Энэ долоо хоногийн төгсгөлөөр Английн Манчестр хотоос нэгэн залуу Ханновер хотлуу шилжжээ.. Түүнийг Мамэ Бирам Диоуф гэдэг..
Африк тивээс хөлбөмбөгийн замналаа эхэлж Европт тоглохыг Тэнгэрээс од шүүрсэнтэй адилтгаж үзэх нэгэн бий...Синигалын Дакар хотод төрсөн залуугийн хөлбөмбөгийн агуу замнал одоо л эхэлж байна...Өөрийн түүхийн хуудсаа цааш нь хэрхэн зузаатгахыг цаг хугацаа харуулах биз ээ...
Өөрийн хөлбөмбөгийн замналаа Association Sportive et Culturelle Diaraf /Diaraf/ хэмээх төрсөн хотынхоо багаас эхэлжээ.
2006 оны 3 сараас Норвегийн Molde хэмээх клубын бэрлтгэл сургуулилтанд хамрагдан европт дах замналаа эхлэлээ. 2007 оны 1 сард албан ёсоор энэ клубт нэгджээ.Мөн 2009 оны зун түүний дүү Mame Mbar Diouf нь энэ клубт нэгджээ...
2008 он гэхэд түүнийг Европын том багууд овоо хараандаа авч байсны дотор Арсенал клуб хүртэл багтдаг юм байна. 2009 оны 7 сарын 12нд Brann хэмээх клуыг 5-2 харьцаатай хожиход Диоуф эхний 9 минутанд 3 гаол хийн мөн 27 минутанд дахиж нэгийг нэмэн 4 гоал оруулан багаа ялалтанд хүргэжээ...Тэрээр Норвегийн клубын төлөө 63 тоглолтонд оролцож 29 гаолаар эрсэг багын хаалгыг мялааж байсан байна.
2009 онд Английн алдарт Манчестер Юнайтэд клубээс шинэ цэрэг болсон ба буцаагаад Molde руу зээлжээ.
Тухайн үед САФ "Өчигдөр бид Норвегоос нэгэн залуу тоглогчийг өөрийн багтаа нэгтгэлээ,бид түүнийг 2 жил гаран ажиглаж байна" хэмээн хэлж байсан байна.
2010 оны өвлийн цонхоор МанЮ-гийн бүрэлдэхүүнд багтаж, Карлос Тэвэзийн өмсөж байсан 32 номертой Жэрсиг эзэмших болжээ.Анхны тоглолтоо Бэрмингам-н эсрэг хийсэн бөгөөд Хашир чөтгөр Скоулсоор 81 дэх минутанд солигдон орж ирсэн ч багтаа тус болж чадалгүй тэрхүү тоглолт 1-1 харьцаатай өндөрлөлөө.
Харин мөрөөдлийн Театр дах анхны тоглолтондоо Бөрнли-г 3-0 харьцаатай хожиход МанЮ-гийн төлөөх анхны гоалаа оруулан өвөрмөц сэлэбрэшн хийж өөрийн нэрээ Анли даяар цуурайтуулсан билээ. тэрээр Манчестрийн улаан өмсгөлтэйгээр 5 тоглолтод оролцож нэг гоол хийсэн байна..
2010 оны наймдугаар сарын 6-ны өдөрөөс Блэкбурн роверс клубруу зээлэгдсэн.. Тэндээ 41 дугаартай өмсгөл өмсөж байсан.. тус багт анхны гараанаас бүтэн гарсан тоглолт болох 2010 оны 8 дугаар сарын 24-нд Норвичын эсрэг Эвүүд Паркт хийсэн тоглолтонд гоолдохоор барахгүй хэт трик хийжээ.. ПЛ-ын анхны гоолоо уг өдрөөс хойш дөрвөн өдрийн дараа Арсеналын эсрэг хийж байсан байна.. Блэкбүрний тэнүүлчдийн өмсгөлийг өмсөж нийт 29 тоглолтонд оролцож 6 гоолоор эсрэг багийн хаалгыг мялааж байжээ..