Барса-Ливер
vs
Өнгөрсөн 2 жилийн аваргуудын тулаан... аль аль нь багийн уур амьсгал нь тун ч таагүйгээр эхний тоглолтыг хийсэн ч Англичууд түүхт ялалт байгуулж чадсан... Сиссоко болон Алонсо Жерард нарын хүчирхэг дунд шугам нь каталоны багийн дунд шугамд бөмбөг илүүтэй эзэмшиж тайвнаар довтолдог тактикийн өөдөөс гайхалтай ажилласнаас гадна Барсагийнханы /Тэр дундаа Валдез/ үзүүлсэн үлбэгэр тоглолт ч Хотон шувуунуудын ялалтанд чухал нөлөө үзүүлсэн... Гэхдээ каталоны багт бүх юм бий... тэдэнд дараагийн шатанд ялах цаашлаад АЛ-ын цомыг хүртэх боломж ч одоо хир байсаар байгаа...
Анфилдед болох тоглолтыг бүгдээрээ төсөөлье... Рафа бол испанид өөрийн үзэл философиа төлөвшүүлсэн дэлхийн хэмжээний мэргэжилтэн... Үүнийхээ ч хүчээр Барсаг алдарт Ноу Камп-д нь номхотгож чадсан билээ... Рафа Испанид ч Англид ч хамгаалалтыг чухалчилж сөрөг довтолгоогоор оноо авахыг зорьдог... Тэр Рискенд дургүй асуудалд илүү тайван ханддаг... Анфилдед тэр тэнцээг тэр дундаа гоол алдахгүй байхын төлөө тоглоно... Үүнд нь Каррагер Аггер нар дээр нэмэгдээд Сиссокко болон Алонсо нар туслана... Хотон шувуунуудын гол давуу тал хүчирхэг хамгаалалтын системээс гадна дунд шугамд тоглож байгаа хагас хамгаалагчид нь хамгаалах скилль өндөртэй тоглогчид бөгөөд тэд хамгаалалтанд гайхалтай туслаж чадна... Үүнийгээ ч 2 жилийн өмнөх АЛ-ын тоглолтонд харуулсан... Ингээд мэдээж агаарын дамжуулалт бүхий түргэн довтолгоо 2 давхарт ноёлох хүчирхэг бие бялдараа ашиглах болно... Барсагийн жижиг биетэй хагас хамгаалагч нарыг Сиссоко Жерард нар хатуу таклуудаараа шалгаж боломж гарах бүрт дарамтанд оруулж тэднийг аль болох сэтгэлзүйн талаас нь дарж авахыг хичээх болно... Үүн дээр нэмэгдээд мэдээж Анфилд... Английн хамгийн аймаар уурь амьсгалтай стадион... та Анфилдед эсрэг дүрээр талбай дээр гарч байгаагүй бол энд ямар аймаар атмосферийг мэдрэхийг төсөөлж ч чадахгүй... энэ бол там... Барса ийм зүйлтэй нүүр тулж байгаагүй гэдэгт итгэлтэй байна... Мадридад ч өмнө нь Стэнфорд Бриджед ч тэр... Эд бол Анфилдийн хажууд оршуулгын газар...
Ливерпүүль сүүлийн 2 тоглолт гайхалтай сайн байсан... Шефилдын 4-0 , МАН-д хожигдсон ч тэд 90 минут давамгайлж чадсан... Лигт нэгэнт түрүүлж чадахгүй болсон бусад цомоос хасагдсан зэрэг нь Рафад АЛд юу юунаас илүү анхаарлаа хандуулах боломжийг бий болгож байна... Шефильдтэй хийсэн тоглолтонд Сиссокогийн оронд Машерано Белламигийн оронд хуучин домог Фоулер нар тоглосон... Тоглогч нарын ачаалал Барсагаас харьцангуй баг... Гэхдээ Хотон шувуунуудын нэг сул тал бол гайхалтай орон гаран тоглолт... Тэд Бенфикад Анфилддээ нухуулж чадна... Эсрэгээрээ Миланд 6 минутанд 3 гоол хийж чадна...
