Арсенал FC : The Gunners :

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Цогоо » Sun Mar 04, 2007 4:50 am

Премьер Лигийн алдаанууд

Баг_________________________Алдааны тоо___Сануулга____Дундаж
Arsenal_______________________ 240_________ 44 _________5.45
Villa __________________________362_________ 33 _________10.96
Blackburn_____________________ 382_________ 61 _________6.26
Bolton ________________________382_________ 59 _________6.47
Charlton_______________________ 318_________ 44_________ 7.22
Chelsea _______________________312_________ 43 _________7.25
Everton _______________________402_________ 48 _________8.37
Fulham ________________________367_________ 47 _________7.80
Liverpool ______________________327 _________29 _________11.27
ManchesterCity _________________ 381_________ 40 _________9.52
Man United_____________________ 307_________ 40 _________7.67
Middelesbrough _________________365_________ 49 _________7.44
Newcastle ______________________346_________ 56 _________6.17
Portsmouth _____________________366 _________37 _________9.89
Reading ________________________296 _________29 _________10.2
Sheffield United _________________329 _________47 _________7
Spurs __________________________320 _________39 _________8.20
Watford ________________________397 _________36 _________11.02
West Ham ______________________382 _________59 _________6.47
Wigan _________________________352_________ 52 _________6.76
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby 7 » Sun Mar 04, 2007 1:12 pm

Manaihan 3goal hiisen ym biz dee, negiig n daanch cesc maani uurtuu hiicen bna.
Arsenal 2:1 Reading
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby Nomer 10 » Sun Mar 04, 2007 11:58 pm

Цогоо сайхан бичжээ, ткс.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цогоо » Mon Mar 05, 2007 4:39 am

Адебаёр Лампардыг цохьсон гэсэн хажуугийн шvvгчийн мэдэгдлээс болж Вэнгэр галзуурах гээд байгаа юм байна лээ. Тэгээд ФА-г буруу тогтолцоотой гэж хэлснийг нь албан ёсоор тайлбарла (єєрєєр хэлбэл мунаглаж байгаад уучлалт хvсvvлэх гэж) гэж ФА-гийн албаны улс шаардсын байх. Мань эр харин ч уучлалт хvсэхгvй бvvр єєрийн хэлснийг би баримтаар батлах болно гээд єєдєєс нь шєргєєцєлдсєн байна. Фэнvvд бvгдээрээ л ам сайтай байна. Ядаж л єєдєєс нь цор цор гээд байдаг болохоор шvvлтэндээ бага ч атугай анхаарах байх гэж vзэцгээж байна. Тvvнээс биш Вэнгэрийг ФА-тай шєргєєцєлдєєд дийлнэ гэж хэн ч итгэхгvй байна. Манай Дэйн уул нь ФА-гийн удирдах зєвлєлд байдагшт. Даан ч тэрнийхээ хэргийг гаргахгvй юм. :mrgreen:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Gooner » Mon Mar 05, 2007 9:47 am

Arsenal
Jens Lehmann 7
Gael Clichy 7
Johan Djourou 5
William Gallas 7
Gilberto Silva 7
Fredrik Ljungberg 7
Cesc Fabregas - STAR MAN 8
Denilson 7
Aleksandr Hleb 6
Theo Walcott 5
Julio Baptista 6



---------------------Jens Lehmann 7
Djourou 5-------William Gallas 7 -------Gilberto 7 -------- Clichy 7
-----------------------Denilson 7--------------------------------

------------------------Cesc Fabregas - STAR MAN 8--------------

------Aleksandr Hleb 6--------------------------Ljungberg 7

------- Theo Walcott 5------------------- Julio Baptista 6

Өмнөх зодоон бэртэл гэмтлээр дүүрэн байгаа бүрэлдэхүүнд бүр нэмж маш хзнд цохилт болсон байна даа. Турэ, Эбөүэ, Адэбайор 3 байхгүй болно гэдэг багийн гол цөм байхгүй босонтой адил. Дээр нь Анри багахан бэртэлтэй ПСВ-д нөөж байдаг.

Төвдөө Жилбэрто Галластай гараад Журоу баруунд гарчээ.
Дэнилсо ПЛ-д анх удаа гараанд гарав. 7-н гэсэн үнэлгээтэй байхыг бодвол сайн тоглосон бололтой.


Эхний гоол дээр Клиши зүүнээр хурдтай орох үед алдаа хийж зогсоон пэналти өгөн Жилбэрто хаалганы баруун буланд цохиж 1-0.

2 дахь гоол. Баптиста айлын хамгаалагчтай ноцолдсоор байж хөнгөхөн өшиглөөд 2-0.
3 дах гоол. Рийдинг булангаас цохих үед Юнгбэргийн толйгойд ойсныг Фабрегас баруун хөлөөрөө хөнгөхөөн цохиод гоол...3-0 Үгүй ээ 19-тэй плэймэйкэр маань өөртөө андуураад гоолдож. Гоол хийхийг их хүсэж дээ 2-1

Сүүлд цаг дуусах мөчид айлаас Лэманны зүүн булан руу маш хүчтэй цохисныг Лэманн хааж чадав. Тэр өөрийгөө бас л бусдад хэн гэдгээ үзүүллээ. Гайхалтай хаалт...

Маш хүнд хэцүү тоглолт болж 3-н оноо авлаа...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Mon Mar 05, 2007 9:52 am

Wenger to risk Henry against PSV

Анри шөрмөс нь сунасан гэсэн оноштойгоор саяны Рийдингтэй хийсэн тоглолтыг өнжсөн бөгөөд ПСВ-тэй тоглох тоглолтонд оролцох юм байна.
Мөн түүнтэй Адэбайор гараанд гарах юм байна. Энэ 2-гүйгээр гоол хийх боломж байхгүй гэжээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Mon Mar 05, 2007 9:55 am

Кристал Паласын залуусын академийн John Bostock гэдэг залуу тоглогчийг сонирхож байгаа юм байна. Ирэх оны нэгдүгээр сард мэргэжлийн тоглогчийн гэрээ хийх юм байна. Бодвол 1 сард 16 хүрэх юм байлгүй. Тэрнээс нь л өмнө авах хэрэгтэй лдээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Mon Mar 05, 2007 10:00 am

Adebayor wants new contract

МанЮ мань горзгор залууг сонирхсон гэнэ. Мөн Валенси ч сонирхсон юм байна.
Харин Одбаяр үүнийг нь далимдуулаад гэрээгээ сунгаад авья эндээ үлдье гэсэн байна.
Гэхдээ цалин мөнгөө нэмүүлье гэсэн асуудал байхгүй юм шиг байна. Зөвхөн хугацаагаа сунгах талаар...
Чэлсигийн хэдэн халтар шиг мөнгөний хойноос тоглодоггүй л залуу байна. :eek:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Mon Mar 05, 2007 10:15 am

Адиадиэрыг Сандерлэнд сонирхож байгаа юм байна. Бараг энэ зун явуулах байх. Өвөл явуулах талаар ярьж байсан ч ВанПэрсигийн гэмтлийн улмаас түр хойшлуулсан билээ.

Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Mon Mar 05, 2007 10:16 am

Мөн ЦСКА-гаас хаалгачыг Акинфэйвийг сонирхжээ.

Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby khulgee » Mon Mar 05, 2007 12:32 pm

Adebayor gej nuhur Monaco-d daldaganaa l guigeed baidag baisan, odoo ingej tomroh gej..hehe
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby a_odko » Mon Mar 05, 2007 4:26 pm

Робино дахин багтаа үлдэхээ хэллээ... Өглөө нь Миатовичтой уулзжээ, Тэгээд:
I want to stay at Madrid and be successful and see out my contract
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Цогоо » Mon Mar 05, 2007 6:20 pm

Акинфеевийг авчаасай. Овоо хаалгач байлээ шvv.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Mon Mar 05, 2007 8:41 pm

Байнгын бухимдалтай байгаа манай багийн хєгжєєн дэмжигчиддээ амсхийх боломж олгоё.

