Үнэ дагаж чанар гэдэг дээ. Энэ утгаар нь аваад үзвэл
nikon d5100, canon 600d same level
nikon d7000, canon 60d, sony @580, pentax k5 same level болчихоод байгаа. Гэхдээ энд d7000 бусдыгаа дагуулахгүй л дээ. Бараг nikon d90 энэ төвшинд байх ёстой. Гэхдээ одоо зах зээл дээр жаахан хуучирчихаад байгаа л даа. canon 50d-өрсөлдөж гарч ирж байсан. Тэгээд дээшээ явах юм бол
canon 7d, nikon d300s same level
nikon d700, canon 5d mark 2 same level гээд явж өгнө. Ер нь нэг 2000 доллар даваад явчихаараа зөвхөн canon vs nikon гэсэн тулаан үлдээд байгаа юм. Энэ ч аргагүй л дээ. Дээр үеэс хойш үзэж байгаа 2 акул. Ер нь тэгээд хүн алины фэн байна, тэрийгээ дэмждэг шиг тэрэндээ жаахан уусах гээд байдаг юм. Бөх, хөлбөмбөг гээл cpu дээр хүртэл олон жил intel vs amd гэж явлаа шд. Canon хурд тал дээрээ илүү, никон noise тал дээрээ илүү гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд анхан дунд ангиллын загварт сони хүчтэй түрж ороод байгаа. Сонигийн хамгийн алдартай юм нь ямар ч юм хийсэн муу юм хийдгүй нь гайхмаар. Сая @65, @77 гээд гарсан. 65 нь бараг л d7000 ангилалд очих байх. 77 нь d300s төвшинд очно. 2-уулаа 24 мегатай гарсан. Гэхдээ энэ ч нэх чухал биш л дээ. Пиксел ихсэх тусам нойс ихдэх гээд байдаг бас нэг нийтлэг тал бий. Яахав слр энэ тал дээр сайн ажилладаг даа. Пойнт шүүт дээр бол 10-12 мп-ийг сонгодог гэж үздэг.
Манайхаас чинь Сониг Хосоо, Мик, Мэндээ гээд сайн мэдэх байх хэхэ. Никоныг Ганхүү, Аагий гээд барьдаг байсан. Сони стабилизатороо боди дээрээ хийж өгдөг. Тэрний сайн муу талыг дээрх хүмүүс илүү мэдэх байх. Гэхдээ ер нь бол линз нь стаб-тай байвал зүгээр байх даа. Дэлгэц нь нааш цааш хөдлөөд, эргэдэг байвал бас их сайн. Тохиромжгүй байдлаас зураг авахад live view-р нь дарахад энэ их хэрэгтэй. Сонигийнх лав голдуу ийм. Тэд бас gps-тэй. Хөдөө гадаа зураг авахад байршил тогтоох шаардлага их гардаг хүнд бол энэ их чухал.
Никон d7000-ийн хамгийн сул тал нь өдрийн цагаар лайв вийвээр зураг дарахад 2 сек болдог гэж байгаа. Эсрэгээрээ угсруулсан зураг 75 удаа дардаг гэдэг нь бүр дээд ангиллын хэмжээнийхэд очоод байгаа юм. Гэхдээ яг амьдрал дээр 20 зураг, 75 зураг 2 ялгаа байхгүй дээ. Про-нууд л хэрэглэх байх. Батерей барих тал дээрээ 60d тасарцан. 7000d л дөхөж очно. Сони дээр заавал нэмэлт зай хэрэгтэй шүү. d7000, 60d, k5 эд нарын нэг сул тал нь видео бичихдээ өөрийнх нь микрофон ашиглавал дуу нь моно. Гэхдээ гадны стерео мик залгаж болно, жаахан ядаргаатай л юм. Энэ яриад байгаа ангилал дээр Сонигийн хамгийн дутуу тал нь тоос болон шүршигдсэн усны хамгаалалт байхгүй гээд байгаа юм. Нөгөөдүүлд нь байгаа. Яахав хааяа нэг хэрэг болохоор зураг авчихаад цүнхэнд нь буцаагаад хийчихээд байх хүнд бол энэ чухал биш. Морины бариа энэ тэр ч юм уу тоостой газар байнга зураг авах эсвэл хүүхэд санамсаргүй ус цацчихвал энд харин асуудал үүсч мэднэ шүү. d7000, 60d, k5 эд нар гаднах гэрийг нь хийсэн материал нь бусдаасаа ялгарна. Ялангуяа д7000 их гоё санагдсан. Бариад үзэхэд л мэдэгдэнэ. Гарт эвтэйхэн, хөнгөн жижиг камер сонирхвол @ зүгээр. Баавартай юм барий гэвэл никон канон дээр хэхэ. Гэхдээ хурим энэ тэр гээд бүтэн өдөржингөө удаан зураг авахад эд нар чинь спичк нь нэмэгдээд аймаар хүнд болоод бас ядраагаад бдаг талтай.
За тэгээд иймэрхүү юм ганц нэг зардаг болохоор бас энд тэндхийн тест үргэлж уншиж байдаг болохоор иймэрхүү л тойм орууллаа даа. Линзийг болж өгвөл f бага авбал зүгээр, даанч үнэтэй. Холын ойрын 2 дуран авч байхаар бодиг нь аваад ганц сайхан 18-200 хусчвал миний хувьд амар бдаг юм. Байсхийгээд дуран солихоор ядаргаатай байдаг юм. Гэхдээ хүн хүн өөр л дөө. Зарим хүн бодидоо таарсан линз хэрэглэх дуртай. Хэдэн цаасаа татий гэвэл тамрон, сигмагийн гоё дурангууд бас бдаг л юм. Ёстой нөгөө уулын мод урттай богинотой гэдэг шиг хүн бүрийн хүсэл сонирхол өөр болохоор өөр өөрийнхөөрөө л болох байх даа. Би хувьдаа Сони 77-г нэлээн сайн камер гарч ирнэ гэж хүлээж байгаа. Дээр дурьдсан сул талуудаа бүгдийг нь нөхсөн байсан. Үнэ нь ч боломжийн. d300s, canon d7 энэ тэрээ даваад d700, canon5d энэ тэр дээр дөхөж очих болов уу гэж найдаж байгаа. Урьдчилсан тестүүдээр их өндөр үнэлгээтэй яваад байгаа юм. Камерны зөндөө гоё сайт байдаг. Ганц нэгийг нь онцловол герман хэл дээрхээс
http://www.digitalkamera.de http://www.digicamfotos.de англи хэл дээрхээс
http://www.dcresource.com http://www.dpreview.com гэсэн сайтууд их гоё.