Хувцас солих өрөөнд цувралаас... #3-2
Болтонтой тоглохын өмнө...*Залуус Болтонтой тоглохын өмнө хэвлэлийн бага хуралд оролцоод Хувцас солих өрөө рүү буцах замд*
Хэвлэлийн ажилтан: Хэй Агбон! Өдрийн мэнд, танаас асуух хэдэн асуулт байна!
*сурвалжлагч микрофоноо Агбоны ам руу чихэх шахах үед Агбон чихэвчээ аван*
Агбон: Бололгүй яахав...
Сурвалжлагч: За, Болтоны талаар юу бодож байна даа?
Агбон: Үгүй ээ баярлалаа...
Сурвалжлагч: 'Үгүй ээ баярлалаа гэнээ'?, Та Болтоны талаар юу ч бодохгүй байгаамуу?
Агбон: Үгүй. Би одооныхоо гэрээ контрактанд цалинд сэтгэл хангалуун байна. Тиймээс та миний гар утасны талаар ярихаа боливол их сайнсан. Би ямар ч Болт-он авмааргүй байна. Би шинэ утас авмааргүй байна. Би одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байна. Ойлгож байна уу?
Сурвалжлагч: Би... нөгөө юуу...за за...
*Агбоныг явж одох үед гайхаж хоцорсон сурвалжлагчийн хажуугаар тэргэнцэр дээр суусан Женас явж өнгөрөв*
Сурвалжлагч: Өө, Сайн уу Женас. Таныг хагалгаанд орох болсонд их харамсаж байна. Та тоглохгүй байж энд юу хийж яваа билээ?
Женас: Яахав дээ. Вилла миний цалинг төлж байгаа болохоор би бас жоохон дэмжих санаатай л...
Сурвалжлаг: Сайн байна. Та энэ тоглолтоос ямар үр дүн хүлээж байна вэ?
Женас: Би хувьдаа... Ёоооо!!!!
Сурв: Женас!? Та зүгээр үү?
*Виллагийн эмч нар дамнуургатай хүрч ирээд Женасын толгойг бооно*
Эмч (амандаа бувтнан): Нилээд хүнд гэмтжээ... Эрүү нь заагдсан байна... улирлын турш ярих боломжгүй болсон байна...
*Сэтгэл түгшин зогссон сурвалжлагч Албрайтонтой таарав*
Сурв: Марк, Марк хэдэн үг солиоч? (Албрайтон толгой дохив) та түрүүн ярилцлагандаа та бүхний уйтгартай, нэг хэвийн хөл бөмбөгийн тоглолт чинь менежрээс болоогүй гэснүү?
Албрайтон (автоматаар): Тиймээ. Би тэгж хэлсэн. Бид өөрсдөө л муу тоглож байгаа. Менежер буруугүй. Бид хөл бөмбөг тоглож чаддаггүй... бид нар нөгөө айгаад...
Сурв: Таны ард хэн зогсоод байна вэ?
(МакЛейш Албрайтоны ард гар буу тулгаад хэлэх үгийг нь шивнэн хэлж өгч байв)
Албрайтон: Би таны юу яриад байгааг ойлгохгүй байна... би нөгөө... Таны яриаг би ерөөсөө ойлгохгүй байна...Үгүй!
*Албрайтон гүйн одоход түүний ард нуугдаж байсан МакЛейш инээмсэглэн босч ирэв. Сурвалжлагч түүн рүү хандан *
Сурв: Алекс Шарл Нзогбиа та хоёр муудалцсан гэсэн тэгээд одоо тоглох гэж байгаа гэхээр та хоёр эвлэрсэн байх нь ээ?
МакЛейш: Ямар муудалцаан? Ерөөсөө юу ч болоогүй. Хэрэв маргаан гарсан бол аль хэдийн зохицуулчих байсын. ГЭхдээ юу ч болоогүй.
*Сурвалжлагч гайхаж орхив*
Сурв: Юуу... Та тэгээд яахаараа түүнийг мөрөн дээрээ тохчихсон явж байдаг билээ?
МакЛейш: Өө, бид хоёр сайн найзууд, тоглож наргиж байгаа юм...
Сурв: Тиймүү? Тэгээд яагаад Зог таны гараас мултрах гээд байдгаараа тийчигнээд байдаг билээ?
МакЛейш: Энэ хэд талбайд гарахын түүс болж байгаам оо
Сурв: Энэ үнэн үү Зог?
*сурвалжлагч нүүр нь хөх няц болсон Зог руу микрофоноо ойртуулав*
Зог (амандаа шивэгнэн): Айдэ муа (надад туслаач)
Сурв: Уучлаарай юу гэнээ?
Зог: Сув муа! (авраарай)
МакЛейш: Одоо ярилцаж дууссан! Тоглолтондоо орцгооё...
*МакЛейш Зогийг мөрөн дээрээ тохсон чигээрээ цааш алхан одоход Зог арга тасран мэгшин уйлав*