Эцэг: Чи миний сонгосон охинтой суу.
Хvv: Би єєрєє сонгосон хvнтэйгээ суунаа.
Эцэг: Тэхдээ тэр чинь Билл Гэйтсийн охин шvv дээ!
Хvv: За тэгвэл ч яахав.

Дараа нь Эцэг Билл Гэйтс дээр очив.

Эцэг: Охины чинь нєхєр надад байгаа.
Билл Гэйтс: Охин маань гэрлэх насанд хvрээгvйшт.
Эцэг: Гэхдээ тэр залуу Дэлхийн Банкны дэд захирал.
Билл Гэйтс: За тэгвэл ч яахав.

Эцэст нь Эцэг Дэлхийн Банкны ерєнхийлєгч дээр очив.

Эцэг: Би нэг залууг дэд ерєнхийлєгчийн местэнд санал болгох байна.
Ерєнхийлєгч: Надад хэтэрхий олон дэд ерєнхийлєгч байгаашт.
Эцэг: Гэхдээ тэр залуу Билл Гэйтсийн хvргэн.
Ерєнхийлєгч: За тэгвэл ч яахав.

Ингээд л ажил явдал амжилттай бvтэв.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 7 » Mon Mar 05, 2007 10:12 pm

Image

Хөлбөмбөгийн “бяцхан Моцарт”


Томас Росицкиг ийн нэрлэдэг. Яагаад ийм нэртэй болов гэж та гайхаж магадгүй. Тэр бусадтай харьцуулахад дундаж өндөртэй (178 см) хэдий ч эмзэг, турьхан бие бялдартай, мөн олон жил нэг багт зүтгэсэн (Борусси Дортмунд) аварга биет Ян Коллерын дэргэд жижигхэн харагддаг болохоор “бяцхан” гэж нэрлэгджээ. Харин хөлбөмбөгийн талбай дээр бөмбөгийг илбийн юм шиг удирдаж, хүссэн газартаа дамжуулалт өгч, цохиж чаддаг болохоор нь “Моцарт” гэж нэрлэсэн нь тодорхой. Яг л уран яруу хөгжмийн зохиолч шиг.

Вольфганг Амадей Моцарт таван настайгаасаа хөгжим бичиж эхэлсэн гэдэг. Үүний нэгэн адил Росицки ч тавтайгаасаа бөмбөг өшиглөж сурчээ. Ердөө хэдхэн сарын дараа тэр өөрийн ах Иржи тэргүүтэй том хүүхдүүдтэй тоглодог болов. Бяцхан Томас хөлд орох цагаасаа хөлбөмбөгтэй нөхөрлөсөн нь аргагүй. Тэднийх тамирчны удамтай бөгөөд ээж Ева нь хөнгөн атлетикаар муугүй амжилтад хүрч байсан бол эцэг Иржи нь тэр үеийн Чехословакийн алдартай хөлбөмбөгч байлаа.

Иржи нутгийнхаа “Спарта” багт тун амжилттай тоглосныхоо хүчинд “Атлетико Мадрид” багт уригдаж байсан ч өвдөгний хүнд гэмтлийн улмаас 30 настайдаа спортоо орхижээ. Томас эхэндээ “Компресор” хэмээх жижиг багт тоглож байв. Гэвч тэндээ удсангүй, 13 нас хүрэх жилээ “Спарта”-гийн хүүхдийн багийн гишүүн болжэ. Энд л тэр хөлбөмбөгийн гүн нууцад нэвтэрч, ирээдүйн сод авьяастны үндэс суурийг тавьсан юм.

Дасгалжуулагчид түүний турьхан биеийг хараад гэмтэж бэртэхээс болгоомжлон талбайд гаргадаггүй байлаа. Харин 1999 оны хавар болсон нэгэн чухал тоглолтод 18 настай Росицкиг талбайд гаргав. Залуу хагас хамгаалагч удалгүй бөмбөг тасалж, хурдтай сөрөг довтолгоонд шилжжээ. Өмнө байсан хамгаалагчдыг чадварлаг хуурч явсан Роса хаалганд оновчтой цохиж хожлын гоол оруулах нь тэр. Энэ гоол түүний алдрын оргилд хүрэх замын эхлэл байжээ.

Жилийн дараа гэхэд Роса Чехийн лиг төдийгүй Аваргуудын лигт хүч сорьж байлаа. Харин 2000 онд шигшээ багийн дасгалжуулагчдаа тоогдон Европын АШТ-д оролцжээ. Харамсалтай нь Франц, Голланд гэсэн хоёр аварга багтай нэг хэсэгт орсон чехүүд дараагийн шатанд шалгарч чадсангүй. “Бид Европын аваргыг урам муутай орхисон. Чухам энэ явдал надад тамирчны замнал ялалт, ялагдал ээлжлэн байдгийг ойлгуулсан юм” хэмээн Росицки эргэн дурсчээ.

“Спарта”-д хоёр жилийг өнгөрүүлснийхээ дараа тэр багийнхаа төдийгүй Чехийн дээд лигийн шилдэг тоглогчид тооцогдох болов. Тиймээс энэ авьяаслаг залуу удалгүй эх орноо орхиж, баян, нэр хүндтэй багт очих нь тодорхой болсон юм. Харин хаашаа явах бол?

Миланы “Интер” залуу одыг идэвхтэй сонирхож, чамгүй мөнгө амлаж байв. Гэхдээ “Спарта”-гийн удирдлага “авьяастныг оршуулдаг баг”-т түүнийг зарахыг хүссэнгүй. “Интер”-ийг зорьсон олон оддын эмгэнэлт хувь заяа тэднийг айлгасан нь тодорхой. Мөн Бундеслигийн “Бавари”, “Шальке-04”, “Борусси Дортмунд” зэрэг томчууд түүнийг авахыг хүсч байлаа. Урт удаан хэлэлцээрийн эцэст Росицки Дортмундын “Борусси”-гийн саналыг хүлээж авлаа. Шар-хар хувцастнууд түүний төлөө 25 сая доллар төлсөн нь тухайн үедээ Бундеслигийн дээд амжилт болсон юм.

Дортмундчууд зөвхөн түүгээр зогссонгүй, аварга биет Ян Коллер, авьяаслаг бразил Аморозо нарыг мөн элсүүлснээр Германы аваргын төлөө хүчтэй өрсөлдөх багийг бүрдүүлж чадсан билээ. 65 кг жинтэй Томас бусдын бодож байсан шиг үлэмж биетнүүдэд дарлуулсангүй. Германд ирсэн эхний жилдээ 11 дамжуулалт өгч, хэд хэдэн чухал гоол хийснээр дорхноо л Бундеслигийн хамгийн чухал тоглогчдын нэг болж орхив. Түүний гайхалтай дамжуулалтаар орсон гоолууд шилдэг гоолоор тогтмол шалгарч, түүнийг авч чадаагүй багуудыг харамсахад хүргэсэн билээ. Германд өнгөрүүлсэн таван жил түүний хувьд сайнтай, саартай өнгөрсөн.

Зургаан жил тасраад байсан аваргын алдрыг багтаа бэлэглэж, Аваргуудын лигт ч муугүй хүч үзэж байв. Түүнчлэн 2002 онд UEFA-гийн цомын финалд шалгарч, Голландын “Фейеноорд”-д хожигдож байлаа. Гэвч багийн эздийн буруу менежментээс болж баг санхүүгийн алдагдалд орж, 2005 он гэхэд дампуурлын ирмэг дээр ирлээ. Харамсалтай боловч шилдэг тоглогчдоо зарахаас өөр арга тэдэнд байсангүй.

Ийнхүү “бяцхан Моцарт” маань “Борусси”-гийн төлөө 149 тоглолтод оролцож 19 гоол оруулсан гэсэн үзүүлэлттэйгээр “халагдаж”, Премьер лигийн “Арсенал” багийг зорьжээ. Лондоны баг түүний төлөө 10 сая евро төлсөн юм. “Арсенал”-д тэр “Вильярреаль” руу одсон Робер Пиресийн 7 дугаарыг сонгож авсан. Мөн түүний тоглож байсан зүүн жигүүрийг өмчлөн авчээ.

Анхны гоолоо Аваргуудын лигт “Хамбург”-ийн эсрэг тоглохдоо оруулсан бол одоогоор дөрвөн гоол оруулж, төдий тооны дамжуулалт өгчихсөн явна. Мөн шигшээ багтаа 2000 оноос хойш 62 тоглолтод оролцож, 17 гоол оруулжээ. Германд болсон ДАШТ-ий дараа Павел Недвед шигшээ багаасаа зодог тайлахаа мэдэгдэж, багийн ахлагчийн тууз Томас Росицкид шилжсэн юм. Арсен Венгерийн багт ирсэн хүн өөдлөн дэвждэгийн нэгэн адилаар тэр “Арсенал”-д олон олон ялалт бэлэглэх нь гарцаагүй.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Gooner » Tue Mar 06, 2007 9:20 am

Thanks...
Good job:-D
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Mar 06, 2007 9:58 am

Gunners hijack Chelsea target

Жэффэрсон Фарфаныг сонирхоод бараг авахаар болсон юм гэх...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Mar 06, 2007 10:00 am

Title race is not over - Wenger


"For us it is over, but for Chelsea, no,” said Wenger. “Mathematically, they have a good chance because they still have to play [Manchester] United at home.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby TJ » Tue Mar 06, 2007 10:09 am

MrB, 3 дах гоол. Рийдинг булангаас цохих үед Юнгбэргийн толйгойд ойсныг Фабрегас баруун хөлөөрөө хөнгөхөөн цохиод гоол...3-0 Үгүй ээ 19-тэй плэймэйкэр маань өөртөө андуураад гоолдож. Гоол хийхийг их хүсэж дээ 2-1

:-o тасархай тайлбар, хэдэн гүржүүд хөлбөмбөг тоглодог кино санаанд орж байна :-o
TJ
 

Postby Цогоо » Tue Mar 06, 2007 10:42 pm

ПСВтэй хийх тоглолтод манайхан болж єгвєл эхний vеийн эхэнд гоол хийчмээр байгаам даа. Гэртээ тоглохдоо хvртэл олигтой довтлохгvй байсан баг айлын талбай дээр бол бvр ультра дефенсив болох биз.

Манайхан голд Диаби Ческ Росицки Хлеб дєрвийг тавьчихвал. Диаби Виэра шиг хамгаалалтыг цєм цохиж орж байна гэсэн. Дээр нь Хлеб харьцангуй туршлагатай. Харин тоглолтын хоёрдугаар vеийн дундуур айлын хамгаалагчид бага зэрэг цуцаад ирэх vед нь Валькоттыг оруулах хэрэгтэй. Залуу хvv хамаагvй хурдан учраас манай довтолгоог хурдасгаж єгєх байх. Єє Жильбертог мартчиж магадгvй Диабигийн оронд гараанд гарч болзошгvй. Тэгээд сэлгээнд суух байх. Ерєнхийдєє хамгаалах чиглэлийн тоглогч болохоор гараанд байхгvй ч байж магадгvй. Учир нь манайх маргааш vнэхээр довтолж тоглох хэрэгтэй.

Ард Галлас, Сэндэрос, Турэ, Эбуэ байгаа учраас санаа зоволтгvй. Айлын довтолгоо бараг тэр хэдийг сандраахгvй байх. Турэгийн довтлогчид бага зэрэг зай гаргаж єгєєд хєдєлгєєн дунд нь хамгаалах гээд байдаг хандлага нь гай болохгvй бол. Сэндэрос отон тоглолтод оруулах занга тавихад их хайнга байснаараа Дрогбагийн эхний гоолыг алдсан. Тэрэн дээрээ анхаарах хэрэгтэй болов уу. Турэ хаа очиж сайхан амраад авсан. Тэгээд ч тvрvvчийн будлианаас болж багтаа ямар том гарз учруулсныгаа ухамсарлаж байгаа учраас энэ удаа маш анхааралтай хариуцлагатай тоглох байх.

Урд Адебаёр ямар ч байсан гарна. Тэр тодорхой. Мань эр бас амраад авсан учраас шийдэмгий тоглож гол нь гvйцэтгэлээ сайн хийх хэрэгтэй байна. арван удаа гоё цохиж шон оносноос ганц удаа хогийн цохиж гоолхийсэн нь илvv шvv дээ. Анри харин биеийн байдал сайн бол гарна гэсэн. Ємнєх тоглолтод шєрмєс нь гэмтэлтэй бас нуруу нь євдєж байхадл нь євчин намдаагч тариад оруулчихсан нь гай болсон гэсэн. Энэ удаа харин сайн харзнах хэрэгтэй гэсэн байна. Ямар ч байсан сэлгээнд ч болох нь ээ очихын гэнэ лээ. Маш бодитой харагдаж байсан хоёр цомоос хасагдсан болохоор энэ тэмцээний ач холбогдол онцгой их. Вэнгэр Анригаар риск хийгээд vзнээ гэсэн байна лээ. Мань хvн сvvлийн vед бас л орон гаран тоглолттой байгаад байгаа. Магадгvй жижиг сажиг бэртэлтэй байгаад байсан байж магадгvй. Маргааш орой эртний сайхан Анри хэвээрээ байж байгаад гайхалтай сайхан тоглолт vзvvлбэл сайхан аа. Анри гарахгvй бол Алиадиэр гарах байх. Эсвэл Баптиста. Хоёулаа бас л нэг сэтгэлд хvртэл тоглохгvй юм. Магадгvй жоохон конфидэнс дутаж байгаа байх. Уул нь Ливерпvvлийн хаалганд 4 гоол хийхэд сэтгэл сэргэмээр юм. Даан ч хєндлєвч шон гэсгээд л байцгаагаад байхын. Тэхдээ сvvлд Рийдэнгийг хожиход хоёр бразил маань гоолдсон.

Анхаарах бас нэг зvйл гэвэл манайхан стандарт цохилтуудыг сайн хамгаалж сурмаар юм. Ер нь булангийн цохилт, чєлєєт цохилтуудаас гоол алдах гээд байх хандлагатай санагдаад байгаан. Айлын хамгаалалтыг сарниулж сєрєг довтолгоо ихээр хийвэл аль нэг цохилт нь гоол болж л таараа.

Манайхан ер нь бэлтгэл хийхдээ жижигхэн хаалгатай тоглож баймаар юм. Тэгвэл арай сайн цохидог болох байх даа.

За тэгээд маргааш би ажил дээрээ арсенал малгайгаа жерситэйгээ ємсєєд л сууна даа. БУУЧИД УРАГШАА.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Breathe! » Wed Mar 07, 2007 3:37 am

Цогоо wrote:Байнгын бухимдалтай байгаа манай багийн хєгжєєн дэмжигчиддээ амсхийх боломж олгоё.

Эцэг: Чи миний сонгосон охинтой суу.
Хvv: Би єєрєє сонгосон хvнтэйгээ суунаа.
Эцэг: Тэхдээ тэр чинь Билл Гэйтсийн охин шvv дээ!
Хvv: За тэгвэл ч яахав.

Дараа нь Эцэг Билл Гэйтс дээр очив.

Эцэг: Охины чинь нєхєр надад байгаа.
Билл Гэйтс: Охин маань гэрлэх насанд хvрээгvйшт.
Эцэг: Гэхдээ тэр залуу Дэлхийн Банкны дэд захирал.
Билл Гэйтс: За тэгвэл ч яахав.

Эцэст нь Эцэг Дэлхийн Банкны ерєнхийлєгч дээр очив.

Эцэг: Би нэг залууг дэд ерєнхийлєгчийн местэнд санал болгох байна.
Ерєнхийлєгч: Надад хэтэрхий олон дэд ерєнхийлєгч байгаашт.
Эцэг: Гэхдээ тэр залуу Билл Гэйтсийн хvргэн.
Ерєнхийлєгч: За тэгвэл ч яахав.

Ингээд л ажил явдал амжилттай бvтэв.


yag tataj unahnee :-o

tasarhai manager daddy naasan :mrgreen:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 5:26 am

Цогоо wrote:Ард Галлас, Сэндэрос, Турэ, Эбуэ байгаа учраас санаа зоволтгvй.
Єєєє Эбуэ, Росицки хоёр гэмтлээс эргэж ирэх боломжгvй байгаа юм байна шт. Тэгэхлээр Клиши орж ирж тоглох нь ойлгомжтой боллоо. Зvvнээр их сайн юм шиг харагдсан. Бага зэргийн туршлага дутаж байгаа байх. Тэхдээ сайн тоглох байх аа. Магадгvй Джоуроу орж ирж ч болох юм.

Росицки байхгvй гэхлээр Жильберто гараанд байгаа нь ойлгомжтой. Нээх муу ч юм алга л даа. Магадгvй Денилсон ч байж болзошгvй. Ер нь манай авъяаслаг залуучуудад дутагдаж байгаа ганц юм болох туршлага л энэ тоглолтод vнэхээр хэрэг болох байх. Тэгэхлээр гарааны тоглогчдын дунд нэлээн туршлага бvхий Анри, Жильберто, Хлеб, Галлас зэрэг нєхєд заавал багтах байх л даа.

Хаалгачийн хувьд "Галзуу" Йенс байх нь мэдээжийн хэрэг. Алмуниа сайн боловч хангалттай сайн байж чадахгvй байна. Энэ зунаас нэг хаалгач авах нь гарцаагvй. Магадгvй Акинфеев ч юм уу? Армийн багийн хаалгыг тун сайн манаж байгаа Оросын шилдэг хаалгач, "хоёр дахь Лев Яшин" гэгдэж байгаа. Мєн манай залуусын багт байдаг Маноне гэж нэг нєхєр цус гаргах тоглолт хийж байгаа гэнэ. Тун удахгvй ахин дэвших магадлалтай гэж хvмvvс ярьцгааж байна.

Нээрээ сvvлд Сэндэрос зvvний хагас хамгаалалт дээр харагдаад байсан уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby 7 » Wed Mar 07, 2007 6:31 pm

Minii taavraar manaihan 3.1 deh bhaa. go arsenal go gunners:)
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 7:10 pm

Манайхан Барсагаас бас нэг шилдэг хагас авчээ. Фран Мерида гэдэг залуу байна. Фабрегастай адилхан залуусын багийнх нь ахлагч, зvvн хєлтэй, яг Фабрегас стилийн магадгvй тvvнээс ч илvv байж болох юм гэж байна. Англид ирээд Фабрегасын байсан айлд байгаа юм байна. Сvvлийн нэг жил бараг Барсагаас нуугдсан юм байх, тэгээд 17 хvрсэн єдрєє манайхтай 2011 он хvртэл гэрээ байгуулчиж. Вингэр дээр тоглох боломжтой юм байна. Эсвэл довтлох чиглэлийн хагас.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 7:17 pm

Манайх бас Вьетнамын Hoang Anh Gia Lai (HAGL) гэдэг багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гэнээ. Манайх энэ багт техникийн болон академийнх нь хєгжилд тус болох бол нєгєєдvvл хариуд нь Арсеналын нэрийг Зvvн Ємнєд Азид тvгээх талаар ажиллана гэнэ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron