Хала, Реал Мадрид...!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Nomer 7 » Tue Feb 27, 2007 10:17 pm

Сайхан юм бна.Одкоодоо баярлалаа. :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Wed Feb 28, 2007 1:34 am

Та нарт Мааш их байрллаа.... Реал Мадридын албан ёсны сайтаас клубын түүхийг 10 10 жилээр цувралаар нийтлэх юм байна лэ. Амарч байгаа дээрээ чадуул заримыг нь ч болуу ингэж тавиад дуусахлээр нь алдрын танхимд тавьбал гоё юм болуу гэж бодоод байгаа... Бас Мадридынхаа тухай олон юм мэдэж авах бололтой..

Гэснээс нэг сонин юм уншлаа... Испанийн El Mundo сонин дээр гарсан гэнэ. Испанийн эзэн хаан Хуан Карлос: Мадридын дэд ерөнхийлөгч тэргүүтэй удирдлаг-н хэдэн хүнтэй нэг үйл ажиллагаан дээр уулзаад Капеллог хэзээ халах гэж байна... хурдан хал ухааны юм ярьсэн гэнэ. ккк даварцан баагий шүү.. :mrgreen:
Last edited by a_odko on Wed Feb 28, 2007 4:13 am, edited 1 time in total.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Wed Feb 28, 2007 1:49 am

spain man wrote:Манай Кастиллагийн гол тоглогчдын нэг хагас хамгаалагч Esteban Granero г Фулхэм сонирхож байгаа гэнэ. Түүнийг премьер лигт тоглохоос татгалзахгүй гэж түүний агент мэдэгджээ



Image
Бас Ливер сонирхож байгаан байна шт... Өнгөрсөн жилээс эхлээд авьяслаг залуучуудаа ч хэдэн тийш нь явуулж өгч байна дө. Гэхдээ энэ Granero Испанийн 21 настны шигшээд тоголдог нилээд ирээдүйтэй тоглогч гэнэ. Реалтай гэрээгээ сунгах талаар ярилцаж байгаа юм байна. Гэхдээ дээд багт оруулах нөхцөлтэй.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Wed Feb 28, 2007 7:02 am

XX зууны шилдгийн шилдэг клуб Реал Мадрид-н 3 сарын 6 нд болох 105 насны ойд зориулж клубын агуу түүхийн өчүүхэн хэсгээс толилуулж байна..


Бернабеу-ийхны эрин үе ба Реал өргөмжлөл (1911-1920)
Реал Мадрид энэхүү жилүүдэд ихээхэн амжилттай байсан ба олон оцлого үйл явдлууд болсон юм. Бернабеугийхны гэр бүлийн эрин үе, O'Donnell талбайн албан ёсны нээлт, Мадрид Барса-н ривалын эхлэл, анхны Европын аялан тоглолт, Эзэн хааны РЕАЛ хэмээх өргөмжлөл гэх мэт олон гайхалтай үйл явдлууд болж байжээ..

Бернабеу - Мадрид
Антонио, Марсело болон Сантьяго Бернабеу нар XX зууны эхэн үед Мадридын бүрэлдэхүүнд багтаж клубын түүхэнд алтан үсгээр бичигдэх болсон билээ. Антонио Бернабеу гайхалтай удирдагч байсан ба Реал Мадридын тоглогч хийгээд хожим нь Италын Bolonga FC -н үндэслэгчидын нэг. дараахан Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнихийлөгч болсон бол Марсело Бернабеу гайхамшигтай уран чадварлаг тоглогч. Харин Сантьяго бол тоглогч, төлөөлөгч , директор,ерөнхий менежер, ерөнхийлөгч гээд клубт байж болох бүхий л албан тушаал хашсан домогт Мадридиста билээ.

Image
Домогт Сантьяго Бернабеу

Сантьяго Бернабеу-н анхны тоглолт
1912 оны 3 сарын 3 нд Сантьяго Бернабеу 16хан насандаа Реал Мадрид дахь анхны тоглолтоо Английн спортын клубтэй хийж, зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар үүрэг гүйцэтгэсэн тэрбээр эсрэг багаа 2-1 р буулган авахад хожлын бөмбөгийг оруулсан юм. Энэ тоглолт Мадридын Manzanares голын дэргэдэх radera del Corregidor хэмээх газар болсон ажээ.

Image
Адолфо Мелэндез тэргүүтэй багын удирдлагууд


Мужын хөлбөмбөгийн холбоо ба түүний анхны тэмцээн.
Испанийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга болон 1908-10 ,1913-16 онуудад Мадридын ХК-н ерөнхийлөгчөөр хоёронтой ажиллаж байсан Адолфо Мелэндез Мадридын бусад багуудын удирдлагууд болон албаны хүмүүсыг цуглуулан хурал хийж хурлаас Мадрилениан буюу Мадридын хөлбөмбөгийн холбоог байгуулахаар болов. Өөрөө ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болж багуудын албаны хүмүүс санал нэгтэйгээр дүрмийг баталлаа. Энэ дүрмйн гол заалт нь Мадрид хотын хамгийн анхий тэмцээнээ зохиож, түүнд түрүүлсэн болон амжилттай оролцсон багууд Испанийн аврага шалгаруулах тэмцээнд дэвшин орж байхаар тусгажээ.


O'Donnell талбайн нээлтийн ажиллагаа
1910 оноос хойш тоглож буй O'Donnell Мадридын хөлбөмбөгийн талбайн нээлтийн ажиллагаа 1912 оны 10 сарын 31 нд ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ажилланы үеэр Реал Мадрид Ираны Спорт клубтэй нөхөрсөг тоглолт хийж тэнцээгээр дуусгаж байжээ.
Дараахан Испанийн АВС өдөр тутмын сонин дээр: "Мадридын хөлбөмбөгийн талбай дээр болсон Ираны Спорт клуб болон Мадридын ХК-н тоглолт тун амжилттай болж өнгөрлөө. Эсрэг баг Мадридад зочлон тоглож буй шилдэг багуудын нэг байлаа. Тэд маш сайн дамжуулж.., агаарт маш сайн тоглох юм харин магадгүй тэд өөрсдийн элсэрхэг больхи талбайгаа л санасан байх " хэмээн гарч байжээ...


Мужын аварга шалгаруулах тэмцээн ба Мадрид ХК
Реал Мадридын түүхтэй Мужын аврага шалгаруулах тэмцээн үргэлж нягт холбогдсоор ирсэн юм. Реал Мадридын ерөнхийлөгч энэхүү тэмцээнийг санаачилж зохион байгуулж байсан бол Мадридчууд энэ тэмцээнд үнэхээр ноёлж 18 удаа зохиогдосноос 12 т нь аваргалаж байжээ.

Image
Тухайн үеийн Мадридын тоглогчид

Мадрид - Барселона ривалын эхлэл
1916 оны Испанийн Цомын тэмцээний хагас шигшээд Мадрид Барселона учраа таарлаа. Авэй гоол тооцдоггүй мөн 2 баг 4 удаагийн тоглолтын хожлын харьцаагаар цаашаа шалгардаг байлаа. Хамгийн ахны тоглолт Барселона-н Ciudad Condal болж 2-1 Каталончууд хожсон бол дараагийн 3 тоглолт Мадридын Athletic-т болж байжээ. 3 тоглолтын эхний тоглолтонд Мадридчууд Барса-г 4-1 р , дараагийн тоглолт цаг дуусах 90 минутанд 4-4 -н харьцаатай байсан ч нэмэлт цагт 6-6 болж тэнцээгээр өндөрлөв. Шийдвэрлэх 4 дэхь тоглолтонд Мадридчууд өрсөлдөгчөө 4-2 р буулган авч дараагийн шатанд буюу финалд шалгарч байжээ.
Харин энэ тоглолтын үеэр Барселона-н тоглогчид Мадридын 4 дэхь гоолыг отон тоглолт хэмээн үзэн шүүгчтэй маргалдаж дийлээгүйн улмаас тоглолт дуусахаас 7 минутын өмнө багаараа тоглохоос татгалзаж талбайг орхиллоо. Үүнээс үүдэлтэй Барселона-н Эспаньолд болсон финалын Мадрид - Атлетик Билбао багуудын тоглолтын үеэр үзэгчид Мадридын тоглогчидыг элдвээр доромжилж.., юм шидэж байсан байна. Тоглолт дуусаад талбайгаас гарч хувцас солих өрөө рүү явахад цагдаагийн тусламж авахаас өөр аргагүй болсон ба үзэгчид гартаа тааралдсан бүхий л зүйлээ шидлэж байжээ. Дараа нь ч гэсэн багын автобус болон байрлаж байсан зочид буудал руу мод чулуугаар зэвсэглэсэн хүмүүс удаа дараа халдаж байлаа. Ингээд 2 агуу багын он удаан жилийн дайсагналцал эхэлсэн түүхтэй.

Алфонсо XIII хаан РЕАЛ хэмээх цолыг хүртээв.
1920 оны 6 сарын 29 нд Испанийн хаан Алфонсо XIII өөрийн хэмжээшгүй бүрэн эрхийнхээ хүрээнд Мадридын хөлбөмбөгийн клубт эзэн хааны РЕАЛ хэмээх цолыг хүртээв. Клубын директоруудч талархан хүлээн авч энэ үеэс РЕАЛ МАДРИД хөлбөмбөгийн клуб болсон байна.


Image
Италид

Хамгийн анхны аялан тоглолт
1920 онд Реал Мадрид хамгийн ахнхы айлчлан тоглолтоо Италид хийж байжээ. 5 нөхөрсөг тоглолт болсон энэхүү үйл ажиллагааг Мадридын тоглогч асан Bolonga багыг үүсгэн байгуулагчидын нэг Мадридиста Наталио Ривас зохион байгуулсан байна. Харин сонирхолтой нь энэхүү аялан тоглолтын төсөв маш баг байсан ба тоглогчид тухайн үеийн Италын борчуудын хоолны газарт хооллож байсан гэдэг.

Үргэлжлэл бий....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby SAVAGE » Wed Feb 28, 2007 9:22 am

Одкоод талархаж байна...

Фаб -ыг 25 фаундаар авах талаар яриа гарсан юм уу даа... Тэрийг Фаб няцаажээ... Би эндээ хаппи байна энэ тэр гээд...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby zigo » Wed Feb 28, 2007 10:24 am

Танайх 100 сая фунт гараад авбал аваач!
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Gooner » Wed Feb 28, 2007 10:26 am

25сая л гэж байна. 25 гэдэг үнэндээ бол бага л санагдаж байна. Одоо 19-той тоглолт нь бол дэлхийн хэмжээний тоглогч.
Жэррард, Кака эднүүстэй эн зэрэгцэхээр л...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby mick » Wed Feb 28, 2007 11:38 am

Эд чинь үнэ энэ тэр мэддэг болчиж...:beer
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Man!festo » Wed Feb 28, 2007 12:15 pm

Nomer 8,
Өөрсдөө зарах болхоор үнэ хүргэж байхгүй юу.... Манайд байсан бол 10-15 л гэнэ... хахах :mrgreen::-o

Ческ ч нээрээ 25 байтугай л үнэ хүрэх байхдоо...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby G@naa » Wed Feb 28, 2007 2:12 pm

Одко :-D
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby zigo » Wed Feb 28, 2007 3:56 pm

soccer,

Төлбөр нь арай л өндөр юм бишүү?! Ямар ашиг олох гэж байгаа бишдээ. Эсвэл үнэхээр тийм юм уу? :help:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby soccer » Wed Feb 28, 2007 4:27 pm

Төлбөр нь арай л өндөр юм бишүү?! Ямар ашиг олох гэж байгаа бишдээ. Эсвэл үнэхээр тийм юм уу? :help:[/quote]

Ашиг олох гэсэн юм бишээ...чанартай Лиг болгох гэж...яг аз энэ тэрээр хожилоо гэхгүй л...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby zigo » Wed Feb 28, 2007 4:41 pm

W10-т аз ч их чухал болсон байна лээ дээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby soccer » Wed Feb 28, 2007 4:49 pm

Хожигдохоороо аз аз... бөөн аз аз...гэдэг хүмүүс ч их болж дээ...энд бол жинэхэнэ цэвэр тоглолт найрсаг... :mrgreen:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby Nomer 7 » Wed Feb 28, 2007 9:36 pm

Image

Алексис Реал-х боллоо.


21 Настай Хетафе” -н тєвийн хамгаалагч-г 8 саяаар авч байгаа юм бна.Зун буюы улирал дуусахаар Реалын албан ёсны тоглогч болох юм бна.Тэгээд 5 жилийн гэрээ хийх юм бна.

Одоогын байдлаар Алексис маань 68 тоглолтонд оролцож 5 гоол хийгээд бгаа юм бна.Ла Лигт
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Wed Feb 28, 2007 10:35 pm

Image
Анхандаа хараад итгэхгүй л байлаа... Тэгсэн өөрөө энэ тухай уншцан суужийна..
Тун зөв толгогчоо авлаа даа... :eek:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Thu Mar 01, 2007 12:18 am

Харин гаагvй хямдхан авлаа шvv.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Thu Mar 01, 2007 8:11 am

Image
Adu: "I dream about playing for Real Madrid"

Манайтай тун ойрын харилцаатай байдаг Реал Давст Нуурынхан Мадридад ирж Valdebebas бэлтгэлийн баазад бэлтгэл хийж байгаа бөгөөд 9 хүртэл Кастилла болон реал Мадрид С хэнтэй нөхөрсөг тоглолт хийх юм байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Fri Mar 02, 2007 12:11 am

Image

2007 оны 3 сарын 7 нд Альянс Арене”д болох АЛ 1/8 хариу тоглолтонд Голланд болон Баварии Мюнхeний тєвийн хагас хамгаалгч Ван Боммель оролцох болсон бна.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Fri Mar 02, 2007 1:38 am

G@naa wrote:Pablo Ibanez чинь Атлетико-доо байгаа биз дээ. Тєвийн хамгаалагч. Эсвэл адилхан нэртэй юм уу.

Би андуурч... довтлогч..,довтлох чиглэлийн мид 18 настай Хавиар Ибанез юм байна. Атлетико-н тун ирээдүйтэй тоглогч гэж байсан ч удаан түнжин муутай залуучуудын багын директортойгоо хэрэлдэн нөгөөх нь түүнийг халчиж, цагийн дараа л Реалд орсон байна. Харин мөн цагийн дараа ирээдүйтээ тоглогчоо алдсан залуучуудын директор Амансоигоо Атлетико-н удирдлагууд ажлаас нь халсан билээ. хэ хэ..
Image
Last edited by a_odko on Fri Mar 02, 2007 2:57 am, edited 1 time in total.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Fri Mar 02, 2007 2:24 am

Image
Хөлбөмбөгийн 2 домог, НҮБ-н хүмүүнлэгийн элч мөн 2 сайн найзууд болох Зизу Ронни 2 жил болгон Роналдо-н найзууд Зизу-н найзуудын эсрэг хэмээх хүмүүнлэгийн тоглолт зохиодог билээ. Харин Зизу албан ёсны сайтанд мэдээлснээр энэ жилийн тоглолт 3-19 нд Франц-н Марсель хотод болохоор болжээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby mick » Fri Mar 02, 2007 9:29 am

Real Madrid board split over Robinho future

Real Madrid happy to offload Cannavaro to AC Milan

Getafe president: No Real Madrid deal for Alexis:mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby SAVAGE » Fri Mar 02, 2007 10:09 am

a_odko, єнєєхєє vргэлжлvvлээрэй...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby a_odko » Fri Mar 02, 2007 7:10 pm

XX зууны шилдгийн шилдэг клуб Реал Мадрид-н 3 сарын 6 нд болох 105 насны ойд зориулж клубын агуу түүхийн өчүүхэн хэсгээс толилуулж байна..


Чамартин цэнгэлдэх болон Сантьяго Бернабеу дасгалжуулагч /1920-1930/
Энэ жилүүдэд тухайн үеийн томоохон цэнгэлдэх Чамартины барилгын ажил.., том шуугиан Замора-н Мадридиста болсон, АНУ Английн аялан тоглолт гээд л олон амжилттай зүйл байсны хажуугаар Испанийн лигид түрүүлэх нь тодорхой гэж байсан ч харамсалтайгаар дэд байранд орсон, Гаспер Рүбио-н орголт гээд л таагүй зүйлүүд ч бас байлаа.

Сантьяго Бернабеу Атлетико Мадридад ...
1920/21 улирлын эхэнд Сантьяго Бернабеу 1912 онд Мадридад орноосоо хойш анх удаагаа өөр баг буюу Реал Мадридын нутгийн өрсөлдөгч Атлетико Мадридад очлоо. Гэхдээ Реал болон Атлетико-н хэдхэн нөхөрсөг тоглолтыг эс тооцвол хуучин багынхаа эсрэг тоглоогүй билээ.

Хамгийн анхны хүндэтгэлийн хар тууз
Орчин үед багууд хэн нэгэн алдартны дурсгалыг хүндэтгэж гартаа хар тууз зүүж тоглох нь олонтой. Харин хамгийн анх энэхүү зүйлийг санаачилж, хэрэглэсэн баг бол Реал Мадрид юм. 1922 оны 3 сарын 5 нд Атлетико Мадридтай тоглохдоо насбараад удаагүй байсан Мадридиста
Сотеро Арангүрэн болон Атлетико -н "Пичичи" Рафиел Морено нарыг хүндэтгэх үүднээс анх удаа хар тууз зүүж байжээ.

Image
1922/23 улирлын Реал Мадрид

Сантьяго Бернабеу ба Рүете
Сантьяго Испанийн шигшээд урд нь хэд хэд дуудагдаж байсан боловч анхны тоглолтондоо 1922 оны 12 сарын 17 нд л оролцох боломж тохиож байжээ. Тэрээр ч хувцсаа солин тоглоход бэлэн болоод байсан боловч тухайн үеийн шигшээгийн дасгалжуулагч Рүете тоглуулахаас татгалзаад зогсолгүй. түүнийг дасгалжуулагч байгаа цагт шигшээд тоглуулахгүй хэмээн мэдэгдэж байжээ. энэ талаар хожим Сантьяго: "тэд намайг урьж авчирсан мөртлөө тоглуулаагүй хөөсөнд маш их гайхсны дээр уур хүрч байлаа" гэсэн байна.

Нэг жил Ciudad Lineal Velodrome-д ...
Реал Мадрид 1923 онд талбайн эзэмшигчийн хүсэлтээр нилээдгүй удаан ашигласан O'Donnell-н талбайгаа орхих хэрэгтэй болов. Мадридыхан Arturo Soria-н угсаа залгамжлагчийн Velodrome at Ciudad Lineal талбайг түрээслэхээр боллоо. 108 метр урт, 968 метр өргөн 8000 хүний суудалтай цэнгэлдэх байлаа.

Image
Чамартин цэнгэлдэх

Гайхалтай Чамартин цэнгэлдэх
1924 онд Чамартины талбайд асар том барилгын ажил явагдаж байлаа. 1924 оны 5сарын 17 нд Реал Мадрид НЮ-н тоглолтоор нээлтийн ажиллагаа болж Мадридчууд өрсөлдөгчөө 15000 үзэгчидынхээ өмнө 3-2 р хожсон байна. Хожим энд 1947 онд Сантьяго Бернабеу цэнгэлдэх баригдсан юм.

Анхны Англид хийсэн аялан тоглолт
Бизнесман Enrique Alcaraz Реал Мадридын хөлбөмбөгийн эх нутагт хийх аялан тоглолтыг зохион байгуулсан ба Мадридчууд бүх учраагаа хожиж тухайн үеийн Английн хэвлэлүүд Мадридыг шагшин магтаж байлаа.

Image
Реал цолыг хүртэснээс хойш буюу 1920-1931 он хүртэлх багын лого, эмблем

Үргэлж Цагаан өмсгөл
Реал Мадрид үргэлж Хунгийн цагаан өмгсөл өмсдөг билээ. Тэгвэл 1925/26 оны улирал албан ёсны өмгсгөлийн богино өмдыг хар болголлоо. Тун удалгүй ийм санаа гаргасан клубын ерөнхийлөгч Педро Парагес огцорсон байна.

Сантьяго Бернабеу дасгалжуулагч
1926 онд шинэхэн ерөнхийлөгч Luis Urquijo багын дасгалжуулагч Juan de Cárcer-г халж оронд нь
Сантьяго Бернабеу тавьлаа. Мөн 1932/33 улирал Lippo Hertzka халагдаж E. Firth ирэх хүртэл сар орчим мөн дасгалжуулагчийн албанд заларч байсан юм.

Image
АНУ-н аялан тоглолтын үеэр

Амжилттай Америк тив
Мөн онд Реал Мадрид анх удаагаа Америк тивийн Аргентина, Уругвай, Перу , Куба, Мексико болон АНУ-р аялан тоглолт хийж 16 тоглосноос 16 ялж маш их ашиг олсон байна. Энэхүү үйл ажиллагааг José García Echaniz болон клубын төлөөлөгч Сантьяго Бернабеу нар зохион байгуулжээ.

Мадридын дерби
Хамгийн анхны албан ёсны Мадридын дерби 1929 оны 2 сарын 21 нд Испанийн лигийн 3-р тойргы тоглолтын хүрээнд болж байжээ. Чамартин цэнгэдэхид болсон энэхүү тоглолтонд Триано, Марин нарын ачаар 2-1 р Rojiblancos-уудыг буулган авчээ.


Лигийн дэд аварга
1929 оны лигийн тэмцээнд эхний 10 тойргын тоглолт Реал Мадрид итгэлтэйгээр лигийг тэргүүлж., хэвлэлүүдээр аль хэдийн энэ жилийн лигийн аврага Реал болох нь хэмээн шуугиж байлаа.Гэвч харамсалтай нь Arenas de Guecho болон Барселона багууд хүчтэйхэн эсэргүүцэл үзүүлж 2 дараалан хожигдлоо. Лигийн сүүлийн тойргуудад Arenas de Guecho-г хожиж хариугаа авсан ч лигийн хамгийн сүүлийн тоглолтонд Атлетик Билбоа-д хожигдсноор харамсалтайгаар 2-р байранд орж байжээ. Нэг онооны илүүгээр Барса лигийн цомын хүртсэн аж.

Image
Замора

Замора Реалд ирлээ.
Эспаньол болон Реалын директорууд болох Пабло Хернандез болон Дамиан Канеллас нар нилээдгүй хугацаанд уулзаж ярилцсаны эцэст Реал Мадридын домогт хаалгач Замора ирлээ.
Энэ наймаа тухайн үедээ их шуугиан тарьж байв. Учир нь Реал түүний төлөө Каталоны багт үлэмж тооны буюу 150,000 песетас, одоогийхоор бол 900 евро төлсөн юм. "Санваартан" хочтой Замора Реал дахь анхны тоглолтоо 1930 оны 10 сарын 5нд бүсийн аваргын 4 тойрогт Атлетик Мадридтай хийж байжээ.

Image
Гаспар Рүбио

Гаспар Рүбио Реал Мадридаас татгалзав...
Тухайн үедээ Реалд олон гайхамшигтай тоглолт үзүүлж "a goal-scoring genious" гэж нэрлэгдээд байсан Рүбио 1930 оны улирал дуусгаад 2 найзтайгаа хамт Реалын зөвшөөрөлгүй Куба явж Карибын тэнгисийн Juventud Asturiana багт орлоо. Реал Мадрид ФИФА-д гомдол гаргаснаар түүний тоглохыг хоригложээ. Гэвч Рүбио тухайн үед ФИФА-д элсээгүй байсан Мексик явж тэндхийн Испана багттоглох болжээ. Удалгүй түүний энэ бүх адал явдал дуусч тэрээр 1932 оны 4 сарын 10 нд багтаа буцаж ирсэн боловч Реал түүнийг маш хямдаар Атлетико Мадрид руу явуулжээ.

Үргэлжлэл бий...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 12:20 am

Энэ Гаспар Гvбиo чинi харин саихaH гар уу vгvй юу айн.хэхэхэ.


Куба яваад єгдєг. :-o
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron