.::Английн Премьер Лиг 2011-12::.

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2011-12 Улирлын Аваргаар тодрох баг?

Ливэрпүүл
52
25%
Ман Юнайтед
59
28%
Челси
42
20%
Арсенал
29
14%
Ман Сити
24
11%
Тотенхем
2
1%
Бусад
3
1%
 
Total votes : 211

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Sathan » Mon Dec 12, 2011 1:08 am

Тоттенхам 3-5-2 р тоглохоор боловоо...энэ тот-н рб харин овоо гар бшд,хурдан ч юм
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby У.Тэмүүжин » Mon Dec 12, 2011 1:15 am

энэ шидээд бгаа шоттон нь жэрсин дотороо бөмбөг арчдаг ороолт шиг юм зүүцэн бна гэнэ үү
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Mike Bibby » Mon Dec 12, 2011 9:44 am

Сток Тот-д ёстой сайхан бэлэг барьчихлаа шүү.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Цогоо » Mon Dec 12, 2011 10:59 am

Одоогийн байдлаар ПЛ:

148 тоглолт.
115 хожил.
33 тэнцээ.
434 гоол.
75 клийн шийт.
2191 цохилт хаалга руу.
1642 цохилт хаалганаас гадна.
10 хат трик
5 119 844 хүн тоглолт үзсэн.
459 тоглогч тоглосон.
66 үндэстэн.
507 шар карт.
30 улаан карт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby J@x » Mon Dec 12, 2011 12:29 pm

JJ.man wrote:энэ стоукийн стандартууд, шидэлтүүд нээрээ гай болжийнаа хаха.. бас нэг хулхи дэлаптайн бна..

Стоукын талбай дээрээ сайн байдаг нууц нь олдсон шдээ. АЭПЛ багуудаас хамгийн жижиг цэнгэлдэхтэй(нарийн) юм байна лээ. Тэгээд хамгаалахад ч амар делапдахад ч амар :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby adidavka » Tue Dec 13, 2011 9:03 am

:eek:
J@x wrote:
JJ.man wrote:энэ стоукийн стандартууд, шидэлтүүд нээрээ гай болжийнаа хаха.. бас нэг хулхи дэлаптайн бна..

Стоукын талбай дээрээ сайн байдаг нууц нь олдсон шдээ. АЭПЛ багуудаас хамгийн жижиг цэнгэлдэхтэй(нарийн) юм байна лээ. Тэгээд хамгаалахад ч амар делапдахад ч амар :ногоон:
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby WALCOTT » Tue Dec 13, 2011 10:07 am

Billionaires 2 - 1 Trillionaires
Last edited by WALCOTT on Tue Dec 13, 2011 10:10 am, edited 1 time in total.
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby .boldoo. » Tue Dec 13, 2011 10:10 am

Next match: Abu Dhabi vs Van persie FC гэнээ хаха
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby sOx » Fri Dec 16, 2011 10:16 pm

Europa League

FC Porto* (POR) v Manchester City FC* (ENG)¹
AFC Ajax* (NED) v Manchester United FC* (ENG)
Stoke City FC (ENG) v Valencia CF* (ESP)

ингэж таарч...
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Da Boss » Fri Dec 16, 2011 10:25 pm

Фулxам Бирнингэм Тоттенхам 3 xасагдаагүй бсан бол 6 баг байx бжээ
Juninho
User avatar
Da Boss
 
Posts: 334
Joined: Sat Oct 08, 2011 8:00 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Цогоо » Fri Dec 16, 2011 11:49 pm

WALCOTT wrote:Billionaires 2 - 1 Trillionaires
Өөр нэг нэр өгчихсөн байсан шт. Oil Firm Derby гэж байсан. :ногоон: Олд Фирм Дерби гэдэг шиг.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Ricky2910 » Sat Dec 17, 2011 3:16 pm

Барклийн Премиер Лигийн 20000 дахь гоолын эзнийг хүлээж байгаа гэсэн мэдээ гарч. Брайн Дийний 1992 оны 8 сарын 15-нд хийсэн гоолоос хойш өдгөө 19964 гоол орчоод байгаа бөгөөд 20000 дахь гоолын эзнийг 20000 фаунд хүлээж байгаам байна.
Impossible is nothing
User avatar
Ricky2910
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 354
Joined: Fri Aug 05, 2011 11:18 am
Location: @ Anfield Road

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Shaggy » Sat Dec 17, 2011 3:31 pm

Цогоо wrote:
WALCOTT wrote:Billionaires 2 - 1 Trillionaires
Өөр нэг нэр өгчихсөн байсан шт. Oil Firm Derby гэж байсан. :ногоон: Олд Фирм Дерби гэдэг шиг.

El Cashico гэнээ бас хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Nova » Sat Dec 17, 2011 4:10 pm

Image
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Rozigoo » Sun Dec 18, 2011 3:46 pm

хэхэ ийм болохоор л #1 лиг шүү дээ !!!
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Jo_amka » Sun Dec 18, 2011 7:18 pm

20000 дахь гоол энэ гоол энэ тойрогт орж амжихгүй нь дээ...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby bayaraa4481 » Wed Dec 21, 2011 8:24 am

20000 дахи голийг хийх магадлалтай хунийг Ван Пэрси гээд бгаам да
User avatar
bayaraa4481
 
Posts: 117
Joined: Fri Jul 01, 2011 10:16 am

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby SAVAGE » Wed Dec 21, 2011 9:56 am

Image
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby TraP » Wed Dec 21, 2011 1:58 pm

Лампард энэ жилдээ эхний 5 руу ороод ирэх нь ..гайхалтай
дээд хэд нь ясны довтлогчид гэхээр :eek:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby bekbilguun » Wed Dec 21, 2011 9:33 pm

16 тойргийн шилдэг 5 хаалт.
http://www.sportal.mn/watch/420

16 тойргийн шилдэг 5 гоол
http://www.sportal.mn/watch/420
bekbilguun
 
Posts: 265
Joined: Wed Dec 01, 2010 11:16 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Voyage » Tue Dec 27, 2011 12:57 am

блак-бурны хаалгач өнөөдөр ямар аймар байваа/
User avatar
Voyage
 
Posts: 444
Joined: Mon Oct 24, 2011 6:54 pm
Location: UB

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby sOx » Wed Dec 28, 2011 2:15 pm

Тэнцэцгээе гэдэг тойрог маш сайхан явагдаж өнгөрлөө...
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Johny » Wed Dec 28, 2011 11:15 pm

:-o
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby amka13 » Fri Dec 30, 2011 10:29 am

CSPORTS SPECIAL: 2011 оны Премьер лигийн онцлох 11 үйл явдал

2011 онд "Будант Албион"-д олон сонирхолтой үйл явдал болсон гэдгийг спорт сонирхогч та бүхэн санаж байгаа биз ээ. Тэргүүлэгчийн өрсөлдөөн хэрхэн өрнөж, эцсийн үр дүнд ямар баг оргилд нь гарсан, ямар сонирхолтой тоглолтууд болсон гээд онцлох үйл явдлуудаас сонгон 11 үйл явдлыг CSPORTS TEAM нэрлэж байна.

11.Оны онцлох гоолын баяр

Гоолын үнэ цэнэ бага байна гэж үгүй. Тэр тусмаа дерби тоглолтонд орсон гоол бүхэн чухал. Харин гоолын баяр таны хувьд ямар байх ёстой вэ? Хожигдож байгаа багийн аливаа тоглогч гоол оруулаад бусад тоглогчдоо сэргээх гэж олон үйлдэл хийдэг.

Харин Сүпер Мариод гоолдоно гэдэг амархан, харин гоолын баяраа тэмдэглэнэ гэдэг "асуудал" бололтой. Ингэж хэлсний учрыг та сайн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Түүний гоолын баярын дараа Итали довтлогч маань Ситид идээшээд гоолдоо бус, гоолын баяртаа анхаардаг болсон гэсэн бодол бодогдож байсан гэдгээ нуух юун...

