Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Залуу Арслангууд энэ улиралд ямар ажилт үзүүлэх бол?

1. Амжилт гарган мөрөөдөлдөө хүрч - Топ4
6
8%
2. Сүүлийн жилүүдийн дундажийн дагуу - 5-6
13
17%
3. Европт арай амжихгүй - 7-9
34
45%
4. Орон гаран тоглосоор - 10-14
11
15%
5. Үлгэн салган явсаар арай гэж үлдэнэ - 15-17
2
3%
6. Яаг чойрно, унана - 18-20
9
12%
 
Total votes : 75

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Sun Dec 11, 2011 9:29 pm

Блакбурны сэдэв байдаг байсан байхгүй болцым байхдаа... ямартай ч цаадуул чинь санхүүгийн хямралд орж байгаа бололтой... тээр жилийн Портсмутын араас орох юм шиг байна... тэднийхээс чинь сугалчмаар гарууд хэн хэн байдаг билээ?

Хойлэт, Педерсон, Самбаь энэ улирал формтой байгаа Яак гээл гарууд бас байгаа л юм байна хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Lenin » Sun Dec 11, 2011 10:12 pm

Самба танайд яасан сайхан идээших болоо.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Sun Dec 11, 2011 10:33 pm

Lenin wrote:Самба танайд яасан сайхан идээших болоо.


Том Экийн лонг боллд тун сайхан тохирно доо хэхэ бөмбөг болгонд хүрээл сайхан байх байхдаа...

энэ Блакбурн ондоо багтаж Барклэйс Банканд 10 саяыг тушаахгүй бол 2012 оны эхний улирлаас тоглогчдынх нь цалинг гаргахгүй гэсиймуу нэг тиймэрхүү зээлийн төлбөрийн л асуудал үүссэн бололтой... хэрэв тэрэндээ тулбал АПЛ ээс администрэйшн ороод оноо хасуулаад унах нь тодорхой болоод тэгээд л Портсмоутын араас орно гэсэн үг... гэхдээ Энэтхэг гарууд нь бол төлнөө л гэцэн байгаам байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Lenin » Mon Dec 12, 2011 1:11 am

Villa_Bayaraa wrote:
Lenin wrote:Самба танайд яасан сайхан идээших болоо.


Том Экийн лонг боллд тун сайхан тохирно доо хэхэ бөмбөг болгонд хүрээл сайхан байх байхдаа...

энэ Блакбурн ондоо багтаж Барклэйс Банканд 10 саяыг тушаахгүй бол 2012 оны эхний улирлаас тоглогчдынх нь цалинг гаргахгүй гэсиймуу нэг тиймэрхүү зээлийн төлбөрийн л асуудал үүссэн бололтой... хэрэв тэрэндээ тулбал АПЛ ээс администрэйшн ороод оноо хасуулаад унах нь тодорхой болоод тэгээд л Портсмоутын араас орно гэсэн үг... гэхдээ Энэтхэг гарууд нь бол төлнөө л гэцэн байгаам байна...

Болку бол Самба довтлогчоор ч тоглышд. Амбиц эдэр бол тасарцан гар шүүдээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Mojul » Tue Dec 13, 2011 8:44 pm

McLeish: N'Zogbia must forget cars and houses
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Tue Dec 13, 2011 11:10 pm

Image


Хувцас солих өрөөнд цувралаас... #3-3
Болтонтой тоглохын өмнө...


*Залуус хувцас солих өрөөнд МакЛейшээс айн сандралдана. Тэр дундаас Албрайтон онцгой их сандарч орох байх газраа олж ядна*

Aлбрайтон: Тэр яг биднийг алнаа. Яг ална. Би юу бодож байваа? Цус хөөрөөд л гоол хийчлээ. Тэрнээс би гоол хийе гэж бодоогүй шд. Яахав хүссэн л дээ... тэхдээ яанаа... бид яг алуулсаан....

Бент: Марк. Битгий намайг айлгаад бай. чи л алуулах болохоос бид алуулахгүй ш дээ. Би бүх боломжоо яаж алдахыг чи хараа биз дээ. Босс намайг харин ч алтан медалиар шагнана байх.

Албрайтон: Яанаа. чи юу гэж хэлэх гэж байна Стилиан?

Петров: 'Би арагш нь пассалсан' л гэж хэлнэ дээ.

Албрайтон: Юу!? Цаадах чинь хэзээ ч итгэхгүй дээ!

*Петров гайхаж эргэн хараад нуруун дээрх нэрээ заав*

Петров: Би чинь Петров шүү дээ (Петров үргэлж арагш нь пассалдаг гэж фенүүдээсээ шүүмжлэл хүртдэг)

*Энэ зуур Агбон өрөө рүү гүйн орж ирэв*

Агбон: Босс иржийн. аймар ууртай байна!

*Албрайтон айсандаа нам болов. МакЛейш өрөөний хаалга өшиглөн орж ирэхэд түүний нүд нь ууртайгаар эргэлдэн хөмхийгөө зуусан харагдана*

МакЛейш: Сайн уу залуусаа! Эцсийн эцэст айлын талбай дээр ингэж нэг ялдаг юм байжээ!

*Залуус гайхаж орхив*

Aлбрайтон: Та... нөгөө... биднийг довтолж тоглосонд уурлаагүй юм уу? (шүлсээ залгив) тэгээд бас гоол хийсэнд?

МакЛейш: 'Мэдээж үгүй'. Би тийм ууртай харагдаж байна уу?

*МазЛейш эргэн тойрноо заналхийлсэн харцаар харав*

Aлбрайтон: Юуу... бага зэрэг л?

МакЛейш: Өө.... Би та нарт ууртай царай, баярласан царай хоёрынхоо ялгаатай талыг тайлбарлаж өгөөгүй болохоор та нар ялгахгүй байх нь аргагүй юм байна!

*Албрайтон баярласандаа дуулан товшуур бүжиг хийж эхлэв*

МакЛейш: Тайвшир!

*Өөдөөс нь баяртайгаар харах Албрайтон руу МакЛейш муухай харав*

Aлбрайтон: Та одоо 'наргиж байгаа' царай гаргаж байна тиймээ?

МакЛейш: Үгүй.

*Албрайтон дороо унжийж олны араар орж нуугдав*

Агбон: Та хаана байсан юм бэ босс? Бид энд таныг их удаан хүлээлээ.

МакЛейш: Өө тийм би мартаж орхиж. Би үүнийг авч байлаа.

*МакЛейш халаасаа ухахад дотроос нэг сонин, мөн олс, ташуур, буржгар хар хиймэл үс, арьсанд түрхдэг борлуулдаг тос зэрэг гарч ирэв*

МакЛейш: Жеймс, Ричард, Брад наадхыгаа бариад чирээд ир.

*МакЛейш айн чичрэх Айрланд руу толгойгоороо дохиход тэд бүгд ухасхийн барьж аваад дамжлаад ирэв. Албрайтон газар унасан сонин дээрээс дугайлсан гарчигийг үсэглэн уншина*

МакЛейш: Хэдүүлээ энийг сайхан хувирганаа...

Aлбрайтон: 'МОН Виллагийн Делфоунесог худалдаж авах гэж байна' гэнүү?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby kamizake » Tue Dec 13, 2011 11:37 pm

Сүүлийнхийг н ойлгосонгүй
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby zigo » Tue Dec 13, 2011 11:40 pm

хэрэггүйгээр нь айрландыг золигт гаргах гээд зүсийг нь хувиргах гээд байгаан бишүүү
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Eedee » Wed Dec 14, 2011 4:52 am

олс, ташуур, буржгар хар хиймэл үс, арьсанд түрхдэг борлуулдаг тос зэргээ ашиглаад Айрландыг Делфоунесо шиг болгоод зарах гэж байхгүй юу
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Цогоо » Wed Dec 14, 2011 11:02 am

Өө гоё гоё.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Wed Dec 14, 2011 12:34 pm

Image

Вилла Вилла руу

Марса сэтгүүл дээр Давид Вилла английн ПЛ рүү явахаар сонирхож байгаа бөгөөд Ливерпүүл, Челси, Вилла зэрэг багууд линкдээд байна гэнээ ккк

Яахав дээ жоохон мөрөөдөхөд мөнгө төлөх биш сайхан л байна шд... Ворлд Класс тоглогчтой нэр холбогдох ч тийм ч аягүй биш л байна шд ккк Бобби Замора энтэртэй холбогдож байснаас худлаа ч гэсэн Вилла энтэртэй холбогдвол сүртэй юм биш үү ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby rednasca » Wed Dec 14, 2011 1:35 pm

Гамп шиг бичжээ... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Ricky2910 » Wed Dec 14, 2011 5:29 pm

Гамп гэж нөгөө ярианы хэлээр элэглэж бичдэг баагий юу?
Impossible is nothing
User avatar
Ricky2910
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 354
Joined: Fri Aug 05, 2011 11:18 am
Location: @ Anfield Road

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Mon Dec 19, 2011 12:15 am

Шал арчаагүй тоглолоо... Бент Херд 2ыг гэмтснийг сонсоол хожигдсон гэдгээ мэдсэн гэхдээ ийм арчаагүй тоглоно гэж бодсонгүй...

Яахав хүүхдүүдээ АПЛ ийн дэвжээнд харах сайхан байна... нэгэнт олигтой тоглож байгаа амьтан байхгүй байхад сайхан академийнхнаа тоглуулаад байх хэрэгтэй шд... Фонз, Албрайтон, Баннан, Вэйман гээд академийнхан маань тоглолоо... нас нилээн багадаа ирсэн гэж үзвэл Дельфийг ч бараг тооцчихцон яахав...

...............Фонз......Агбон
Баннан...Херд...Гарднер...Албрайтон
Лоури.....Беикер......Кларк......Лихай
....................Сиегрист......................

гээд дан академийнханаараа 1 жилийн дараа гарахад бараг дундажаас дээр тоглочихно дөө хэхэх
тэгээд энэ муу Зог, Айрланд, Бент мэнт гэсэн цалингийн лүүнүүдийг зайлуулаад овоо ашиг хийгээд тэгээд утгаараа апл ийн дундаж баг болох хэрэгтэй шд... жилийн жилд карлинд жоохон найдаж майдаал хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Mon Dec 19, 2011 12:51 am

Уг нь Том Экийн талаар нээх муу юм яридгүй л юмсан гэхдээ үнэхээр тоглолт таалагдахгүй байнаа... манай фенүүд бол янз янзаар нэрлээд эхэлцэн байгаа... заримаас нь дурдахад Alex McClueless, Alex McFuck, Alex McDick хэхэ

Бас "Виллаг үзэхгүй байх сайхан байлаа, баярлалаа" гэдэг хэлц гарчаад байна шд хэхэ манай хампаанууд тэнд мань эрийг болиулах гээд л их л үзэж байх шиг байна да...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Ladykop » Mon Dec 19, 2011 1:39 am

Бирмингэмтэйгээ л улам адилхан тоглодог болж байна даа. Нэг л их лонг болл. Сая арай л муу тоглолоо.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Eedee » Mon Dec 19, 2011 2:17 am

Ядаж байхад Бент чинь байхгүй. За ер нь байсан ч энэ улиралд бүүр арай дэндүү муу тоглож байгаа л даа. Баннан өнөөдөр харин ямар тааруу байваа, пасс нтр нь нэг л болж өгөхгүй.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Devil 7 » Mon Dec 19, 2011 12:21 pm

Албрайтон-н дамжуулалтууд уг нь дажгүйм билээшд...Баннан ч санаачлага өндөртэй гоё юм бнлээ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Gunnerz » Mon Dec 19, 2011 12:25 pm

МОН-д өгч байсан мөнгөө өгөхө болиод ингээд сампираад байна гэж ойлгоод байгаа ш д
МОН-ийг сайн сайн гээд байгаа ч мөнгөн дээр бас туйлж л байсийн байна лээ ш д
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby boboZ » Mon Dec 19, 2011 1:20 pm

Танай алдсан гоолуудын бараг 30% нь булангаас юм бишүү.. Тийм нэг стат олж харлаа..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby boboZ » Mon Dec 19, 2011 1:20 pm

Лигтээ лав булангаас гоол алдсанаараа тэргүүлж яваам байна..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Mon Dec 19, 2011 1:43 pm

Image
Бентийн муу тоглолт бол яалт ч гүй пасс ирэхгүй байгаатай холбоотой л доо... тэгээд мань эр өөрөө пасс авахгүй байсаар бгад төсөөрциймү яасын авсан пассан дээрээ сандардаг эсвэл бие баридаг эсвэл яардаг болчоод байгаан... дээрээс нь байнга отон... отонд ордгоороо АПЛ-т тэргүүлж байгаа байх шүү... анх ирэхдээ мань эр Яанг Даунинг 2т болоод хүрээд ирсэн ккк хулхидуул наасан ккк ирэх жил явах биз дээ...

Image
Албрайтон бол сайн сайн... Хуучны фенүүд бол яридаг юм байна лээ... хуучны уламжлалт Англи вингер тоглолттой гэж... одоо их ховор болсымуда тийм вингер... илуу дутуу юм байхгүй шууд орж ирээд нэг хүн аргалаад кросс хийдэг... их тэсрэлт байхгүй, физикал талаасаа мундаг биш тэгээд яг хийх юмаа л хийдэг, хамгаалалтанд сайн тусалдаг, хэрэгтэй үедээ бокс дотор зогсож байдаг...кросс бол нээрээ цаанаа л өөр... нөгөө Фергусон Адамын кросс 10 саяын үнэтэй гэдэг шиг Албрайтон бол зүгээр л Бекхэм шиг гоё гоё кроссоороо бол хангалттай үнэлэгдэнэ... энэ улиралд даанч бага тоглолоо... Эвертонтой тэнцэхэд сүүлийн гоолийн кроссыг бол яг л Агбоны толгойд хаясан даа... Болтоныг нухахад бас 16 дотор Бентийн зөрснийг яг л хийсэн... МанЮ д өнгөрсөн жил хийсэн шигээ л хийсэн... өчигдөр бол хөөрхий чадлаараа л үзсэн... энэ хүү хол явнаа хэхэ

Image
Баннан харин өчигдөр их муу байлаа... тэгээд тэр муу Зог муухай ааштай хог загнаад л байхын... багийн дотоод уур амьсгал жоохон тиймхэн байгаа харагдсан ... тэрнээс хамаагүй хараатай шүү нээрээ пассын тал дээр... одоо манай багт яг тийм хараатай пасс хаях хүн бол Айрланд л байна... өөр нээрээ хэн ч Баннан шиг хаяж чадахгүй... тэгээд манай багт сүүлийн хэдэн жил дутагдаж байгаа холын цохилтыг биендээ байхааргүй цохино доо харин ч нэг... Шотландын шигшээдээ тоглоод туршлага суугаад ирвэл ч гоё болоод ирнэ дээ... Цуг гарч ирсэн Албрайтоноо бодвол жижиг биетэй гэлтгүй хор шартай... Шотланд цустай хүү дээ... Сүүлд согтуу жолоо барьж яваад эрхээ хасуулаад, хэдэн тоглолт клудын зүгээс бандсан их эр... хажууд нь Албрайтон бол намуухан л даа... нэг тийм хүн амьтанд дээрэлхүүлээд байх шинжийн ккк

за тэгээд ам нээвэл уушиг нээ гэж цааш үргэлжлүүлье... за Фонз. Агбон 2ын талаар юу ярихав...бараг бүгд мэднэ биз... өөр бусад академийнхаа хүүхдүүдээс бичье гэж бодлоо...

Image

энэ улирлын нээлт болж буй 2 хүүгийн нэг бол Крис Хэрд... өнгөрсөн долоо хоногт байгтайгаа 3 жил хагасын гэрээ үзэглэсэн... анх урт сэгсгэр үстэй хонгорхон царайтай хүүг өөр нэг австрали хүүгийн хамт (Шеин Лоури) ирж байхад нь ер азаарч байсангүй... тэгтэл одоо ийм сайхан том залуу болчихсон гүйж явна... манай багт байдгүй байсан цэвэр ДМ чиглэлийн тоглолттой хүү дээ... бөмбөгтэй хөндийг бол нохой шиг л дагана... гоё гоё такл хийнэ, бие хаа сайтай илүү дутуу зангүй... сүүлд болтоныг хожиход 2 дах, гоолын эхлэлийг голоос их гоё тависан... үнэн хөдөлмөрч... талбай дээр ч тэр талбайн гадна ч тэр... үнэндээ Хэрд академийн хүүхдүү дундаас авяастайд нь хэзээ ч тооцогдож байсангүй... авяасаараа бол энэ баннан, албрайтон, гарднэр эд нар бол хол урд нь... гэхдээ ийм хэмжээнд ингэж гарч иртлээ хөдөлмөрлөнө гэдэг бол мундаг чанар л даа... дээрээс нь илүү дутуу зангүй... Вест бром дээр улаан хуудас тэгж аймар хийлгэчээд дуугүй л гараад явсан... тоглолтон дунд дайчин мөртлөө яг характер нь зөөлөн их дажгүй хүү байгаам даа... яг л нэг багийн хүн... нэг их гавьяа байгуулахгүй ч багт яг үүргээ гүйцэтгээд байдаг тийм хүн дээ... тоглолт нь Флетчер шиг ч юм шиг санагдаад байдгийн хэхэ өнгөрсөн жилийн тэсрэлт болж гарч ирсэн Хогг бас яг нэг иймэрхүү байж билээ... тэхдээ Хоггоос нэг илүү нь баруун ард бол бас л сайн тоглоно энэ муу Хаттоноос тоглоомгүй илүү тоглодог юм...

Image

Нөгөө нэг тэсрэлт маань Гари Гарднер... бага Гарднер маань сүүлд Некст жен дээр хат трик хийж аваад зээлээр явсан... ахаасаа авяасаараа бол хол илүү хар багад нь л хүмүүс үүнийг мэддэг байсан...ах нь ч хэлж байсан... төвд бол элдэвтэй дээ... пасс хаяна, хор найруулна, такл хийнэ, цөм цохино, бие хаа ч сайтай... Баннаны томруулаад арай сайжруулсан хувилбар ч гэмээр юмуу... гэм нь бага байхдаа айхтар гэмтээд тэрнээс хойш багш нар нь АПЛ ийн төвшинд тоглуулалгүй удсан... манай багийн ирээдүйн Жеррард юм байгаан... би Лампардаас илүү Жеррардтай зүйрлэх дуртай... учир нь тэр бол манай унаган хүү... Жеррард бас Ливерпүүлийн унаган хүү шүү дээ... ер нь том багийн эсрэг манайх 4:5:1 ээр тоглоод петровын 2 талд голд баннан гарднер 2ыг гаргахад бол төвийн санаачлага аймар дээшилнэ дээ... за яахав хүү мань ирээд 1 сараас үзүүлээд өгөх байх хэхэ

Image

За энэ залууг бол хүмүүс ер нь мэддэг болж байгаа байлгүй дээ.. ахмад Киаран Кларк...яагаад ахмад гэсэн бэ гэвэл тэгээд багаасаа л академийнхээ дээж дурдсан хэдийг удирдаад сурчихсан нөхөр... хичнээн ч академийн аварга, рэсэрвийн аварга, аман хүзүү авсым бүү мэд... лав л дор хаяж 2,2 авсан санажийн... өнгөрсөн жил Арсэналтай тоглоход л жинхэн хэн бэ гэдгээ тоглолтын хувьд ч характерийн хувьд ч харуулсан... 2 ганган гоол хийсэн дээ... Одоо Данн, Коллинс 2оос жоохон юм сураад авчуул тэгээд дараа жилээс гараанд бат биз дээ... энэ Кахилл шиг л болох байх гэж боддгийн... академийнх нь ах Гари Кахилл манайд байхдаа бас ийм характертай хүү байж билээ... түүнийг явуулж их том алдсан даа...

Image

Эрик Лихай... Америк залуу маань бас л академиас бусдаасаа арай түрүүнд гарч ирсэн... хөгжилтэй залуу... багийг хөгжөөж, хувцас солих өрөөнд алиалах тал дээр Агбон энэ 2 адилхан мундаг... баруун жигүүрт энэ Хаттоноос илүү гарна уу гэхээс дутхгүй дээ... даанч сүүлд их муухай гэмтсэн... кап дээр гоолдоод их хөгийн сэлэбрэйхн хийгээд байсан... яг гоё формондоо орж байсан юмсан даа... өсөх ирээдүйтэй хүү... манай академийнхныг хараад байхад нэг талаараа их адилхан ерөөсөө илүү дутуу юм хийхгүй, хүн бүр яг хийдгээ л хийдэг... багш нар нь энийг их сайн зааж өгсөн юм шиг байгаан, бас ер нь нилээн төлөв байрын хүмүүс...

Image

Бенжамин Сиегрист... за энэ хүү бол авяасын хувьд бол Гари Гарднертай л харицуулагдана... гэм нь байрлал нь хаалгач хэхэ гэхдээ хаалгач гэдэг тун чухал байрлал... яагаад гэм нь гэсэн бэ гэвэл хаалгач дээшээ дэвшиж гарч ирэхийн тулд их хугацаа хэрэгтэй байдаг... Гивенийг шүтдэг байсан чинь цуг тоглох болчлоо гээд л баярлаад байгаа... 2009 оны андер 17 гийн дэлхийн аваргад швеицари хүү маань алтан бээлий авч байсан юм... ирэх жилээс манай 3р хаалгачаар нэрлэгдээд эхлэнэ дээ угаасаа... тэгээд энэ Бэн амос, Манонэ энтэр шиг кап дээр тоглоод байвал тэгээд дороо сайжирна доо...

Image

За энэ листэнд зүй ёсоор дурдагдах ёстой хүн бол Натан Бэйкер.. ЛБ СБ дээр адилхан тоглодог... английн андер гэсэн тодотголтой бүх шигшээд дуудагдсан даа... одоо андер 21т тоглож байгаа... Варнокын ард бол яг л хүлээгээд сууж байгаа... бас л тэгш тоглогч бүх юмтай гэх юмуу даа...

за тэгээд араас нь гарч ирж байгаа Некст Жен сэриэст хийдгээ хийчээд хэсгээсээ нэгээр гарчаад таахалзаж суугаа академийн хүүхдүүд маань байнаа байна... Даниел Жонсон (өчигдөр сэлгээнд сууж байгаа харагдсан) Сэм Каррютэрс, Майкл Дрэннан, Дэррик Уйллиамс гээд байнаа байна... манай ирээдүй бол сайхан харагдаад байгаан хэхэ даанч одоо л жоохон бүрхэг байгаад байгаа болохоос ккк

Яагаад би дээр бүхнийг нурших болов? гэвэл бас л энэ баг маань муу тоглож байгаатай холбоотой юм...
хэрвээ нэгэнт манайх амжилт гаргаж чадахгүй юм бол ядаж хүүхдүүдээ тоглууля гэж манай фенүүд яриад байгаа... тэгээд Виллагийн унаган хүүхдүүд тоглоод хожигдвол тэр л биз... фенүүд уучилна... одоо лоялти гэдэг зүйл газраар тарчихсан энэ үед нээрээ Виллаг Вилла чигээр нь хайрлаж тоглох хүмүүс бол эд нар л юм байгаан... тэр Янг, Даунинг, Милнэр, Барри бүгд явсан... бүгд манай унаган хүүхдүүд биш харин манай Агбон гэхэд торойгоод л үлдлээ... манай багийн хувьд энэ академийн хүүхдүүд чинь Виллагийн төрсөн хүүдүүд л гэсэн үг байдаг юм... тэд нарыгаа л тоглож байгааг харж байвал тэгээд хожсон хожигдсон хамаагүй шахуу хэхэ (мэдээж бага зэрэг хэтрүүлж хэлэхэд)...

за тэгээд залуу Арслангууд маань амжилтын оргилд хүрэх болтугай...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Villa_Bayaraa » Mon Dec 19, 2011 1:44 pm

boboZ wrote:Лигтээ лав булангаас гоол алдсанаараа тэргүүлж яваам байна..


би харин өчигдөр нэг найздаа манайх булангаас энэ жил хамгийн их гоол алдсан орой яаг алдана гэсэн чинь бүр 2 алдсан даа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby sOx » Tue Dec 20, 2011 5:49 am

Нзогбиа уул нь гайгүй баймаар юм,
баруунд таарахгүй байнуу?
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Астон Вилла 2011-2012: Алалдан тулалдана...хазаад үхнэ..

Postby Johny » Tue Dec 20, 2011 4:49 pm

булангаас алдаад бгаа гэж угаасаа чөлөөт цохилдуудаас хамгийн ихийг танайх алдаад бгаан бишүү
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 17 guests
cron