Кларэнс Жеффри нь 1985 11сарын 24нд төрсөн.7р ангидаа буюу 13н насандаа Madison Central ахлах сургуулийн шигшээ багтаа дуудагдснаар сагсан бөмбөг-н гараагаа эхэлсэн.Ахлах сургуульдаа 19 оноо 7н самбараас бөмбөг авалтыг дунджилдаг байсан тэрээр 2 жил дарааллан Madison County -н шилдэг тоглогчоор шалгарч байжээ. Их сургуулийн хувьд тэрээр Миссисипи валлэе стате болон Holmes Community коллэжид суралцаж байсан бөгөөд 2006 онд Holmes Community коллэж-г төгссөн байна.10н жилд ч их сургуульд ч багийн лидэр шилдэг тоглогч байсан тэрээр 2007 онд дахин Миссисипи-н их сургуулийн нэрийн өмнөөс тоглохоор болсон.2007-09 оны хооронд хуучин багтаа багийн ахлагчаар тоглохдоо 11 оноо 7самбар 2 оновчтой
дамжуулалт 2 бөмбөг таслалтыг хийдэг байсан нь бүх конферэнс-н багт нэрлэгдэхэд хангалттай байсан байна.Мөн 2009 онд АНУ-н сонирхогчидийн сагсан бөмбөгийн шигшээ багт багтан Аргентина улсад болсон тэмцээнд оролцсон бөгөөд үүнийхээ дараа Филлифины жижиг лигт урилгаар тоглон тус лигт 39 оноо 8самбар 4 о.д дунжилж байснаараа тус лигийн шидлгэээр тодорсон.2010-11 онд тэрээр манай дээд лигт тоглох болсон бөгөөд хэдхэн сар тоглосон ч Монголын сагсан бөмбөг сонирхогчидийн хайртай тоглогч болж амжсан юм...Түүний үзүүштэй слам данк тэсрэлттэй тоглолт блок шот зэрэг үнэхээр гайхалтай.Монголд өмнө ийм түвшний тоглогч ирж тоглож байгаагүй гэж би баттай хэлнэ!СЖ Монголд тоглох хугацаандаа 18 оноо 6 самбар 2 о.д 2 бөмбөг таслалтыг дундажилж бүх оддын тоглолтонд нэрлэгдэн слам данк-н аваргаар тодорсон боловч улирлын төгсгөлд ямар нэгэн шагнал аваагүй нь хачирхалтай.2011 оны плэй офф-н шилдэг тоглогч хэн байсан бэ гэвэл түүнийг нэрлэх хүн олон байх болов уу.Одоогийн байдлаар Жэффри монголын ямар нэгэн багтай гэрээ үзэглээгүй байгаа бөгөөд тэрээр Монголд дахиж тоглох хүсэлтэйгээ ч хэд хэдэн удаа хэлээд авсан.Саяхныг хүртэл түүнийг ТЛЖ-13 багтай гэрээ хийсэн гэсэн цуу яриа гараад байсан ч өөрөө үүнийг үгүйсгэсэн.Ямартай ч Жэффриг дэмждэг түүний тоглолтыг үзэх дуртай үзэгчид түүнийг дахин дээд лигт харахыг хүсэж байгаа нь мэдээж!!!!!!
Эх сурвалж:
http://www.facebook.com/photo.php?fbid= ... =1&theater