Райкаард... тэр Рафаг бодоход илүү шийдэмгий илүү зоримог илүү залуу үүнээсээ болж магадгүй алддаг... дээр нь тэр зөрүүд... өөрийнхөө 4-3-3 тактикт хэзээд үнэнч байдаг... бүүр гол довтлогч Этоогоо алдсан ч үед ч гсэн шүү... Тэр ялагдаж байгаа эсвэл тэнцэж байхад нэмж дандаа довтлогч оруулдаг зантай.... магадгүй үүнэээсээ болж эхний тоглолтонд нэмж гоол алдсан... өнгөрсөн жил ч Челсигийн талбайд тоо 1-0 болоход Ларссон, Месси, Это, Ронние дөрөв тоглож байсан урд... финалд ч ялгаагүй Мессигийн оронд Жьюли л байсан... Энэ тактик түүнд үргэлж амжилт авчирахгүй тэр дундаа энэ удаад Ларсон байхгүй байгаа...
Анфилдед Каталончуудын урьдаа тавих зорилго бол 2 гоолын зөрүүг гаргах... гэхдээ энэ маш их хэцүү... Барсагийн тоглогчид испанийн лигийн багууд сэтгэлзүйн тал дээр Англичуудаас хамаагүй сул... тэд ялагдаж байвал тэмцэл бага гаргадаг... харин илүү гэдгээ мэдэрч эхэлбэл шуурга нэгэнт дэгдэнэ... Барсад тэмцэгч чанартай тоглогч ердөө Декү л байна... тэр бүх хүнд тоглолтуудад багаа нуруун дээрээ үүрэн гардаг... Челсигийн өөдөөс Ливерийн өөдөөс тэр л гоолдож тэр л 90 минутын турш баатарлагаар тэмцэлдэж байсан... Харин Ронние тэр гайхамшиг гэдэгт би эргэлзэдгүй ч тэр зоримог тоглогч биш... эхний хэдэн хүнд Такль л түүнийг няцаадаг... Ялангуяа Челситэй энэ онд хийсэн тоглолт 2 7 хоногийн өмнө Валенсиатай хийсэн тоглолт үүнийг нотлоно... Месси гайхалтай тоглогч түүний энгийн дрибблыг зогсоохын тулд ямар ч хамгаалагчид алдаа гаргадаг... гэхдээ тэр дөнгөж 20 той... Өмнөх тоглолтонд түүнийг зай өгөхгүй хамгаалж эхлүүт Месси яахаа мэдэхээ байж байсан... Барсагийн хувьд Анфилдед очиход тэдэнд итгэл өгөх ганц зүйл бол Этоогийн эргэн эргэлт л байна... Бильбаотой хийсэн тоглолтонд хар алтан жаал талбайд гарч тоглон гоол хийсэн... Хэрвээ түүний бие бялдар тоглолтонд бүрэн бэлэн болсон бол энэ Англичуудад их төвөг удна... учир нь Этоо бол Декүгийн адилаар тэмцэх чанар өндөртэй тоглогч...
Барсагийн ялалт байгуулах эсэх миний бодлоор Сави, Иниеста, Деку, Мотта зэрэг дунд шугамынханаас их хамаарна... дунд шугам бөмбөгөө илүү хадгалж дунд шугам илүү энергитик тоглолт үзүүлж урд талын гурваа пассаар хангаж чадвал тэд хийх ёстойгоо хийх болно...
өнгөрсөн тоглолтууд Каталончуудын хувьд тийм ч таатай байсангүй... тэд улаануудтай тоглохын өмнө гол өрсөлдөгчид болох Валенсиад хожигдсон бол өнгөрсөн тойрогт Севилльд ялагдаж хүснэгтийн нэгдүгээр байрнаас ухарсан... Барсад гарсан өөр нэг шинэ өөрчлөлт гэвэл Райкаард зөрүүд зангаа өөрчлөн 3-4-3 гсн шинэ системийг сүүлийн тоглолтуудад туршиж үзээд байна... талбай дээр 5 хамгаалагч 2 төвийн хагас хамгаалагч гурван довтлох чиглэлийн хагас хамгаалагчийг талбайд гаргаж байна... Гэвч Этогийн оронд Мессиг гаргаж төвийн довтлогчгүй тоглож байгаа нь тийм ч зөв шийдэл биш гэдэг нь хэнд ч тодорхой...