vs
Бавари хагас сайнд Хэртаг 3-2-оор хожсон бүрэлдэхүүндээ цорын ганц өөрчлөлт хийсэн байсан нь Гөрлитцын оронд Швайниг тавьсан байлаа. Капелло Хэтафэтай 1-1-ээр тэнцсэн багаасаа харин бүр гурван ч тоглогчийг сольсон байв. Уг тоглолтон дээр гэмтэл авсан Бэкс Райес 2 болон Робиньогийн байрлалд Диарра,Эмэрсон Раул нарыг зоожээ. Тактикийг нь харахад Диарра Гаго 2 дөрвөлсөн гинжний урд хамгаалалтыг дахин зузаалжээ. Эндээс харахад Реал гоол алдалгүй тэнцээгээр дуусгахаар шийдэж гэж ойлгож болохоор. Баваригаас Салихамижич гэмтэлтэй гэгдэж байсан ч гараанд байсан бол Реалын гэмтэл нь бүрэн илааршаагүй Р.Карлос Рүүд нар бас гараанд багтжээ. Тоглолтын өмнөх өдөр харин Каннаваро бас гэмтэл авч тоглож чадахааргүй болсон нь Капеллогийн санааг улам зовоож орхилоо. Шүүгчээр нь словак эр Мичел зогсож байнаа. Энэ хүн дээр Бавари АЛ-д 4 удаа шүүлгээд бүгдэд нь ялагдлаар дуусгаж байсан гэнэм. Гэхдээ энэ удаад энэ байдал өөрчлөгдөж мэдэх л юм, учир нь тэд хэдий хамгаалалт нь нөгөө л савалгаатай хэвээр байгаа ч Хэртаг талбайд нь хожиж чадсан. Тэрнээс гадна Реалын гол тоглогчид олноор гэмтэлтэй, зарим нь бүр тоглож чадахааргүй болсон, ялангуяа Бэкс тоглохгүй гэдэг нь тэдэнд тун сайхан мэдээ байлаа. Реал талбай дээрээ Хэтафэг хожиж чадаагүй нь сэтгэл санаанд нь нөлөөлж мэдэх.
Ингээд ч тоглолтын шүгэл дуугарч тоглолт ч эхэллээ. Гэтэл стадион дэх 66000, телевизийн өмнөх сая сая хүн нүд ирмэх зуур АЛ-ын түүхэн дэх хамгийн хурдан гоолын гэрч болж орхих нь тэр. Реал бөмбөг гаргаад голоос ирсэн бөмбөгийг Р.Карлос тогтоож авч чадалгүй Хасанд алдчих нь тэр. Өнөөх нь ч боломжийг алдсангүй, өөрийнхөө баруун талаар гүйсээр байгаад хаалганы зүүн талд ирээд гол руу хаяхад Макай чадвараа харуулж цохин ГООЛ.
Хэн ч ийм юм болно гэж төсөөлөөгүй байх, ердөө 10,2 секунд шүү. Энэ гоолтой цуг Реалын өнөөх алдартай ганхалт нь эхэлчихлээ. Хасан баруун талаар, Полди төв хэсгээр манаргаж эхэллээ. Харгрийвз бас 30-аад метрээс аюулгүй бус цохилт хийж ч үзэв. Гэхдээ Реал минут минутаар анх удаагаа тоглож байгаа Аллианцын нүргээнд дасаж эхэллээ. Харин бүтэлгүй нь гэвэл урагш дайрч байхдаа ар талаа ор тас мартчихаад байв. 2 ч удаа маш аюултай контрт өртөж горыг нь амсах шахсан. Эхнийх нь 21 дэх минутад Макай Полдид маш гоё гаргаж өгч, цсадаx нь гэхдээ Касиллас дээр бүдэрчихсэн. Хэдхэн минутын дараа ван Боммел Макайд хаяж цаадаx нь мөн л Касиллас дээр гацсан. Энэ 2 контрын хооронд ван Бойтен шар авч дараагийн тоглолтод орохооргүй боллоо. Эрт гоол алдсан Капелло бажгадаж дөнгөж хагас цагийн дараа Эмэрсоныг Гутигээр солив. Үүний өмнөхөн өрнөсөн Баваригийн довтолгоо түүнийг сандаргаж, ийм алхам хийхэд хүргэсэн байх. Швайни дуртай газраасаа буудаж хаалганаас маш ойрхон зөрүүлсэн юм, хэрэв зөв газар луугаа чиглэж чадсан бол Касилласт ямар ч боломж байгаагүй юм. Хасан нэг хэсэг бужигнуулсны дараа Рамос Макай 2 мөргөлдөж тоглолт нэлээн удаан завсарлав. Рамосын нүүр цамц битүү улаанаар будагдсан бол Макай толгой нь дүйрээд байгаа бололтой хэвийн бус харагдаж байлаа. 40 дэх минутад Саньол чөлөөт цохилтоос бужигнаан дунд хаяхад ван Бойтен аварга биеэ ашиглан мөргөсөн ч аанай л Касиллас дээр зогслоо. Реалын хаалгач үнэхээр сайн байна энэ орой. Тоглолтыг үзээгүй хүмүүс энийг уншиж байхдаа Реалын довтолгоо гэсэн үгийг олж харахгүй байгаа биз. Тийм ээ, энд зөвхөн гэрийн эзэд айлын тал уруу архиран байлаа. Тэд дуртай газраараа дайрч, өрсөлдөгчийнхөө салбаганасан савалсан хамгаалалтыг байнга сэт цохиж байсан юм. Явж явж 43 дэх минутад л Реалын анхны цохилт Гутигээр хийгдэв. Р.Карлосын пассыг тэр олигтой цохисонгүй ээ гэхдээ. Нэг минутын дараа Рүүдэд харин маш том боломж гарч ирлээ. Тавхан метрийн зайнаас мөргөх момент байсан ч байрлал нь аятайхан байж чадсангүй, Каанд бөмбөгийг авахад төвөгтэй байсангүй. Дараахан нь Рүүдийн дамжуулалтаар Раул аюул тарингаа алдах шахав, түүний цохилт нь гэхдээ хаалганы зүүн буланг шургээд гарчихсан. Уухайс даа, эзэн хааныхан ингэсхийж л довтолдогсон. Рамос Макай 2 дээр удсан тул шүүгч 4 минутаар сунгалаа. Реал 43 дэх минутаас эхлээд таван минут хэртэй үндсэн тоглолтоо гаргаж байсан ч цаг болчихов. Уг нь 4 минут дуусаагүй байхад Бавари булангаас цохих байсан ч шүүгч тэр чигт нь үлээчихсэн. Ван Боммел тэргүүтэй байерны маргалдах дуртай нөхдүүд цаг болоогүй бна шд гэж зангаад л...
2-р үе эхлэхэд Хигуаиныг Кассаногоор сольжээ. Энэ солилцоо Капеллогийн дасгалжуулагчийн эрин дэх хамгийн буруу солилцоо болох хувьтай байсан юм. Тэр орж ирэнгүүт бөмбөгөө алдаад л. 50 дэх минутад ван Боммел **н** алдаа хийж бөмбөгөө айлд алдсан ч Кассано олдсон боломжийг ашиглаж чадсангүй, Каанд хүч гаргах шаардлага огтхон ч байсангүй. 2 минутын дараа Реалын бүтэн тоглолтын турш дэх хамгийн шилдэг бөгөөд цорын ганц довтолгоо явагдсан юм. Раулын пассыг Рүүд бяцхан Лаамаас хавьгүй өндөрт хүлээн авч мөргөлөө. Каан шиг хүн л хааж чадна даа. Хэр баргийн хаалгач хаахааргүй мөргөлт байсан юм. Бавари паузаас хойш тийм ч итгэлтэй харагдахгүй байсан ч 66 дэх минутад Саньолын булангийн цохилтыг Лусио мөргөснөөр бүх зүйл тодорхой болж орхилоо.
Нэгэнт 2-0 болсон тул хашир чоно Хитцфелд Макайг суулгаж, Пицаррог гаргав. Холланд эр уг нь 100 дэх гоолоо хийх хүсэл их л байсан байх даа. 2003 оны зун Байернд ирэхдээ олон гоол хийхээ амлаж байсан даруухан залуу энэ хооронд хэлсэндээ хүрч Байерны төлөө 170 тоглохдоо 98 гоол хийгээд байсан юм. 99 дэх гоол нь АЛ-ийн түүхийн хамгийн хурдан гоол болох хувьтай байж. 100 дэх гоолоо магадгүй ирэх бүтэн сайнд Брэмэнд хийх ч юм билүү. Энэ солилцооны дараа Раул нэг мөргөж үзэв, гэхдээ байрлал нь бас л таатай бус байсан. Довтолгоо явахгүй байгааг аль хэдийнээс мэдэж байсан Капелло Робиньог Гагогоор солилоо. Үүнийг Реалын бүх фэнүүд хүсч байсан нь мэдээж. Тэр орж ирснээр байдал шал өөр болж байлаа. Саньолыг мангартуулж байгаад булангийн цохилт багтаа аваад өгөв. Дараахан нь бүр хэрэгтэй 11 метрийн цохилт авч өглөө. Лусиогийн бие түүнд контакталсан юм. Рүүд ван дэ мэн цохихоор зэхэж байх хооронд ван Боммел Диарра 2 байрлалаа булаалдаж байгаад 2-уулаа 2 дэх шараа авч, шар-улаан боллоо. Жаахан хүүхдүүд шиг л маргалдах юм даа. Шөргөөцөлдөх 2 талбайг орхисны дараа Рүүд цохилоо. Өршөөлгүй, цэвдэг хүйтэн цохилт байсан юм, Каан хэдий зөв үсэрсэн ч хаах боломж байсангүй ээ.
Бүтэн тоглолтын турш нүдэж нүдчихээд цаг дуусахад долоохон минут дутуу байхад Баваригийнхэн өөрсдөө гэнэт хүнд байдалд орчихвоо гэж. Жижигхэн бразил залууг орж ирснээс хойш зогсолтгүй улангасан дайрах Реалынхан дахиад нэг гоол хийчих л юм бол Германы аваргууд тэмцээний гадна талд үлдэх магадлал маш ихтэй болчихов. Ядаж байхад голын найруулагч ван Боммел нь байхгүй байдаг. Түүнтэй харьцуулахад Диаррагүй Реал ван Боммелгүй Баваригээс илүү давуу талтай байсан. Сандарсан Оттмар Гөрлитцийг Саньолоор сольж тоглолтод оруулав. Адилхан байрлалын хүмүүсийг солиод байхаар нь гайхаж байтал Подолскиг авч Демишелисыг талбайд гаргалаа. Үүнтэй зэрэгцээд гайхсан байдал ч алга боллоо, мэдээж Бавари хамгаалалтаа л анхаарах ёстой байлаа. Тэгээд тоглолтыг цааш нь үзэж суутал гэнэтхэн Рамос маш сайхан буудаад ГООЛ. 2-2, Бавари хасагдлаа. Реалын бүх фэнүүд орилж босоо биз, гэвч шүүгч Рамос гараа оролцуулан бөмбөгийг тогтоож аваад цохисныг хараадахжээ. 90 минут ч дууслаа. Шүүгч дахиад л 4 минут сунгав. Баваригийн бүх дэмжигчдийн зүрхний цохилт нь ихсэж ирсэн байх даа. Сүүлийн минутад Реал булангийн цохилт хийсэн ч Каан туршлагаа зааж барьж авсан. Бөмбөгтэй чигээрээ Касилластай маргалдан цаг идэж байгаа нь харагдана. Тэгээд болоогүй, бөмбөгөө гаргах гэж албаар нэлээн удав. Ингээд арай гэж нэг бөмбөгөө гаргалаа, гэвч шүгэл дуугарч Эзэн хааны баг хаалганы гадна үлдэх болжээ.