэдгээ тоглолтын хувьд ч характерийн хувьд ч харуулсан... 2 ганган гоол хийсэн дээ... Одоо Данн, Коллинс 2оос жоохон юм сураад авчуул тэгээд дараа жилээс гараанд бат биз дээ... энэ Кахилл шиг л болох байх гэж боддгийн... академийнх нь ах Гари Кахилл манайд байхдаа бас ийм характертай хүү байж билээ... түүнийг явуулж их том алдсан даа...
Эрик Лихай... Америк залуу маань бас л академиас бусдаасаа арай түрүүнд гарч ирсэн... хөгжилтэй залуу... багийг хөгжөөж, хувцас солих өрөөнд алиалах тал дээр Агбон энэ 2 адилхан мундаг... баруун жигүүрт энэ Хаттоноос илүү гарна уу гэхээс дутхгүй дээ... даанч сүүлд их муухай гэмтсэн... кап дээр гоолдоод их хөгийн сэлэбрэйхн хийгээд байсан... яг гоё формондоо орж байсан юмсан даа... өсөх ирээдүйтэй хүү... манай академийнхныг хараад байхад нэг талаараа их адилхан ерөөсөө илүү дутуу юм хийхгүй, хүн бүр яг хийдгээ л хийдэг... багш нар нь энийг их сайн зааж өгсөн юм шиг байгаан, бас ер нь нилээн төлөв байрын хүмүүс...
Бенжамин Сиегрист... за энэ хүү бол авяасын хувьд бол Гари Гарднертай л харицуулагдана... гэм нь байрлал нь хаалгач хэхэ гэхдээ хаалгач гэдэг тун чухал байрлал... яагаад гэм нь гэсэн бэ гэвэл хаалгач дээшээ дэвшиж гарч ирэхийн тулд их хугацаа хэрэгтэй байдаг... Гивенийг шүтдэг байсан чинь цуг тоглох болчлоо гээд л баярлаад байгаа... 2009 оны андер 17 гийн дэлхийн аваргад швеицари хүү маань алтан бээлий авч байсан юм... ирэх жилээс манай 3р хаалгачаар нэрлэгдээд эхлэнэ дээ угаасаа... тэгээд энэ Бэн амос, Манонэ энтэр шиг кап дээр тоглоод байвал тэгээд дороо сайжирна доо...
За энэ листэнд зүй ёсоор дурдагдах ёстой хүн бол Натан Бэйкер.. ЛБ СБ дээр адилхан тоглодог... английн андер гэсэн тодотголтой бүх шигшээд дуудагдсан даа... одоо андер 21т тоглож байгаа... Варнокын ард бол яг л хүлээгээд сууж байгаа... бас л тэгш тоглогч бүх юмтай гэх юмуу даа...
за тэгээд араас нь гарч ирж байгаа Некст Жен сэриэст хийдгээ хийчээд хэсгээсээ нэгээр гарчаад таахалзаж суугаа академийн хүүхдүүд маань байнаа байна... Даниел Жонсон (өчигдөр сэлгээнд сууж байгаа харагдсан) Сэм Каррютэрс, Майкл Дрэннан, Дэррик Уйллиамс гээд байнаа байна... манай ирээдүй бол сайхан харагдаад байгаан хэхэ даанч одоо л жоохон бүрхэг байгаад байгаа болохоос ккк
Яагаад би дээр бүхнийг нурших болов? гэвэл бас л энэ баг маань муу тоглож байгаатай холбоотой юм...
хэрвээ нэгэнт манайх амжилт гаргаж чадахгүй юм бол ядаж хүүхдүүдээ тоглууля гэж манай фенүүд яриад байгаа... тэгээд Виллагийн унаган хүүхдүүд тоглоод хожигдвол тэр л биз... фенүүд уучилна... одоо лоялти гэдэг зүйл газраар тарчихсан энэ үед нээрээ Виллаг Вилла чигээр нь хайрлаж тоглох хүмүүс бол эд нар л юм байгаан... тэр Янг, Даунинг, Милнэр, Барри бүгд явсан... бүгд манай унаган хүүхдүүд биш харин манай Агбон гэхэд торойгоод л үлдлээ... манай багийн хувьд энэ академийн хүүхдүүд чинь Виллагийн төрсөн хүүдүүд л гэсэн үг байдаг юм... тэд нарыгаа л тоглож байгааг харж байвал тэгээд хожсон хожигдсон хамаагүй шахуу хэхэ (мэдээж бага зэрэг хэтрүүлж хэлэхэд)...
за тэгээд залуу Арслангууд маань амжилтын оргилд хүрэх болтугай...