Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby mick » Mon Mar 05, 2007 3:16 pm

Мундаг байна шүү.
Эцэст нь өөрийхөө пэрдикшэнийг тавьж байвал зүгээр юм.
Жишээ нь эхний тоглолтод Ливэр гарна, дараагийнхад Челси, тэгээд ПСВ гээд шууд биччих нь дээр байхаа...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby orangeman » Mon Mar 05, 2007 7:38 pm

Гоё бичжээ............. :eek:
Дараагийн учираануудийн талаар
Бавари - Реал, Валэнсиа - Интэр, Милан - Цэлтиц, Ману - Лилли, Лион - Рома
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Mojul » Mon Mar 05, 2007 8:18 pm

saihan bichjee, Urgeljluuleerei
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Цогоо » Mon Mar 05, 2007 9:28 pm

Аргентин Алиалагч эргээд ирээ юу? Вэлком бак.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 10 » Mon Mar 05, 2007 11:12 pm

Гэнэтийн бэлэг барьсанд ткс, мата. Том экспертүүдийн бичлэг ч цаанаа л нэг өөр шүү. Бусад тоглолтын привийвийг хүлээх хэрэггүй ээ, залуус аа. Учир нь бичий гэсэн хүсэл хэчнээн байсан ч зав зай эсвэл нэтийн асуудал гээд саад их байдаг юм аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Tue Mar 06, 2007 11:43 am

Реал-Бавариа

ImagevsImage

АЛ-ын түүхэн дэхь хамгийн том ривалууд... эхний тоглолтонд Реал ялалт байгуулсан ч энэ нь юуг ч шийдэж чадахгүй гэдгийг хэн хэн нь сайн мэднэ... аль аль нь өөрийн лигтээ бүтэлгүйтлээс өөр юу ч үгүй байгаа... АЛд л үхэх сэхэхээ үзэлцэх зорилготой... Байрн өвлийн цонхоор Магатаа Оттамараар сольсон бол Реал өмнөд америкийн шилдэг залуусийг импортолсон... Эхний тоглолтонд Мадридийн ханхүү Раулын гайхалтай мэдрэмж Капеллод гологдсон Бекхэмийн супер дамжуулалтууд Реалд гоолын зөрүү гаргаж чадсан билээ... Аль аль нь сулхан хамгаалалттай... Довтолгоондоо Реал ялимгүй илүү...

Реалын энэ удаад өнгөрсөн тоглолтонд супер пассаар хангаж байсан Бекхэмгүйгээр Германыг зорих болно... дунд шугаманд нь олигтой плэймэкер дутагдаж байгаа багийн хувьд ганц пасс өгөгч нь үгүй гээд бодохоор гоолын момент тэдэнд өмнөх тоглолтонд гарч байснаас хамаагүй бага гарна... Гютид плэймэкерийн үүрэг оногдох болов уу? Гэхдээ энэ түүний үндсэн ажил биш гэдгийг бүгд мэднэ... Магадгүй өмнөх тоглолтонд багтаа пенальти болон хэд хэдэн боломжуудыг авчирсан Робиньо гараанд гарч тоглож магадгүй... хэрвээ тэгвэл Гютигийн ачааллыг Робиньо хуваалцах болно... Рүүдийн мэдрэмж Раулын аваргуудын лиг дэх гайхалтай аз эз Реалын хувьд гол найдвар... харин айдас нь юу вэ? Мэдээж хэрэг Каннаваро... Реалын фэнүүд магадгүй энэ нэрийг дурсахад бөөлжис нь хүрдэг болсон байх... Дэлхийн шилдэг тоглогч маань Реалд ирсэнээсээ хойш багтаа тус хүргэхээсээ илүү ус хүргэж байгаа билээ... Өнгөрсөн тоглолтонд ч Лисуйгийн мөргөлтийн бурууг тэр л хүлээх ёстой мэт... Би Каннаваро энэ тоглолтонд алдаа гаргана гэдэгт итгэлтэй байна гэхдээ энэ алдааг Байрн ашиглаж чадах эсэхийг бурхан л мэдэх байх... Реалын Байрнаас давуутай тал нь хамгаалах чиглэлийн хагасууд... Тэдэнд Эмерсон гсн туршлагатай Диарра Гаго гэсэн залуухан чадварлаг хамгаалах чиглэлийн хагасууд бий... Эд Байрнын Швайни, Ван Боммель зэрэг буудах дуртай хагасуудад энэ боломж олгохгүйн төлөө ажиллах болно... өнгөрсөн тоглолтонд тэд хичээсэн ч эцсийн мөчид Боммель боломжоо ашиглаж чадсан... Баварийн гол хөзрүүдийн нэг нь энэ билээ...

Эргээд Байрнын боломжуудын талаар харцгааяа... Аллианц Арена... Анфилд биш ч гсн талбай л бол талбай... тэдэнд 1-0 гсн үр дүн байхад л хангалттай... Тэдэнд Каннаваро гсн алуурчин арын шугаманд нь байхгүй... нэг их сайн дунд шугамгүй ч хаа очиж Реальтай харьцуулхад довтлогч нартаа боломж гаргачих хэмжээний хагасууд бий... Харгрийвз бол тун чухал тоглогч... талбайн дунд хэсэгт аль ч талд ямар ч үүрэгтэйгээр тоглож чадахаас гадна тоглолтонд орж хамаг бүхнээ гаргаж тоглож чаддаг тоглогч... Швайн Боммель нарын алсын цохилтууд ямар ч хаалгачийг сандаргаж чадна... Пизза болон Макай нар Рүүд Раулын хэмжээнд хүрэхгүй довтлогч нар ч хаана ч гологдохгүй гэдэгтэй бүгд санал нийлнэ...

Миний таамаг /Микийн хэлсэнээр оруулав/: Байрн 1-0 эсвэл 2-1 гсн үр дүнг гаргаж чадах болов уу? Шөвгийн 8-д тавтай морилно уу? Байрн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Mar 06, 2007 12:06 pm

Валенсиа-Интер

ImagevsImage

Интер... Милан Ювегийн хэрэг төвгийн дараагаар Италийн лигт үнэмлэхүй амжилт гаргаж байгаа баг... Зун ч Морретти оддыг бөөнддөг зангаараа бөөндсөн... Ювегээс Виера, Ибраг Челсигээс Креспог гээд л... Гэхдээ миний ганц ойлгодоггүй юм бол Интер ягаад плэймэкер буюу 10 дугаар дээх тоглох бүтээлч тоглогч авдаггүй нэг бол хамгаалагч эсвэл довтлогч тэгээд хагас хамгаалагч авахааараа заавал хамгаалах чиглэлийн хагас авдаг зан нь.... Магадгүй Моретти тоглогч авахаасаа өмнө хэн нь манай багт илүү хэрэгтэйг биш хэний талаар сонин дээр илүү их бичиж байгааг хардаг байх... Энэ бол Интерийн сул тал... оддоос бүрдсэн ч гсн зохион байгуулалт эмх замбараа муутай баг... Тэдэнд плэймэкер байхгүй... Станкович бол том багт хангалтгүй тоглогч... Фигу харин удахгүй араб явах гэж байна... Камбиассо Виера Дакоурт бүгд хамгаалах чиглэлийнх... Гроссо Майкон гсн жигүүрийн хамгаалагчид нь довтолгоо илүү зохион байгуулалцдаг... Өнгөрсөн жил ч эмх замбараагүй интер маань нарийн зохион байгуулагдсан улбар шаруудад хожигдож АЛ-ыг орхисон... Энэ удаад ч испани трип тэдэнд сайхан дурсамж үлдээхгүй гэдэгт гүнээ итгэнэм... өмнө нь тэд Валенсиатай 2 ч удаа таарч тэр бүртээ АЛ-ээс мулталж байсан ч энэ удаад бүх юм эсрэгээрээ байх бололтой... Эхний тоглолт Сан Сиро... бужигнаан дунд нэг гоол... харин Майконы комби бол супер байсан... гэтэл Испаничууд 2 гайхалтай цохилтоор бэлэг бариж Интерийн бүх итгэл найдварыг талбай дээр нь булшилж орхисон... энэ зохион байгуулалт муутай баг Местеллад гоол хийнэ гэдэгт би нэг л итгэхгүй байна... Дээр нь Интерийг сулруулж буй өөр нэг зүйл бол дотоодын лигийн үхээнц өрсөлдөөн... Юве унаж Милан тааруухан тоглож байна... Интерийг зовоох баг СериаАд одоогоор алга... тэд СериаА дахь ялалтандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд илүү сайн байх гсн чармайлтыг гаргахгүй байна... багийг хурцалж байдаг зүйл бол ижил магадгүй илүү хэмжээний хүчирхэг өрсөлдөгч... Ийм үхээнц байдлаар лигийн тоглолтуудаа явуулж байгаа баг АЛ-ын ширүүн өрсөлдөөнд самгардах нь гарцаагүй...

Валенсиагийн талаар... өмнөх тоглолтуудын дараагаар шөвгийн 8-д Испанийн төлөөлөл болж орох магадлал хамгийн өндөртэй баг нь Валенсиа л байна... хэдийгээр гэмтэл бэртэл энэ багийг ээрч байсан ч одоо тэд формондоо орж эхэлжээ... Дель Орно, Бараха, Висенте гээд гэмтэлтэй байсан гол тоглогчид талбай дээр эргэн ирсэн бөгөөд сүүлийн хэдэн сар байгагүй сайн бүрэлдэхүүнийг тэд өнгөрсөн лигийн тоглолтонд Селтагийн өөдөөс гаргасан... Висенте, Дель Орно, Мигуэль, Хуакин/Сильва гсн жигүүрийн довтолгоо төвд Албельда Бараха нарын солид тоглолт Интерийн сандруу хамгаалагчидийг будилуулж орхино гэдэгт итгэлтэй байна... Урд талд сүүлийн үед үнэ нь тасралтгүй өсч буй Вилла, АЛ-ын туршлагаар хэнийг ч өмнөө гишгүүлэхгүй Мориентес нар байх болно... Бүрэлдэхүүний хувьд тэд перфект байх болно энэ тоглолтонд... гэхдээ энэ багт асуудал байхгүй гэж ойлгож болохгүй... эдний асуудал бол Кики Флорес... хэтэрхий залуу туршлага муутай дасгалжуулагч... тэр АЛ-д энэ жил анх удаагаа багаа удирдаж байгаа... угаасаа баг удирдсан хугацаа нь ч тийм их биш... Манчини миний бодлоор сайн дасгалжуулагч биш ч гсн Флоресээс туршлагаар илүү гэдэгтэй санал нийлнэ... Тэгээд Канизаресийн орон гаран тоглолт Испаничуудад их төвөг удаж мэднэ... 37 хүрч байгаа хаалгач маань энэ жилээс тогтмол амжилттай тоглож чадахаа байгаад байна...

Валенсиа Бенитезийн үес эхлэн испанидаа супер хамгаалалттай багуудын нэг болж төлөвшисөн... Аяала, Марчена, Албелда гээд испанийн бусад багуудаа бодоход хамгийн хүчирхэг такльчидтай баг... дээр нь хамгаалалтын шугам сүүлийн хэдэн жилийн турш нэг их өөрчлөглөөгүй болохоор тэд бие биенээ сайн ойлголцдог.... Энэ удаад Местеллад тэд хамгаалалтыг нэгдүгээрт тавих болно... Интерийн зохион байгуулалт муутай довтолгоо энэ хамгаалалтыг давж гарна гэдэгт би итгэхгүй байна... магадгүй Интерийн зарим нэг тоглогчийн хувийн чадвар л тэдний найдах зүйл болох вий...

Миний таамаг: Местеллад энэ өдрийг өшөө авалтын өдөр болгон тэмдгэлэх болно...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Mar 06, 2007 12:10 pm

МАН-Лилль

Гиггзийн гэнэтийн фрий кик энэ тоглолтын хувь заяаг ямар байхыг бараг шийдчихсэн... гэхдээ өмнөх тоглолтын дараа францчуудад босч алга ташин баяр хүргэх хэрэгтэй мэт санагдсан... тэд гайхалтай эрч хүчтэй ялах эрмэлзлэлтэйгээр энэ тоглолтонд гарсан нь эхний минутаас л эхлээд хэнд ч тодорхой харагдаж байсан хэдий ч бяцхан туршлагагүйтэл нь тэдний боломжийг үгүй хийчихсэн... одоо бол тэдний хувьд нэр тэртэй ялагдалыг Олд Трэффордод амсаад энэ жилийн аваргуудын лиг гсн том хичээлийг орхих л үлджээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Man!festo » Tue Mar 06, 2007 12:18 pm

Уншихад урамтай бичлэгүүд байна. Кафед сууж байгаамуу??? :mrgreen:
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby El Payaso » Tue Mar 06, 2007 12:40 pm

Милан-Сельтик

ImagevsImage

Хэрвээ Миланд Жилардиногоос арай бүтэлтэй амьтан байсан бол Милан энэ удаад санаа зовох юмгүй Сан Сиродоо шотландчуудыг хүлээж авахсан... даан ч гай таарч тэдэнд Жила байжээ... Миланыг давуу болгох зүйл нь талбайдаа тоглох байх болов уу гэж бодож мэднэ та... харин би тэгэж бодохгүй байна... Италийн багуудыг тоглоход Стадион нь дүүрдэггүй... тэгээд ч тэд талбай руу юм шидэж утаа тавихаа илүүд үздэг улс... аягүй бол Шотландчууд Сан Сирод илүүтэй багаа дэмжин дуулалдаж мэдэх юм...

Милан улирлыг тааруухан эхэлсэн ч аажим аажимаар сайжирсаар... Роналдо ирсэнээр Жилардино Оливера гсн гоол хийх дургүй довтлогчидынхоо асуудлыг шийдсэн ч гсн энэ нь АЛ-д хүчингүй нь харамсалтай... хэдхэн жилийн өмнө Миланы нэр нүүр нь хүчирхэг хамгаалалт байсан билээ... Ливерт 3-н гоол алдаснаасаа хойш харин энэ түүх болон үлджээ... Одоо бол довтолгоондоо л найдахаас өөр арга байхгүй... лигийн сүүлийн тоглолтуудад ч үүнийг гэрчилнэ... тэд гоол алдаж байгаа ч илүүг хийж байна... гэтэл дунд шугамынхаа гаргасан сайхан боломжуудыг хийсгэж орхидог довтлогчидтой байдаг... Какагийн уран хурц тоглолт Гаттузо болон Пирлогийн хамгаалалт довтолгоог холбох гүүр Амбросинигийн хэрэгтэй үед хэрэгтэй газраа байдаг чадвар Миланы гол найдвар болох болов уу?...

Селтикийн хувьд бүх юм дуусчихаагүй байна... тэд талбай дээрээ гоол алдаагүй... одоо Италид гоолтой тэнцэхэд л хангалттай... Гэхдээ хэсгийн тоглолтонд МАН-ыг нугасалсан Япон залуу энэ удаад гэмтэлтэй байх нь харамсалтай... тэр хэрвээ талбайд гарсан бол бид өөр нэг супер фрий кикийн гэрч болох боломжтой байсан мэт...

Миний таамаг: Энэ удаад Милан селтикийг аргалах болов уу? Гэхдээ энэ нь Миланыг АЛ-д цаашид амжилттай тоглоно гсн үг биш...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Mar 06, 2007 12:50 pm

давхардав...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Tue Mar 06, 2007 4:11 pm

Прогноз погоды :

Өнөөдрийн тоглолтууд

Лион 1 - Рома 0 эсвэл пэналтигаар Лион гарна. Лион ойлгомжтой гэж бодож байна. Гэхдээ Ромаг басаж болохгүй. Тэдэнд Тотти, Таддэй, Манчини зэрэг шилдэгүүд бий...

Ливерпүүл 0 - Барса 0
Эсвэл 1-1 гэсэн харьцаатайгаар тоглолт өндөрлөх байх...
Мэдээж Ливерпүүл айлын талбайд зочлон тоглохдоо оноо авч чадсан тохиолдолд Энфилдэд хамгаалдаг зангаараа л хамгаалах байх. Барса үнэндээ супэр довтолгоо үзүүлэх ч үнэндээ яаж ч чадахгүй.

Чэлси 2 - Порто 2
Чэлси дээр олон хүн бооцоолж байгаа ч би Портогийн талд зогсож байна. Тэдний хагас хамгаалалтын шугам маш сайн тоглох биз ээ

Валенси 3/2/ - Интер 0/1/
3-0 эсвэл 2-1 гэсэн дүнгээр дуусах байх.
Валенси энэ тоглолтонд илт давамгайлна дөө. Мэндээгийн хэлдэгээр хагас хамгаалалт нь ямар ч замбараагүй. Хагасаас урагш довтолгоог Виера л явуулах байх даа. Гэхдээ Виера тоглохгүй гэв үү үгүй юу...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Mr S » Tue Mar 06, 2007 4:13 pm

харж л байя даа..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby spain man » Tue Mar 06, 2007 4:39 pm

Лион ч гарах байх. Гэхдээ 1-1 гэсэн хувилбараар Рома ч магадгүй.

Барса талбайд нь дахин хожигдоно. Контордуулсаар байгаад таарна. Нахисан хоёр нэг.

Челси хоёр нэгээр хожих нь тодорхой. Эсвэл 2-0 ээр

Би лав Валенсиягаас илүү Интерт итгэж байна. Харьцаа нь ёстой таашгүй
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby 16 » Tue Mar 06, 2007 7:25 pm

Ih goy bichsen bna. :-D Tehdee ter Inter iin dutagdaltai taliig arai ih bichchij Inter bas delhiin shideg baguudiin neg shdee yach ch magadgui. Bi barag Interiig hojih baih gej bodoj bna. (Minii bodloor)
Glory Man Utd
User avatar
16
 
Posts: 73
Joined: Tue Feb 06, 2007 10:59 am
Location: UB

Postby Gankhuu » Tue Mar 06, 2007 8:59 pm

Liverpool 1 - 1 Barca

Bayern 2 - 1 Real

Milan 2-0 Celtic

Valencia 2-2 Inter Penalty Win Inter

Arsenal 2-0 PSV

Busad ni onts bish :mrgreen:
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby orangeman » Tue Mar 06, 2007 11:22 pm

Liverpool 1 - 3 Barca

Bayern 1 - 0 Real

Valencia 2 - 1 Inter

Arsenal 1 - 1 PSV

Milan 3 - 1 Celtic

ManU 3 - 1 Lille

Lyon 2 -2 Roma

Chelsea 2 - 2 Porto
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Reda » Wed Mar 07, 2007 3:39 am

Liverpool 1 - 2 Barca

Bayern 1 - 1 Real

Valencia 2 - 1 Inter

Arsenal 2 - 0 PSV

Milan 1 - 1 Celtic

ManU 2 - 1 Lille

Lyon 1 -1 Roma

Chelsea 1 - 2 Porto
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby zizu » Wed Mar 07, 2007 3:44 am

Liverpool 0-0 Barca
Bayern 2-0 Real
Valencia 1-2 Inter
Arsenal 2-0 PSV
Milan 3-2 Celtic
Man U 2-0 Lille
Lyon 1-0 Roma
Chelsea 2-0 Porto
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 3:57 am

Chelsea 2-1 FC Porto
Liverpool 0 - 1 Barcelona
Lyon 2 - 0 AS Roma
Valencia 1 - 0 Inter Milan
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Wed Mar 07, 2007 4:18 am

Портогийн Куарезма нэг гоол 15 дахь минутанд оруулсан.

Ливерпvvлийн Арбелоа, Сиссоко хоёр, Барсагийн Тюрам шар хуудас авсан.

Ромагийн Ф.Тотти 22 дахь минутанд нэг гоол.

Валенсигийн Канизарес Интерийн Ибрагимович хоёр тус бvр шар хуудас авсанб айна одоогоор.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby a_odko » Wed Mar 07, 2007 5:49 am

Ливер 0 - 1 Барса
Улаанууд илүүрхэж илүрхэж сүүлд нэг гоол алдсан ч үүргээ биялүүллээ.

Рома 2 - 0 Лион
за бараг бүгд л Лионыг хусна гэж бодож байлаа.. Тэгтэл хэ хэ.. би ч баярлаад л байна.
Манчини-н стэйп оввэр тэгээдд гоол... :eek::eek: хамгаалагчаа жинхэнэ бүжиглүүлж байна лэшт.
их underratted тоглогчдооо
Чэлси 2 - 1 Порто
Бридж - Дрогба - Шева - Маллак гэж хожлын бөмбөг хийнэ лэ.. үнэхээр гоё гоол. Порто ч хатуу самар байлаа да.

Валенсиа 0 - 0 Интер
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Жавхлан » Wed Mar 07, 2007 9:09 am

Маргааш манай энд Реал Мадрид - Бавари Мюнхений тоглолт болох гээд байдаг, харамсалтай нь тоглолтын билет олох шонгvй юм шиг байна. Би ч нутгийн багийг нь дэмжиж сууна, та хэд алийг нь хожих байх гэж бодож байна даа? Oдоогоор илvv байгаа ч гэсэн нєгєє хэд нь нутагтаа байгаа болохоор юмыг яж мэдэх вэ харж л байхаас. Єнєєдєр Челси ч гое тоглолоо, харин Барселoнаг их харж байсан угаасаа боломж муу байсан болохоор арай л барсангvй дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Man!festo » Wed Mar 07, 2007 9:16 am

a_odko,
Бридж гарсиймуу...? Тоглоогүй юм шиг байшд... Фантазид 0 оноотой байлээшд...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby El Payaso » Wed Mar 07, 2007 10:11 am

Барса Ливер

Би энэ тоглолтонд Англичууд гоол алдахгүй төлөө хамгаалж харин Барса үхэн хатан хаалганы зүг тэмцэнэ гэж бодож байлаа... гэтэл тоглолт эхэлтэл шаал өөр нөхцөл байдал үүссэн... Улаанууд довтлоод л...ҮҮнд мэдээж Райкаардын шинэ тактик нөлөөлсөн... Райкаард залуу хүний зоримог зан гаргасан нь гараанаас илт... Ард Тюрам, Олегюр, Пуюоль гурав... Маркюз хамгаалалтын хагас дээр гарчээ... 3-4-3 гэхдээ өмнөх тоглолтонд туршиж байснаас ялгаатай нь өмнө нь 5 хамгаалагчтай гарч байсан бол энэ удаад 4 хамгаалагч талбайд гарч... жигүүрийн хагасын үүргүүдийг Иниеста болон Декү хүлээжээ... Тюрам байнга талбай дээр гарахгүй байгаа болоод ч тэр үү? Тийм ч перфект биш байсан... За тэгээд эхлээд хэсэг нүдүүлсэн дээ...

Рафа энэ удаад хэрвээ шууд хамгаалаад эхэлбэл Барса илүү гэдгээ мэдэрч улам улангасан дайрна тэхээр өөдөөс нь ч бас хазаад авах хэрэгтэй гэж бодсон бололтой довтолгоо тун идэвхитэй байсан эхний үед... энэ нь барсаг талбайн төвд бөмбөг илүү эзэмшиж тайвнаар довтлох гэсэн хүслийг нь нурааж байлаа... Улаанууд бөмбөг таслахын төлөө үхэлдэн тэмцэлдэж тасалсан бөмбөг бүрээ урд шугам руу аюул болгон илгээж байсан бол хариуд нь Каталончууд хачин үлбэгэр үхээнц тоглолтыг үзүүлж байлаа... өмнөх тоглолтын сөрөг дүрийн баатар Валдезээс өөр олигтой тоглож байгаа хүн алга... Ронние энэ хүн жилийн өмнө бүгдээс шилдэг байсан гэхэд итгэмээргүй... бөмбөгөө ч тогтоож чадалгүй алдаад л... ганц сайхан оролт хийгээд алдсан даа...За тэгээд Это урьдны Это болтолоо ахиад хүлээх хэрэгтэй харагдсан...

Рафагийн цэргүүд гайхалтай нягт зохион байгуулалт сайтай хамгаалах юм... Барсагийн нэг довтолгооныг харж байхад улаануудын арын дөрөв яаг нэг шугаманд ухарч байх юм... харин тэднээс хэдэн метрийн зайтай дунд шугамын дөрөв бас яаг нэг шугаманд ухарч байрлалаа авч байгаа харагдсан... мундаг зохион байгуулалтай байсан...

За тэгээд сүүлдээ Ливер ч хамгаалж Барса ч довтолох гэж оролдож... тэгэж тэгэж Иниеста нэг ганган пасс гаргаж Гуди хийх шив...

Барсаг дэмжиж байсан ч ингэж илүү тоглоод хожигдсон бол Улаануудад шудрага биш байхаар байлаа... гэхдээ л Ронниегийн тэр бөмбөг орсон бол гэж бодогдоод салахгүйм... муусайн англичуудаар дүүрч байнаа...

Лион Рома

Лион цэвэр өөрсдөөсөө болж нухуулсан... сайхан боломжуудаа алдаснаас гадна тэр гоолууд... эхний гоол Крис яаг хаана юу хийж явсан бэ?... 2 дахь гоол тэр степ оверийг нь гайхаад л хараад зогссоор байгаад алдах юм... Лионы АЛ-д түрүүлэх мөрөөдөл хэвээрээ л үлдлээ одоо яаяа гэхэв... цаашидаа илүү сайн амжилт үзүүлнэ гэж бодохгүй л байна...

Челси Порту

Эхний гоол Лучо Кюаресмагийн гоёо комби байсан... тэгээд сүүлд яах аргагүй 2 гоол алдсан байна лээ... одоо яаяа гэхэв... Гэхдээ Челси сүртэй илүүрхэж чадаагүй л харагдана лээ стат хархад...

За тэгээд манайхан муу Интерээс хариугаа авлаа... зодоон болсон гээд байсан тэрийг харсан хүн байна уу? Яаг юу болов?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests
cron