Цоомоо wrote:
Ямар ч байсан Сумъяа аварга Сүхбатыг давуулж гуядахад нь өргөөд шиддэг 2003 оных.
Сүхбатын Бат-Эрдэнэ аваргыг хаяж түрүүлдэг 99 оных.
Магалжав сенсаац тарьдаг нь 2000 оных.
За тэгэхээр 2001 нь л бараг үнэн болж таарах байх даа.
Сумъяа чинь 4-т хэнтэй нь ч билээ, удаж даваад үзүүр түрүүнд үлдэж байсын.
2002 онд болохоор Сумъяа түрүүлэхдээ Сүхбат аваргыг тас хийтэл нь хавираад араас нь Доржсамбууг хавираад түрүүлчихсэн.
2004 он чинь их будилж маргалдаж ерөөсөө барилдаан бүр нь их асуудалтай болсоор байгаад
Өсөхөө Доржсамбуу 2 үлдсэн санагдана.
Доржсамбуу Сүхбат аваргатай маргаантай барилдаад бөхийн өргөөг анх удаа ундааны саваар дүүргэдэг дэ.
Сүхбат аварга нэг бичлэг үзүүлж байгаад л тахимаа өгдөг юм.
Одхүү Сумъяабазар 2 их но-той барилдсан.
Дараагийн даваанд Ганаа Сумъяа сайхан бярдаал хөөж байгаад элэг бүс энэ тэр нь тасраад бас хачин болчдог.
Шөвгийн 4-д бас Мягаа Өсөхөө аварыг тугны хажууд хусчдаг юм.
Тэгээд засуул бас барьц тавилц гэсэн байх, дахиж байсан.
Доржсамбуу харин Сумъяаг ёстой дархан мэхээ гоё хийж хаясан даа.
Чанарав гуай ёстой уран хийлээ дээ гэж байсан.
Уг нь бол байнга л хийдэг дархан сэнжигдэж сэгсрээд ард нь гардаг нь ш дээ.