Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Tue Nov 22, 2011 3:30 pm

Польшууд нь ч гэхдээ Унгараа бодуул бас ч гэж хааяа хааяа том тэмцээнд орчихоод байгаан. Унгар нээрээ 50-иад онд бол одооны энэ Испани нтэр шиг л босоо байсан гэхээр нээрээ л сонин байгаан. Тэрнээс хойш дахиж том амжилт гаргаж байгаагүй санагдаж байна. Эсвэл тэр Пушкаштай холбоотойн болуу. Бас л сод нөхөр байсым шиг байгаан.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Tue Nov 22, 2011 3:54 pm

ялагдашгүй мажарууд гэдэг нэртэй аймаар урт анбийтн стрийк энэ тэр хийсэн... олон ч одтой, сайн ч дасгалжуулагчтай мундаг баг лбайсым гсн ш дээ... бараг л нийтийн хөлбөмбөгийг анх эхлүүлсийм бишүү дасгалжуулагч энэ тэр нь... ганц Пушкаш ч байгаагүйм шиг байна лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby lhas » Tue Nov 22, 2011 4:24 pm

"Таван цагариг" сонин дээр цувралаар гарсан ДАШТ-ий түүх цувралаас. 1954 оны ДАШТ-ий тоймоос хэсэгчлэн авав.

1950 оны ДАШТ-ий сорилгод Австрид 3:5-аар ялагдсаны дараа Унгарын спортын сайд Густав Шебеш, дасгалжуулагч Дьюла Манди нар улсынхаа хөлбөмбөгийг шинэ шатанд гаргахаар шийдэж, авьяаслаг залуу тоглогчдыг сонгон авч “Гонвед”-ын бэлтгэл хуаранд нууцаар бэлтгэж эхэлжээ. Түүхийн хуудаснаа үүнийг “Хөлбөмбөгийн бөөнөөр хорих лагерь” хэмээн нэрийдсэн байдаг. Жилийн дөрвөн улирлын турш нэг дор амьдарч, хамтдаа бэлтгэл хийсэн тэдний ур чадвар гэрлийн хурдаар дээшилж, 1952 оны Хельсинкийн олимпод хялбархан түрүүлэв (сонирхогчдын шигшээ нь шүү!). Италийн дасгалжуулагч, дэлхийн хошой аварга Витторио Поццо “Ийм өндөр ур чадвартай тоглогчдыг урьд өмнө харж байсангүй” хэмээн дуу алдсан удаатай.

Мажарын хөлбөмбөгчдийн тухай цуу яриа Европоор нэг тархаж, Жюль Римэгээс халааг нь авсан FIFA-гийн шинэ ерөнхийлөгч, Английн иргэн Стэнли Роуз “Уэмбли” цэнгэлдэхдээ тэднийг очиж тоглохыг урив. 1953 оны арваннэгдүгээр сарын 25-нд болсон тэрхүү тоглолтыг 105 мянган үзсэн бөгөөд унгарчууд талбай дээрээ 90 жилийн турш гадны багт ялагдал хүлээгээгүй хэмээн сайрхдаг англичуудыг 6:3-аар сөхрүүлжээ. Шаралхсан англичууд хариу тоглолт хийх хүсэлт гаргаж, таван сарын дараа даагаа нэхэхээр Будапештад иржээ. Гэвч ахиад л бутниргүүлсэн (1:7-гоор) байна. Унгарчууд 1954 оны ДАШТ-ийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд ганц ч удаа ялагдал хүлээсэнгүй, 32 тоглосноос 29 хожиж, гурав тэнцжээ. Бөмбөгний харьцаа нь 123:31.

Энэ домогт багийн амжилтыг өнөөгийн чансаа бодох аргачлалд оруулбал 2173 гэсэн оноогоор бүх цагийн
үеийн манлайд бичигдэх (Бразил 2153, Аргентин 2117 гэсэн элорейтингээр удаалдаг) амжилт гаргажээ. “World Cup-54”-ын финалын тоглолт хүртэл тэд дөрөв хожихдоо 25 бөмбөг хийгээд байв.

Шувтаргын тоглолтын тухай яриан даа эргэн оръё. Хэсгийн тоглолтод гэмтсэн Пушкаш, 1/4 шигшээд жагсаалаас гарсан Цибор нар финалын өмнө эргэн иржээ. Тоглолт эхлээд зургаан минут өнгөрч байхад Кочиш-Пушкаш нарын довтолгоо амжилтад хүрч, түүнээс хоёр хормын дараа Цибор оновчтой цохилтоор тооны зөрүүг холтгов. 2:0 бол мажаруудын “уламжлалт эхлэл” билээ. Энэ үед Германы дасгалжуулагч Хербергер, талбайд тоглож байсан 11 тоглогчоос бусад нь Унгарыг аваргална гэдэгт итгэлтэй байсан нь лав. Гэвч удалгүй Морлок сөрөг довтолгоог амжилттай гүйцэтгэж, 18 дахь минутад Хельмут Ран тоог тэнцүүлэв. Булангаас цохисон бөмбөгийг хаалгач Грошич нударгалан холдуулах гээд Раны хөлд бэлэглэсэн юм. Унгарчууд гэнэтийн цохилтод балмагдсан ч хэсэг хугацааны дараа сэхээ авч дахиад л бөмбөгдөж эхлэв. Германчуудын хамгаалалт хэдийгээр нягт байсан ч Хидегкути шон, Кочиш хөндлөвч онолоо. Энэ байдлаараа мажарууд удалгүй гоол хийх мэт… Гэвч цаг дуусахаас зургаан минутын өмнө Ран сөрөг довтолгоогоор Грошичийн эсрэг ганцаараа гарч, хаал гачийг хуураад гурав дахь бөмбөгөө хийх нь тэр. 88 дахь ми нутад Пушкаш гоол оруулсан ч англи шүүгч Уильям Линг тэрүүтэй шүүгчийн коллеги отон тоглолтоос орсон бөмбөг гээд тооцоогүй байна. Ийнхүү Зепп Хербергерийн баг зөв тактик баримталсныхаа ачаар ялагдашгүй Унгарыг буулган авч, анх удаагаа дэлхийн аварга болсон юм.

Английн нэрт довтлогч Гари Линекер нэгэнтээ “Хөлбөмбөгийг хоёр баг тоглодог ч ялагч нь германчууд байдаг” гэж хэлсэн байдаг. Тэрбээр энэхүү алдартай үгээ 1980-аад оны эхээр хэлсэн юм. Харин энэ үг түүнийг төрөхөөс зургаан жилийн өмнө (Гари 1960 нд төрсөн) батлагдсан билээ. Дээрх ялалт дайн өдөөсөн хэрэгт буруутгагдан, дэлхий ертөнцөд адлагдаж байсан Герман орны улс төр, эдийн засгийн хөгжилтөд сэргэлт авчирсан юм.
VIVA, Argentina!!!
lhas
 
Posts: 188
Joined: Thu Jun 15, 2006 1:27 am

Re: Германы шигшээ баг

Postby addictive » Tue Nov 22, 2011 5:04 pm

1954 оны дашт-ий кино байдаг даа, Бернд болсон гайхамшиг гээд. Нэг хүү энэ тэр гараад л байдаг санагдаж байна. Аав нь нутаг буцаж ирээд бла бла... Тэр хүү Раныг шүтдэг. Тэгээд аавтайгаа явж финалыг үздэг гээд үйл явдал гардаг.

Тэр үеийн Германы шигшээд шинэлэг шипи их тусалсан юм шиг байналээ. Одоо бодвол адидас биз.

Германы дасгалжуулагч нь анх нь бөмбөг бөөрөнхий, хөлбөмбөгийг 22 хүн тоглодог, цаг дуустал юу ч болж болно энэ тэр гэсэн үгүүдийг хэлж байсан билүү дээ.
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Германы шигшээ баг

Postby CAHAKA » Fri Nov 25, 2011 9:37 pm

Image
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Германы шигшээ баг

Postby Devil 7 » Fri Nov 25, 2011 9:39 pm

Цоомоо wrote:
El Payaso wrote:энэ унгарын хөлбөмбөг ягаад муудцын бол?

Унгар, Польш нтр гээд зүүн Европын хөлбөмбөг муудсан шалтгаан нь, хөлбөмбөг ер нь тухайн улс орны эдийн засаг, санхүүгийн байдалтай л холбоотой байх даа.
Хөлбөмбөг мөнгөнөөс шууд хамааралтай болсон, сайн тоглогчид мөнгө их эргэлддэг лигт их тоглодог.
Унгар, Польшийн лиг ямар тийм байх биш.
Яахав тэр Пушкаш нтрийн үед бол шал өөр л байсан байлгүй, систем нтр ч огт өөр.

Мөнгөнөөс болоод сайн тоглогчид лигт нь тоглодоггүй юмаа гэхэд дотоодоосоо гялтайх ганц 2 юм гарсангүйшд...Хажууд нь Чехүүд ямар мундаг тоглогчид гаргаж ирэв
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Германы шигшээ баг

Postby Voyage » Wed Nov 30, 2011 10:22 pm

Miro Klose wrote:
rednasca wrote:Клозе Гердийн рекорд эвдэхэд хэр дөхөж байна?...


6 гоал хийвэл эвдэнэ. ДА-д 2 гоал хийхэд Роналдогийн амжилтыг эвдэнэ.

Үнэхээр чоно шиг тоглож байна лээ үнэхээр өв тэгш довтлогч юм аа. Лациог Сериа А гийн топ хэсэгт авч яваал байна даа энэ улирал 20 гаргаад хийчих байх.

Мэдээж Евро 12 орж таарна Мюллерийн амжилтыг эвдээд зогсохгүй байх гэхдээ яваандаа Бага Мюллер, Полди, Гётце нар эвдэх өндөр магадлалтай. Лоттер Маттеусын 150 тоглолтыг амжилтыг бол арай л эвдэж чадахгүй харагдаад байгаа 38 тоглолтонд гарч чадвал эвдэнэ. Дэлхийн аваргаас 2 мөнгө, 1 хүрэл, Аваргуудын Лигийн мөнгөн медалиуд гээд одоо энэ ДА-г дуусаад зодог тайлана байх уг нь аваргаа аваад зодог тайлбал сайхан байна.

1 мөнгө ,2 хүрэл байлгүй.
User avatar
Voyage
 
Posts: 444
Joined: Mon Oct 24, 2011 6:54 pm
Location: UB

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Sat Dec 03, 2011 1:58 am

Б
Недерланд
Дани
Герман
Португали

Дажгүй сонирхолтой шүү.. кк
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby Алтангэрэл » Sat Dec 03, 2011 2:02 am

Хэсгээсээ гараад А-гаас гарсан сул багтай, 1-р гарвал Испанитай финалд...Хэсэгт харин ширүүн үзэх нь дээ...
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Германы шигшээ баг

Postby TraP » Sat Dec 03, 2011 2:03 am

AltangerelA wrote:Хэсгээсээ гараад А-гаас гарсан сул багтай, 1-р гарвал Испанитай финалд...Хэсэгт харин ширүүн үзэх нь дээ...

Испанийг харнаа алийн болгон юу яахав :ногоон:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Германы шигшээ баг

Postby dallas_fan » Sat Dec 03, 2011 5:45 am

B хэсэг: Недерланд, Дани, Герман, Португал Үхлийн хэсэг !!!!
Los Blancos!!!Los Galacticos!! Hala Madrid!!!!!
dallas_fan
Мадридиста
Мадридиста
 
Posts: 387
Joined: Wed Jul 01, 2009 7:01 am
Location: Рэал Мадрид

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Mon Dec 05, 2011 1:21 pm

дандаа л нухаж сурсан багуудтайгаа нэг хэсэгт орж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby Realist922 » Mon Dec 05, 2011 8:16 pm

герман финал үлдэнэ гэж бодод байгаа штэ
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: Германы шигшээ баг

Postby Suugii » Mon Dec 05, 2011 8:29 pm

Португал Дани 2-оо баваад л... Улбар шаруудтайгай азаа үздэг байхдаа....
Одоо тэгж их хүлээлт үүсгэхгүй ээ... Тэгээд жоохон аз дутачихаар дараа нь хямрах гэж зүгээр....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Германы шигшээ баг

Postby ubare » Tue Dec 06, 2011 2:53 pm

сюрприз болж магадгүй дээ энэ групт
ubare
 
Posts: 208
Joined: Fri May 06, 2011 4:53 pm

Re: Германы шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Wed Dec 07, 2011 9:41 am

El Payaso wrote:дандаа л нухаж сурсан багуудтайгаа нэг хэсэгт орж...


Болдог бол Испани, Итали, Франц 3-тай 1 хэсэгт орох ёстой бсиймуу?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Германы шигшээ баг

Postby El Payaso » Wed Dec 07, 2011 12:35 pm

байсым уу гэж юу гэсэн үг вэ? нөгөө гурваа нухчих байхаа л гсн утгаар бичлээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Германы шигшээ баг

Postby erdene_b7 » Tue Dec 27, 2011 11:58 am

Герман нилээн хол давхих байхаа
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Германы шигшээ баг

Postby сайнаа » Fri Jan 20, 2012 9:42 am

СкайСпортс1 : Franz Beckenbaur

Image

26 min, 224 mb

http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=11&t=5351&p=844228#p844228
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Германы шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Sun Jan 22, 2012 9:30 pm

Сайнка :eek: Гэснээс манайхнаас энийг татсан хүн бнуу? Гарахгүй байхын дуу дүрс байхгүй тэгсэн мөртлөө минут нь яваал
Image
:birthday
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Германы шигшээ баг

Postby ТОНИ » Sun Jan 22, 2012 11:45 pm

Гарж бсан шүү кодекоор үзсэн....
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Германы шигшээ баг

Postby сайнаа » Tue Jan 24, 2012 9:53 am

СкайСпортс : Gerd Muller

Image
25 min, 219 mb

viewtopic.php?f=11&t=5351&p=846448#p846448
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Германы шигшээ баг

Postby Kro » Wed Jan 25, 2012 5:09 pm

Saina2k5 :eek:
Мюллерын кинон дээр Кайзер огт дурсамжаа хуваалцаагүй байна. Сонин л юм.

Бас тоглогч гэдэг утгаар нь тэгсийн болуу гэж ойлгосон. Юу гэхээр Кайзерын 90 онд дасгалжуулагчийн хувиар ДАШТ-д түрүүлснийг хальт дурдаал өнгөрч байсан.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Германы шигшээ баг

Postby ТОНИ » Thu Feb 09, 2012 9:07 pm

Тасарxай болжээ...
Image
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Thu Feb 09, 2012 9:13 pm

Германын шигшээн өмсгөлүүд хамгийн чамин нь байдаг байсан энэ бол бүр янзтай болжээ.. жинхэнэ классик :eek: энүүгээр зун гоёхоор шийдлээ кк

Image

Image

Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests