Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 9:50 pm

Celtic 0-1 Milan
PSV 0-2 Arsenal
Lille 0-1 Man. United
Real Madrid 1-2 Bayern

гэсэн дараагийнхаа тааврыг орууллаа.

Манайх ПСВ Эйндховений эсрэг сайн тоглох шаардлагатай байгаа. Баварийнхан Рэалыг хусчих байх аа. Талбай дээрээ байгаа болохоор. Магадгvй 1-0 байж ч болох. МанЮ харин гэртээ 12 дахь тоглогч нартайгаа хамжиж байгаад Лиллэг нэг дєнгєчих байх. Харин Сэлтик Милан хоёрыг нээх харж байгаагvй болохоор алийг нь ч гэх юм алга. Зvгээр л таалаа.

10 аа ПСВ Эйндховэн гэж дууддаг юм уу? Эсвэл Айндховэн vv?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 9:51 pm

Энэ тоглолтуудын vр дvнг яг зєв таасан хvмvvст би пиав авч єгнєє хэхэ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 10 » Wed Mar 07, 2007 10:47 pm

Валенси - Интер, Задгайрсан байдал - Хавтгайрсан зодоон

Бүх 4 тоглолтыг конференцээр үзсэн болохоор зодооныг олигтой харсангүй. Телевизийнхэн Валенси Интер дээр тавьтал нэг нөхөр талбай дундуур жирийлгэж байнаа. Араас нь Интерийнхэн хөөгөөд л. Эхлээд Валенсигийн нөөц тоглогч байна гэж танихгүй талбай дундуур гүйдэг нөгөө сайн эрүүдийн нэг байна, тэгээд хамгаалалтынхан гүйхгүй яаагаад Интерийнхэн гүйгээд байгаа юм болоо гэж бодсон чинь Наварро сайн эр байдаг байгаа. Тэгээд болсон явдлыг нэтээс уншиж, үзлээ. Учрыг нь тайлбарлая.


Тоглолтын дундуур л тоглогчид нэгэндээ ширүүн үг хаялцаж байсан нь эцэст болох маргааны эхлэл байжээ.
Image

Тоглолтын сүүл рүү шатсан Интерчүүд Валенсигийн тоглогчид дээр санаатай алдаа олноор хийгээд байсан нь цөс ихтэй испасничуудын хийг нь ихдүүлсэн бололтой. Шүгэл дуусангуут бужигнаан эхлүүлэх зангилааны хөврөлийг Валенсигийн ахлагч Карлос Марчено Интерийн халуун аргентин залуу Бурдиссо нар татжээ. Марченогийн хэлсэн үгийн хариуд Бурдиссо түүнийг цохьсон(магадгүй өшиглөсөн) байна. Ингээд 2 багийн тоглогчид бүгд хөдөлгөөнд оржээ...
Image
Image
Image
Image
Image
Image

... гэтэл нөөцийн сандал дээрээс Наварро харайлган ирж Бурдиссогийн нармайг нээх нь тэр.
Image

Ингээд тэр бүхэл бүтэн Интер гэдэг нэгэн цулын өмнөөс амиа хоохойлохоор эргэж...
Image

...бүр тэнхээ мэдэн гүйлээ...
Image

...Кордоба таклийг янз янзаар хийж чадна гэдгээ харуулж Наваррог тэнцвэр алдууллаа...
Image

...унаж туссан Наварро босоод харайх гэхэд нь Круз дэгээдэж унагах гээд хийдчихэв...
Image
Image

...Мэйсон супер кунфу хийж унагах гэсэн ч бас л барсангүй...
Image

...үнхэлцэг нь хагарах шахсан испани залуу кабин луугаа баярлаад орох гэтэл Интерийн бахим хаалгач Тольдо Камбиассо Фиго 2-той цуг түүнийг отож байлаа... энэ хооронд талбай дээр байсан тоглогчид зүгээр байсангүй ээ...
Image
Image
Image
Image
Image

...энэ бүхний үр дүн - Бурдиссогийн хамар хугарав...
Image

Валенси хэдий хожсон ч баярлах эрт байна, учир нь тэд ч гэсэн томоохон шийтгэл хүртэх болно. Наварро бүтэн жилээр эрхээ хасуулж ч магадгүй.
Image


Ингээд нэгэн тоглолт шившигтэй түүх болон үлдлээ. Фэнүүдээсээ болж цомоос хасагдсан Фейеноордын түүхийг тоглогчдоосоо болж Интер бас давтах уу? Бүтэн жилээр эрхийг нь хасч мэдэх асар том шийтгэл ирж ч мэднэ. УЕФА болсон явдалд томхон хариу өгөх болно гэдгээ дор нь мэдэгдсэн. Хожигдлоо зодооноор төгсгөдөг гэдгээ италичууд ба аргентинчүүд дахиад л баталчихлаа даа. 3 сарын 22-нд болох шийдвэр яаж гаргахыг хүлээх л үлдлээ дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Wed Mar 07, 2007 10:53 pm

Цогоо wrote:ПСВ Эйндховэн гэж дууддаг юм уу? Эсвэл Айндховэн vv?


Германчууд лав Айндховэн гэдэг. Гэхдээ олон улсад бол Эйндховен гэдэг л дээ. Тэгэхээр энүүгээрээ явсан нь зөв.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 10:58 pm

Голландууд єєрсдєє нэг германархуу сонин дугараад байдаг болохоор Айндховэн гэдэг байж магадгvй гэж бодсон юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Chinbaa » Thu Mar 08, 2007 4:38 am

delkhiin khamgiin hurdan goaliin gerch bolloo bid....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby a_odko » Thu Mar 08, 2007 4:48 am

хэн тэгж байна?
Макай-н гоол 10 дах секд орсон.
Дэлхийн хамгийн хурдан гоол 8 сек байдаг санаж байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Цогоо » Thu Mar 08, 2007 5:10 am

Аваргуудын Лигийн хамгийн хурдан гоол байхгvй юу.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Thu Mar 08, 2007 5:16 am

Celtic 0-1 Milan
PSV 0-2 Arsenal
Lille 0-1 Man. United
Real Madrid 1-2 Bayern
гэж таамагласан маань бараг л биелэх гээд байна уу гvй юу?

Одоогоор

Бавари 2 - 0 Реал Мадрид
Селтик 0 - 0 Милан
Арсенал 1 - 0 ПСВ
МанЮ 1 - 0 Лиллэ

МанЮ нэг гоол. Ларссон ёстой буян болж єгчєєд явах гэж байна даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Chinbaa » Thu Mar 08, 2007 5:45 am

a_odko wrote:хэн тэгж байна?
Макай-н гоол 10 дах секд орсон.
Дэлхийн хамгийн хурдан гоол 8 сек байдаг санаж байна.


goal orood tsagruu ni harhad 7 sec baisiin!!! tegsen chini 11 sec-eer burtgej avsan baina!!!
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Chinbaa » Thu Mar 08, 2007 5:53 am

ingeed 2002 ond psv-n haalgand gilberto-n hiisen 20 hon sec-d orson goal-n amjiltiig evdsen baina!!! gehdee ene goal-n hugacaag daraa ni nariin toocoj gargah bailgui!!!! yamar ch gesen 11sec-ees uragshilakh ni lavtai!!!!
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby a_odko » Thu Mar 08, 2007 6:03 am

StevenJohnNash wrote:
goal orood tsagruu ni harhad 7 sec baisiin!!! tegsen chini 11 sec-eer burtgej avsan baina!!!

тэгвэл чиний үзсэн тв-н цаг буруу явж байсан байна. Аль тв-р үзсийн?
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Thu Mar 08, 2007 6:19 am

1 минут шд ээ. :mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Thu Mar 08, 2007 7:03 am

Цогоо ч аймаар таажээ. Реалаас Бавари илүү байлаа даа. Ингээд Испаний 2 акул 2-уулаа бөмбөг тоолоод мултарваа гэж. Макай ч байнгын гоол хийхэд бэлэн байдаг хүн гэдгээ баталлаа даа. Рүүдийн мөргөлтийг Каан сайн хааж багаа дараагийн шатанд шалгарууллаа. Раул нэг Каан уруу мөргөснийг эс тооцвол Реалаас олигтой довтолгоо гарсангүй. Аа тийм Раулын бөмбөг нэг удаа булан оночихсон. Рамосын гар хүрэх нь хүрчихлээ, би ч уг нь орилоол босоод харайсан шүү. Гэхдээ Бавари хамаагүй олон эвгүй довтолгоо хийсэн л дээ, Касиллас маш сайн тоглолоо. Сүүлийн хэдэн жил Бавариг АЛ-д үхтэл дэмжсэн, энэ жилээс болиноо. Нөгөө талд Ларссон гэж буянтай хүн манайд хожил өгөөд Швед руугаа буцах нь дээ, баярлалаа Хэнрик. Арсенал аймаар дайрсан ч гэсэн мултарчихаж гэнээ. Ингээд ноднингийн финалд тулсан 2 бас мултарлаа, сонин юм ч их болж байна даа. Селтик бас Миланыг их зовоосон байна даа. Гэхдээ улаан харууд баахан хөндлөвч цохисон сурагтай. Лилль. Порто, Селтик гээд сенсаац тарьж мэднэ гэсэн багууд бүгд мултарлаа, юм жамаараа болдог юм бнаа. Гэхдээ бүгд яггүй чанга гэдгээ харуулсан.Эйндховэныг харин аз ивээжээ. Чигээрээ явсаар байгаад финалд хүрчихээсэй. Өчигдрийн 4 тоглолтод 3 улсын аварга мултарсан бол өнөодөр Шотландын аварга тэдний эгнээнд нэмэгдлээ. Бавари Эйндховэн 2 улсынхаа нэр төрийг авч үлдэв.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Аагий » Thu Mar 08, 2007 8:03 am

Сугалаа 5 дахь өдөр гэсэн байх аа. За хөөрхий яаж таарах болдоо.

Milan
PSV
Man. United
Bayern
Roma
Liverpool
Chelsea
Valencia
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Chinbaa » Thu Mar 08, 2007 12:40 pm

a_odko wrote:
StevenJohnNash wrote:
goal orood tsagruu ni harhad 7 sec baisiin!!! tegsen chini 11 sec-eer burtgej avsan baina!!!

тэгвэл чиний үзсэн тв-н цаг буруу явж байсан байна. Аль тв-р үзсийн?


c1-aar.. tehdee tsag ni shugel dugaranguut l ehelsen dee.... ehlenguut ni setgel huuruul baij baisan shuud goal orool.....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Marco » Thu Mar 08, 2007 4:44 pm

Манай экпэртүүд ч мундаг юмаа.Мэдрэмж байна шүү.Айндховен-Арсеналаас бусдыг нь бараг тооны харьцаатай нь хэлцгээжээ. Аргентин Алиалагчийг бишэрч байна
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby gamin » Thu Mar 08, 2007 7:06 pm

Hi, Real neeree yaachee ve! zarim "od"-uud ni baihgiu neg li ulbeger togloj bsan shuu!
Bayarn ch Real-iig ch edledegeeree edleh yumdaa.
gamin
 
Posts: 9
Joined: Thu Oct 19, 2006 9:04 pm

Postby orangeman » Thu Mar 08, 2007 7:58 pm

Сугалаа ингэж таарнадаа.............
Liverpool - AC Milan
ManU - Chelsea
Bayern - Roma
Valencia - PSV
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby a_odko » Thu Mar 08, 2007 8:33 pm

StevenJohnNash wrote:c1-aar.. tehdee tsag ni shugel dugaranguut l ehelsen dee.... ehlenguut ni setgel huuruul baij baisan shuud goal orool.....

Өнөөдөр хүмүүстэй тааралдтал С1-н Заяа л би яг цаг харж байсан 7 секд орлоо, энэ дэлхийн түүхэн дэхь хамгийн хурдан гоол энэ тэр гэсэн гэж байна лэ.

Яг нарийн цаг нь бол 10,2 сек юм.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby El Payaso » Thu Mar 08, 2007 9:06 pm

Валенсиа Интер зодоон болсон гэхээр нь шууд айлаа... Аяала Вилла гээд манайд ч халуун цустнууд их баларч дараагийн тоглолтоор банндуулах вий гэж бодсон... тэгээд харин одоо харсан аз бол Наваррогоос бусад нь гайгүй үлдэх юм шиг байна... Гэхдээ Интерчүүд өөрсдөө илүү бохир тоглосон л доо... гол нь манай Интер 2 өмнө нь том ривалтай л даа... 2 жилийн өмнөх АЛд Адриано Морретти 2 улаан аваад хөөгдөж байсан... Адриано Морреттиг цохиж байсан билээ... энэ жил бас л халуухан юм болох байх гсн тийм ч юм болж.... за тэгээд Ла лигээс ганцаараа үлдлээ... заавал 4-т багтах хэрэгтэй дээ... Милан юм уу? ПСВ л арай сул харагдаж байна даа... Ливертэй л тааркүү бол бусад нь яхав... Рафа бол манайхыг хөнгөхөн хуних байх...

Реалыг ууг нь ла лига юм гээд дэмжсэн шууд 2-0 болсон тэгээд унтлаа...

Лилль бас л сайн баг юмаа... МАН-ыг зовоож байгаа харагдана лээ... Эхний тоглолт мангартаагүй бол сая ч бас л явал ч яачихаар л байна лээ...

Милан... зайлуул Кака л энэ багийг чирж байна даа....

ПСВ... нухуулчихвий гэж айж байсан яаг л бодосноор болдог байна ш дээ... арай ч дээ тэр олон боломжоо хийсгээд... хэрэг алга... одоо Челсиг лигт хусч аваад 3-р байраа аваад л сууж байхаас...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Цогоо » Thu Mar 08, 2007 9:08 pm

Би ч аймаар юм аа. 10 нєгєє онооны харьцаа таадаг тэмцээнээ явуулсан бол би тvрvvлэхгvй юу. 8 тоглолтоос 5ынх нь тооны харьцааг зєв таасан хэхэ.

Єглєє ажлаасаа буучаад очиж Арсеналын тоглолтыг vзчээд баар орж баахан пяавдаж пяавдаж харилаашт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Жавхлан » Thu Mar 08, 2007 10:27 pm

Манай нутгийн баг яалтачгvй сайн тоглосон. Макай хvv ч одтой байсан даа, Луцио ч сайн тоглолоо. Уг нь Полди хэд хэдэн боломж алдаагvй бол бvр ч олон оноогоор хожихоор байлаа. Гэхдээ тэр 11 метрийн торгуулийн цохилтоос хойш ч Реал унэхээр аймшигтай довтолсон шvv! Анхнаасаа л Робиньюг гаргасан бол Реал хожчих ч байсан юм билvv бvv мэдээ. Гэхдээ л Баварийн залуус сайн байлаа, дээлийнх нь захийг мушгиад л суугаад байж дээ хэхэ... :-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Fri Mar 09, 2007 12:25 am

Image vs Image

Бавари хагас сайнд Хэртаг 3-2-оор хожсон бүрэлдэхүүндээ цорын ганц өөрчлөлт хийсэн байсан нь Гөрлитцын оронд Швайниг тавьсан байлаа. Капелло Хэтафэтай 1-1-ээр тэнцсэн багаасаа харин бүр гурван ч тоглогчийг сольсон байв. Уг тоглолтон дээр гэмтэл авсан Бэкс Райес 2 болон Робиньогийн байрлалд Диарра,Эмэрсон Раул нарыг зоожээ. Тактикийг нь харахад Диарра Гаго 2 дөрвөлсөн гинжний урд хамгаалалтыг дахин зузаалжээ. Эндээс харахад Реал гоол алдалгүй тэнцээгээр дуусгахаар шийдэж гэж ойлгож болохоор. Баваригаас Салихамижич гэмтэлтэй гэгдэж байсан ч гараанд байсан бол Реалын гэмтэл нь бүрэн илааршаагүй Р.Карлос Рүүд нар бас гараанд багтжээ. Тоглолтын өмнөх өдөр харин Каннаваро бас гэмтэл авч тоглож чадахааргүй болсон нь Капеллогийн санааг улам зовоож орхилоо. Шүүгчээр нь словак эр Мичел зогсож байнаа. Энэ хүн дээр Бавари АЛ-д 4 удаа шүүлгээд бүгдэд нь ялагдлаар дуусгаж байсан гэнэм. Гэхдээ энэ удаад энэ байдал өөрчлөгдөж мэдэх л юм, учир нь тэд хэдий хамгаалалт нь нөгөө л савалгаатай хэвээр байгаа ч Хэртаг талбайд нь хожиж чадсан. Тэрнээс гадна Реалын гол тоглогчид олноор гэмтэлтэй, зарим нь бүр тоглож чадахааргүй болсон, ялангуяа Бэкс тоглохгүй гэдэг нь тэдэнд тун сайхан мэдээ байлаа. Реал талбай дээрээ Хэтафэг хожиж чадаагүй нь сэтгэл санаанд нь нөлөөлж мэдэх.

Ингээд ч тоглолтын шүгэл дуугарч тоглолт ч эхэллээ. Гэтэл стадион дэх 66000, телевизийн өмнөх сая сая хүн нүд ирмэх зуур АЛ-ын түүхэн дэх хамгийн хурдан гоолын гэрч болж орхих нь тэр. Реал бөмбөг гаргаад голоос ирсэн бөмбөгийг Р.Карлос тогтоож авч чадалгүй Хасанд алдчих нь тэр. Өнөөх нь ч боломжийг алдсангүй, өөрийнхөө баруун талаар гүйсээр байгаад хаалганы зүүн талд ирээд гол руу хаяхад Макай чадвараа харуулж цохин ГООЛ.

Image

Хэн ч ийм юм болно гэж төсөөлөөгүй байх, ердөө 10,2 секунд шүү. Энэ гоолтой цуг Реалын өнөөх алдартай ганхалт нь эхэлчихлээ. Хасан баруун талаар, Полди төв хэсгээр манаргаж эхэллээ. Харгрийвз бас 30-аад метрээс аюулгүй бус цохилт хийж ч үзэв. Гэхдээ Реал минут минутаар анх удаагаа тоглож байгаа Аллианцын нүргээнд дасаж эхэллээ. Харин бүтэлгүй нь гэвэл урагш дайрч байхдаа ар талаа ор тас мартчихаад байв. 2 ч удаа маш аюултай контрт өртөж горыг нь амсах шахсан. Эхнийх нь 21 дэх минутад Макай Полдид маш гоё гаргаж өгч, цсадаx нь гэхдээ Касиллас дээр бүдэрчихсэн. Хэдхэн минутын дараа ван Боммел Макайд хаяж цаадаx нь мөн л Касиллас дээр гацсан. Энэ 2 контрын хооронд ван Бойтен шар авч дараагийн тоглолтод орохооргүй боллоо. Эрт гоол алдсан Капелло бажгадаж дөнгөж хагас цагийн дараа Эмэрсоныг Гутигээр солив. Үүний өмнөхөн өрнөсөн Баваригийн довтолгоо түүнийг сандаргаж, ийм алхам хийхэд хүргэсэн байх. Швайни дуртай газраасаа буудаж хаалганаас маш ойрхон зөрүүлсэн юм, хэрэв зөв газар луугаа чиглэж чадсан бол Касилласт ямар ч боломж байгаагүй юм. Хасан нэг хэсэг бужигнуулсны дараа Рамос Макай 2 мөргөлдөж тоглолт нэлээн удаан завсарлав. Рамосын нүүр цамц битүү улаанаар будагдсан бол Макай толгой нь дүйрээд байгаа бололтой хэвийн бус харагдаж байлаа. 40 дэх минутад Саньол чөлөөт цохилтоос бужигнаан дунд хаяхад ван Бойтен аварга биеэ ашиглан мөргөсөн ч аанай л Касиллас дээр зогслоо. Реалын хаалгач үнэхээр сайн байна энэ орой. Тоглолтыг үзээгүй хүмүүс энийг уншиж байхдаа Реалын довтолгоо гэсэн үгийг олж харахгүй байгаа биз. Тийм ээ, энд зөвхөн гэрийн эзэд айлын тал уруу архиран байлаа. Тэд дуртай газраараа дайрч, өрсөлдөгчийнхөө салбаганасан савалсан хамгаалалтыг байнга сэт цохиж байсан юм. Явж явж 43 дэх минутад л Реалын анхны цохилт Гутигээр хийгдэв. Р.Карлосын пассыг тэр олигтой цохисонгүй ээ гэхдээ. Нэг минутын дараа Рүүдэд харин маш том боломж гарч ирлээ. Тавхан метрийн зайнаас мөргөх момент байсан ч байрлал нь аятайхан байж чадсангүй, Каанд бөмбөгийг авахад төвөгтэй байсангүй. Дараахан нь Рүүдийн дамжуулалтаар Раул аюул тарингаа алдах шахав, түүний цохилт нь гэхдээ хаалганы зүүн буланг шургээд гарчихсан. Уухайс даа, эзэн хааныхан ингэсхийж л довтолдогсон. Рамос Макай 2 дээр удсан тул шүүгч 4 минутаар сунгалаа. Реал 43 дэх минутаас эхлээд таван минут хэртэй үндсэн тоглолтоо гаргаж байсан ч цаг болчихов. Уг нь 4 минут дуусаагүй байхад Бавари булангаас цохих байсан ч шүүгч тэр чигт нь үлээчихсэн. Ван Боммел тэргүүтэй байерны маргалдах дуртай нөхдүүд цаг болоогүй бна шд гэж зангаад л...

2-р үе эхлэхэд Хигуаиныг Кассаногоор сольжээ. Энэ солилцоо Капеллогийн дасгалжуулагчийн эрин дэх хамгийн буруу солилцоо болох хувьтай байсан юм. Тэр орж ирэнгүүт бөмбөгөө алдаад л. 50 дэх минутад ван Боммел **н** алдаа хийж бөмбөгөө айлд алдсан ч Кассано олдсон боломжийг ашиглаж чадсангүй, Каанд хүч гаргах шаардлага огтхон ч байсангүй. 2 минутын дараа Реалын бүтэн тоглолтын турш дэх хамгийн шилдэг бөгөөд цорын ганц довтолгоо явагдсан юм. Раулын пассыг Рүүд бяцхан Лаамаас хавьгүй өндөрт хүлээн авч мөргөлөө. Каан шиг хүн л хааж чадна даа. Хэр баргийн хаалгач хаахааргүй мөргөлт байсан юм. Бавари паузаас хойш тийм ч итгэлтэй харагдахгүй байсан ч 66 дэх минутад Саньолын булангийн цохилтыг Лусио мөргөснөөр бүх зүйл тодорхой болж орхилоо.

Image

Нэгэнт 2-0 болсон тул хашир чоно Хитцфелд Макайг суулгаж, Пицаррог гаргав. Холланд эр уг нь 100 дэх гоолоо хийх хүсэл их л байсан байх даа. 2003 оны зун Байернд ирэхдээ олон гоол хийхээ амлаж байсан даруухан залуу энэ хооронд хэлсэндээ хүрч Байерны төлөө 170 тоглохдоо 98 гоол хийгээд байсан юм. 99 дэх гоол нь АЛ-ийн түүхийн хамгийн хурдан гоол болох хувьтай байж. 100 дэх гоолоо магадгүй ирэх бүтэн сайнд Брэмэнд хийх ч юм билүү. Энэ солилцооны дараа Раул нэг мөргөж үзэв, гэхдээ байрлал нь бас л таатай бус байсан. Довтолгоо явахгүй байгааг аль хэдийнээс мэдэж байсан Капелло Робиньог Гагогоор солилоо. Үүнийг Реалын бүх фэнүүд хүсч байсан нь мэдээж. Тэр орж ирснээр байдал шал өөр болж байлаа. Саньолыг мангартуулж байгаад булангийн цохилт багтаа аваад өгөв. Дараахан нь бүр хэрэгтэй 11 метрийн цохилт авч өглөө. Лусиогийн бие түүнд контакталсан юм. Рүүд ван дэ мэн цохихоор зэхэж байх хооронд ван Боммел Диарра 2 байрлалаа булаалдаж байгаад 2-уулаа 2 дэх шараа авч, шар-улаан боллоо. Жаахан хүүхдүүд шиг л маргалдах юм даа. Шөргөөцөлдөх 2 талбайг орхисны дараа Рүүд цохилоо. Өршөөлгүй, цэвдэг хүйтэн цохилт байсан юм, Каан хэдий зөв үсэрсэн ч хаах боломж байсангүй ээ.

Image

Бүтэн тоглолтын турш нүдэж нүдчихээд цаг дуусахад долоохон минут дутуу байхад Баваригийнхэн өөрсдөө гэнэт хүнд байдалд орчихвоо гэж. Жижигхэн бразил залууг орж ирснээс хойш зогсолтгүй улангасан дайрах Реалынхан дахиад нэг гоол хийчих л юм бол Германы аваргууд тэмцээний гадна талд үлдэх магадлал маш ихтэй болчихов. Ядаж байхад голын найруулагч ван Боммел нь байхгүй байдаг. Түүнтэй харьцуулахад Диаррагүй Реал ван Боммелгүй Баваригээс илүү давуу талтай байсан. Сандарсан Оттмар Гөрлитцийг Саньолоор сольж тоглолтод оруулав. Адилхан байрлалын хүмүүсийг солиод байхаар нь гайхаж байтал Подолскиг авч Демишелисыг талбайд гаргалаа. Үүнтэй зэрэгцээд гайхсан байдал ч алга боллоо, мэдээж Бавари хамгаалалтаа л анхаарах ёстой байлаа. Тэгээд тоглолтыг цааш нь үзэж суутал гэнэтхэн Рамос маш сайхан буудаад ГООЛ. 2-2, Бавари хасагдлаа. Реалын бүх фэнүүд орилж босоо биз, гэвч шүүгч Рамос гараа оролцуулан бөмбөгийг тогтоож аваад цохисныг хараадахжээ. 90 минут ч дууслаа. Шүүгч дахиад л 4 минут сунгав. Баваригийн бүх дэмжигчдийн зүрхний цохилт нь ихсэж ирсэн байх даа. Сүүлийн минутад Реал булангийн цохилт хийсэн ч Каан туршлагаа зааж барьж авсан. Бөмбөгтэй чигээрээ Касилластай маргалдан цаг идэж байгаа нь харагдана. Тэгээд болоогүй, бөмбөгөө гаргах гэж албаар нэлээн удав. Ингээд арай гэж нэг бөмбөгөө гаргалаа, гэвч шүгэл дуугарч Эзэн хааны баг хаалганы гадна үлдэх болжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Fri Mar 09, 2007 12:53 am

Муу Лvсиo хамаг байдаг юм.Дуусгаж бгаан шд.Тэр Лvсиoг-н 2 мєргєлт-г бодхоор уур хvрэхээс арга алга.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron