Валенсиа-Интер
vs
Интер... Милан Ювегийн хэрэг төвгийн дараагаар Италийн лигт үнэмлэхүй амжилт гаргаж байгаа баг... Зун ч Морретти оддыг бөөнддөг зангаараа бөөндсөн... Ювегээс Виера, Ибраг Челсигээс Креспог гээд л... Гэхдээ миний ганц ойлгодоггүй юм бол Интер ягаад плэймэкер буюу 10 дугаар дээх тоглох бүтээлч тоглогч авдаггүй нэг бол хамгаалагч эсвэл довтлогч тэгээд хагас хамгаалагч авахааараа заавал хамгаалах чиглэлийн хагас авдаг зан нь.... Магадгүй Моретти тоглогч авахаасаа өмнө хэн нь манай багт илүү хэрэгтэйг биш хэний талаар сонин дээр илүү их бичиж байгааг хардаг байх... Энэ бол Интерийн сул тал... оддоос бүрдсэн ч гсн зохион байгуулалт эмх замбараа муутай баг... Тэдэнд плэймэкер байхгүй... Станкович бол том багт хангалтгүй тоглогч... Фигу харин удахгүй араб явах гэж байна... Камбиассо Виера Дакоурт бүгд хамгаалах чиглэлийнх... Гроссо Майкон гсн жигүүрийн хамгаалагчид нь довтолгоо илүү зохион байгуулалцдаг... Өнгөрсөн жил ч эмх замбараагүй интер маань нарийн зохион байгуулагдсан улбар шаруудад хожигдож АЛ-ыг орхисон... Энэ удаад ч испани трип тэдэнд сайхан дурсамж үлдээхгүй гэдэгт гүнээ итгэнэм... өмнө нь тэд Валенсиатай 2 ч удаа таарч тэр бүртээ АЛ-ээс мулталж байсан ч энэ удаад бүх юм эсрэгээрээ байх бололтой... Эхний тоглолт Сан Сиро... бужигнаан дунд нэг гоол... харин Майконы комби бол супер байсан... гэтэл Испаничууд 2 гайхалтай цохилтоор бэлэг бариж Интерийн бүх итгэл найдварыг талбай дээр нь булшилж орхисон... энэ зохион байгуулалт муутай баг Местеллад гоол хийнэ гэдэгт би нэг л итгэхгүй байна... Дээр нь Интерийг сулруулж буй өөр нэг зүйл бол дотоодын лигийн үхээнц өрсөлдөөн... Юве унаж Милан тааруухан тоглож байна... Интерийг зовоох баг СериаАд одоогоор алга... тэд СериаА дахь ялалтандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд илүү сайн байх гсн чармайлтыг гаргахгүй байна... багийг хурцалж байдаг зүйл бол ижил магадгүй илүү хэмжээний хүчирхэг өрсөлдөгч... Ийм үхээнц байдлаар лигийн тоглолтуудаа явуулж байгаа баг АЛ-ын ширүүн өрсөлдөөнд самгардах нь гарцаагүй...
Валенсиагийн талаар... өмнөх тоглолтуудын дараагаар шөвгийн 8-д Испанийн төлөөлөл болж орох магадлал хамгийн өндөртэй баг нь Валенсиа л байна... хэдийгээр гэмтэл бэртэл энэ багийг ээрч байсан ч одоо тэд формондоо орж эхэлжээ... Дель Орно, Бараха, Висенте гээд гэмтэлтэй байсан гол тоглогчид талбай дээр эргэн ирсэн бөгөөд сүүлийн хэдэн сар байгагүй сайн бүрэлдэхүүнийг тэд өнгөрсөн лигийн тоглолтонд Селтагийн өөдөөс гаргасан... Висенте, Дель Орно, Мигуэль, Хуакин/Сильва гсн жигүүрийн довтолгоо төвд Албельда Бараха нарын солид тоглолт Интерийн сандруу хамгаалагчидийг будилуулж орхино гэдэгт итгэлтэй байна... Урд талд сүүлийн үед үнэ нь тасралтгүй өсч буй Вилла, АЛ-ын туршлагаар хэнийг ч өмнөө гишгүүлэхгүй Мориентес нар байх болно... Бүрэлдэхүүний хувьд тэд перфект байх болно энэ тоглолтонд... гэхдээ энэ багт асуудал байхгүй гэж ойлгож болохгүй... эдний асуудал бол Кики Флорес... хэтэрхий залуу туршлага муутай дасгалжуулагч... тэр АЛ-д энэ жил анх удаагаа багаа удирдаж байгаа... угаасаа баг удирдсан хугацаа нь ч тийм их биш... Манчини миний бодлоор сайн дасгалжуулагч биш ч гсн Флоресээс туршлагаар илүү гэдэгтэй санал нийлнэ... Тэгээд Канизаресийн орон гаран тоглолт Испаничуудад их төвөг удаж мэднэ... 37 хүрч байгаа хаалгач маань энэ жилээс тогтмол амжилттай тоглож чадахаа байгаад байна...
Валенсиа Бенитезийн үес эхлэн испанидаа супер хамгаалалттай багуудын нэг болж төлөвшисөн... Аяала, Марчена, Албелда гээд испанийн бусад багуудаа бодоход хамгийн хүчирхэг такльчидтай баг... дээр нь хамгаалалтын шугам сүүлийн хэдэн жилийн турш нэг их өөрчлөглөөгүй болохоор тэд бие биенээ сайн ойлголцдог.... Энэ удаад Местеллад тэд хамгаалалтыг нэгдүгээрт тавих болно... Интерийн зохион байгуулалт муутай довтолгоо энэ хамгаалалтыг давж гарна гэдэгт би итгэхгүй байна... магадгүй Интерийн зарим нэг тоглогчийн хувийн чадвар л тэдний найдах зүйл болох вий...
Миний таамаг: Местеллад энэ өдрийг өшөө авалтын өдөр болгон тэмдгэлэх болно...