by Цоомоо » Fri Nov 18, 2011 3:21 pm
Спрайтийн багуудаас манайх ТЛЖ-тэй гайгүй тоглож байгаад сүүлдээ алдаад 5 оноогоор нухуулсаан гэж.
Өнөөдөр Уугаа, Болдоо нтртэй Танантай зооноос хэн нь гарч 8-д үлдэхээ үзээд 79:73-аар хусаалав аа гэж.
Уугаа авсан бөмбөг бүрээ шахуу оноо болгочих гээд сайн юм оо.
Манай хэсгээс БЗ, ТЛЖ, Танан, Цагдаагийн академи гарсан. Манайх Цагдаад шал дэмий хожигдоод гарч чадсангүй, өмнөх хэсгийн хожлоо аваад гардаг тул дараагийн хэсэгт бас энэ үр дүн нь хэвээрээ үлдээд баларлаа. Хөнгөхөн хожчих газар.
Нөгөө хэсгээс Харцага, Хасу, Монатка, ОТИС гэж гарч байгаа байх. Тэгээд л нугараад шууд хасагдахаар үзнэ дээ. Манай тоглолтын дараа 8-ын тоглолтууд эхэлсэн...Харцага Цагдааг хол хожиж байсан.
За нэг иймэрхүү л сонинтой байна даа.
Ер нь Спрайтын гайгүй хэдэн баг байгаа, дээд лигийн хэдээс хол дутахаа больсоон гэж. Өмнөх шиг 30-40 оноо хожигддог үе өнгөрөөд л байх шиг байна.
Яахав яалтчгүй тэр Америк нтр ирэхээр өөр л дөө.