Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby El Payaso » Wed Mar 07, 2007 10:11 am

Барса Ливер

Би энэ тоглолтонд Англичууд гоол алдахгүй төлөө хамгаалж харин Барса үхэн хатан хаалганы зүг тэмцэнэ гэж бодож байлаа... гэтэл тоглолт эхэлтэл шаал өөр нөхцөл байдал үүссэн... Улаанууд довтлоод л...ҮҮнд мэдээж Райкаардын шинэ тактик нөлөөлсөн... Райкаард залуу хүний зоримог зан гаргасан нь гараанаас илт... Ард Тюрам, Олегюр, Пуюоль гурав... Маркюз хамгаалалтын хагас дээр гарчээ... 3-4-3 гэхдээ өмнөх тоглолтонд туршиж байснаас ялгаатай нь өмнө нь 5 хамгаалагчтай гарч байсан бол энэ удаад 4 хамгаалагч талбайд гарч... жигүүрийн хагасын үүргүүдийг Иниеста болон Декү хүлээжээ... Тюрам байнга талбай дээр гарахгүй байгаа болоод ч тэр үү? Тийм ч перфект биш байсан... За тэгээд эхлээд хэсэг нүдүүлсэн дээ...

Рафа энэ удаад хэрвээ шууд хамгаалаад эхэлбэл Барса илүү гэдгээ мэдэрч улам улангасан дайрна тэхээр өөдөөс нь ч бас хазаад авах хэрэгтэй гэж бодсон бололтой довтолгоо тун идэвхитэй байсан эхний үед... энэ нь барсаг талбайн төвд бөмбөг илүү эзэмшиж тайвнаар довтлох гэсэн хүслийг нь нурааж байлаа... Улаанууд бөмбөг таслахын төлөө үхэлдэн тэмцэлдэж тасалсан бөмбөг бүрээ урд шугам руу аюул болгон илгээж байсан бол хариуд нь Каталончууд хачин үлбэгэр үхээнц тоглолтыг үзүүлж байлаа... өмнөх тоглолтын сөрөг дүрийн баатар Валдезээс өөр олигтой тоглож байгаа хүн алга... Ронние энэ хүн жилийн өмнө бүгдээс шилдэг байсан гэхэд итгэмээргүй... бөмбөгөө ч тогтоож чадалгүй алдаад л... ганц сайхан оролт хийгээд алдсан даа...За тэгээд Это урьдны Это болтолоо ахиад хүлээх хэрэгтэй харагдсан...

Рафагийн цэргүүд гайхалтай нягт зохион байгуулалт сайтай хамгаалах юм... Барсагийн нэг довтолгооныг харж байхад улаануудын арын дөрөв яаг нэг шугаманд ухарч байх юм... харин тэднээс хэдэн метрийн зайтай дунд шугамын дөрөв бас яаг нэг шугаманд ухарч байрлалаа авч байгаа харагдсан... мундаг зохион байгуулалтай байсан...

За тэгээд сүүлдээ Ливер ч хамгаалж Барса ч довтолох гэж оролдож... тэгэж тэгэж Иниеста нэг ганган пасс гаргаж Гуди хийх шив...

Барсаг дэмжиж байсан ч ингэж илүү тоглоод хожигдсон бол Улаануудад шудрага биш байхаар байлаа... гэхдээ л Ронниегийн тэр бөмбөг орсон бол гэж бодогдоод салахгүйм... муусайн англичуудаар дүүрч байнаа...

Лион Рома

Лион цэвэр өөрсдөөсөө болж нухуулсан... сайхан боломжуудаа алдаснаас гадна тэр гоолууд... эхний гоол Крис яаг хаана юу хийж явсан бэ?... 2 дахь гоол тэр степ оверийг нь гайхаад л хараад зогссоор байгаад алдах юм... Лионы АЛ-д түрүүлэх мөрөөдөл хэвээрээ л үлдлээ одоо яаяа гэхэв... цаашидаа илүү сайн амжилт үзүүлнэ гэж бодохгүй л байна...

Челси Порту

Эхний гоол Лучо Кюаресмагийн гоёо комби байсан... тэгээд сүүлд яах аргагүй 2 гоол алдсан байна лээ... одоо яаяа гэхэв... Гэхдээ Челси сүртэй илүүрхэж чадаагүй л харагдана лээ стат хархад...

За тэгээд манайхан муу Интерээс хариугаа авлаа... зодоон болсон гээд байсан тэрийг харсан хүн байна уу? Яаг юу болов?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Bayara » Wed Mar 07, 2007 10:14 am

Ливерпүүл үнэхээр сайхан тоглолт үзүүллээ. Даанч гоол орох дургүй байлаа, гэсэн ч гарч чадлаа шүү. Барса-н довтолгоо гэж юм алга. Хий л хойноо паасалсан улсууд. 2-р үед жоохон сэргэсэн. Сайхан тоглолт боллоо.
Лион-г мултарчихна гэж үнэхээр санасангүй. Рома-г хамгийн сул өрсөлдөгчөөр тооцож, хамгийн ойлгомжтой учраа гэж байсан чинь эсрэгээрээ болдог байна шдээ.
Челси-д бол ямар ч эргэлзээгүй итгэж байсан, тэр ч ёсоор боллоо. Валенсиг хожих байх гэж бодсон чинь баралгүй тэнцчихэж, гэхдээ ямар ч гэсэн гарсан шүү.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Baterdene_mn » Wed Mar 07, 2007 10:16 am

Тоглолтууд эхнээсээл гоё эхэллээ
Chelsea FC vs FC Porto 3-2
Image
Image
Порто багийн хаалгач хамгаалагч нар муу байсны хүчинд Челси маань хожлоо ,
Barca vs Liverpool 2-2
Image
Image
дүнсгэр царайнууд
Барса г бурхан ихэл ивээлээ тэгээгүй бол 5-2 гээр хожигдох бла
Roma vs Lyon 2-0
Image
Image
Image
Рома багийхан яаж тоглох бараг хичээл орлоо аймшигтай
Inter vs Valencia 2-2
Image
Image
гоё юм болждээ
Inter Valencia хараагүй болохоор.....болждээ
User avatar
Baterdene_mn
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1330
Joined: Tue Dec 27, 2005 12:22 pm

Postby rednasca » Wed Mar 07, 2007 10:39 am

Бурдиссо-Камбияссо-Занетти......
дандаа аргентинчууд.....өөр бас хэн хэн ч байлаа.....
латин америкчуудын гал халуун цус аваргуудын лигийн том шуугианыг дэгдээлээ....дээр нь нэмэгдээд нэг **н** Испани залуу....Наварро.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby SAVAGE » Wed Mar 07, 2007 10:49 am

Зиаккк... Ноён Эс сайхан тойм бичих биз... гэхдээ би нэг юм хальт сараачая...

Анфьелд цэнгэлдэх хvрээлэн... ЕСПН хар цагаанаар гарч байсан болохоор мэдэрч чадаагvй... Бодвол стадион улаанаар эргэлдэж байсан байх...
Манай гарааны бvрэлдэхvvн 14 хоногийн ємнєх тэр хэвээрээ байлаа...
Jose Reina, Daniel Agger, Alvaro Arbeloa, Jamie Carragher, Steve Finnan, John Arne Riise, Xabi Alonso, Steven Gerrard, Mohamed Sissoko, Craig Bellamy, Dirk
Kuyt
Харин манай єрсєлдєгчид ємнєх тоглолтын гараанаас Juliano Belletti, Thiago Motta, Gianluca Zambrotta,Javier Saviola нарыг суулгаж оронд нь
Presas Oleguer, Lilian Thuram, Andres Iniesta болон Каталанчуудын итгэл найдвар болоод байсан цагаан пиджактай залуу Это г гаргасан байлаа...
Victor Valdes, Rafael Marquez, Presas Oleguer, Carles Puyol, Lilian Thuram, Anderson Deco, Andres Iniesta, Hernandez Xavi, Ronaldinho, Samuel Eto'o, Leo Messi

Бенитез тоглолтын ємнє єгсєн ярилцлагандаа энэ тоглолтонд бид зvгээр л тэнцчихэд л цаашаа гарчихна гэсэн бодолтой тоглохгvй... бидний зорилго бол ялах гэж хэлж байснаар тоглолт эхлээд л манайх давамгайлж эхэллээ...

Ємнєх тоглолтын эцсийн цэгийг тавьсан Рийзе энэ тоглолтын эхлэлийг тавих шахлаа... Тvvний зvvн хєлийн хvчтэй цохилт... бємбєг хаалганы зvvн талаар тун ойрхон єнгєрлєє...
Тэр энэ vед тун гайхалтай байлаа... Тvvний дахин нэг гайхалтай цохилт хаалганы хєндлєвч онолоо...

Довтолгоо талбайн баруун талаар явж байна... 16 гийн талбай дотор Беллами хаалганы зvvн талаас цохилоо... Валдез хаалаа... Ойсон бємбєгийн Куйт нэмсэн боловч Валдез дахин хаалаа... Бємбєг хаалгын чанх урагшаа ойлоо... Рийзе хоосон шахуу хаалга руу унаж мєргєлєє... Бараг л орж явсан бємбєгийг Пуйол хаалганы ємнєєс холдууллаа... Энэ бємбєгийг уг нь Рийзе тогтоогоод цохьсон бол яг ємнєх тоглолтын гоал чигээ гоал оруулах байлаа...

Ємнєх тоглолтын хожигдолын баатар болсон Валдез дахин нэг алдаа гаргах шахав... Тэр єєрийн хамгаалагчаас ирсэн бємбєгийг 16 гаас гаргах гэж єшиглєхдєє алдаж тэр бємбєг нь Сиссоко дээр очлоо... Хаалганаас 25 орчим метр... Урд хов хоосон хаалга... Хєєргєєд цохьлоо... Гэвч хєндлєвч онолоо... Бага зэрэг D дээрээ зєєлєн дарсан бол хєлбємбєгийн ногоон талбайн нэгэн гоёмсог гоал орж, Валдез амиа хорлох байлаа...
1 р vе єндєрлєлєє... Хаалгаруу цохьсон бємбєгийн харьцаа 10 – 1.

2 оноогоор илvv хожих хэрэгтэй Рийкард солилцоо хийлээ... Бvхэл бvтэн 60 минутын туршид бємбєгєнд тоотой хэд хvрсэн Eto’o – г Giuly гээр сольлоо... Харин манайхан 67 дахь минутанд Белламийг Пеннантаар сольлоо... Ингэснээр манай довтолгоо ерєнхийдєє багасаж хамгаалах талдаа орлоо... Тиймээс ч Барса илvv их бємбєг эзэмжиж довтолгоонд илvv орж эхэллээ... 71 дэх минутанд Lilian Thuram – г E Gudjohnsen оор сольсоноос хойш улам идэвхжлээ... Рийкардын солилцоо нvдээ олж тоглолтын 75 дахь минутанд талбайн баруун жигvvрээс ирсэн кроссыг Gudjohnsen хvлээн авч Рэйнаг хууран гоалдлоо... Манай хамгаалагч, хаалгач нар отон тоглолт гэж vзээд бага зэрэг пауз авсаныг хэлэх хэрэгтэй... Гуди манай хамгийн сvvлийн хамгаалагчтай яг нэг шугаманд зогсож байсан...
Yvнээс ємнє Роннигийн нэг гайхалтай довтолгоо хаалганы шон оносоныг хэлэх хэрэгтэй...
Манайхан хааяа нэг сєрєг довтолгоо хийгээд л... Жеррард хоёр, гурав хаалгаруу цохиод амжив... ємнєх тоглолтын алуурчин Валдез vнэхээр сайн тоглож байлаа... Тэр тоглолтын туршид 7 сэв хийжээ...
Барса довтолоод л... Гоал хийчих вий гэж асар айж байсныг нуух юун... Тэгвэл нєхєж хийх хугацаа байхгvй байлаа...
Тоглолтын 90 дэх минутанд солиогоор орж ирсэн Кроуч нэмэлт цагийн 2 дахь минутанд Пеннантын маш гоё кроссыг хаалганы ємнєєс тэнгэр єєд нисгэчихэв...
Тоглолт дууслаа... Хэдийгээр 0-1 р хожигдсон ч энэ бол ялалт байлаа...
Бид дараагийн шатанд шалгарлаа... 5 удаа хvртэж байсан цомоо тэврэхэд 1 шатаар ахилаа...


Image
]Image
Image
Image
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Тэрри_10 » Wed Mar 07, 2007 11:58 am

Chelsea, Liverpool, Valencia 3g garna gej naidaj bsan harin Lyon-g husuulana gej yagaad ch yum bodoj uzsengui. AS Roma talbai deeree 8 shar avaad l yavamgui l bsan yum daa.
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby spain man » Wed Mar 07, 2007 2:19 pm

el payaso wrote:За тэгээд манайхан муу Интерээс хариугаа авлаа... зодоон болсон гээд байсан тэрийг харсан хүн байна уу? Яаг юу болов?


Зодоон ч гэж дээ. Аяалагийн доор Круз ивээд дээрээс нь Матрикс дарж унасан тэгээ л маргаан болоод байсан. Ибра л бааварлаад байсан ш дээ кэкэкэ. Гэснээс Интерт пенальтиг нь өгцөн бол :grin: Манчини бас тэгээд Адрионог аваад явчихад яасан юм бол. Тэр хоёрын хооронд асуудал байгаа гэсэн үнэн бололтой.

Лион Рома 2 ыг гадарлаад байсан юмаа. Нэг тиймэрхүү юм болчих байх гээд. Лионыг дэмжээд байхад л явахгүй юм аа нээрээ.

Бусад нь ч яахав болох ёстой юм болдогоороо өнгөрлөө.












Лион
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby meesh » Wed Mar 07, 2007 2:19 pm

Би энэ С1-г ерөөсөө ойлгохгүй юм.Онцгой эрхт гишүүн гэж сурталчилж, сурталчилж нөгөө ФЦ Амараа нөхөр баахан ярьж ярьж хүн урьж яриулж байснаа яг тоглолт эхлэхээр АЛ-н эмблем Онцгой эрхт С1 гэсэн зураг гаргаснаа алга болчих юм.Би л 3 удаа л шөнө босч үзлээ гурвууланд нь тэгэх юм.Намар нэг үзэхэд тэгж байсан.Эсвэл Сансар кабелиас шалтгаалмааргүй л юм даа :smile:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby TJ » Wed Mar 07, 2007 2:25 pm

Ц1 монголд ганцаараа ЧЛ-ийг дамжуулах эрхтэй юм гэсэн(өөрсдөө хэлсэн)
харамсалтай нь тенхикийн боломжгүй бололтой юмаа янз нь.... :smile:
бусад ТВ-үүдийг гаргахыг хориглоно, хэрвээ үгэнд орохгүй бол ховлоно (хэнд ч юм бүү мэд :?: ) ухааны юм яриад байгаа :-o Тэгэхээр монголын ТВ-үүд ЧЛ дамжуулах аргагүй л юм байна гэж ойлгохоос 8+)
TJ
 

Postby rednasca » Wed Mar 07, 2007 2:31 pm

зодоон ч гэж дээ гэж юу яриад байна.....
цаана чинь бөөн асуудал дэгдэх гээд байхад.......
тоглолтын сүүлчин мөчид матрикс аяала энэ тэр талбайн дунд мөргөлдөөд унаад....тэгээд торгуулийн цохилт өгөх байх гэсэн чинь шүүгч шууд үлээгээд дуусгасан....валенсиягийнхан баярлалдах гэсэн чинь Бурдиссо нэг нөхөртэй муудалцаад, нөгөөх нь аргентин нөхөр гэсэн байхаа, өшиглүүлээд... хожигдсоны уур дээр өшиглүүлсэний хор шар нэмэгдээд араас нь элдээд.....хүмүүс болиулах гээд дийлэхгүй, зууралдаад....
тэгж байтал Наварро гэгч нөөц тоглогч гарч ирээд Бурдиссог нам шаагаад зугтаагаад.....интерийнхэн тэр нөхрийн араас элдээд....
нөгөөх нь зугтаагаад тэр чигээрээ гүйгээд орсон чинь араас нь Камбияссо тэргүүтэй нөхдүүд улайран зүтгээд.....бөөн л юм болсон доо.....
энэ асуудлыг УЕФА зүгээр өнгөрөөхгүй байх....
Интер дараа жилүүдэд өнжих ч байж магадгүй....
Наварро бол лав дахиж АЛ-д тоглохгүй байх.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Аагий » Wed Mar 07, 2007 2:57 pm

Тэр Наваро гээд байгаа гар шал илүү шт. Гарж ирээд шууд нэлээн хүчтэй нүүрлүү нь цохьчоод тавхай гялалзуулан зугтсан. Дараа нь хувцам солих өрөөнд бас зодоон болоод байх шиг байсан.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby spain man » Wed Mar 07, 2007 3:19 pm

Тв ынхэн хасчиж. Нилээн юм болжээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby mick » Wed Mar 07, 2007 3:26 pm

Mr S wrote:харж л байя даа..........


МрБээ Ганцыг нь ч таагаагүй байна шт... :mrgreen:
Last edited by mick on Wed Mar 07, 2007 5:08 pm, edited 1 time in total.
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby .boldoo. » Wed Mar 07, 2007 3:34 pm

Бичлэг нь байна уу. Зодооны.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Takanohana_Nowitzki » Wed Mar 07, 2007 4:14 pm

c1 neeree dongio yumaa. ter amaraa ФЦ liverpool gej yaridag bj AC milaniig ei si l gedeg shd. eef sii gej yaagaad yarihgui bgaam? erguu **l** shuu.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Postby ..::Affictor::.. » Wed Mar 07, 2007 5:12 pm

Рома үнхээр сайн байлаа
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby G@naa » Wed Mar 07, 2007 5:22 pm

Рома ч рома л юм даа. Аргагїй буурь заалаа. Орой л тоймыг нь їзэхээс.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby oswin » Wed Mar 07, 2007 5:29 pm

vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby spain man » Wed Mar 07, 2007 6:03 pm

mick wrote:
Mr S wrote:харж л байя даа..........


МрБээ Ганцыг нь ч таагаагүй байна шт... :mrgreen:


Би нилээн дөхүүлжээ :mrgreen: Интерт пен гий н огоод. Ливер хоёр шон онодогоо хийцэн бол тэгээ л...........
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby a_odko » Wed Mar 07, 2007 6:12 pm

Тэр одоо арай дэндүү... Гудамжны хэдэг гарууд шиг л байлаа шт...:grin:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby spain man » Wed Mar 07, 2007 6:15 pm

Мэндээгийн хэдэн аргентинчууд л.......
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Ganaa » Wed Mar 07, 2007 6:28 pm

.boldoo. wrote:Бичлэг нь байна уу. Зодооны.


Valencia VS Inter Milan Fight
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 6:55 pm

Цогоо wrote:Chelsea 2-1 FC Porto
Liverpool 0 - 1 Barcelona
Lyon 2 - 0 AS Roma
Valencia 1 - 0 Inter Milan
Эхний хоёр тоглолтыг нь таасан байна шvv. Харин Лионыг хожчоосой гэж бодож байсан талаар болох шив дээ. Валенсиагийн Албиолын гар хvрсэн юм байна лээшт тэр хамгаалалт дээр. Тєгсгєлдєє зодоон болсон бол тэрнийг нь хардаг байж. Оноог нь мэдэж байгаа юм чинь гээд унтаад єгсєн буруудаж дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 7 » Wed Mar 07, 2007 8:03 pm

spain man wrote:Мэндээгийн хэдэн аргентинчууд л.......



хахахаха.Мэндээ яаж тэсэж бна аа. тэгэхдээ vнэний ортой шvv. :mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Wed Mar 07, 2007 9:34 pm

Цогоо ч эхний 2-ыг яг таасан бна шүү.
Өнөөдрийн тоглолтууд дуусахаар дүгнэлтээ хийнээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron