- Лос Анжелес Лейкерс - 2011/12 оны улирал
Эхлээд энэ багийн түүхийг товчхоноор.
Детройт Жемс гэх баг 1946 оны үед НБЛ /the National Basketball League/ -т оршиж байсан ба тэд Жемс нэрийн дор НБЛ-т ердөө ганцхан улирлыг үдэхдээ 4 хожил, 40 хожигдол авснаар рекорд тогтоон улирлын эцэст баг мөхөх аюулд нүүрлээд байлаа. 1947 онд Бен Бергер болон Моррис Чалфен нар тус багийг C. Кинг Боринг-с $15,000-н үнээр худалдан авч багийг Миннеаполис буюу "нууруудын хот" руу нүүлгэн шилжүүлжээ. Улмаар цаашид орших болсон хот буюу 10'000-н нууруудын газар нутгийн хоч нэрийн адилаар багийг Лейкерс буюу "Нуурчид" гэж нэрлэх болсон ба одоо хүртэл энэ нэрээр явсаар байна.
1947 оны улирлын дараагаар НБА-н түүхэндэх анхны суперстар болох Жеорж Микан-г Лейкерс эгнээндээ нэгтгэсэн юм. Тэр дариудаа 1948 оны лиг-н аваргыг авав. Харин улирлын дараа Лейкерс баг БАА /Basketball Association of America/ руу нэгдсэн ба тэднийг нэгдсэнээс 1 жилийн дараа уг лиг маань нэрээ сольж одоогийн бидний үзэж буй НБА-н нэршил гарч иржээ.
Жеорж Микан-р манлайлуулсан Лейкерс баг энэхүү лиг-н эхэн үед үнэхээр доминант байж 5 түрүүг хүртсэн байна. Жеорж Микан 1950аад оны дундуур мэргэжлийн карьераа өндөрлөж. 1960/61 оны улирлын өмнө Лейкерс баг Миннеаполис хотоо орхин Калифорниа мужийн Лос Анжелес хот руу нүүн одоогийн дүр төрхөө бий болгож эхэлжээ.
1960-аад оны үед Лейкерс баг "Алдрын танхим"-н манлай нэртэнүүд болох Элгин Бэйлор, Жэрри Вэст нарын хамтаар НБА-н финалд 6 удаа шалгарсан ч тус бүрд нь Бостон Сэлтикс багт хожигдсон байна. 1968 онд НБА-н 4 удаагийн МВП болох Уилт Чэмбэрлэйан-г авсан ч 1969, 1970 оны финалд мөн л хожигдлыг амссан байна. Харин 1972 онд багийн түүхэндэх 6 дах аваргын титэм ирсэн ба энэ нь багийн шинэ дасгалжуулагч Билл Шэйрмэн-ий анхны улирлын дор болсон байна. Улмаар багийн супер одууд болох Уйлт болон Вэст нарыг зодог тайлсны дараагаар баг өөр нэгэн суперстар болох Карим Абдул Жаббар-г эгнээндээ нэгтгэсэн байна. Гэсэн ч баг НБА-н финалд 1970-аад оны үеийг дуустал гарч ирсэнгүй. Харин дараа нь Эрвин Жонсон буюу "Шидэт хүн" ирснээр Лейкерс-н шинэ эринг гаргаж ирсэн ба тэд 8 жилийн дотор 5 удаа НБА-н аваргын титмийг хүртжээ. Энэ багаас "Алдрын танхим"-д Жонсон, Абдул-Жаббар, Жэймс Вүрди мөн дасгалжуулагчийн дүрээр Пэйт Райли нар нэрлэгджээ. Тэд дээрх аваргын түрүүнүүдийнхээ 2-г мөнхийн заналт өрсөлдөгч Сэлтикс-г хожиж авсан юм.
Жонсон, Жаббар нар зодог тайлсны дараагаар буюу 1990ээд оны эхээр баг эргэн хүчирхэг болохыг зорьж байсан ба 1996 онд Шакил Ониел болон Коби Брайант нарыг эгнээндээ нэгтгэж байгаагаа зарлав. "Алдрын танхим"-н дасгалжуулагч болох Фил Жэксоны хамтаар тэд 2000-2002 онуудад үнэмлэхүй байж 3 дараалсан аварга болсон юм. Дараа нь 2004 болон 2008 онуудад тэд финалд гарч хожигдсон ч 2009, 2010 онуудад Орландо болон Бостоны багуудыг ялж 2 дараалсан аварга болсон юм.
Өмсгөл, Лого, Нэр
Нэрний талаар дээр дурдсан байдлаар Лейкерс гэж нэрлэсэн ба багийн логог алтан шар сагсан бөмбөгийн дээр нил ягаанаар Лейкерс гэж бичжээ. Энэ логоны өнгөөр өмсгөлийн өнгө тодорхойлогддог ба шар өмсгөлийг өөрсдийн талбайдаа тоглохдоо өмсдөг бол, нил ягааныг нь зочлон тоглохдоо харин цагаан өмсгөлийг зөвхөн бүтэнсайны болон баярын өдрийн тоглолтонд өмсдөг байна.
Улирлын рекордууд
Лейкерс баг байгуулагдсан цагаасаа хойш флэй.офф -г ердөө 5 хан удаа өнжжээ. Мөн 16 удаа НБА-н аварга цолыг хүртсэн бол мөн НБА-н финалд 15 удаа ялагдсан гэж үзвэл нийт НБА-н 64 финалын 31-д нь энэхүү багийн нэр багтжээ. Эдгээр бүх финалуудын 8 нь 1980аад оны үед байж. Багийн улиралд үзүүлсэн хамгийн шилдэг рекорд бол 1972 онд байсан ба тэд 69 ялж 13 ялагджээ. Харин хамгийн муу рекорд нь 1957/58 оны үед байж 19 ялж 53 ялагджээ. Лейкерс бол түүхэндээ нэг улиралд 60-с дээш ялагдаж байгаагүй 3хан багийн нэг юм. Нөгөө 2 багууд нь New York Knicks болон New Orleans/Utah Jazz нар юм.
НБА, багийн рекордууд
Карим Абдул-Жаббар нь НБА-н түүхэнд хамгийн их оноо авсан, хамгийн олон тоглолтонд оролцсон гээд том том рекордуудын эзэн бол Мэжик Жонсон нэг улиралд дундажлах оновчтой дамжуулалтынхаа тоогоор НБА-г тэргүүлсээр байна (13.1). Тэрээр карьерийнхаа турш 10,141 ассист хийсэн ба багийн рекорд эзэмшигч юм. Мөн трифл-дабл хийснээрээ багт 1-т, НБА-н түүхэнд 2-т Оскар Робертсоны ард бичигддэг байна. Жонсон нийт 138 удаа трифл-дабл хийжээ. Элмор Смит нь 1 тоглолтонд хийсэн блокийн тоогоор багийн рекордыг (17), мөн улиралд дундажилсан блокийн тоогоор (4.85), карьерийнхаа турш 1 тоглолтонд хийсэн блокийн тоогоор (3.93) тэргүүлдэг. Элгин Бэйлор болон Коби Брайант нар багийн хамгийн шилдэг оноо авагчийн рекордуудыг эзэмшдэг. Элгин Бэйлор нь 1 улиралд дундажилсан оноогоороо (38.3), карьерийнхаа турш 1 тоглолтонд дундажилсан оноогоороо (27.4) тус тус 1-т бичигдэж байна. Харин Брайант 1 тоглолтонд хамгийн өндөр оноог авснаараа (81) багийн түүхэнд 1-т, НБА-н түүхэнд 2-т бичигдэж байна. Бэйлор, Коби, Вэст нар тус бүр 5 улиралд 30 дээш оноог дундажилж байснаараа бас нэгэн рекорд эзэмшигчид болж байна.
Лейкерс баг нь НБА-д хэд хэдэн том рекордуудыг эзэмшдэг ба хамгийн их дараалсан хожил авснаараа (33), мөн зочлон тоглолтуудаас хамгийн их дараалсан хожил байгуулснаараа (16) тус бүр тэргүүлдэг ба дээрх 2 рекордыг 1971/72 оны улиралд үзүүлжээ. Мөн тэд 1984–85 оны улиралд 54.5%-тай довтолж байснаараа, 2009–10 оны улирлаас хойш НБА-д хамгийн их хожил авсан мөн хамгийн их хувьтай (61.9%) хожлоороо, НБА-н финалд хамгийн олон удаа гарснаараа (31) тус тус тэргүүлсээр байна.
Мөн 2000–01 оны флэй.офф-д баг аваргалахдаа 15–1 гэсэн үнэмлэхгүй үзүүлэлтийг харуулсан нь НБА-н флэй.офф-н хамгийн дээд рекорд болсон юм.
Талбай
Лейкерс баг Степлс Центр-т тоглодог ба уг спортын ордон нь Лос Анжелес хотын гол дүүргүүдийн нэг болох Даунтаун Лос Анжелес-т байрладаг. Уг ордон 19,060 хүний суудалтай. Мөн энэ ордон нь 1999 онд нээлтээ хийсэн ба өмнө нь The Forum спортын ордонд 1967-1999 онуудад тоглож байсан юм. Стэплс Цэнтр-т НБА-н өөр багууд болох ЛА Клипперс, ВНБА-н ЛА Спаркс багууд тоглодог байна.
Лейкерс баг Лос Анжелес дах эхний 7 улиралдаа Los Angeles Memorial Sports Arena-д тоглож байжээ. Дараа нь тэд The Forum спортын ордон руу шилжсэн байна. Харин анхны ордон бол Миннеаполис дах Minneapolis Auditorium ба тэнд 1947-60 онуудын турш тоглож байжээ.
Баг НБА-н алдрын танхимд
Лейкерс-н нэртэй хамт 23 хүн Алдрын танхимд нэрлэгдсэн ба тэдгээрээс 16 нь тоглогч, 4 дасгалжуулагч, 1 туслах дасгалжуулагч, 2 дэмжигч нар юм. 16 тоглогчид нь Kareem Abdul-Jabbar, Elgin Baylor, Wilt Chamberlain, Gail Goodrich, Connie Hawkins, Magic Johnson, Clyde Lovellette, Karl Malone, Slater Martin, Bob McAdoo, George Mikan, Vern Mikkelsen, Jim Pollard, Dennis Rodman, James Worthy, Jerry West нар юм. 4 дасгалжуулагч нь Phil Jackson, John Kundla, Pat Riley, Bill Sharman нар юм. 1 туслах дасгалжуулагч байгаа нь мэдээж Текс Винтер ба тэрээр Фил Жексонтой хамт удаан хугацааны турш амжилттай ажилласан юм. Харин Chick Hearn гэж эрхэм бол 2002 онд өнгөрсөн ба тэр хүртлээ 42 улирлын турш Лейкерс-н нэвтрүүлэгч хийсэн юм. Түүнийг өнгөрснөөс 1 жилийн дараа Алдрын танхимд нэрийг нь оруулжээ. Үлдсэн 1 хүн бол удаан хугацааны турш Лейкерс багийн эзэн байж олон олон амжилтын үүд хаалгыг нээж өгсөн эрхэм болох Жерри Басс юм. Түүнийг 2010 онд Алдрын танхимд багтаажээ.
Мөн Лейкерс багаас 7 тоглогчийн дугаарыг мөнхөлөөд байгаа ба тэдгээр нь:
- 13 Wilt Chamberlain, C, 1968–1973
- 22 Elgin Baylor, F, 1958–1971
- 25 Gail Goodrich, G, 1965–1968; 1970–1976
- 32 Magic Johnson, G, 1979–1991; 1996
- 33 Kareem Abdul-Jabbar, C, 1975–1989
- 42 James Worthy, F, 1982–1994
- 44 Jerry West, G, 1960–1974
Өрсөлдөөн
Бостон Сэлтикс болон ЛА Лейкерс багуудын хоорондын мөнхийн өрсөлдөөн бол НБА-н түүхэндэх хамгийн том, хамгийн шилдэг өрсөлдөөн юм. Эдгээр багууд НБА-н түүхэнд 12 удаа учраа таарсан ба анхны таарсан финал бол 1959 онд байж. Мөн тэд 1960аад он, 80аад оны үед НБА-д доминант байсан багууд юм.
90ээд оны эхэн үед Ларри Бөрд болон Мэжик Жонсон нарыг зодог тайлснаар 2 багийн тулаан хэсэг хугацаанд завсарласан ба харин 2008 онд эргэн финалд учирсан нь 1987 оноос хойш таарсан анхны тохиолдол байв. Сэлтикс 4-2 р аварга авсан юм. 2010 оны финалд дахин таарахад Лейкерс ялж аварга авчээ. Тус 2 багууд нь НБА-н түүхэнд хамгийн олон аварга авсан багууд ба Сэлтикс 17 удаа, Лейкерс 16 удаа аваргалсан нь нийлээд НБА-н 64 удаагийн аваргын цомын талаас илүү хувь нь болж байна.
Сан Антонио Спөрс нь Western Conference дах Лейкерс-н хамгийн хүчтэй өрсөлдөгч баг ба эдгээр багуудын хамгийн хүчтэй өрсөлдөөн 1990ээд оны сүүлээр 2000аад оны эхээр байв. 1999 оноос хойш плэй.офф-д эдгээр багууд 5 удаа таарсан ба 1999-05 онуудад буюу 7 улирал дараалан 2 багуудын аль нэг нь НБА-н финалд оролцож байв. Спөрс баг 1999, 2003, 2005, 2007 онуудад аварга авсан бол Лейкерс 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад аварга аваад байна. 1999-2004 онуудын хоорондох 2 багийн өрсөлдөөн НБА-н хамгийн хүчтэй, сонирхолтой өрсөлдөөн байсан юм. Хамгийн сүүлд 2008 онд Western Conference-н финалд таарсан ба Лейкерс-н ялалтаар өндөрлөсөн байна.
Багийн танилцуулга
Бүс: Баруун /Western/
Байгуулагдсан: 1947 он. /1948 онд НБА-д нэгдсэн/
Түүх: Миннеаполис Лейкерс /1947–1960/, Лос Анжелес Лейкерс /1960–с одоог хүртэл/
Талбай: Степлс Цэнтр
Хот: Лос Анжелес. Калифорниа
Багийн эзэн: Жерри Басс
Ерөнхий менежер: Митч Купчак
Ерөнхий дасгалжуулагч: Майк Браун
Аварга авсан: 1 удаа НБЛ-д (1948), 16 удаа НБА-д (1949, 1950, 1952, 1953, 1954, 1959, 1962, 1963, 1965, 1966, 1968, 1969, 1970, 1972, 1973, 1980, 1982, 1983, 1984, 1985, 1987, 1988, 1989, 1991, 2000, 2001, 2002, 2004, 2008, 2009, 2010)
Бүсийн аварга авсан: 22 удаа (1971, 1972, 1973, 1974, 1977, 1980, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 2000, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2011)
Үндсэн вэбсайт: Lakers.com
2011-12 оны улирлын багийн бүрэлдэхүүн/2011 оны 12 сарын 1ны байдлаар/
НБА-д ажил хаялт болж улирал эхлэх цагаасаа багагүй оройтож эхэлж байгаа ч энэ нь манай багт нэг талаар ашигтай байж мэдэх юм. Учир нь манай багийн дундаж нас, дан ялангуяа гол тоглогчдын насыг авч үзвэл 82-с илүү 66 тоглолт байх нь бидэнд илүү үр өгөөжтэй байх болно. Ерөнхийд нь авч үзвэл багийн үзүүлэлт, ур чадвар, нөөц бололцоо нь НБА-д аваргалах боломж бол бий гэж хувьдаа үзэж байгаа. Сан Антонио, Бостон гээд манайхаас хавьгүй илүү харьчихсан багууд энэ улиралд тийм ч фаворит болж чадахгүй гэж үзээд байгаа. Дээр нь Даллас хэдий аваргалсан ч хүч нь тарамдаж байна, эрч хүч нь суларчихсан гээд хүчин зүйлүүд их нөлөөлж байгаа тул мөн л гол фаворит баг биш болж байх шиг...
Яг ингээд үзвэл Маиами, Чикаго, Никс, Оклахома г.м залуусаар бүрдсэн багууд л ирэх улиралд шуугиан тарж мэдэх шинжтэй... Манайх хэрвээ финалд гарахыг хүсч байгаа бол бүсийнхээ аваргад бараг заавалчгүй Оклахома-н залуусыг хожих шаардлагатай болох байх гэж таамаглаж байна... Хурдтай, эрчтэй, хүчтэй залуус үнэхээр эвгүй байгаа, дан ялангуяа манайх шиг багт бүр ч эвгүй байж мэднэ. Тийм учир ганц нэг хэрэгтэй, х-фактор болчих тоглогч, холбогч мэтийн сул байрлалдаа хүн авах хэрэгтэй л байгаам...
Майк Браун-г ирэхэд хувьдаа үнэхээр дургүй байсан ч одоо ирчихсэн хүнийг яая гэхэв, би ямар хөөж чадах биш... Ямар ч байсан энэ улиралд баг дахин аваргын төлөө зүтгэх л хэрэгтэй, Коби-н амбиц үүний төлөө л байгаа байх гэж найдаж байгаа... энэ улиралд тоглогчид илүү их үүргээ ухамсарлаж, илүү их хүчин чармайлт гаргана гэж найдаж байна... Майк Браун хэр сэтгэлзүйч хийхээс бас их зүйл хамаарах биз...
За, тэгээд нээх лаг мэддэг амьтан шиг олон юм бичээд яахав.... гэхдээ энэ улиралд аваргын цом хүсч байгаагаа нуухгүй ээ...