by Цогоо » Sun Mar 04, 2007 4:46 am
Манай нэг фэний бичсэн энэ нийтлэлийг уншчаад бусадтайгаа хуваалцахыг зорив. Намайг хожигдсоныхоо шалтагийг гаргаж байна гэж бvv бодоорой. Хаа сайгvй ийм сэтгэгдэлтэй байгаа юм байлээ.
Мэргэжлийн шvvгчид – Хєлбємбєгийн Холбоо болхиудыг дэмжиж байна
Шvvгч нарыг шvvмжлэлээс ємгєєлнє гэдэг бол буруу зvйл. Ингэснээрээ тэд Хєлбємбєгийн Холбоо шvvгч нараа сайжруулахыг бус ємгєєлєхийг зорьдог гэсэн ойлголт тєрvvлдэг.
Энэ бол мэргэжлийн тамирчид, менежерvvд, шvvгч нар оролцдог мэргэжлийн тоглолт. Тоглогч талбай дээр алдаа хийвэл шийтгvvлдэг. Буруу vед таклдвал шар хуудас авна, шугамаа зєв хараад гоолдвол оноо авна, харин буруу хараад орох юм бол отон тоглолт хэмээн гоол хийх боломжоо алдана, магадгvй эсрэг талд гоол хийх боломж гаргаж єгч болно. Энэ алдаагаа нэгээс олон давтах юм бол улаан хуудсаар торгуулж магадгvй. Тоглогийн талбай дээр хийдэг vйлдэл єvр нэгэн хэвийн давтагдсан vйлдэл.
Тоглогчид зєв тоглохын тулд маш их чармайдаг. Отон тоглолтын зангаа зєв тавихыг, таклаа зєв хийхийг, эсвэл тэр занганд нь орохгvйг хичээж тоглодог.
Тэд бvр бага залуу наснаасаа эхлээд л єдєр бvр, долоо хоног бvр vvнийгээ уйгагvй давтан сургуулилдаг. Тиймээс ч талбай дээр гарч ирээд тvvнийгээ зєв хийхэд, тэр занганаас зєв гарч ирэхэд, нєгєє таклаа тєгс сайхан хийгээд босоод ирэхэд шvvгч буруу шvvхэд тэд уурлах бvрэн эрхтэй юм.
Шvvгчдийг шvvмжлvvлэхгvй ємгєєлєєд байна гэдэг нь тvvний шvvлтээс vvдэх vр дvнгээс нь ємгєєлж байна гэсэн vг юм. Єєрєєр хэлбэл болхи шvvлтийг дэмжиж байна гэсэн vг. Тэд ч гэсэн маш их хичээж улам сайжрах ёстой юм.
Хамаг дарамт нь менежер юм уу тоглогч дээр ирдэг. Тэднийг буруу ажиллах юм бол багаас нь юм уу эсвэл ажлаас нь халдаг учраас талбай дээр байдаг бусад мэргэжилтнvvд ч бас (шvvгч нар бас мэргэжлийнх) адилхан шаардлагатай байх ёстой.
Менежерvvд шvvгчдээс их юм шаардах эрхтэй. Тоглогч нараас улам их хичээж тоглохыг шаардсаар єнєєгийн сайхан хєлбємбєгийг гаргаж ирсэн. Ингэж гаргаж ирж чадсан хvмvvс нь мэргэжлийн тоглогч нар болдог. Энэ бол давуу чанарыг дэмжиж байгаа хэрэг.
Мэргэжил бvрт єдєр бvр улам сайжрах боломж байдаг. Vvнийг ойлгож хичээсэн хvмvvс нь хэр сайжирснаа харуулж мэргэжилдээ єсєн дэвжиж байдаг. Шvvгч нар ч гэсэн ингэмээр юм.
Нэг юм сайжраад нєгєєх нь сайжрахгvй байвал тэнцвэргvй байдал vvснэ. Нэг хуучны vг байдаг юм. “Анчид алдалгvй буудаж сурахад шувууд газардалгvй нисэж сурдаг” гэж. Яг л иймэрхvv юм.
Анчдын сайжирсан нь шувуудыг улам “сайжрахад” хvргэж улмаар анчдыг бvр сайжруулж байдаг. Тун удахгvй нисэж байгаа шувуудыг алдалгvй онодог анчид нь л торойгоод хоцроно. Энэ бол давуу чанарын эргэлт бєгєєд ямар ч тогтолцоонд байнга єсєн дэвжиж байснаар амжилт олдог.
Нэг газар Вэнгэрийн “худал хэлсэн” гэсэн vг ашигласандаа уучлал хvсэх ёстой гэсэн байсныг уншсан санагдана. Тэгээд тэрбээр “алдсан” гэдэг ч юм уу арай єєр vг ашигласан бол дээр байсан гэж хэлсэн байсан. Би харин Вэнгэрийг уучлалт хvсэх хэрэггvй гэж vзэж байна.
Худлаа хэлэх гэдэг бол vнэнийг хэлэхгvй байхыг хэлдэг. Талбай дээр болсон явдлын тухай туслах шvvгч алдсан эсвэл ерєєсєє тэрнийг шvvх чадваргvй байсан ч байж болно гэхдээ л тэр тоглолтын ДАРАА тайлан єгєхдєє хэдийгээр бичлэг vзээд єєрийн буруу байсныг мэдсэн байсан боловч ХУДЛАА хэлсэн.
Ер нь ингэхэд буруу шvvлт хийснээс нь болж тоглолтын vр дvн маш vнэтэй гарч байсны тєлєє уучлалт гуйж байсан шvvгч байдаг уу? За яахав Европт хэдэн тийм тохиолдол гарч байсныг би санаж байна. Харин энд бол би мэдэхгvйн байна. (энд гэдэг нь Англид. орч) Энэ юу гэж байна вэ гэвэл Шvvгч нар буруу vйлдэл хийснийхээ тєлєє хэзээ ч хариуцлага хvлээдэггvй.
ФА (Футбол Ассосиэшн – Английн Хєлбємбєгийн Холбоо. орч) –ны шvvгч нар vргэлж 100 хувь зєв байдаг гэж нотлохыг оролддог нь vнэндээ **н** хэрэг. Тэд ч бас хvмvvс шvv дээ.
Энэ бодлого шvvгч нарыг дэмжих бус харин ч буруу шийдвэр гаргасан vед нь балладаг. Хамаг магадлалыг багасгадаг гэсэн vг л дээ. Менежерийн байцаалтаар л магадлал нь гарч ирдэг. Юу гэсэн vг вэ гэвэл шvvгч яг яавал зєв байсан бэ гэдгийг тэр vед нь биш сvvлд нь мэднэ гэсэн vг.
Хэрвээ нэг шvvгч ирээд, “Тэр торгуулийн цохилт байсан юм аа, би ардаас нь харсан болохоор итгэлгvй байсан юм тэхдээ бичлэгээс харахад яахын аргагvй торгуулийн цохилт байсан байна” гэж хэлэх юм бол ямар ч хилэгнэсэн менежерийг тайвшруулна. Ямар ч байсан яахын аргагvй буруу юм хийчээд зєв гэж мэтгэснээс л дээр. Ядаж л шvvгч юуг зєв бэ гэдгийг мэддэг юм байна гэсэн бодолтой менежер арай итгэлтэй сууна биз.
Энэ маргаанд єчнєєн менежерvvд дуугаа нэгтгэж байна. Шvvгчийн болхи шvvлтээр аль нэг менежер vргэлж хожиж байдаг боловч тэр єдєр азтай байлаа дараагийн удаа ийм байхгvй гэдгээ бvгд л мэдэрч байдаг.
Харилцан ярианаас их юм гарч магадгvй юм. Жишээ нь, нэг вэб сайт дээр хэрхэн Арсенал хамгийн бага алдаа хийсэн мєртлєє 5 алдаа тутмын нэгд нь сануулах хуудлас авч байхад бусад багууд дунджаар 8 алдаа хийж байж сануулга авдаг, зарим нь бvvр 11 алдаа хийж байж сануулга авдгийг харуулсан хvснэгт гаргасан. (энэ хvснэгтийг би дараагийн бичлэг дээрээ оруулнаа. орч)
Статистикийг юу ч гэж тайлбарласан болно. Гэвч шvvгч нарыг Вэнгэртэй цуг суулгаад харилцан ярилцуулбал тэр тэднээс энэ тоонуудын талаар юу гэж бодож байгааг нь асуух байх. Тэр шvvгчдийг тоглогчдийг тоглолтын эхэн vед сануулгаар торгохгvй байх хандлагатай учраас ихэнх багууд торгуулалгvйгээр алдаануудыг овоолдог гэж хэлж магадгvй юм.
Ихэнхи багууд Арсеналыг єєрсдийн биеийн тамирын илvvгээр дээрэлхэх гэж оролддог болсноос хойш манайхан vvний гайг илvvтэйгээр амсах болсон. Арсеналчууд тоглолтын эхэн vеэс эхлэн аль болох алдаа хийлгvйгээр тоглохыг хичээдэг. Дараагаар нь шvvгч нар торгууль єгч эхлэхдээ тэнцвэртэй байлгахын тулд Арсеналчуудыг ч бас торгоод эхэлдэг.
Блакбурнтай хийсэн тоглолт дээр Тугаи шар хуудас авах хvртлээ нэлээн хэдэн алдаа хийсэн. Гэтэл Грахам Полл сануулга єгєєд эхлэх vед, 77 минутанд орж ирсэн Гаэл Клиши 7 дахь минутанд бол яах ч гvй байж болхоор байсан алдаа хийгээд л шар хуудас авч байгаа юм.
Вэнгэр бас шvvгчдийг ер нь залуу тоглогчдыг торгох хандлагатай байгааг хэлэх байх. Арман Траорэ, Денильсон, Абу Диаби, Гаэл Клиши гэх мэт тоглогч нар Гари Спийд, Рио Фердинанд, Тиерри Анри зэрэг шvvгчдийн мэддэг, хvндэлдэг тоглогчдыг бодвол торгуулах магадлал хамаагvй их. Арсенал маш олон залуу тоглогчтой.
Мєн биеийн тамих их шаардсан ширvvн тоглолтуудад маш бага торгууль єгєх хандлагатай. Ватфорд Виган хоёрын гал гарсан ширvvн тоглолт 2хон карттай байхад Арсенал Блакбурны тоглолт 7 карттай байх жишээтэй.
Шvvгч нар зарим нэг алдаануудын чухал ач холбогдлыг ойлгодоггvй юм шиг байгаан. Торгуулийн цохилт бол довтлох боломжоо алдаагаар таслуулсан багт боломж олгож байга явдал юм. Сєрєг довтолгоо хийж байгаа Арсеналын тоглогч дээр алдаа хийж зогсоовол манайх шиг хариу довтолгооноос гол боломжоо гаргаж авдаг багийн хувьд маш ноцтой алдаа юм.
Менежер шvvгчдийн хоорондын яриа аль аль талдаа ойлголт єгсєн чухал зvйл болно. Стюарт Пиирс, Жозэ Моуриньо vvнийг шаардсан бол Нэйл Варнок болон бусад менежерvvд ФА-д дуудагдах хэмжээний мэдэгдэл хийсэн байдаг. Энийг хэлэх хэрэгтэй болоод л тэд хэлцгээсэн байгаа.
ФА-ны шvvгчид асуулт тавьсан хэнийг ч болов дарамтлах гэсэн бодлого нь яахын аргагvй буруу ажиллаад байна. Шvvгч нарыг буруу шийдвэр гаргачаад байхад нь ємгєєлєх нь тэдэнд ч ашиггvй.
Иймэрхvv асуудалд менежерvvд хvзvvгээ хvртэл хутгалдчаад гарах гэж зvтгэж байгаа нь аргагvй. Шийдвэрvvдэд сэтгэл хангалуун байдаггvй учраас шvvгч нартай харилцан ярилцаж, ФА-д учир байдлыг ойлгуулахыг хvсч байгаа менежерvvд олон байна.