"Мөрөөдлийн Театр"-т зочилж тоглоод талбайн эздийг 6-1 харьцаатай хожиход Балотелли тоглолтын туршид аюул тарьж Ситигийн түлхүүр тоглогч нь байсан. Тэрхүү тоглолтын гоолын салхийг хагалчихаад Марио хэний ч төсөөлөөгүйгээр цамцан доторх "нууцаа" задалсан. "Яагаад үргэлж би гэж?" гэсэн үгсийг бичсэн байсан нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн ч заримыг нь баярлуулсан гэхэд болохоор.

Магадгүй та ч тэр тоглолтыг үзэж байсан бол Балотеллид гоолын баяраа тэмдэглэх олон сонголт байсан гэдгийг санаж байгаа байх. Гэхдээ тэрээр хамгийн хялбараар, гайхшруулахаар цамцан дээрээ хэвлүүлж түүнийгээ харуулсан нь гайхалтай биш гэж үү? Гэхдээ түүний энэ үйлдлийнх нь төлөө шүүгч түүнд шар хуудас гардуулсан.

"Би үүнийг маш олон шалтгаанаар хийсэн. Гэхдээ би нууцыг задалмааргүй байна. Хүмүүс, фанатууд ойлгох байлгүй дээ. Тэр үйлдэл Юнайтедад цохилт болсон гэж ойлгож байгаа" хэмээн Балотелли гоолын баяраа тодотгосон байдаг. Английн Премьер лигийн шинэ улирал төдийгүй, 2011 онд Премьер лигт үзүүлсэн хамгийн сонирхолтой гоолын баярыг Балотелли үзүүлсэн гэдэгтэй та бүхнийг санал нийлнэ гэж найдаж байна.

10. Жэк Уйлшер

Английн Премьер лиг 2011 он гарсаар цусаа сэлбэсэн гэж хэлж болохоор залуу тоглогчид багуудад ихээр түрж гарч ирсэн. Манчестер Юнайтед акедемаасаа "хүүхдүүдээ" гаргаж ирсэн бол Челси зээлээр явуулсан Старрижаа эргэн авчирч шинэ Кака гэгдээд байгаа 17 настай Пиазоныг багтаа авчирсан. Урьд урьд жилүүдэд ч яригддаг байсан залуу тоглогчдыг дэмждэгээрээ алдартай Арсенал ч энэ жил зүгээр суугаагүй. Фримпонг, Андре Сантос гээд залуу тоглогчдоор гарааны бүрэлдэхүүнээ бүрдүүлэх болсон.

Тэр дундаа энэ жил өөрийгөө Арсеналд гайхалтай эерэг дүрээр харуулж буй Жэк Уйлшерийг бид онцлолж байна. Энэ жил 19 настай залуухан хагас хамгаалагч маань 2010/11 оны улиралд 9 ассист, 2 гоолыг хийж багаа ТОП 4-т үлдэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.

2011/12 оны шинэ улирал түүний хувьд тэс өөрөөр эхэлсэн. 9 сарын 26нд Арсеналын хэвлэлийн алба албан ёсоор Английн шигшээн залуу тоглогчийг 4-5 сар талбайд гарах боломжгүй болсонг мэдэгдсэн юм. Гэхдээ түүний тоглох арга барил, биеийн хүч гээд бүхий л чадвар нь Арсеналд өнгөрсөн улиралд гайхагдаж хөлбөмбөгийн экпертүүд түүнийг Манчестер Юнайтедийн Пол Сколлз шиг болох ирээдүйтэй гэдгийг хэлдэг юм.

9. АХХ-ны "хатуурхал"

Английн Хөлбөмбөгийн Холбооны Луйс Суарезд оногдуулсан шийтгэл нь энэ улирлын хамгийн хүнд шийтгэл яах аргагүй мөн тул CSPORTS TEAM түүнийг шийтгэх шийдвэр гаргасан явдлыг онцлох үйл явдалдаа багтаалаа. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс сэргийлэх үүднээс АХХ Ливерпүүлийн давтлогч Луйс Суарезд 8 тоглолт өнжиж 40,000 паундаар торгох шийтгэлийг оногдуулсан. Учир нь Уругвайн шигшээн залуу од Манчестер Юнайтедийн хамгаалагч Патрис Эвра руу рацист агуулгатай үгс чулуудсан хэмээн үзэж хэдхэн хоногийн өмнө шийдвэрээ танилцуулсан билээ.

Энэхүү шийдвэр гарсанаас хойш Ливерпүүл 14 хоногт давж заалдах эрхтэй тул давж заалдахаа илэрхийлээд байгаа. Английн Хөлбөмбөгийн Холбоо энэхүү шийдвэрээрээ Английн хөлбөмбөгт ямарваа нэгэн хэл амаар доромжилсон үгс хэрэглэх ёсгүй гэдгийг бусдад сануулахыг хүссэн бололтой. Ямартай ч Холбоо дахин авч хэлэлцээд шийдвэрээ хэвээр үлдээвэл Ливерпүүлд томоохон гарз учрах нь гарцаагүй юм.

8. Уэйн Рүүнигийн гоол

2011 онд Премьер лигт олон гайхалтай гоол орсон гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Гэсэн ч тэр дундаас онцгой нэгэн гоол бол бидний хувьд Уэйн Рүүнигийн гоол юм. Хоёрдугаар сарын 12-нд Олд Траффорд цэнгэлдэхэд Сити зочилж тоглосон тоглолтонд Рүүни өөрийгөө хэн гэдгийг, юу чаддагийг Мөрөөдлийн Театрт цугларсан 75 мянган фанатуудад харуулсан юм. Тийм ээ, энгийн нэгэн хурд хийж оруулсан гоол бус, маш нарийн мэдрэмжээр орсон гоолын тухай бид бүхэн ярьж байна.

Тоглолтын 78 дахь минут үргэлжилж байхад Луйш Нанигийн дамжуулалт Рүүниг чиглэн ирсэн. Түүний энэхүү дамжуулалт Рүүнигийн хувьд толгойроо, цээжээрээ хүлээн авах боломжгүй өндөр ирж байсан тул Английн шигшээн довтлогч маань хөлөөрөө авахаар шийдсэн. Винсент Компани, Мика Ричардс нар түүнийг хамгаалж чадалгүй алдахад Рүүни Жое Хартын байрлалын эсрэг талд унаж татан гоолдоход цэнгэлдэх тэр даяараа нижигнэж байлаа. Та үүнийг дараах бичлэгээс үзэх боломжтой.

Түүний гоолын баяр нь ч гайхалтай, 2 гараа алдлан толгойгоо дээшлүүлэн зогсож байсан нь "-Би ингэж чаддаг юм шүү" гэж байгаа мэтээр ойлгоход болохоор байсанг дурьдах нь зүйтэй. Энэ нь мөн тус тоглолтыг шийдсэн эцсийн гоол байсан юм. Гайхалтай мэдрэмж, гайхалтай ур чадвар. Энэхүү гоолыг бид Преьер лигийн онцлох үйл явдлын 8-т жагсааж байна.

7. Фергюсоны 25 жил

Сер Александр Чапмэн "Алекс" Фергюсон 1986 оноос хойш өөрийн ажил амьдралаа Манчестер Юнайтедтай холбосон. Тэр л оны 11 сарын 6-нд Абердеен клүбыг орхиж Рон Аткинсоныг орлон Манчестер Юнайтедийн дасгалжуулагчийн албанд томилогдсон юм.

Тэр үеэс хойш "Улаан Чөтгөрүүд"-ийг 25 жил дасгалжуулахдаа 842 ялалт, 328 тэнцээ, 249 хожигдол амсаж түүний баг нийт 2598 гоол эсрэг багийн хаалганд оруулсан байна. Клүбүүдын ДАШТ-нд 1, УЕФА Сүпер Цом-д 1, АЛигт 2 удаа багаа амжилттай удирдаж түрүүлж байсан тэрээр 2011 онд багаа мөн л чадварлаг удирдаж Премьер лигт 12 дахь түрүүгээ хүртэж Коммунити Шилдэд мөн л түрүүлэн тус онд дубль хийсэн юм.

25 жил нэг багт хоёргүй сэтгэлээр зүтгэж Юнайтедийн түүхэнд нэрээ мөнхөлсөн түүнийг тус клүбын удирдлагууд "Мөрөөдлийн Театр" хочит Олд Траффордын арын талбайг түүний нэрээр нэрлэж хүндэтгэл илэрхийлсэн билээ. Энэхүү гайхалтай дасгалжуулагчийн хөдөлмөр, босгосон амжилтыг агуу замналыг хүндэтгэн жагсаалтын 7-д оруулж байна.

6. "Чаддаггүй" Балотелли...

2011 оны долоодугаар сарын 24-ны Ням гараг руу буцвал олныг ангайлгасан нэгэн үйл явдал болсон уу гэвэл болсон. Манчестер Сити Америк дахь аялан тоглолтынхоо хүрээнд Лос Анжелес Галакси клубтэй тоглож хожил авсан. Тэрхүү тоглолтонд Итали залуугийн хийсэн үйлдлийг Манчини гурван л үгээр тодорхойлсон. "Сонирхогчийн түвшний үзүүлбэр" гэж.

Та доорх бичлэгээс харж байгаа байх. өмнө нь торгуулийн цохилтоос тооны харьцааг нээчихсэн байсан Сүпер Марио тооны харьцааг холдуулах дөхсөнг. Гэхдээ түүний оролдлого бүтэлгүйтсэнд Манчини тун сэтгэл дундуур байсан нь харагдаж байна. Түүнд эгдүүцсэн Манчини шууд л сэлгээ захиалж Балотеллиг суулгахад сэлгээний сандалд сууж байхдаа хүртэл Балотелли дүрсгүйтсэн гэдгийг та санаж байгаа байх.

Гэхдээ тэрээр яг ч чаддагүй нэгэн биш юм. Түүнийг хэрхэн гоолын баяраа тэмдэглэдэг, хэрхэн шоу үзүүлдэг гэдгийг бид сайн мэднэ. Ямартай ч энэхүү үйлдэл нь түүнийг бидний жагсаалтанд ороход нэмэр болж чадлаа. Түүнд баяр хүргэе.

5. Бут ниргэлтүүд

Мөнгийг харамгүй зарцуулж Премьер лиг төдийгүй бусад лигүүдийг "тоносоны" эцэст Манчестер Сити энэ жил гайхалтай амжилт үзүүлж байна. Премьер лигийн хүснэгтийг удаан хугацааны турш "атгаж" буй тэд 10 сарын 23-нд нэг хотын баг болох Юнайтедийн талбайд зочилж тоглосон. Тоглолтын төгсгөлд үр дүн 6-1 харьцаатай зочдын илт илүүрхлээр өндөрлөсөнд зарим хүмүүс итгэж ч чадаагүй гэдэг.

Гэхдээ энэхүү үр дүн нь бут ниргэлтүүдийн зөвхөн нэгээхэн хэсэг нь байсан юм. Улирлын эхэнд МанЮ Арсеналыг талбайдаа хүлээн авч 8-2 харьцаатай хожиж гомдоогоод буцаасан гэдгийг та бүхэн санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Рүүни хэт-трик, Янг дубль хийсэн бол Пак, Нани, Уэлбек, Нани нар тус бүр нэгийг хийж томоохон ялалт авчирсан билээ.

Бут ниргэлт үүгээр дууссангүй, Арсен Венгер дасгалжуулагчтай цоо шинэ Арсенал Стэмфорд Бриж цэнгэлдэхэд зочилж талбайн эздийг 5-3 харьцаатай хожиж шуугиан тарьсан юм. Өмнөх улирлын тоглолтуудад тэргүүлэгчид, ТОП 4-т тогтмол нэрлэгддэг багууд хоорондоо тоглоод энэ улирлынх шиг олон гоолоор хожиж, хожигдож байсан явдал тун цөөхөн тул энэ улирлын ТОП-ууд шинэчлэгдсэн байгааг харуулж байгаа биз ээ.

4. 20,000 дахь гоол

CSPORTS TEAM жагсаалтын 4-т 20,000 дахь гоолыг онцолж байна. Английн лиг Премьер лиг гэх нэртэй болсон 1992 оноос хойш хэдхэн хоногийн өмнө 20,000 дахь гоолоо хүлээн авсан.

Энэхүү түүхэн гоолыг Английн шигшээн ирээдүй гэгдээд байгаа Астон Вилла клүбын жигүүрийн довтлогч 22 настай Марк Кевин Олбрайтон Арсеналын хаалганд оруулсан юм. Тэрээр тус тоглолтын дараа, "Би үр ач нартаа хэлэх зүйлтэй боллоо. Барклийн Премьер лиг энэ хорвоогийн хамгийн шилдэг нь.

Би энэ лигийн 20,000 дахь гоолыг оруулсандаа үнэхээр баяртай байна. Энэ бол маш том хүндэтгэл " гэж хэлсэн. Тэрээр шагналынхаа мөнгийг буюу 20,000 паундыг хүүхдийн байгууллагад хандивлаж олны талархлыг хүртээд байгаа.

Аконрсийн захирал Давид Страдли хэлэхдээ: "Ийм их хэмжээний мөнгөн хандив хэн нэгэн өгнө гэж төсөөлж ч байсангүй. Энэ хандив бидний зул сарын хамгийн том бэлэг байлаа. Барклийн Премьер лиг төдийгүй Марк Олбрайтонд үнэхээр их талархаж байна" хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн.2011 он шувтрахад хэдхэн хоног дутуу байхад орсон тул энэ түүхэн чухал гоолыг онцлох үйл явдал хэмээн тодорхойлж байна.

3. Хамгийн үнэтэй наймаа

2011 оны 1 сарын буюу өвлийн наймааны цонхоор хүмүүсийн таамаглаагүй наймаа өрнөсөн нь Челси болон Ливерпүүлийн довтолгооны шугамаа шинэчилсэн явдал юм. Солилцооны сүүлийн өдөр "Эль Ниньо" буюу "Алтан Жаал" Ливерпүүлийг орхихоор болж Челси түүнийг 50 сая паундаар худалдаж авсан. Гол довтлогчоо явуулсан Ливерпүүл ч зүгээр суулгүй Ньюкасл клүбт тодорч байсан Энди Карролийг 35 сая паундаар худалдаж авсан. Торресийн наймаа Премьер лигийн нэг багаас нөгөөд зарсан хамгийн үнэтэй наймаа болсон бол Энди Каррол хамгийн үнэтэй Англи довтлогч болсон юм.

Английн цагаар нэгдүгээр сарын 31-ны оройн 23:00 цагаас хэдхэн минутын өмнө эдгээр наймаанууд нь биелэлээ олсон тухай мэдээлэл цацагдахад гайхсан, баярласан, бүр итгээгүй ч хүмүүс олон байсан. Гэхдээ Даваа гарагийн өглөө гэхэд 2 тоглогч тус тусын клуб рүүгээ нисдэг тэргээр очлоо гэх мэдээлэл Английн хэвлэл мэдээллээр цацагдахад хүмүүс гайхахаас илүүтэй баярлаж байлаа.

Английн Премьер лигт хамгийн үнэтэй гэсэн тодотголтой наймаанууд 2011 онд үр дүнгээ өгч чадаж байна уу гэвэл -Үгүй гэх хариултийг олон хүн хэлэх байх. Гэхдээ энэхүү наймаанууд нь 2011 оны Премьер лигт болсон онцлох наймаанууд яах аргагүй мөн билээ.

2. Робин ван Персигийн "галзуурал"

2011 онд өөрийнхөө юу чаддагийг гайхалтайгаар харуулж буй түүнийг CSPORTS TEAM жагсаалтынхаа хоёрт оруулж байна.

"Нисдэг Голланд" Робин Ван Персигийн хувьд энэ жил гайхалтай өрнөж байгаа. 2011 оныг 28-хан секүндед гоолдож, өөрт олдсон боломжуудаа маш сайн ашиглаж буй түүний карьерийнх нь оргил үе ч гэж хэлэхэд болох юм. Он гарсаар 34 лигийн тоглолтонд 34 гоол оруулсан түүн шиг амжилттай яваа довтлогч Премьер лигт яг одоогоор алга байна. Яг одоогоор хэмээн тодотгосны учир нь Арсеналын амьд домог Тьери Анри мөн 34 гоолыг нэг жилд оруулж байсан. Персигийн энэхүү амжилт Премьер лигийн түүхэнд хоёрт орохоор амжилт бөгөөд дахин 3 гоол нэмж хийвэл Ньюкасл клубын домог Алан Шеарерийн нэг улиралд 36 гоол оруулсан амжилтыг эвдэх аж.

2011/12 оны улиралд Арсеналын ахлагчийн туузыг зүүн талбайд гарах болсон тэрээр багаа гайхалтай удирдаж байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй. Наймдугаар сарын 24-нд шинэ улирлын анхныхаа гоолыг оруулсан бол Арсеналын төлөө 100 дахь гоолоо ёсдүгээр сарын 24-нд Болтонгийн хаалганд хийсэн юм. Мөн тэрээр Арсенал клуб үүсгэн байгуулагдсаны 125 жилийн ойн баярт Эвертоны хаалганд гайхалтай нэгэн гоолыг оруулж багтаа бэлэг барьсан билээ.

1. 19 удаагийн түрүү

Жагсаалтынхаа нэгт бид Манчестер Юнайтедийн 19 дэх түрүүг онцоллоо. Премьер лигт 19 удаа түрүүлсэн баг "Улаан Чөтгөрүүд" хочит Манчестер Юнайтедаас өөр үгүй. Тэдний түүхээс цухас дурьдвал 1878 онд байгуулагдаж 1910 онд одооны Олд Тарффорд цэнгэлдэхэд тоглох болсон. Түүхэндээ уруудаж, өгсөж адармаатай замыг туулсан ч 2011 онд тэд түүхээ оргил дээрээс харж байна гэхэд болохоор.

1986 оноос тэдний түүх цоо шинээр бичигдэж эхэлсэн нь Сер Алекс Фергюсон ирсэнтэй холбоотой. Түүний удирдлаган дор Юнайтед 36 цомоо энэ жил хүртсэн. Алекс Фергюсон ч одооны бүрэлдэхүүнээ өөрийн Манчестер Юнайтедад ажиллаж байсан хугацаан дахь хамгийн чадварлаг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлж байсан удаатай. Тэрээр 25 жил тус клубыг дасгалжуулж нийт 19 цомын 12-г нь өөрийн хүчин чармайлтаар Олд Траффордод авчирсан билээ.

Премьер лигийн 19 дэх цомоо 2010/11 оны улиралд түрүүлж хүртсэн нь тэдний олон сайхан амжилтуудтай давхцаж байна. Фергюсоны 25 жилийн ой, премьер лигийн түрүү авсан тоогоороо Ливерпүүлийг гүйцсэн явдал гээд олон зүйл дурьдаж болно.

19 дэх удаагаа түрүүлэх нь Челситэй хийсэн 36-р тойргийн тоглолтоос бараг л шийдэгдчихсэн байсан гэхэд болно. 2-1 харьцаатай хожсоноор үлдсэн 2 тойргийн тоглолтуудаас ердөө 1 оноо авахад түрүү нь баталгаажих байсан тул Юнайтед тус тоглолтын дараачаас л эхлэн бараг баяраа тэмдэглээд эхэлсэн. Шинэ улиралд ч тэд гайхалтай формоо хадгалсаар байгаа бөгөөд одоогоор Премьер лигт 2-т явж байна. Энэ 2011 он"тэдний он" байсан гэдэгтэй маргах хүн байхгүй гэж бодож байна.

CSPORTS TEAM та бүхэндээ Английн Премьер лигт болж өнгөрсөн 11 онцлох үйл явдлыг хүргэлээ. Цаашид бид бусад лигүүдийн онцлох үйл явдал, баг, гээд Хөлбөмбөгийн ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэсээр байх болно. 12 сарын 31 хүртэл бидэнтэй хамт байж мэдээ мэдээллээс хоцрохгүй байхыг хичээгээрэй. Stay tuned....

Д.Гантөгс “CSPORTS TEAM”
http://news.gogo.mn/r/98961
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby indie » Mon Jan 02, 2012 12:51 am

Энэ тойрог ч ёстой томчуудад халгаатай тойрог боллоо.
indie
 
Posts: 238
Joined: Tue May 05, 2009 2:34 am
Location: 40000-т

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests