by Senior expert » Fri Jan 13, 2006 1:48 pm
-Азаар үзэгчид "Энэ чинь худлаа барилдаан, бөхчүүдийн шоу байна" гэж ам мэдэн орилоогүй ч яг үнэндээ дэвжээн ндээр жинхэнэ хүч сорьсон барилдаан ганц л удаа болов-
Монгол үндэсний бөхийн түүхэнд анхдагч болж чадсан далай аваргуудын бооцоот барилдаан лхагва гаригт боллоо. Улсын наадмаас дутуугүй олны сонирхлыг татсан барилдааны тухай аваргууд жилийн өмнөөс ярьж эхэлсэн гэх. Нэг үгээр хэлбэл, үндэсний бөхөөсөө уйдаж, сумочдын барилдаан руу хошуурах болсон монголчуудынхаа сэтгэхүйг эргүүлэн авчрах гэсэн энэ барилдаан тэдний өврсдийнх нь санаа байжээ.
Хоёулаа улсын наадамд гурван удаа түрүүлсэн бас хоёулаа гавьяат тамирчин гээд хэн нь ч хэнипгээ давж мэдэх хүч тэнцүү аваргуудын барилдаан анхнаасаа олны сонирхлыг татаж байсан нь илт байв.
Тасалбарын үнэ 18800 төгрөг. Заалны барилдааныг 3500, улсын наадмыг 5000 төгрог төлж үздэг үзэгчдийн хувьд 20-иод мянган төгрөгөөр үнэлэгдсэн тасалбар үнэтэйд тооцогдох нь мэдээж. Гэсэн ч тэр өдөр Бөхийн өргөөний 2500 хүний суудлын нэг нь ч эзэнгүй хоцорсонгүй, бөхийн хорхойтнууд далай аваргуудын барилдааныг сонирхохоор мөнгө хайрлалгүй хүрэлцэн ирсэн байлаа.
Эхний даваа Г.Өсөхбаяр аваргынх боллоо
Зохион байгуулагчид дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох нарт хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг бэлдсэнийг хоёр далай аварга барилдааны эхэнд гардуулж өгөв. Түүний дараа аймаг, цэргийн цолтой шилдэг 16 бөхийн барилдааны нэгийн даваа эхэлж, дуучид хоёр аваргад зориулан ая дууны түрлэг өргөснөөр халз барилдааны нэгийн даваа эхэлсэн. Барилдааныг үндэсний бөхийн дүрмээр явуулах ч тэд энэ удаа барьц сонгохоос татгалзжээ. Гэхдээ энэ нь хэдэн цагаар ч хамаагүй барилдааныг удаашруулна гэсэн үг биш. Тэд аль болох богино хугацаанд уран мэх уралдуулан үнэнч, шударгаар барилдах ёстой байв. Үзэгчдийн хувьд хоёр аваргыг сэрвүүгээс барилдуулах сонирхолтой байсан ч тэд эхнээсээ л хав золгож, шуудагдалцах барилдааныг сонгосон. Мэдээж энэ нь арал, чацаар илүүрхэх Г.Өсөхбаяр аваргад ашигтайгаар тусч, барилдаан эхлээд арав гаруй минут болсны дараа Г.Өсөхбаяр А.Сүхбат аваргыг шуудагнаас шахаж татан давснаар эхний даваа отгон аваргынх болсон.
Үзэгчдийн бухимдал даваа тэнцсэнээр намжив
Бөхийн өргөөг дүүргэсэн үзэгчид үндсэндээ А.Сүхбат, Г.Өсөхбаяр гэсэн хоёр жигүүрт хуваагдсан байлаа. Бөхөд үнэн сэтгэлээсээ хайртай, аваргуудын үнэнч хөгжөөн дэмжигчид гэж онцолж болох тэдний бухимдал эхний барилдааны дараа дээд цэггээ хүрэв. Мэдээж энэ нь А.Сүхбат аваргын фенүүд.Тэд уран барилдаантаи 'жижиг" А.Сүхбатыг Г.Өсөхбаяр аваргад бярдуулан унасантай эвлэрч чадсангүй юу, уусан ундааны сав, идсэн чихрийнхээ цаасыг дэвжээ РҮҮ нүүлгэж гарав. Хэсэг ч биш нэлээд хугацаанд орилолдож, суудалдаа ч тогтохын аргагүй болсон үзэгчид дараагийн барилдаан дуусч, аваргуудын даваа, унааны харьцаа 1:1 болсноор сая нэг намжина лээ.
Аваргуудын зодог шуудаг машины үнэд хүрэв
Барилдааны үеэр далай аваргуудын зодог, шуудгийг дуудлага худалдаанд оруулж, багагүй үнээр тасалбар худалдаж авсан бөхийн хорхойтнуудын бэнчинг тодорхойлж амжив. Аваргуудын зодог, шуудгыг дэлгэмэл хэлбэрээр байрлуулж, том жаазанд хийжээ. Эхний дуудах үнэ 250 мянган төгрөг. Үзэгчид тийм их "мөнгөлөг" хүмүүс байсан уу, эсвэл хоёр аваргын өмсгөл тэдэнд үнэт эрдэнэ шиг санагдсан уу, бооцооны мөнгө зуу зуугаар, сүүлдээ бүр сая саяар өссөөр зодог шуудаг тун удалгүй шинэ эзэндээ очсон. Энэ удаа Г.Өсөхбаяр аваргын зодог, шуудгийг нэгэн компанийн захирал дөрвөн сая нэг зуун мянган төгрөгөөр худалдан авсан бол энэ барилдааныг сонирхохоор Сэлэнгэ аймгаас ирсэн үзэгч А.Сүхбат аваргын улаан хүрэн өнгөтэй зодог, шуудгийг зургаан сая нэг зуун мянган төгрөгөөр үнэлэн өөрийн болголоо. Мөн энэ үеэр сийлбэрч Д.Баттогтохын хоёр аваргын хөргийг ясан дээр сийлсэн бүтээлийг 200 мянган төгрөгөөс эхлэн дуудаж Г.Өсөхбаяр аваргын сийлбэр гурван сая таван зуун мянга, А.Сүхбат аваргын хөрөг хоёр сая төгрөгөөр тус тус үнэлэгдэн фэнүүдийнх нь өмч болсон. Тэрхүү сийлбэрийг урлахдаа Г.Өсөхбаяр аваргынхыг тэмээний далны яс, А.Сүхбат аваргынхыг эр үхрийн далны ясан дээр сийлжээ.
Халз тулаан байхдаа яахав дээ
Хэдийгээр бооцоот барилдаан, халз барилдаан гэсэн шинэ нэртэй боловч нэг мэдсэн барилдаан маань халз тулаан болж хувирлаа. Гэхдээ тайлбарлагчийн зарлаж байснаар л даа. "Хоёр аваргын дараагийн халз тулаан эхэллээ' гэсэн тайлбарлагчийн үг үзэгчдийг багагүй бухимдуулсан. "Хэдийгээр барилдааныг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байгаа хэдий ч одоо байтлаа хэдэн аваргыгаа тулалдуулж мөнгө олох нь дутаа юу" хэмээн ширүүлхсэн үзэгчид тайлбарлагч руу хатуу үг шидэн байж халз барилдааныг жинхэнэ нэрээр нь дуудуулж хэвшинэ билээ.
Гурав барилдсан ч гомдолтой байна
Азаар үзэгчид "Энэ чинь худлаа барилдаан, бөхчүүдийн шоу байна" гэж ам мэдэн орилоогүй ч яг үнэндээ дэвжээн дээр жинхэнэ хүч сорьсон барилдаан ганц л удаа болов. Уг нь барилдааны дүрэмд зааснаар бол аваргууд гурван барилдаан хийх ёстой ч хэн нэг нь дараалан хоёр давбал заавал гурав барилдах шаардлагагүйгээр түрүүлэх боломжтой байв. Гэтэл эхний барилдаанд аваргууд тийм ч нухацтай хандсангүй. Дараагийн даваа эхлэхэд хөтөлбөрт тусгагдсан бусад арга хэмжээний тал нь ч зохиогдоогүй байсан болохоор Г.Өсөхбаяр аварга дахин давж, барилдааныг дуусгах эрхгүй болов. Хэрэв тэр дараалаад хоёр давчихвал түрүүлэх хүн нь тодорхой болж, үзэгчид суудлаа орхин гарах учир үнэн ч бай, худлаа ч бай А.Сүхбат аварга энэ даваанд давж, зохион байгуулагчдад бусад арга хэмжээгээ явуулах боломж олгох нь ойлгомжтой болж эхэлсэн. Харин тэднийг гурав дахиа барилдахад аваргуудын хөдөлгөөн бүр үзэгчдэд үнэ цэнэтэй байсан нь үнэн. Шийдвэрлэх барилдаанд тэд дөрвөн ч удаа баруун, зүүнээрээ ээлжлэн хав золгож хүч сорив. Энэ барилдаанд А.Сүхбат аварга эхнийхээсээ илүү хөдөлгөөнтэй барилдаж, Өсөхөө аваргыг гурван ч удаа хутгасан боловч түүний мэх тийм ч даацтай болж чадсангүй. А.Сүхбат аварга хоёр талтай ч түүнд баруун зодгоо ашигтай байсан өндөр" аваргад зүүн талаараа золговол илүү боломжтой байж мэдэх байсан. Барипдаан гуч гаруй минут үргэлжилсэн хойно Г.Өсөхбаяр "жижиг" аваргын толгойг уургалж, ард нь гарснаар түүнийг гарцаагүй унагах мэхэндээ орж чадсан. Ийнхүү гурав дахь барилдаан Г.Өсөхбаяр аваргынх болж, тэрээр гурван барилдааны хоёрт нь давснаар нэг давааг 12 сая төгрөгөөр үнэлсэн хамгийн өндөр байтай барилдааны анхны ялагч болсон юм.
Real Madrid LAL Ferrari fan