Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Nomer 10 » Fri Feb 23, 2007 11:55 pm

Зөрүүд нөхрүү гүй юу.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Seikoni » Sat Feb 24, 2007 8:34 pm

Рауль 3 цом, Шева 1, Рүүд 0... ингээд л болоо.. :-o
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Raul 56 Van Nistelrooy 48 Shevchenko 45

Postby Arsenal14 » Sun Feb 25, 2007 1:57 am

Bi TV-eer Champions League-iin game uzej bsan chini tailbarlagch nar ni ingej yariad l bsan.Raul 56 Van Nistelrooy 48 Shevchenko 45
ARSENAL
User avatar
Arsenal14
 
Posts: 9
Joined: Thu Jan 18, 2007 7:15 am
Location: usa

Postby Nomer 10 » Sun Feb 25, 2007 6:12 am

Сэйкони мэтийн нөхдүүд бол хүний хүчийг сорчихоол хэрэггүй үед нь шаар шиг хаячихдаг байх, би ийм занг үзэн яддаг. Раул гав ганцаараа 3 цом авсан хэрэг үү. Примиэр лигийн 218 тоглолтод 150 гоол, Аваргуудын лигийн 69 тоглолтод 48 гоол хийж чадах хүн Рүүдээс өөр байгаа билүү, өнөөдөр.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Seikoni » Sun Feb 25, 2007 10:30 am

зөвхөн тоон үзүүлэлт дээр л маргаад байх асуудалд л хүмүүст хариу өгөх гэж хичээсэн юм.. тоо биш эцсийн эцэст цомын төлөө л хөлбөмбөгчид л тоглодог шд.. хэчнээн олон гоол хийгээд нэмэргүй багаа солиод ийшээ тийшээ явцгаадаг улсууд байж л байдаг.. Рүүдийн чадварт эргэлзээгүй.. апиранс гоолын зөрүүгээр хүнийг ганцхан дүгнэж болохгүй гэдгийг л хэлэх гэсэн юм..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby spain man » Wed Feb 28, 2007 7:27 pm

Руудын 50 хэдэн гоол үнэ цэнээрээ Шермингэм эсвэл Сульшерийн манай Зиданы финалд хийсэн гоолны хажууд бол юу ч биш. :D
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Mojul » Wed Feb 28, 2007 10:01 pm

:grin:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby .batka. » Thu Mar 01, 2007 11:16 am

Хөөе таминээ тэр гоолыг хийхэд нь дамжуулалт өгсөн нөхдүүд яаах вэ? Эсвэл наад хэдэн гоол мастерууд чинь өөрийнхөө хүчээр л энэ амжилтандаа хүрциймуу айн.:help:
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby Nomer 10 » Thu Mar 01, 2007 12:48 pm

Испани эр бүр ч төсөөлөл алга. Заза утгагүй маргаанаа больцгооё.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Achbold » Fri Mar 02, 2007 4:38 am

Manai Manchester United yalna aa!
There's only one UNITED!
User avatar
Achbold
 
Posts: 7
Joined: Fri Mar 02, 2007 4:34 am

Postby che » Fri Mar 02, 2007 9:13 am

Liverpool :-D Liverpool :-D Liverpool :-D
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Postby mick » Fri Mar 02, 2007 10:01 am

spain man wrote:Руудын 50 хэдэн гоол үнэ цэнээрээ Шермингэм эсвэл Сульшерийн манай Зиданы финалд хийсэн гоолны хажууд бол юу ч биш. :D


Ширмэнгээм гэж ямар юм байсым?
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Gooner » Fri Mar 02, 2007 10:19 am

Испани хүн согтуудаа ийм бичлэг хийсийм биш биз. Реалын фэн гэчээд ганц бэлэг тэмдгээ муулдаг. Ингэж ярьж байвал юу хэлэхэв...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby spain man » Fri Mar 02, 2007 1:40 pm

Ёооё ядаргаатай ч юм даа.

Би өөрийнхөө үзэл бодлыг л хэлсэн. Руудын 50 хэдэн гоолыг муулсан биш ээ. Руудыг хэрэгцээгүй гоол хийлээ ч гэж байгаам биш. Хамгийн гол нь үнэ цэнийг нь ярьж байна. Финал гэдэг хэзээд агуу байдаг. Финалд оруулсан бөмбөг бүхэн гайхамшигтай бас хамгийн үнэ цэнэтэй. Надад Руудын аваргуудын лигийн 50 хэдэн гоолоос тэр гээд санаанд буучих юм орж ирэхгүй байна. Тэхэд Зиданы тэр гуядаж байгаа гоол хэний ч санаанаас гарахгүй. Сульшерийн тэр булангаас хийсэн гоол ч бас. Ноднингийн Барсагийн хоёр гоол ч мөн адил. Тэрний өмнөх финалын Жерардын гоол Алонсогийнх пен ээ нэмж цохиж байга нь шийдвэрлэх үед Шевагийн алдаж цохиж байгаа нь миний санаанаас яагаад ч гарахгүй. Яагаад гэвэл энэ бүхэн финалд болсон болохоор тэр. Энэ миний л бодол та нарт таалагдах нь албагүй. Та нарт **н** санагдаж байж болноо. Магадгүй миний буруу байх. Тэглээ гээд яахав дээ. Үнэхээр л надаа тэр 50 хэдэн гоолны хажууд Зиданы маань финалд хийсэн гоол хамаагүй үнэ цэнэтэй санагддагаас хойш. MrB, би раулыг муулсан юм огт бичээгүй. яахав Раулын тухай оруулсангүй гэж тэгж байгаам уу.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Gooner » Fri Mar 02, 2007 2:34 pm

Би Рууд гэдгийг Раул гэж уншиж Сорри.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby che » Sat Mar 03, 2007 9:02 am

MrB wrote:Би Рууд гэдгийг Раул гэж уншиж Сорри.

:grin:
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Postby BB » Sat Mar 03, 2007 4:20 pm

Nomer 10 wrote:Испани эр бүр ч төсөөлөл алга. Заза утгагүй маргаанаа больцгооё.


Ruud van bol mash nariin goal, mash chuhal uyd, mash heregtei goal avchirch chaddag gedgiig bugd medej bga. Hedii uran goyomsog goal olon hiigeegui ch sain toglogch gedeg ni margaangui unen.
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby tsoko » Sun Mar 04, 2007 10:18 pm

che, liverpool shu:-D
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Postby tsoko » Sun Mar 04, 2007 10:22 pm

liverpool-iinheen 6-nii togololtiin talaar yamar bodoltoi bn
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Postby che » Mon Mar 05, 2007 4:39 am

tsoko wrote:liverpool-iinheen 6-nii togololtiin talaar yamar bodoltoi bn

зүгээр л хожил . :-D
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Postby Logger » Mon Mar 05, 2007 1:36 pm

barca bol zugeer neg hojigdchihdog bag bish! :grin:
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Postby barca forever » Mon Mar 05, 2007 1:56 pm

barca d 2 gol xiine gedeg neex asuudal bish. xarin gol adlchixval jooxon xetsuu bolox baix . yamar ch l baisan exnii ued neg gol xiigeed avchixval barag manaix archaad xaychindo.
ter deed taliin margaand spain man iig demjii ruud iin gol gesen chin neg l penalty nuud sanagdaad baix yum . xe xe nargia shuu
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby El Payaso » Mon Mar 05, 2007 2:49 pm

Барса-Ливер

ImagevsImage

Өнгөрсөн 2 жилийн аваргуудын тулаан... аль аль нь багийн уур амьсгал нь тун ч таагүйгээр эхний тоглолтыг хийсэн ч Англичууд түүхт ялалт байгуулж чадсан... Сиссоко болон Алонсо Жерард нарын хүчирхэг дунд шугам нь каталоны багийн дунд шугамд бөмбөг илүүтэй эзэмшиж тайвнаар довтолдог тактикийн өөдөөс гайхалтай ажилласнаас гадна Барсагийнханы /Тэр дундаа Валдез/ үзүүлсэн үлбэгэр тоглолт ч Хотон шувуунуудын ялалтанд чухал нөлөө үзүүлсэн... Гэхдээ каталоны багт бүх юм бий... тэдэнд дараагийн шатанд ялах цаашлаад АЛ-ын цомыг хүртэх боломж ч одоо хир байсаар байгаа...

Анфилдед болох тоглолтыг бүгдээрээ төсөөлье... Рафа бол испанид өөрийн үзэл философиа төлөвшүүлсэн дэлхийн хэмжээний мэргэжилтэн... Үүнийхээ ч хүчээр Барсаг алдарт Ноу Камп-д нь номхотгож чадсан билээ... Рафа Испанид ч Англид ч хамгаалалтыг чухалчилж сөрөг довтолгоогоор оноо авахыг зорьдог... Тэр Рискенд дургүй асуудалд илүү тайван ханддаг... Анфилдед тэр тэнцээг тэр дундаа гоол алдахгүй байхын төлөө тоглоно... Үүнд нь Каррагер Аггер нар дээр нэмэгдээд Сиссокко болон Алонсо нар туслана... Хотон шувуунуудын гол давуу тал хүчирхэг хамгаалалтын системээс гадна дунд шугамд тоглож байгаа хагас хамгаалагчид нь хамгаалах скилль өндөртэй тоглогчид бөгөөд тэд хамгаалалтанд гайхалтай туслаж чадна... Үүнийгээ ч 2 жилийн өмнөх АЛ-ын тоглолтонд харуулсан... Ингээд мэдээж агаарын дамжуулалт бүхий түргэн довтолгоо 2 давхарт ноёлох хүчирхэг бие бялдараа ашиглах болно... Барсагийн жижиг биетэй хагас хамгаалагч нарыг Сиссоко Жерард нар хатуу таклуудаараа шалгаж боломж гарах бүрт дарамтанд оруулж тэднийг аль болох сэтгэлзүйн талаас нь дарж авахыг хичээх болно... Үүн дээр нэмэгдээд мэдээж Анфилд... Английн хамгийн аймаар уурь амьсгалтай стадион... та Анфилдед эсрэг дүрээр талбай дээр гарч байгаагүй бол энд ямар аймаар атмосферийг мэдрэхийг төсөөлж ч чадахгүй... энэ бол там... Барса ийм зүйлтэй нүүр тулж байгаагүй гэдэгт итгэлтэй байна... Мадридад ч өмнө нь Стэнфорд Бриджед ч тэр... Эд бол Анфилдийн хажууд оршуулгын газар...

Ливерпүүль сүүлийн 2 тоглолт гайхалтай сайн байсан... Шефилдын 4-0 , МАН-д хожигдсон ч тэд 90 минут давамгайлж чадсан... Лигт нэгэнт түрүүлж чадахгүй болсон бусад цомоос хасагдсан зэрэг нь Рафад АЛд юу юунаас илүү анхаарлаа хандуулах боломжийг бий болгож байна... Шефильдтэй хийсэн тоглолтонд Сиссокогийн оронд Машерано Белламигийн оронд хуучин домог Фоулер нар тоглосон... Тоглогч нарын ачаалал Барсагаас харьцангуй баг... Гэхдээ Хотон шувуунуудын нэг сул тал бол гайхалтай орон гаран тоглолт... Тэд Бенфикад Анфилддээ нухуулж чадна... Эсрэгээрээ Миланд 6 минутанд 3 гоол хийж чадна...

Райкаард... тэр Рафаг бодоход илүү шийдэмгий илүү зоримог илүү залуу үүнээсээ болж магадгүй алддаг... дээр нь тэр зөрүүд... өөрийнхөө 4-3-3 тактикт хэзээд үнэнч байдаг... бүүр гол довтлогч Этоогоо алдсан ч үед ч гсэн шүү... Тэр ялагдаж байгаа эсвэл тэнцэж байхад нэмж дандаа довтлогч оруулдаг зантай.... магадгүй үүнэээсээ болж эхний тоглолтонд нэмж гоол алдсан... өнгөрсөн жил ч Челсигийн талбайд тоо 1-0 болоход Ларссон, Месси, Это, Ронние дөрөв тоглож байсан урд... финалд ч ялгаагүй Мессигийн оронд Жьюли л байсан... Энэ тактик түүнд үргэлж амжилт авчирахгүй тэр дундаа энэ удаад Ларсон байхгүй байгаа...

Анфилдед Каталончуудын урьдаа тавих зорилго бол 2 гоолын зөрүүг гаргах... гэхдээ энэ маш их хэцүү... Барсагийн тоглогчид испанийн лигийн багууд сэтгэлзүйн тал дээр Англичуудаас хамаагүй сул... тэд ялагдаж байвал тэмцэл бага гаргадаг... харин илүү гэдгээ мэдэрч эхэлбэл шуурга нэгэнт дэгдэнэ... Барсад тэмцэгч чанартай тоглогч ердөө Декү л байна... тэр бүх хүнд тоглолтуудад багаа нуруун дээрээ үүрэн гардаг... Челсигийн өөдөөс Ливерийн өөдөөс тэр л гоолдож тэр л 90 минутын турш баатарлагаар тэмцэлдэж байсан... Харин Ронние тэр гайхамшиг гэдэгт би эргэлзэдгүй ч тэр зоримог тоглогч биш... эхний хэдэн хүнд Такль л түүнийг няцаадаг... Ялангуяа Челситэй энэ онд хийсэн тоглолт 2 7 хоногийн өмнө Валенсиатай хийсэн тоглолт үүнийг нотлоно... Месси гайхалтай тоглогч түүний энгийн дрибблыг зогсоохын тулд ямар ч хамгаалагчид алдаа гаргадаг... гэхдээ тэр дөнгөж 20 той... Өмнөх тоглолтонд түүнийг зай өгөхгүй хамгаалж эхлүүт Месси яахаа мэдэхээ байж байсан... Барсагийн хувьд Анфилдед очиход тэдэнд итгэл өгөх ганц зүйл бол Этоогийн эргэн эргэлт л байна... Бильбаотой хийсэн тоглолтонд хар алтан жаал талбайд гарч тоглон гоол хийсэн... Хэрвээ түүний бие бялдар тоглолтонд бүрэн бэлэн болсон бол энэ Англичуудад их төвөг удна... учир нь Этоо бол Декүгийн адилаар тэмцэх чанар өндөртэй тоглогч...
Барсагийн ялалт байгуулах эсэх миний бодлоор Сави, Иниеста, Деку, Мотта зэрэг дунд шугамынханаас их хамаарна... дунд шугам бөмбөгөө илүү хадгалж дунд шугам илүү энергитик тоглолт үзүүлж урд талын гурваа пассаар хангаж чадвал тэд хийх ёстойгоо хийх болно...

өнгөрсөн тоглолтууд Каталончуудын хувьд тийм ч таатай байсангүй... тэд улаануудтай тоглохын өмнө гол өрсөлдөгчид болох Валенсиад хожигдсон бол өнгөрсөн тойрогт Севилльд ялагдаж хүснэгтийн нэгдүгээр байрнаас ухарсан... Барсад гарсан өөр нэг шинэ өөрчлөлт гэвэл Райкаард зөрүүд зангаа өөрчлөн 3-4-3 гсн шинэ системийг сүүлийн тоглолтуудад туршиж үзээд байна... талбай дээр 5 хамгаалагч 2 төвийн хагас хамгаалагч гурван довтлох чиглэлийн хагас хамгаалагчийг талбайд гаргаж байна... Гэвч Этогийн оронд Мессиг гаргаж төвийн довтлогчгүй тоглож байгаа нь тийм ч зөв шийдэл биш гэдэг нь хэнд ч тодорхой...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Mon Mar 05, 2007 2:53 pm

Челси-Порту

ImagevsImage

Португийн талбай дээрхи тэнцээний дараа челсигийн бүх фэнүүд үр дүнд баяртай байсан... Гэхдээ магадгүй тэд Португ айлын талбайд илүү сайн стат үзүүлдэг гэдгийг мэдээгүй байх... Англичууд угаасаа ч их зантай хүмүүс тэд хэзээд Португальчуудад ялагдаж байсан ч тэднээс илүү гэж өөрсдийгөө боддог хэвээрээ л... Тиймээ энэ бол их сонин зүй тогтол... Өнгөрсөн жил Бенфика МАН-ыг АЛ-ээс хасч орхисон бол дараа нь улаанууд тэдний золиос болсон... энэ жил ч МАНд бүх юм амар байгаагүй... Тэгвэл өмнө нь Порту мөн л МАН-ыг тэмцээнээс үдсэн... шигшээ багийн хувьд ч Англичууд португальчуудтай таарах бүртэ ялагдал хүлээж байна...

Челси Драгод тэнцээ авч чадсан нь тэднийг илүү тайван болгосон бөгөөд тэд илүү өөртэй итгэлтэйгээр Стэнфордод Португальчуудыг хүлээж авах болно... гэхдээ өөртөө хэт итгэх нь ялагдалд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй... Португийн нягт хамгаалалтын өөдөөс Дрогба стилийн биеийн хүчиний довтолгоо амжилт олохгүй болохыг өнгөрсөн тоглолт харуулсан...дээр нь Порту их тайван тоглолт үзүүлдэг баг тул сөрөг довтолгоонд гоол алдаад байдаггүй... Челсигийн оноо авах хамгийн найдвартай зүйл нь энэ тохиолдолд магадгүй бараг бүгдийнх нь хийх дуртай алсын цохилтууд байх болов уу?
Челсигийн хувьд муу тал нь Терригийн гэмтэл болох байх... хэдийгээр Диабид өшиглүүлсэн ч гсн хэвийн гэгдэж байгаа ч энэ бүх бэртэл гэмтэл зөвхөн биед нөлөөлхөөс гадна тоглогчийн сэтгэл зүйд нөлөөлж түүнийг өмнөх шигээ эр зоригтой тоглолтоо гаргаж чадахаа байх боломжтой... өшиглүүлээд ухаан алдаснааасаа хойш 7 хоногийн дараа тэр довтолгоо бүрийг биерээ хаан унах зоригтой байх уу гүү юу гэдэг эргэлзээтэй...

Порту тоглолтыг тайван эхлүүлж довтолгоонд ярахгүй... Челсигийн хамгаалалтыг алдаа гаргахыг тайвнаар хүлээсээр байх бөгөөд энэ хооронд Күаресма зүүнээр боломж гаргахаар тэмцэлдэж баруунаас Лучо пассаар хангаж Лисандро болон Поштига нар боломж бүрийн төлөө тэмцэлдэнэ... өмнөх тоглолтонд Порту маш олон фрий кик авч байсан ч алийг нь ч оноо болгож чадаагүй... хэрвээ энэ байдал үргэлжилсээр байх аваас аль нэг фрий кик нь амжилт авчирна гэдэгт итгэж байна... Портуд чөлөөт цохилт өгөхөд Мака, Диарра, Эссэйн нар нэлээд чухал үүрэгтэй ажиллах болов уу?
Португийн хувьд талбай дээрээ өмнөх тоглолтонд тэнцсэн ч энэ нь энэ залуу багийн сэтгэлзүйг илүү хурцлах бөгөөд нэгэнт өөрсдөөсөө илүү нэр хүнд бүхий Челсигийн талбай дээр зочилохдоо тэд айдсаа гээж ялалтын төлөө эрмэлзлэлтэй ирэх болно...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Mon Mar 05, 2007 3:11 pm

Арсенал-ПСВ

ImagevsImage

ПСВ хэзээд томчуудын үйлийг үзэж ирсэн баг... өнгөрсөн 2 жилд Миланыг тэд чамгүй зовоосон энэ удаад ч Арсеналыг эвгүй дөнгөнд хийчихээд л байна... Тоглолтын туршид залуу буучид талбайн төвд бөмбөг илүү эзэмшиж илүү олон хувилбараар довтлох гэж оролдож байсан хэдий ч ПСВд ашигтай үр дүн гарсан...

Өнгөрсөн долоо хоногт буучидын хувьд хар долоо хоног байлаа... тэд лигийн цом болон английн цомын тэмцээнээс хасагдсан бөгөөд лигт түрүүлэх боломжгүй байгаа тэдний хувьд үлдсэн ганц боломж нь АЛ байх болно... Гэхдээ Челситэй Карлингийн финалд хийсэн тоглолт залуухан буучидын хувьд ялалт байсан... тэд лигийн өнгөрсөн 2 жилийн аварга багийн өөдөөс гайхалтай тоглолтыг үзүүлсэн гэдэгтэй Челсигийн фэн ч санал нийлэх байх... Венгерийн хувьд одоо ахиад ялагдах эрх байхгүй... Лондонд өнгөрүүлсэн 10 жилийнхээ ойгоор түүний юу юунаас илүү хүсч мөрөөдөж байгаа зүйл бол өнгөрсөн жил 70 минутын турш атгаад байсан АЛ-ын цомыг авах.... Арсеналы европын тэмцээний азгүйтэлийг дуусгахыг хүсч байна... Арсеналын дунд шугамын гурвал Ческ, Хлеб, Росицки нар өөрсдийн темпээрээ гайхалтай тоглолтоо үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна... гэхдээ тэдний довтлогчид энэ тоглолтонд хэр одтой байхаас их зүйл шалтгаална... бүхэл бүтэн 90 минутын туршид давамгайлдаг ч ялагдал хүлээдэг муу зан өөр хаана ч биш Арсеналчуудад л бий... энэ нь мэдээж залуу туршлага муутай бүрэлдэхүүнээс гадна сайн төгсгөгчийн асуудалтай холбоотой... Анри эсвэл Адабаойрын төгсгөлийн цэгийг хэрхэн тавихаас энэ тоглолт шалтгаална...

Куманы хувьд Эмиратесд ирэх гол зорилго нь тэнцээ байх бөгөөд ПСВ ч Хиддинкийн үес эхлэн маш сайн хамгаалдаг баг болж төлөвшисөг бөгөөд Куман ч хамгаалалтанд тун анхаардаг дасгалжуулагч билээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron