Зиаккк... Ноён Эс сайхан тойм бичих биз... гэхдээ би нэг юм хальт сараачая...
Анфьелд цэнгэлдэх хvрээлэн... ЕСПН хар цагаанаар гарч байсан болохоор мэдэрч чадаагvй... Бодвол стадион улаанаар эргэлдэж байсан байх...
Манай гарааны бvрэлдэхvvн 14 хоногийн ємнєх тэр хэвээрээ байлаа...
Jose Reina, Daniel Agger, Alvaro Arbeloa, Jamie Carragher, Steve Finnan, John Arne Riise, Xabi Alonso, Steven Gerrard, Mohamed Sissoko, Craig Bellamy, Dirk
Kuyt
Харин манай єрсєлдєгчид ємнєх тоглолтын гараанаас Juliano Belletti, Thiago Motta, Gianluca Zambrotta,Javier Saviola нарыг суулгаж оронд нь
Presas Oleguer, Lilian Thuram, Andres Iniesta болон Каталанчуудын итгэл найдвар болоод байсан цагаан пиджактай залуу Это г гаргасан байлаа...
Victor Valdes, Rafael Marquez, Presas Oleguer, Carles Puyol, Lilian Thuram, Anderson Deco, Andres Iniesta, Hernandez Xavi, Ronaldinho, Samuel Eto'o, Leo Messi
Бенитез тоглолтын ємнє єгсєн ярилцлагандаа энэ тоглолтонд бид зvгээр л тэнцчихэд л цаашаа гарчихна гэсэн бодолтой тоглохгvй... бидний зорилго бол ялах гэж хэлж байснаар тоглолт эхлээд л манайх давамгайлж эхэллээ...
Ємнєх тоглолтын эцсийн цэгийг тавьсан Рийзе энэ тоглолтын эхлэлийг тавих шахлаа... Тvvний зvvн хєлийн хvчтэй цохилт... бємбєг хаалганы зvvн талаар тун ойрхон єнгєрлєє...
Тэр энэ vед тун гайхалтай байлаа... Тvvний дахин нэг гайхалтай цохилт хаалганы хєндлєвч онолоо...
Довтолгоо талбайн баруун талаар явж байна... 16 гийн талбай дотор Беллами хаалганы зvvн талаас цохилоо... Валдез хаалаа... Ойсон бємбєгийн Куйт нэмсэн боловч Валдез дахин хаалаа... Бємбєг хаалгын чанх урагшаа ойлоо... Рийзе хоосон шахуу хаалга руу унаж мєргєлєє... Бараг л орж явсан бємбєгийг Пуйол хаалганы ємнєєс холдууллаа... Энэ бємбєгийг уг нь Рийзе тогтоогоод цохьсон бол яг ємнєх тоглолтын гоал чигээ гоал оруулах байлаа...
Ємнєх тоглолтын хожигдолын баатар болсон Валдез дахин нэг алдаа гаргах шахав... Тэр єєрийн хамгаалагчаас ирсэн бємбєгийг 16 гаас гаргах гэж єшиглєхдєє алдаж тэр бємбєг нь Сиссоко дээр очлоо... Хаалганаас 25 орчим метр... Урд хов хоосон хаалга... Хєєргєєд цохьлоо... Гэвч хєндлєвч онолоо... Бага зэрэг D дээрээ зєєлєн дарсан бол хєлбємбєгийн ногоон талбайн нэгэн гоёмсог гоал орж, Валдез амиа хорлох байлаа...
1 р vе єндєрлєлєє... Хаалгаруу цохьсон бємбєгийн харьцаа 10 – 1.
2 оноогоор илvv хожих хэрэгтэй Рийкард солилцоо хийлээ... Бvхэл бvтэн 60 минутын туршид бємбєгєнд тоотой хэд хvрсэн Eto’o – г Giuly гээр сольлоо... Харин манайхан 67 дахь минутанд Белламийг Пеннантаар сольлоо... Ингэснээр манай довтолгоо ерєнхийдєє багасаж хамгаалах талдаа орлоо... Тиймээс ч Барса илvv их бємбєг эзэмжиж довтолгоонд илvv орж эхэллээ... 71 дэх минутанд Lilian Thuram – г E Gudjohnsen оор сольсоноос хойш улам идэвхжлээ... Рийкардын солилцоо нvдээ олж тоглолтын 75 дахь минутанд талбайн баруун жигvvрээс ирсэн кроссыг Gudjohnsen хvлээн авч Рэйнаг хууран гоалдлоо... Манай хамгаалагч, хаалгач нар отон тоглолт гэж vзээд бага зэрэг пауз авсаныг хэлэх хэрэгтэй... Гуди манай хамгийн сvvлийн хамгаалагчтай яг нэг шугаманд зогсож байсан...
Yvнээс ємнє Роннигийн нэг гайхалтай довтолгоо хаалганы шон оносоныг хэлэх хэрэгтэй...
Манайхан хааяа нэг сєрєг довтолгоо хийгээд л... Жеррард хоёр, гурав хаалгаруу цохиод амжив... ємнєх тоглолтын алуурчин Валдез vнэхээр сайн тоглож байлаа... Тэр тоглолтын туршид 7 сэв хийжээ...
Барса довтолоод л... Гоал хийчих вий гэж асар айж байсныг нуух юун... Тэгвэл нєхєж хийх хугацаа байхгvй байлаа...
Тоглолтын 90 дэх минутанд солиогоор орж ирсэн Кроуч нэмэлт цагийн 2 дахь минутанд Пеннантын маш гоё кроссыг хаалганы ємнєєс тэнгэр єєд нисгэчихэв...
Тоглолт дууслаа... Хэдийгээр 0-1 р хожигдсон ч энэ бол ялалт байлаа...
Бид дараагийн шатанд шалгарлаа... 5 удаа хvртэж байсан цомоо тэврэхэд 1 шатаар ахилаа...
]