“СПОРТЫН ЦОНХ ЦОМ 2011” Сагсан бөмбөгийн тэмцээний удирдамж
НЭГ. Тэмцээний зорилго
1.1. Спортын цонх форумын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж, аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх, улмаар сагсан бөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх,дэд форумаа хурдацтай хөгжүүлэх сурталчлахад үндсэн зорилго оршино.
Мөн Спортын цонх сагсан бөмбөгийн багийн ирээдүй хойч үеээ тодруулах зорилготой
ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг Спортын цонх форумаас томилогдсон зохион байгуулах түр хороо удирдан зохион байгуулна.
2.2. Тэмцээн нь 2011 оны 8 сарын 20-ны 10:00 цагаас эхлэн нэг өдөр үргэлжилнэ.
2.3. Тэмцээнийг зохион байгуулах түр хорооноос томилсон шүүгчид шүүн явуулна.
2.4. Тэмцээнд зөвхөн форумын гишүүн оролцох эрхтэй бөгөөд идвэхтэй гэдэг цэнзүүрийг харгалзан үзэх болно. 2011 оны 7 сарын 28-ны байдлаар 100-аас дээш бичлэгтэй 2011 оноос өмнө бүртгүүлсэн гишүүд тэмцээнд оролцох эрхтэй.
ГУРАВ. Тэмцээний журам
3.1. Тэмцээнд оролцох багууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Баг нь 18-иас дээш насны 8 аас ихгүй , 1 дасгалжуулагчтай байна.
• Тэмцээнд тодорхой шаардлагыг хангасан мэдүүлгийн дагуу оролцоно.
• Баг нь нэг ижил өнгийн хувцастайгаар тэмцээнд оролцоно.
3.2. Тоглолтын хугацаа 10 минутаар 2 үе байна. Тоглолтын цаг бохироор явагдана.
3.3. Тэмцээний үеэр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэргэлсэн тоглогчийг тэмцээнээс шууд хөөнө.
3.4. Багийн удирдлагууд дараах асуудалд тамирчдын анхаарлыг хандуулбал зохино. Үүнд:
• Тэмцээний үеэр заалны тоног төхөөрөмж, эд хогшлын бүрэн бүтэн байдал, ариун цэврийг сахина. тамхи татахыг хатуу хориглоно.
• Тэмцээний үеэр баг тамирчдын зүгээс талбайн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж элдэв зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Тоглолтын явцад гаргасан талбайн шүүгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.
ДӨРӨВ. Бүртгэл
4.1. Тэмцээнд оролцох гишүүдийн мэдүүлгийг 2011 оны 8-р сарын 7-ны 23:00 цаг хүртэл цахим форматаар хүлээн авна. Хэрвээ мэдүүлгийг хугацаандаа амжиж өгөлгүй хоцроовол мөнгөн торгуультай бөгөөд шаардлагатай гэж үзвэл тэмцээнд оруулахгүй болохыг анхаарна уу.
4.2. Зохион байгуулах түр хорооноос тэмцээнд оролцох тамирчидийг дэмждэг багаар хуваарилан 2011 оны 8 дугаар сарын 10-нд цахим хэлбэрээр багуудын бүрэлдэхүүнийг зарлана. /Багт хувиарлагдаагүй үлдсэн тоглогчидыг драфтаар хувааж магадгүй, Үндсэн багуудыг дэмждэг багаар нь хуваана./
4.3. Тэмцээнд оролцох гишүүд 15000 төгрөгийн хураамж төлнө. Хураамжийг техникийн зөвлөгөөнөөс өмнө заавал хураалгасан байна. Хураамжийг олимпийн хорооны байрны 4-н давхарт 402 тоотод биеээр ирж хураалгах буюу Их Спортын Цонх ТББ-н 5003303824 /Хаан Банк/ тоот дансанд хураалгана.
4.4. Ямар нэгэн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон тоглогчийн хураамжийг буцаан олгохгүй.
4.5. Тоглогчийн мэдүүлэгт: Овог нэр, нас, хувийн дугаар, бичлэгийн тоо, элссэн огноо, үүрэг, утасны дугаар, ажил, цээж зураг, ямар сагсны баг дэмждэг зэргийг заавал багтаасан байна.
ТАВ. Шагнал
5.1 Тэмцээнд түрүүлсэн багт цом гардуулж, эхний 3-н байр эзэлсэн багийг диплом, мөнгөн шагналаар шагнана.
Нэгдүгээр байр:
- ..................төгрөг, Цом, диплом
Хоёрдугаар байр:
- .................төгрөг, диплом
Гуравдугаар байр:
- .................төгрөг, диплом
Тусгай шагналууд
Тэмцээний шилдэг довтлогч
Тэмцээний шилдэг 6дахь тоглогч:
Тэмцээний шилдэг хамгаалагч:
Их Спортын Цонх ТББ
Спортын Цонх Цом 2011 - Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох гишүүдийг бүртгэх нь :
Дараах анкетийг бөглөн цээж зурагын хамт
bibby@sportnews.mn хаяг руу явуулна уу.
download/anket.xlsx