За сайн байна уу? Энд Шүхрийн спорт сонирходог болон энэ спортын талаар мэдэх хүсэлтэй цаашлаад суралцах хүсэл тэмүүлэлтэй залууст зориулаад нэг мэдээлэл хүргэе.
2015.04.27 -ноос эхлэн Монголын шүхрийн спортын нийгэмлэг ээлжит сургалтаа эхлүүлсэн бна.
ШҮХРИЙН СПОРТЫН СУРГАЛТ
Монголын шүхрийн спортын нийгэмлэг, Техникийн Спортын Төвтэй хамтран Шүхрийн спортоор эхлэн хичээллэх хүмүүст зориулсан сургалтыг 2015 оны 4 дүгээр сарын 27-ноос эхлэн явуулах тул сонирхож байгаа хүмүүс бидэнд хандана уу.
Сургалтанд бүртгүүлэх хүмүүс
mongolair@gmail.com хаяг руу захиа бичиж бүртгэлийн хүснэгт авна уу.
*Сургалтын явц ба тавигдах шаардлага*
Сургалтын үргэлжлэх хугацаа 2-3 долоо хоног, өдөрт 3-4 цагийн хичээл, бэлтгэлүүд батлагдсан хөтөлбөрийн дагуу явагдана. Сургалтын нийт хугацаанд та 20 цагийн шүхрээр буух онолын хичээл, 40 цагийн техникийн болон биеийн хүчний бэлтгэлүүдийг тус тус хийнэ. Сургалтын
төгсгөлд нисэх онгоцноос 2 удаа шүхрээр бууна.
Сургалтын эхэнд хүн бүр эрүүл мэндийн үзлэгээр орно.
Сургалт эхлэхэд хүн тус бүртэй гэрээ хийж, сургалтын төлбөрийн 80 %-ийг төлсөн байх шаардлагатай.
Сургалтын төлбөр 500.000 төгрөг. Үүн дээр эрүүл мэндийн үзлэгийн төлбөр нэмэгдэнэ.
*Эрүүл мэндэд тавигдах шаардлага*
1. Ойрын 2 жилийн дотор мэс засалд ороогүй байх (тархи толгойн, дотрын, гэмтлийн, үе мөчний г.м)
2. Хөл, гар зэрэг тулгуур эрхтний гажиг, согогүй байх
3. Зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байх
4. Тэнцвэрийн эрхтний үйл ажиллагаа хэвийн байх
5. Мэдрэлийн эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн байх
6. 18-аас дээш насны хүмүүсийг бүртгэнэ.
Бэлтгэлийн цаг: 18.00-21.00 цаг ажлын өдрүүдэд
12.00-16.00 цаг амралтын өдрүүдэд
Бэлтгэл хийх газар: Техникийн Спортын Төв /Гурвалжингийн гүүрний урд, хуучнаар Буудлагын төв/
Асуух зүйл байвал 99035464 утсаар ажлын цагаар холбогдоно уу
НАРИГ, ЗУГААЦ, ЦЭНГЭ гэсэн ч хийх ёстой ажиллаа алдалгүй хийж бай.
Хүнлэгч байх нь чамайг жинхэн хүн болгоно.